Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/12

 

   

 

 

       2023          12         25                                      2024/ШЦТ/12

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч Д.Ө-, О.А-, М.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ж овогт Д-н Ө-, Б овогт О-н А-, Б овогт М-н Х- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ***дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж овогт Д-н Ө- /регистрийн дугаар ***/,

 

Монгол Улсын иргэн, Б овогт Р-н А- /регистрийн дугаар ***/,

 

Монгол Улсын иргэн, Б овогт М-н Х- /регистрийн дугаар ****/.

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Ө-, О.А-, М.Х- нар нь 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө  2 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар дугаар хороо, Ө  кино театрын хойно байрлах шөнийн цэнгээний газрын гадна Л.С-ын толгой нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөл хэсэгт нь өшиглөх, түлхэх хүзүү хэсгийг боох зэрэг үйлдлээр цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамарт шарх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Д.Ө-, О.А-, М.Х- нар нь 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө  2 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар дугаар хороо, Ө  кино театрын хойно байрлах шөнийн цэнгээний газрын гадна Л.С-ын толгой нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөл хэсэгт нь өшиглөх, түлхэх хүзүү хэсгийг боох зэрэг үйлдлээр цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамарт шарх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 “...2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэрийг нь мэдэхгүй шөнийн цэнгээний газрын гадна нэг үл таних залуу шээж байхаар нь болиоч гэх мэтээр шаардлага тавихад түүний хамт явж байсан С- нь тухайн хүнийг явуулсан учраас миний уур хүрээд би С-той маргаан үүсгэсэн. Мен таксинд тухайн шээсэн хүнийг машинд суулгаж өгөхөөр нь би С-ын толгойн ар хэсэг рүү цохьсон. Тэр үед С- нь миний өмднөөс зуураад тавихгүй байсан болохоор би цамцнаас нь татаад авто зам руу татаж холдуулах гэсэн. Гэтэл  надаас татаад байхаар нь би зүүн хөл рүү нь өшиглөж хавирах үйлдэл хийхэд С- нь газар унаагүй. Би С-ыг татаж түлхээд ТҮЦ рүү түлхэж шахсан. Намайг татаж хүзүүнээс нь заамдах үед цамц нь урагдасан. Би өөр үйлдэл хийгээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дэх тал/,

 

Шүүгдэгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид нарын буруу ч гэсэн явган хүний зам талбай дээр шээж байсан. Хүүхэд тоглодог газар шээлээ гэж хэлсэн чинь маш их хараалыг үг урсгасан... Бид нар иргэний үүднээс шаардлага тавих ёстой гэж бодож байсан. Сүүлд шаардлага тавих ёсгүй юм байна гэж бодсон...

2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ннд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэрийг нь мэдэхгүй шөнийн цэнгээний газрын гадна нэг үл таних залуу шээж байхаар нь болиоч гэх мэтээр шаардлага тавихад түүний хамт явж байсан С- нь тухайн хүнийг явуулсан учраас миний уур хүрээд миний ч чиний ч хүүхэд шээх нь эхоисгүй биз дээ гэж хэлэхэд хаана шээхийг чи заахгүй пизда минь гэж хариулсан. Гэтэл манай найз Ө- тухайн хунийг барьж аваад чамайг цагдаад өгнө гэх мэтээр шаардлага тавихад зууралдаад байсан. Би тэр үед хажуунаас нь ороод тухайн хүнийг татаж чангаагаад хүзүү хэсэг рүү алгадсан үлйдэл нэг удаа л хийсэн. Өөр үйлдэл хийгээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103-104 дахь тал/,

 

Шүүгдэгч М.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 28-ны өглөө 11 цагийн үед гэртээ сэрсэн чинь миний дугаар луу М залгаад надад хандаж “чиний бие зугээр үү, өчигдөр чи хүн цохисон, тэр асуудал чинь юу болж байна” гэхээр нь би пабд сууж байгаад гарснаа санаж байна, тэгээд цааш нь болсон зүйлийг санахгүй байна гэж хэлсэн чинь за яриарай гэж хэлээд салгасан. 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Ө- миний дугаар луу залгаж “чи өчигдөр яах гэж хүн цохиж байгаа юм чамаас болж би эрүүлжүүлэх байранд хоноод явж байна. Маргааш чамайг цагдаа дээр ирж мэдүүлэг өг гэж байна шүү” гээд над руу уурлаж байснаа утсаа салгасан. Сүүлд санахад би согтуу байхдаа нэг хүний нүүр лүү цохьсоноо маш сайн санасан. Хяналтын камерын бичлэгийг ч мөн үзэхэд би цохьсон байсан...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

 

