Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/24

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.га,

иргэний нэхэмжлэгч Б.,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, Э.Цэнгүүн,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2315001690256 дугаартай, 163/2024/0024/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ******* аймгийн Малчин суманд 1981 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, ******* аймгийн *******-Өндөр сумын ******* 24 дүгээр багийн 7-820 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ******* 2 дугаар багийн нутаг “Хуурай ам” гэх газарт байх өөрийнхөө гэрийн гадна байрлах тайрсан төмөр сав /поошиг/-д хувцас шатааж байгаад болгоомжгүй байдлын улмаас гал алдаж Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 556 га, Сэлэнгэ сумын 2528 га талбайг хамарч байгаль экологид 152.491.922 төгрөгийн шууд хохирол, уг түймрийн улмаас иргэн Э.ын өвөлжөө шатаж 5.730.164 төгрөг, Л.ийн өвөлжөө шатаж 11.475.725 төгрөг, М.ийн өвөлжөө шатаж 8.040.122 төгрөгийн хохирол тус тус учирч нийт 177.737.933 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315001690256 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ******* 2 дугаар багийн нутаг “Хуурай ам” гэх газарт гэх газарт байрлах гэрийнхээ гадна хуучин хувцас, хог шатаах зорилгоор таггүй төмөр саванд /поошиг/ хувцас, хог хийж, гал асааж, хараа хяналтгүй орхиж гэр рүүгээ орж болгоомжгүй харьцсаны улмаас тухайн шатаж байсан эд зүйлсээс дутуу шатсан хэсэг нь салхинд хийсэж, гал алдаж, улмаар ой, хээрийн түймэр гарч Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 556 га, Сэлэнгэ сумын 2528 га талбайг хамарч байгаль экологид 152.491.922 төгрөгийн шууд хохирол, уг түймрийн улмаас иргэн Э.ын өвөлжөө шатаж 5.730.164 төгрөг, Л.ийн өвөлжөө шатаж 11.475.725 төгрөг, М.ийн өвөлжөө шатаж 8.040.122 төгрөгийн хохирол, гал түймрийг унтраахад зарцуулсан бензин шатахуун, хоол хүнсний зардалд Хутаг-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт 1.924.800 төгрөг, Булган аймгийн Онцгой байдлын газарт 2.895.000 төгрөг, Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын тамгын газарт 4.137.390 төгрөг, Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 774.775 төгрөгийн буюу нийт 187.469.898 их хэмжээний хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй, хохирол төлбөрийг ямар нэгэн байдлаар бага багаар төлөх болно, миний буруу гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:

1. Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ******* 2 дугаар багийн нутаг “Хуурай ам” гэх газар байх ба ертөнцийн зүгээр зүүн зүгт 120 км зайтай, ******* багийн төвөөс 60 км зайтай, Сэлэнгэ сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун тийшээ 30 км зайтай байх ба гал гарсан гэх газар нь иргэн А.Алтангэрэлийн өвөлжөөн дээр ******* 2 дугаар багийн малчин гэх айл байв... Гал анх гарсан гэх газрын иргэн Б.******* гэх хүнээр заалгуулан үзлэг хийхэд тайрсан төмөр мэт хог хийх зориулалттай хүрэн өнгийн сав мэт зүйлийг заах ба уг саван дотор хог хийж шатаасан гэж хэлснийг тэмдэглэл болгож бичив гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 09-22 дахь тал/,

2. Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн Тариахтай гэх газар байх ба Сэлэнгэ сумын төвөөс 21 км-ийн зайтай, Хутаг-Өндөр сумын төвөөс 122 км зайтай, Энхболд овогтой гэх хүний өвөлжөөний шатсан хашааны суурь байх ба 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хутаг-Өндөр сумын ******* 2 дугаар багийн Хуурай гэх газарт гарсан ой хээрийн түймэр нь ертөнцийн зүгээр баруун хойд талаас дайран өнгөрч шатсан байв. ...Шатсан гэх өвөлжөөний хашаа нь ертөнцийн зүгээр баруун зүгт уулархаг модтой хэсэг байх ба 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гарсан түймэр уг өвөлжөөг дайран өнгөрч 100 метрийн зайтай унтарсан байв гэх өвөлжөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хэргийн 23-29 дэх тал/,

3. Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн Тариахтай гэх газрын Дээд эх гэх газар байх ба Сэлэнгэ сумын төвөөс 24 км-ийн зайтай, Хутаг-Өндөр сумын төвөөс 199 км зайтай, Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн иргэн гэх хүний өвөлжөөний шатсан хашааны суурь байх ба 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хутаг-Өндөр сумын ******* 2 дугаар багийн Хуурай гэх газарт гарсан ой хээрийн түймэр нь ертөнцийн зүгээр баруун хойд зүгээс хашааны баруун хойд талаас дайран өнгөрч шатсан байв гэх өвөлжөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хэргийн 30-36 дахь тал/,

4. Хэрэг учрал болсон газар нь Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай 2 дугаар багийн нутагт ой хээрийн түймэр гарч өвс ургамал шинээр ургасан байна. Уг газарт Сэлэнгэ сумын Байгаль орчны хяналтын байцаагч Б. нь уг газарт тус сумын иргэн Мандахын ийн өвөлжөөний байх байсан гэж зааж байв. Өвөлжөө байсан гэх газарт ой хээрийн түймрийн улмаас шатаж үлдсэн мод, үнс нурам, төмөр зүйлс, чулуун дээвэр байв. Шатсан өвөлжөөний суурийг хэмжиж үзэхэд эрт нь 42 метр, өргөн нь 9 метр байна. Шатсан өвөлжөөний хойд хэсэгт мөн малын саравч байр байсан гэж хэлж болохоор түймрийн улмаас шатаж үлдсэн мод, 4 метрийн урттай 9 ширхэг нэг хайс үлдсэн байв гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 37-43 дахь тал/,

5. Иргэний нэхэмжлэгч Л.ийн өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн үед Сэлэнгэ сумын Харлаг 2 дугаар багийн дарга Амгаланзаяа над руу залгаад Харлаг 2 дугаар багийн “Дээд эхийн адаг” гэх газарт ой хээрийн түймэр орж ирсэн байна та ирж түймэр унтраах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 21 цагийн үед хүү Баярбат, дүү Ганбат нарын хамтаар өөрийнхөө өвөлжөөн дээр очсон. Тухайн өдөр манай өвөлжөөн дээр манай Харлаг багийн нутгийн иргэд байсан. Тэгээд бид нийлээд ******* 2 дугаар багийн “Хуурай ам” гэх газраас орж ирсэн түймрийг цурамдаж унтраагаад өглөө 08 цагийн үед гэртээ ирсэн. Тэгсэн маргааш орой нь 17 цагийн үед манай найз Цогоо танай өвөлжөө рүү гал түймэр орж ирсэн сураг байна гэж хэлэхээр нь хүү Баярбат, дүү Ганбат нарыг аваад өвөлжөөн дээрээ очиход манай өвөлжөө шатаад эхэлж байсан. Бид нар галыг унтраах гэсэн боловч тухайн өдөр салхи ихтэй байсан учраас галыг унтрааж чадаагүй. Би өөрийнхөө өвөлжөөг 15.000.000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

6. Иргэний нэхэмжлэгч М.ийн өгсөн: ...2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ******* аймгийн төвд явж байхад Харлаг багийн иргэн гэх хүн фейсбүүк дээрээ түймэр гарсан байна гэж зураг тавьсан байхаар нь хартал манай өвөлжөөний цаад талын уул шатаж байсан. Тэгээд манай өвөлжөө рүү ойртсон байна гээд 19 цагийн үед өвөлжөөн дээрээ очоод падаа мөсөн дээр гаргаж тавиад түймэрт дайчлагдан ажиллаж 2 хоног хашаан дээрээ түймэр унтраасан. Тэгээд хашааныхаа түймрийг бүрэн унтрааж цурманд оруулаад өөр газар руу буюу Хийдийн даваа руу түймэр унтраах гээд явсан. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ 05 цагийн үед ирээд унтаж амраад байж байтал салхи ихтэй байсан учир гэнэт дахин гал ассан бололтой утаа аймар гараад байхаар нь өвөлжөө дээрээ яваад очиход манай өвөлжөө шатаж байсан. Тухайн үед бид нар унтраах гэсэн боловч ойртох боломж олдоогүй шатсан юм. Тухайн үед өвөлжөөнд ямар нэгэн эд зүйл байхгүй байсан. Хоосон өвөлжөө байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67 дахь тал/,

