Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2020/00588

 

 

 

2020 оны 08 сарын 25 өдөр  

   Дугаар 153/ШШ2020/00588

                    Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ........... оршин суух, ........... овогт Л-н       Н-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00612/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Л.Н, гэрч Н.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, ээж маань 1982 онд өвчний улмаас нас барж би хөдөө аавтайгаа мал маллан амьдарсан сургуульд сураагүй 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл аавынхаа хамт мал маллаж байна. 1995 онд Д.Цагаанцоожтой гэр бүл болсон. Миний хань мөн өвчний улмаас нас барсан.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд анх ажилд орсон, гарсан тушаал байхгүй, цалингийн материалууд архив шатсаны улмаас олдохгүй байна. Би сургуульд сураагүй 1984 онд манай сумын сургуулийн захирал Кадр гэж хүн заавал 8 төгсөж гэрчилгээ авах ёстой гээд гэрээр 8 дугаар анги төгссөн гэрчилгээ авсан юм.

Иймд Бүргэтэй овогт Лхамсүрэнгийн Н намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Нг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн Засаг даргы тамгын газрын архивын тасгийн 2020 оны 05 дугаар 14-ний өдрийн 1310 дугаартай албан бичгээр ирүүлсэн

-Ховд аймгийн Мянгад сумын 1983 оны мал тооллогын 24 дүгээр Х.Лхамсүрэн түүний ам бүлийн тоо 3, үүнээс нэгдлийн гишүүн 1, 16-24 насны 1, 45-55 насны эрэгтэй 1, нийт 77 мал,

-1984 оны мал тооллогын 13 дугаарт Х.Лхамсүрэн түүний ам бүлийн тоо 3, үүнээс нэгдлийн гишүүн 1, 16-24 насны 1, 45-55 насны эрэгтэй 1, ний 46 мал,

-1985 оны мал тооллогын 8 дугаарт Х.Лхамсүрэн түүний ам бүлийн тоо 3, үүнээс нэгдлийн гишүүн 1, 16-24 насны 1, 45-55 насны эрэгтэй 1, ний 49 мал,

-1986 оны мал тооллогын 10 дугаарт Х.Лхамсүрэн түүний ам бүлийн тоо 4, үүнээс нэгдлийн гишүүн 1, 16-24 насны 1, 45-55 насны эрэгтэй 1, нийт 51 мал тоолуулсан гэх лавлагаа, /хх-ийн 3 дугаар тал/

2.Ховд аймгийн Мянгад сумын Засаг дарга Ч.Улаанхүүгийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 02/172 дугаартай Мянгад сумын архив 1998 онд шатсан гэх албан бичиг /хх-ийн 4дүгээр тал/

3.Ховд аймгийн гал түймрийн улсын байцаагч дэслэгч Г.Ганжаргалын Ховд аймгийн Мянгад сумын архив 1998 онд шатсан гэх тодорхойлолт /хх-ийн 5 дугаар тал/

4. 1989 оны наадмаар авахуулсан гэх гэрэл зураг /хх-ийн 8 дугаар тал/

5.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990-2000 онд тэтгэврийн даатгалд даатгуулснаар нөхөн тооцуулсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 9 дүгээр тал/

6.Гэрч Н.Доолио нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Л.Нг багаас нь мэднэ. Манайх олон жил айл саахалт явсан болохоор мэднэ. Нгийн ээж нь 1982 онд нас бараад аавдаа хань бараа болохын тулд Н сургуулиасаа гараад нэгдлийн мал маллаж, сааль сааж байгаад 16 насанд хүрээд нэгдэлд элсэн юм. Сааль сүүнийнхээ нормыг биелүүлээд байдаг л хүүхэд байсан гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Н-г Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан  байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ОТГОНЖАРГАЛ