Хохирогч Л.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 03 цагийн үед “***” ХХК-ны захирал А- нь найз Х, Ө /нэрийг сайн мэдэхгүй/ хоёртой нийлж зодсон. Би найз Ууганбаяртай хамт такси барих гээд Ө гийн ард талын “**” буудлын замын урд талд нь зогсож байсан. Тухайн үед манай найз согтуу байх үедээ замын хажууд шээж байсан. Гэтэл замын цаанаас 3 залуу “хөөе наанаа яагаад шээгээд байгаа юм” гээд орилсон. Тэгэхээр нь би “за уучлаарай” гэж хэлээд найзыгаа аваад яг таксинд суулгаж байсан чинь уг орилсон гэх хоёр залуу бид хоёр дээр хүрч ирээд Ууганааг замдаж аваад толгой руу цохисон. Тэгэхээр нь би гараа оруулаад нөгөө хоёр залууг “болио” гэж хэлээд таксины хаалгыг нь хаах гэтэл уг хоёр үл таних хоёр залуу миний толгой руу ээлжлээд хоёр хоёр удаа цохисон. Тэгэнгүүт нь би эргэж хараад уг хоёр залуугийн /нэг нь *** ХХК-ны А-, нөгөөх нь Ө гэх хоёр хүн байсан/ бүснээс нь бариад авсан. Тэгээд уг хоёр залууд хандаж яаж байна, ах нь өвчтэй хүн шүү гэж хэлэхэд Ө- нь миний куртикны захнаас боосон. А- нь миний хоолойноос нэг гараараа боосон. Би А-ыг барьж байсан бүснээс нь тавьж байгаад нэг гараараа А-ыг гарыг тавиулсан. Тэр үед уг хоёр залуугийн найз нь гэх бас нэг хүн ирсэн. Тэгээд уг А-, Ө гэх хоёр хүн нь намайг замдаад, боож байх үед сүүлд ирсэн найз гэх Х- нь миний хамар руу нэг удаа цохисон.  Гэтэл  А- Х- чи яаж байгаа юм бэ гэж хэлээд Х- гэх найзыгаа аваад цааш яваад өгсөн. Би Ө гэх хүний бүснээс нь бариад үлдсэн. Уг гурван залууд надтай зууралдаж намайг нийлж зодож байх үед уг гурван залуугийн бас найз нь гэх хоёр залуу араас нь гарч ирсэн. А- найзтайгаа нийлээд -лаа стритиз бааранд орсон юм билээ. Гэхдээ сүүлд гарч ирсэн хоёр найз нь намайг зодсон зүйл байхгүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгөхд цагдаа нар ирсэн. Уг гурван залуучууд намайг цохиж, хоолой боож байх үедээ камергүй газар дагуулж очоод алчихъя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-16 дахь тал/,

 

Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Манай нөхөр Ө- надад хэлэхдээ нэг согтуу хүнтэй маргалдаад өнөөх нь цагдаад гомдол гаргасан гэж  хэлсэн. Би болсон асуудлын талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

 

Гэрч Н.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө М, А-, Х- нарын хамт Млдны хоёрт хоол идэнгээ 2 шил виски авч уусан. Би виски уугаад л тасарсан. Тэрнээс хойш би тухайн ресторанаас гарч бөөлжөөд тэгээд ухаан балартаад тасарсан... Зодон болсон гэж 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр л М-с сонссон. М надад хэлэхдээ нэг үл таних залуутай маргалдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