7. Иргэний нэхэмжлэгч Э.ын өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн үед хуурай ах га гэх хүн энэ хавьд түймэр гараад танай өвөлжөө рүү гал ирж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь найз Тулгаагийн хамт өвөлжөөн дээрээ очсон. Тэгсэн манай өвөлжөө шатаж байсан. Тэгээд бид нар нийлээд тухайн галыг унтраах гээд дийлээгүй юм. Тухайн өдөр салхи ихтэй байсан учраас гал хурдан асаж байсан. Манай өвөлжөөний хашаа 10 талт хашаа байсан. Би 2020 онд өвөлжөөгөө барьж байсан. Тухайн үед өвөлжөөнд ямар нэгэн эд зүйл байхгүй байсан. Хоосон өвөлжөө байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал/,

8. Иргэний нэхэмжлэгч Ж.гийн өгсөн: ...Хутаг-Өндөр сумын ******* 2 дугаар багийн “Хуурай ам” гэх газарт малчин айлын эхнэр хог шатааж байгаад гал алдсан гэж манай сумын түймрийн голомтод ажилласан хүмүүсээс сонссон. ...Би уг түймрээс шатсан га талбайн байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна. Мөн тухайн түймэр гардаг өдөр манай сумын Засаг даргын тамгын газраас шатахуун, хоол хүнс нийтдээ 1.924.800 төгрөгийн зардал гарсан байна. Уг зардлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

9. Иргэний нэхэмжлэгч Х.ийн өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 12 цаг 27 минутад Хутаг-Өндөр сумын ******* 2 дугаар багийн нутаг Хуурай ам гэх газарт ой хээрийн түймэр гарсан гэж Зэд ******* бүтээлийн нурууны дархан цаазат газрын тусгай хамгаалалтын мэргэжилтэн дуудлага өгсөн. Уг дуудлагын дагуу манай байгууллагаас 41 алба хаагч, 4 техникийн хамт түймрийн голомтод 5 өдөр ажилласан. Мөн бүсийн төсвийн захирагчийн шийдвэрээр ******* аймгийн Онцгой байдлын газраас 25 алба хаагч, 2 техник, Онцгой байдлын газраас 11 алба хаагч, 1 техник тус тус ажилласан. ...******* аймаг, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газруудын санхүүгийн ахлах нягтлан албан тушаалтай хүмүүстэй холбогдоход манай байгууллагаас гарсан зардал бага тул нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хариулт өгсөн. Булган аймгийн Онцгой байдлын газраас хүнсэндээ 1.600.000 төгрөг, шатахуундаа 1.050.000 төгрөг, сансрын холбоо болох readum гар утасны төлбөрт 335.600 төгрөгийн зардал гарсан гэж манай байгууллагын санхүүгийн албанаас гаргаж өгсөн. Нийт шууд зардал болох 2.985.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дахь тал/,

10. Иргэний нэхэмжлэгч Б.гийн өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 12 цаг 30 минутад Хутаг-Өндөр сумын ******* 2 дугаар багийн “Хуурай ам” гэх газарт ой хээрийн түймэр гарсан гэж Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын тусгай хамгаалалтын газрын мэргэжилтэн дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд тухайн дуудлага мэдээлэлд 16 цагийн үед Сэлэнгэ сумын засаг даргын тамгын газраас эхний ээлжид тус өдөр 1 тээврийн хэрэгсэлтэй 7 хүний бүрэлдэхүүнтэй би өөрөө ахлаад Хутаг-Өндөр сумын ******* 2 дугаар багийн “Хуурай ам” гэх газарт түймрийн голомтод 17 цагийн үед очсон. Бид нарыг түймрийн голомтод очиход Хутаг-Өндөр сумын ******* 2 дугаар багийн Хуурай ам гэх газарт мал маллаж байсан айлын гэрийн гаднаас гал түймэр гараад ертөнцийн зүгээр хойд зүгт болон зүүн тийшээ 2 хэсэг салаад явчихсан байсан. ...Сэлэнгэ сумын засаг даргын тамгын газраас хоол хүнсэнд 1.320.940 төгрөг, бензин шатахуунд 2.816.450 төгрөг гарсан. Мөн Зэд ******* бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хоол хүнсэнд 421.500 төгрөг, бензин шатахуунд 353.275 төгрөг зарцуулсан. Дээрх хохирлуудыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дэх тал/,

11. Иргэний нэхэмжлэгч Э.ийн өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ******* багийн *******гол нэртэй газарт ой хээрийн түймэр гарч, манай хамгаалалтын захиргаанаас албаны 00-36 БУН улсын дугаартай УАЗ пургон, 00-14 БУЛ улсын дугаартай УАЗ пермер загварын 2 тооны тээврийн хэрэгсэлтэй 7 алба хаагч гурван хоног түймрийг унтраахаар ажилласан. Ингэж ажиллах хугацаанд манай захиргаанаас шатахуунд 353.275 төгрөг, хүнсэнд 421.500 төгрөг, нийт 774.775 төгрөгийн зардал гарсан ба энэ зардлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дахь тал/,