Гэрч Л.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 08 дугаар сарын 27 ны орой 21 цагийн үед найз Ө-, Х-, А-, Ц, М нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ө төвийн нэг давхарт байх пабд ороод 1 литрийн хэмжээ бүхий 2 шил виски, хоол, ус, ундаа захиалж захиалсан зүйлээ ууж идээд 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 01 цагийн үед тус газраас гарах үед бүгд согтолтын зэрэгтэй байсан. Бид нар такси бариад Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Ө  кино театрын хойно үйл ажиллагаа явуулдаг бааранд ороод 500 граммын хэмжээ бүхий нэг шил виски, ус, ундаа худалдаж авсан. Тэгээд сууцгааж байсан чинь Ө-, А- 2 гадаа гараад тамхи татаад ирье гэж хэлээд явсны дараа М, Ц бид 3 тэр хоёрын араас гарсан чинь Ө- үл таних залуутай маргаад А- хажууд нь зогсож байсан. Бид 3 очих үед үл таних залуу нь Ө-ын өмдний бүснээс атгачихсан нэг нэгээрээ үзье гээд орилоод байсан. Энэ үед Ө-аас юу болсон талаар асуух үед “А- бид 2 баарны үүд хэсэгт тамхи татах гээд зогсож байсан энэ хүний найз нь явган хүний зам дээр шээж байхаар нь боль гэсэн чинь энэ хүн хүрч ирээд маргаад байна” гэж хэлсэн. Тэгээд Ө-, А- үл таних залуу 3 хэрүүл маргаан хийж эхэлсэн. Би Ц хэрүүл зодоон хийвэл төвөг гэж бодоод түүнийг аваад холдох үе дээ М-г дуудаж тэр хоёрыг явуулаад хэрүүл маргаан хийж байсан найзууд руугаа явж байсан чинь Х- миний өөдөөс алхаж ирээд баар луу орсон. Би цааш алхаж А-, Ө- 2 дээр очих үед үл таних залуугийн хамраас цус гарсан тухайн залуу “Х гэж нэртэй хүн намайг зодчих лоо” гэж орилоод байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Би үл таних залууд хандаж” одоо учраа олоод салъя” гэж хэлсэн чинь “чи зайлаа намайг цохисон Х-гоо дууд” гэж хэлээд найз Ө- руу зааж “чи хэрүүл маргаан эхэлсэн чамайг хачин болгоно мөн та нарыг бүгдийг нь хачин болгоно” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2023 оны 08 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед өөрийн найзууд Ө-, Ц, М, Х-, А- нарын хамтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б төвийн 1 давхарт байрлах нэрийт нь мэдэхгүй Пабд орж 1 литрийн хэмжээ бүхий 2 шил виски ууцгаагаад тухайн газраасаа 01 цагийн үед гарч такси барин Ө  кино театрын хойно байрлах нэрийг нь мэдэхгуй шенийн цэнгээний газарт орж үйлчлүүлэн ус ундаа, 1 шил юискт зэрэг зүйлсийг худалдан авсан. Бид нар сууцгааж байсан чинь Ө- А- 2 тамхи татаад ороод ирье гэж хэлээд гарсан. Харин араас нь М, Ц бид 3 гараад очтол Ө- зам дагуу машины хажууд хохирогч С-той хэрүүл маргаан үүсгээд зогсож байсан. Харин би юунаас болж маргалдсаныг нь Ө-с асуухад Ө надад хандан “энэ залуу явган хүний зам дээр шээхээр нь боль гэсэн чинь өөдөөс хэруул хийгээд олон юм яриад байна” гэж надад хэлсэн. Хэрүүл маргаан болж байхад Ц цаахан талд бөөлжиж байсан. М тамхи татаж байгаад дахин бөөлжөөд эхэлсэн. Харин тэр үед бид нарыг маргаанд оролцоод яахав гэж хэлээд М нь Ц бид хоёрыг дагуулаад буцаж орох үед Х- нь гарч ирээд Ө-тай хэрүүл маргаан хийж байсан залуу дээр шууд очиж миний хажуугаар давж тухайн хохирогч С- гэх залуугийн хамар хэсэг рүү нь баруун гараараа нэг л удаа цохих үед тухайн залуугийн хамарнаас цус гарсан. Би тэр үед шууд Х-ыг чи яаж байгаа юм гэж хэлээд салгаад буцаж шөнийн цэнгээний газар луу орсон. Х- нь их согтсон байсан. Тухайн хохирогч гэх залуу руу бид нар бөөндөө нийлж дайрсан зүйл байхгүй. Харин ч хэрүүл маргааныг таслаад салцгаая гэж зөндөө хэлээд салах гэж байхад Х- нь гарч ирээд шууд л үгийн зөрүү байхгүй нүүр лүү нь нэг л удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, 

 

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 48-52 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10921 дугаартай шинжээчийн “...Л.С-ын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун зүүн нүдний дээд, доод зохинд цус хуралт, хамарт шарх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний дээд доод зохинд цус хуралт, хамарт шарх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүнд зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

 

Шинжээч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Л.С-ын биед учирсан гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн бйх боломжтой. Зүүн гуяны ард зөөлөн эдийн няцрал гэмтэл нь  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зүүн гуянд учирсан гэмтэл цохих, цохигдх эсвэл хөлийг хүчтэй савах цочмог сунгасан үлдлийн улмаас дээрх гэмтэл үүсэх боломжтой. Хамар болон баруун зүүн нүдний цус хуралт зэрэг гэмтэл нь нэг удаагийн гараар цохихгдох үед үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/, 

 

Хохирогч Л.С-ын “...эмчилгээний зардалд 5.000.000 төрөг хүлээн авсан, цаашид гомдол, санал байхгүй...” гэх баримт /хавтаст хэргийн 145 дахь тал/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох

  • иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 112, 120, 128 дахь тал/,
  • эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн

105, 106, 110 дахь тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Д.Ө-, О.А-, М.Х- нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, тэдгээрт хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагч нарт хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Д.Ө-, О.А-, М.Х- нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Д.Ө-, О.А-, М.Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт хохирогч Л.С-ын “...эмчилгээний зардалд 5.000.000 төрөг хүлээн авсан, цаашид гомдол, санал байхгүй...” гэх баримт /хавтаст хэргийн 145 дахь тал/ авагдсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгээр “...М.Х- 1.500.000 төгрөг, О.А- 1.700.000 төгрөг, Д.Ө- 1.800.000 төгрөг тус тус төлсөн...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгч Д.Ө, М.Х- нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.А-ын хүлээн зөвшөөрсөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл тус тус оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Ө, М.Х-, О.А- нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж овогт Д-н Ө-, Б овогт О-н А-, Боржигон овогт М-н Х- нарыг “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-ад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-од 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун  мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-, О.А-, М.Х- нарт оногдуулсан  торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ө-, О.А-, М.Х- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

6. Хэрэгт шүүгдэгч Д.Ө-, О.А-, М.Х- нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