12. Иргэний нэхэмжлэгч А.гын өгсөн: Би Нуман Алтай хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль экологид учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Мөн урд манай Хутаг-Өндөр суманд байцаагчаар ажиллаж байсан байцаагч мэдүүлэхдээ 1.924.850 төгрөгийн зардал гарсныг хэлсэн байна. Уг зардлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 103 дахь тал/,

13. Гэрч Н.ын өгсөн: Би Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг Хуурай мухар гэх газарт мал малладаг. Би гэрээсээ 11 цагийн үед гараад малаа харах гээд оогийн зүг рүү уруудаж явтал оогийн гэрийн гаднаас гэнэт утаа гараад байхаар нь яваад очтол оогийн гэрийн баруун талаар хашаа руу чигтээ гал гарч байсан. Тэгээд бид нар галыг унтраах гээд дийлээгүй юм. Тухайн үед салхи ихтэй, өвс их хуурайшсан байсан учраас бид нар галыг унтраахад маш хүндрэлтэй байсан ба яах ийхийн зуургүй л гал алдсан. ....оогоос юу болсон талаар асуухад гадаа хог шатааж байгаад гал алдсан гэж хэлсэн. Би энэ Хуурай ам гэх газарт 10 гаран жил мал маллан амьдарч байна. Манай энд их өвсөрхөг, мод ихтэй хангай нутаг байгаа юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105 дахь тал/,

14. Гэрч Н.ын өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ байхад 14 цагийн үед “Хуурай ам” гэх газраас утаа гараад байна гэж манай хүү хэлсэн. Тэгэхээр нь мотоциклтой иртэл оогийн гэрээс дээшээ ахын хажуугаар гал түймэр өнгөрч байсан. Тэгээд хүмүүстэй хамт түймэр унтраах ажил зохион байгуулаад дийлээгүй юм. ...Намайг очиход ах оогийн эхнэр ******* гэрийнхээ гадаа хог шатааж байгаад гал алдсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 107 дахь тал/,

15. Гэрч Н.ын өгсөн: Би одоо Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ******* 2 дугаар багийн Хуурай ам гэх газарт мал маллан амьдардаг. 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 11 цагийн үед арын гол дээр ус аваад явж байтал манай хөрш оогийн ойрхон утаа гараад байсан. Тэгэхээр нь яваад очтол гал асаад өвс шатаж байсан. Тэгээд оо, ******* хоёр унтраах гээд цохиж байсан. Би тухайн үед охин гийн хамт явж байсан ба бид дөрөв нийлж галыг унтраах гэсэн боловч дийлээгүй алдсан юм. Тухайн үед аймар их салхитай байсан. Тэгээд цагдаа болон онцгой байдлын газарт дуудлага өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 109 дэх тал/,

16. Гэрч О.гийн өгсөн: Би тухайн үед Хутаг-Өндөр суманд аав, ээж дээрээ ирцэн байсан юм. 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 11 цагийн үед арын гол дээр аав тай хамт ус аваад явж байтал аав гэнэт оогийн гадаа утаа гараад байна, юу болчихов хоёулаа очъё гээд очтол өвс шатаад нэлээн газар авчихсан байсан. Бид хоёр хүмүүстэй нийлж унтраах гэж оролдоод чадаагүй юм. ...Би оо ахын эхнэрээс юу болсон талаар асуухад ******* эгч би харин хог шатааж байгаад унтраагаад орсон юм. Тэгсэн ийм зүйл болчихлоо гэж хэлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 111 дэх тал/,

17. Гэрч Л.гийн өгсөн: ...Намайг очиход оогийн амбаарын урд талаас гал гараад хойшоогоо түлээ хэсэг рүү явчихсан байсан. Би юу болсон талаар асуухад ******* хог шатаачихаад унтраагаад гэр лүүгээ орсон юм. Тэгсэн оо гал гараад байна гээд байхаар нь би гараад иртэл өвч шатаж байсан. Тэгээд бид хоёр дийлэхгүй болохоор нь таныг дуудсан юм гэж хэлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь тал/,

18. Гэрч О.ы өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн үед Хуурай ам гэх газарт хонио хариулаад явж байтал манай хөрш Цэцэг эгч дуудаад Хуурай амын эхэнд түймэр гараад байна гэсэн. Тэгэхээр нь би яваад очтол гэх айлын хажуу талаас шатаад хойд энгэрт гал асаж байсан. Тэгээд бид нар унтраах гэсэн боловч дийлээгүй юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 114 дэх тал/,

19. Гэрч М.ийн өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн орчимд Хуурай амын эхэнд утаа гараад байсан. Тэгэхээр нь яваад очтол ахын гэрийн баруун талаас гал алдаад эх рүүгээ явчихсан байсан. Тэгээд тэнд байсан хүмүүстэй хамт галыг унтраах гэсэн боловч салхи ихтэй байсан болохоор уул руу гал алдсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь тал/,

20. Гэрч Б.ын өгсөн: Тухайн өдөр би гэрээсээ гараад үхэр, тугалаа ут руу тууж оруулаад эргээд гэр рүүгээ явж байхад манай гэрийн цаанаас утаа гараад байсан. Тэгээд сандраад иртэл гал гарчихсан байсан. Тэгээд эхнэр *******ыг дуудаад би өөрийнхөө өмсөж явсан куртикээрээ галыг унтраах гэж нүдсэн боловч дийлдэхгүй байсан. Мөн манай хажуу хөрш айлын хүмүүс ирээд цуг унтраах гээд дийлээгүй уул руу гал алдсан юм. ...Манай гэрийн баруун талд амбаарын урд хог оо хийдэг тал поошиг байсан. Тухайн өдөр эхнэр ******* нь намайг үхэр туугаад явж байхад гэрээс хог аваад шатааж байсан юм. Тэгээд хог шатааж дуусаад гэр рүүгээ орсон хойгуур нь гал гарсан. Тухайн өдөр салхи ихтэй байсан. ...Манай эхнэр ойр зуурын юм шатааж байгаад ийм зүйл болсон. ...Манай ******* 2 дугаар багийн нутагт гарсан гал 2-3 хоног үргэлжилсэн. Харин Сэлэнгэ сумын Харлаг гэх газар руу орсон түймэр нь 4-5 хоног үргэлжилж цурманд орж унтарсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 119-120 дахь тал/,

21. Гэрч Д.ын өгсөн: ...Бид нарыг очиход нутгийн иргэд болон Онцгой байдлын алба хаагчид, тусгай хамгаалалтын алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байсан. Анх гал хаанаас гарсан талаар асуухад тус багийн нутагт амьдардаг малчин эмэгтэй хог шатааж байгаад гал алдсан гэж байсан. Тухайн гал алдсан гэх иргэний гэрийн гадаа очиход гэрийн хажууд байсан тал хуваасан поошигноос гал алдсан байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 122-123 дахь тал/,

22. Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 23/108 дугаартай шинжээчийн: Хутаг-Өндөр сумын ******* 2 дугаар багийн нутаг Хуурай ам гэх газарт гарсан гал түймэрт өртөж шатсан Э.ын өвөлжөөний хохирол 5.730.164 төгрөг гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 203-209 дэх тал/,

23. Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 23/110 дугаартай шинжээчийн: Хутаг-Өндөр сумын ******* 2 дугаар багийн нутаг Хуурай ам гэх газарт гарсан гал түймэрт өртөж шатсан М.ийн өвөлжөөний хохирол 8.040.122,41 төгрөг гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 233-240 дэх тал/,

24. Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 23/109 дугаартай шинжээчийн: Хутаг-Өндөр сумын ******* 2 дугаар багийн нутаг Хуурай ам гэх газарт гарсан гал түймэрт өртөж шатсан Л.ийн өвөлжөөний хохирол 11.475.725,11 төгрөг гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 218-224 дэх тал/,

25. Шинжээч эмч А.-Аюушийн өгсөн: Уг түймэр нь Хутаг-Өндөр сум, Сэлэнгэ сумыг хамарч шатсан ба нийт 3084 га талбайг хамарсан бөгөөд Экологи эдийн засгийн үнэлгээ нь 152.491.922 төгрөг болсон. Дээрх түймэрт өртсөн талбайг тооцохдоо 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн сансрын зургуудыг харьцуулж түймрийн талбайг тооцсон бөгөөд үүнд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт 556 га, Сэлэнгэ сумын нутагт 2528 га талбай шатсан байсан /2 дугаар хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

26. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай хязгаарлагдмал хувьцаат компанийн  шинжээчийн 2023 оны 10 дугаар 30-ны өдрийн №1/118 дугаартай: ...Уг ой хээрийн түймрийн улмаас нийт 3084 га талбай шатаж байгаль орчинд нийт 152.491.922 төгрөгийн хохирол учирсан байна гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 13-17 дахь тал/,

27. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын гаргасан экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцсон: Шинжээчийн №1/118 дугаартай дүгнэлтийг үндэслэн “Байгаль орчныг хамгаалах” тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу 609 га талбайн экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 145.121.442 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 435.364.326 төгрөг,  “Байгаль орчныг хамгаалах” тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу ургамлын аймагт учруулсан хохирол болох 1040 га талбайн экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 7.370.480 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэн тооцоход 36.852.400 төгрөг гэх нөхөн төлбөр тооцсон дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал/,

28. Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ******* 2 дугаар багийн нутагт байх гэрийнхээ гадаа тайрсан төмөр саванд /поошиг/ ойр зуурын ахуйн хогоо шатаасан. Тэгээд шатаасан хог маань шатаж дууслаа гэж бодоод гэр лүүгээ орсон. Тэгээд удаагүй гэрээсээ гарч иртэл хог шатаасан газар гал гараад төмөр савны хажуугаар гал асаж байсан. Тэгтэл манай нөхөр ирээд бид хоёр галыг унтраах гээд дийлээгүй. Бас ойр хавийн хүмүүс ирээд унтраах гэж оролдоод дийлээгүй юм. Бид нар өөрсдийн гэр орон, хашаагаа арай гэж хамгаалж үлдсэн юм. Тэгээд унтрааж дийлэхгүй болохоор нь сумынхаа Засаг даргын тамгын газар руу мэдэгдсэн. ...Тухайн гал түймэр нь Хутаг-Өндөр сум болон Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрийг дамнан шатсан. Уг түймэр нь 2 сумын нутагт 3084 га талбайг хамарсан. Мөн Сэлэнгэ сумын нутагт байдаг 3 айлын өвөлжөө шатсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Л., М., Э., Ж., Х., Б., Э., А.га, Н., Н., Н., О., Л., О., М., Б., Д. нарын өгсөн мэдүүлэг, Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 23/108 дугаартай, 23/110 дугаартай, 23/109 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч А.-Аюушийн өгсөн мэдүүлэг, Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай хязгаарлагдмал хувьцаат компанийн  шинжээчийн 2023 оны 10 дугаар 30-ны өдрийн №1/118 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ******* 2 дугаар багийн нутаг “Хуурай ам” гэх газарт байрлах гэрийнхээ гадна хуучин хувцас, хог шатаах зорилгоор таггүй төмөр саванд /поошиг/ хувцас, хог хийж, гал асааж, хараа хяналтгүй орхиж гэр рүүгээ орж болгоомжгүй харьцсаны улмаас тухайн шатаж байсан эд зүйлсээс дутуу шатсан хэсэг нь салхинд хийсэж, гал алдаж, улмаар ой, хээрийн түймэр гарч Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 556 га, Сэлэнгэ сумын 2528 га талбайг хамарч байгаль экологид 152.491.922 төгрөгийн шууд хохирол, уг түймрийн улмаас иргэн Э.ын өвөлжөө шатаж 5.730.164 төгрөг, Л.ийн өвөлжөө шатаж 11.475.725 төгрөг, М.ийн өвөлжөө шатаж 8.040.122 төгрөгийн хохирол, гал түймрийг унтраахад зарцуулсан бензин шатахуун, хоол хүнсний зардалд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт 1.924.800 төгрөг, Булган аймгийн Онцгой байдлын газарт 2.895.000 төгрөг, Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын тамгын газарт 4.137.390 төгрөг, Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 774.775 төгрөгийн буюу нийт 187.469.898 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм бурууг хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас, иргэний нэхэмжлэгч Б. нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

Шүүгдэгч нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол , хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хээрийн түймэр гарч хохирол, хор уршиг учруулан үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон тул шүүгдэгч Б.*******ыг хуурайшилтын үед хог, хуучин хувцас шатаах зорилгоор таггүй төмөр саванд гал түлж, галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр тавьж, байгаль экологид 152.491.922 төгрөгийн шууд, хохирогч Л., М., Э. нарын өвөлжөө шатсаны улмаас 25.246.011 төгрөгийн хохирол, гал түймэр унтраахад 9.731.965 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ыг 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ******* 2 дугаар багийн нутаг “Хуурай ам” гэх газарт байрлах гэрийнхээ гадна хуучин хувцас, хог шатаах зорилгоор таггүй төмөр саванд /поошиг/ хувцас, хог хийж, гал асааж, хараа хяналтгүй орхиж гэр рүүгээ орж болгоомжгүй харьцсаны улмаас тухайн шатаж байсан эд зүйлсээс дутуу шатсан хэсэг нь салхинд хийсэж, гал алдаж, улмаар ой, хээрийн түймэр гаргасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ой, хээрийн түймэр тавих гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Б.******* нь ой хээрийн түймэр тавьсны улмаас байгаль экологид буюу ойн сан, ургамлын аймагт 145.121.442 төгрөгийн шууд хохирол учирсан нь Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2023 оны 10 дугаар 30-ны өдрийн №1/118 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 435.364.326 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу ургамлын аймагт учруулсан хохирол болох 1040 га талбайн экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 7.370.480 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэн тооцоход 36.852.400 төгрөгийн нийт 472.216.726 төгрөгийн шууд бус хохирол учирсан байна.

Мөн хохирогч Э.ын өвөлжөө шатаж 5.730.164 төгрөг, Л.ийн өвөлжөө шатаж 11.475.725 төгрөг, М.ийн өвөлжөө шатаж 8.040.122 төгрөгийн хохирол, гал түймрийг унтраахад зарцуулсан бензин шатахуун, хүнсний зардалд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт 1.924.800 төгрөг, Булган аймгийн Онцгой байдлын газарт 2.895.000 төгрөг, Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын тамгын газарт 4.137.390 төгрөг, Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 774.775 төгрөгийн нийт 507.194.702 их хэмжээний хохирол учруулсан байна.

Шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаа шүүхийн шатанд гал түймрийг унтраахад гарсан шууд бус зардлуудаас Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 774.775 төгрөг, хохирогч Э.од 5.730.164 төгрөгийг тус тус төлж, Л., М. нарын өвөлжөөг биет байдлаар буюу модыг бэлтгэж, өвөлжөөг барьж өгч хохирлыг бүрэн барагдуулсан, дээрх нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлжээ.

Харин Булган аймгийн Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын Засаг даргын тамгын газарт гал унтраахад гарсан зардалд тус бүр 1.000.000 төгрөг, Байгаль экологид учруулсан хохирлоос 2.000.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт Хаан банкны 5274011694 дугаартай Б.*******ын данснаас хийгдсэн шилжүүлгийн мэдээллийн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Хэрэгт авагдсан экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон Нуман алтай ХХК-ний байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр ой хээрийн түймэр нь сул эрчимтэй гүймэг түймэр байсан ба уг түймэрт шатсан талбай нь цаашид сэргэн ургах чадвартай буюу хөрсний үржил шимээ алдаагүй учраас дараа жилийн хавар бэлчээрийн ургамал илүү сайн ургаж, байгаль өөрийгөө бүрэн сэргээдэг болох талаар дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж хуульчилсан.

Энэ зохицуулалтыг “гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэм хорын хувьд хэрэглэхгүй байх”-аар зааснаас үзвэл, шүүхээс гэм хорыг нөхөн төлүүлэх хэмжээг тогтоохдоо гэм буруугийн хэр хэмжээтэй харьцуулан үзэхийг шаардсан гэж ойлгож болохоор байна. Түүнчлэн тухайн этгээд хэдийгээр гэм буруутай байсан ч түүний эд хөрөнгийн байдлыг харгалзаж байхыг хуулиар шаардсан байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, санамсар болгоомжгүй байдлаас учруулсан хохирлыг бүгдийг нөхөн төлүүлэх тохиолдолд тухайн гэм буруутай хүн эдийн засгийн хувьд сүйрэлд орохоор байвал шүүх нөхцөл байдалд тохируулан багасгаж болох эрх зүйн боломжийг хууль тогтоогч бий болгосон байна.

Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх харилцааг нарийвчлан зохицуулсан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд, дээрх эрх зүйн боломжийг хаасан, үгүйсгэсэн, өөрөөр зохицуулсан тусгай зохицуулалт байхгүй учраас, Иргэний эрх зүйн энэхүү ерөнхий хэм хэмжээ нь байгаль орчинд учруулсан гэм хорын хувьд нэгэн адил үйлчилнэ.

Иймд шүүгдэгч Б.*******ын нөхөр, 5-22 насны 6 хүүхдийн хамт мал маллан амьдардаг, том хүү Б.Гантогтох нь Улаанбаатар хотод Шинжлэх ухааны, Технологийн сургуульд оюутан, мал маллан амжиргаагаа залгуулдаг, 2023 оны мал тооллогоор нийт 620 толгой мал тоолуулсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал, байгаль экологид учирсан бодит хохирол зэргийг тал бүрээс нь нэг бүрчлэн хянан үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэг,Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсг, 4 дэх хэсгийн 4.1, 4.3 дахь заалтад тус тус зааснаар байгаль орчинд учруулсан 472.216.726 төгрөгийн шууд бус хохирлыг багасган, дээрх хохирлын 3 хувь болох 14.166.502 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр бодитой, үндэслэлтэй байх зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч нь Б.******* нь байгаль экологид учирсан дээрх хохирлоос 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд 2.000.000 төгрөг төлснийг хасаж тооцож үлдэгдэл 12.166.502 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд оруулах нь зүйтэй.

Мөн гал түймрийг унтраахад гарсан зардлаас төлөгдөөгүй үлдэгдэл болох Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын тамгын газраас гал түймрийг унтраахад зарцуулсан бензин шатахуун, хоол хүнсэнд гарсан зардалд 3.137.390 төгрөг, Хутаг-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт 924.850 төгрөг, Булган аймгийн Онцгой байдлын газарт 2.985.000 төгрөг нийт 7.047.240 төгрөгийг гаргуулж тус тусын төрийн сангийн дансанд оруулахаар шийдвэрлэв.  

Булган аймгийн Онцгой байдлын газраас томилогдсон иргэний нэхэмжлэгч Х. нь иргэний нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй хэдий ч шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас гал түймэр гарсан, уг түймрийг унтраахад 41 алба хаагч, 4 техникийн хамт 4 өдөр ажилласан, санхүүгийн албаны баримтаар дээрх мөнгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлэг өгсөн, шүүгдэгч нь дээрх мөнгийг төлөхийг зөвшөөрч байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгчээс нийт 19.214.282 төгрөгийг гаргуулан 12.166.502 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд, 924.850 төгрөгийг гаргуулан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт, 3.137.930 төгрөгийг гаргуулан Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын тамгын газарт, 2.985.000 төгрөгийг гаргуулан Булган аймгийн Онцгой байдлын газарт тус тус олгож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******ыг хуурайшилтын үед хог, хуучин хувцас шатаах зорилгоор таггүй төмөр саванд гал түлж, галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр тавьж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

2 дугаар хавтаст хэргийн 53-74 дэх талд авагдсан ******* аймгийн *******-Өндөр сумын ******* багийн засаг даргын тодорхойлолт, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ******* 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, малын А дансны хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Хаан банкны 2021, 2022 оны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Төрийн банкны барьцаат зээлийн гэрээ, Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Чимэгддулам нь ам бүл 8, нөхөр, 5-22 насны 6 эрэгтэй хүүхдийн хамт мал маллан амьдардаг, том хүү Б.Гантогтох нь оюутан, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид болон бусдад учруулсан хохирлоос тодорхой хувийг төлж, зарим хохирлыг бүрэн барагдуулсан, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5 дахь заалтад заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж шүүх дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2315000169 дугаартай мөрдөгчийн тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаар хяналтын прокурор Э.гад 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 00 минутад мэдэгдсэн гэж, прокурорын 231 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан өдрийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэж буруу бичсэн байгааг тус тус тэмдэглэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр тавих гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.*******д гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөн явах, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4 дэх хэсгийн 4.1, 4.3 дахь заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.*******аас нийт 19.214.282 /арван есөн сая хоёр зуун арван дөрвөн мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж байгаль экологид учруулсан шууд бус хохиролд 12.166.502 /арван хоёр сая нэг зуун жаран зургаа мянга таван зуун хоёр/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн /РД: 9085084/, төрийн сан дахь 100900013040 тоот дансанд, гал түймэр унтраахад гарсан зардалд 924.850 /есөн зуун хорин дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын /РД:9011153/ төрийн сан дахь 100041355001 дугаарын дансанд, 3.137.930 /гурван сая нэг зуун гучин долоо мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулан Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын тамгын газрын /РД:9011498/ төрийн сан дахь 100040955405 дугаарын дансанд, 2.985.000 /хоёр сая есөн зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулан Булган аймгийн Онцгой байдлын газрын /РД: 9011374/ төрийн сан дахь 100040031401 дугаарын дансанд тус тус оруулсугай.

7. Шүүгдэгч Б.*******аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргасан иргэний бичиг баримтгүй, хохирогч Э., Л., М., иргэний нэхэмжлэгч А.га, Х., Б., Э. нар нь санал, гомдолгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