Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Дуламжав, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, ******* оны ******* дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, , дээд боловсролтой, , мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын сургуульд жижүүр ажилтай, ам бүл дөрөв, нөхөр хоёр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын дугаар () багийн тоотод оршин суудаг, сарын орлого төгрөг,  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар **********.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Дуламжав “шүүгдэгч ******* нь 2023 оны дугаар сарын -ны өдрийн 15 цаг 20 минутын орчимд Ховд аймгийн Жаргалант сумын дугаар () багийн тоотод өөрийн нөхөр тай хамт явсан гэх шалтгаанаар буюу тухайн үед бий болсон хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ийн толгойн дагз хэсэгт гараараа цохиж,  биед тархи доргилт, дагзны хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...ээс “Ховд аймаг, Жаргалант сум, багийн тоотод 2023 оны дугаар сарын -ны өдрийн 15 цаг 20 минутын орчимд ******* гэх иргэн миний биед халдсан” гэх гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан гомдлыг 2023 оны дугаар сарын 13-ны өдөр 17 цаг 13 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

- Хохирогч ийн “...Тухайн өдөр буюу 2023 оны дугаар сарын -ны өдөр үдийн цайндаа ороод, дараагаар нь хэвлэлийн газар орчихоод хүүхдийнхээ утсыг хүргэж өгөх гээд гараад ирсэн чинь /утас: / гэдэг танилтайгаа таарсан юм. Тэгээд бид хоёр манай гэрт очоод миний хүүхдийн утсыг өгөхөөр болоод түүний машинтай Ховд аймгийн Жаргалант сумын багийн тоотод байх манай гэрийн хойд талын хаалган дээр 15 цаг 20 минутыг орчимд очсон. Би машинаас нь буугаад гэрийнхээ хойд талын хаалгаар орох гээд зогсож байсан чинь ******* гэдэг машинтай ирээд миний хажуу талд зогссон. Машинаасаа бууж ирээд орилоод, утсаараа бичлэг хийгээд  миний зүүн талын дагз хэсэг рүү гараа атгаж байгаад нударгаараа 3 удаа цохисон. Тэгээд би "хүүш чи яаж байна" гэсэн чинь миний хацар хэсэг рүү дахин нэг удаа цохиод авсан. Тэгж байтал машинаасаа бууж ирээд *******ийг болиулсан. Тухайн үед ******* бичлэг хийгээд хараалыг үг хэлээд тэр хавиар орилоод гүйгээд байсан. Тэгээд тэр хоёр барилцаж аваад хашхираад байж байтал манай ээж гарч ирээд хашааны хаалга онгойлгож өгөөд намайг оруулсан. Намайг хүргэж ирсэн нь *******ийн салсан нөхөр нь байгаа юм. Тэгээд салсан нөхөртэйгээ намайг хардаж цохисон гэж бодож байна. Өөр намайг цохих шаардлага байхгүй. Манай ах өнгөрсөн жил аваарт ороод өвчтэй болсон юм.   нь манай ахын найз болохоор над руу чат бичээд "ахын чинь бие нь яаж байна. Тусалж дэмжих юм байвал хэлж байгаарай" гэдэг байсан.  Тэрийг нь ******* надтай хардаад байдаг. Өмнө нь над руу хуурамч фейсбүүк аккаунт нээгээд янз бүрийн хараалын үг бичиж байсан тохиолдол   бас байгаа. нэг удаа надад хэлэхдээ "******* намайг чи унадаг, татдаг өвчтэй хүүхэдтэй хүүхнээр яах гээд байгаа юм бэ" гэж хэрүүл хийсэн чиний хүүхэд унадаг юм уу? гэж байсан. Уг нь манай хүүхэд унадаг, татдаг өвчин огт байхгүй. Бас би тай ямар нэгэн дотно харилцаа байхгүй. Надад машин байхгүй учир машины хэрэг гарахаар би ыг гуйж туслуулдаг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас);

- Гэрч ын “...Тухайн өдөр буюу 2023 оны дугаар сарын 13-ны өдрийн 15:00 цагийн үед Ховд аймгийн Хөгжим театрын хажуу талын 30 айлын орон сууцны дэлгүүрээс гарч байсан чинь хэвлэлийн газраас миний танил гарч ирээд бид хоёр сайн муу бололцоод байж байтал намайг "хойшоо гэр лүү очоод манай хүүхдийн утсыг хүргэж өгье" гэхээр нь би зөвшөөрөөд тэй хамт түүний гэр лүү өөрийнхөө Toyota Axio маркийн тээврийн хэрэгслээр явсан. ийн гэрийн гадаа очоод "хүүхдийнхээ утсыг өгчхөөд гараад ирье түр хүлээж байгаарай" гэж хэлээд машинаас буусан. Тэгээд машин дороо ийг хүлээгээд утсаа оролдож байтал гадаа хүмүүс маргалдах чимээ гарахаар нь цонхоороо харсан чинь замын цаад талд нэг шар үстэй хүүхэнтэй маргалдаад зогсож байсан. Тэгээд харж байсан чинь хашааныхаа хаалгаар орох гэхэд тэр гараараа дагз хэсэг рүү хэд хэд цохиод байхаар нь машинаасаа буугаад гүйгээд очсон чинь нөгөө нь ******* байсан. Тэгээд "чи яаж байгаа юм бэ" гэж хэлсэн чинь "******* "битгий хуц" гээд хэл амаар доромжлоод утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байсан. ******* миний хуучин эхнэр болохоор би тухайн үед *******т "хоёулаа салсан учир бид хоёр чамд ямар хамаатай юм бэ" гэж хэлсэн. Бас ******* хүүхэдтэй явж байсан учир би чи хүүхдийн дэргэд битгий хэл ам хийгээд бай, сонин юм бэ" гэж хэлээд ерөнхийдөө маргалдсан. Тухайн үед би *******т "чи бид хоёр 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр салчихсан" гэж хэлсэн чинь "надад хамаатай" гэж хэлээд над руу бас дайраад байсан. Тэгээд л гэр лүүгээ ороод би ажил руугаа яваад өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн дугаар хуудас);

- Гэрч гийн “...Тухайн өдөр буюу 2023 оны дугаар сарын -ны өдөр /цагийг нь сайн санахгүй байна. Өдөр дунд болж байсан/ намайг гэртээ байхад хашааны гадаа хүмүүс дуугараад байхаар нь гараад очсон чинь миний охин хашааны гадаа ирчихсэн "хаалга тайлаадхаарай ээж" гэхээр нь би хашааныхаа хаалгыг тайлаад гэр лүүгээ орсон. Араас охин маань дагаад ороод ирсэн. Тухайн үед надад "Даашкагийн авгай намайг цохичихлоо" гэж хэлээд орж ирээд шууд бөөлжөөд эхэлсэн. Тэгээд эмнэлгээр үзүүлээд, бариачид 2 ч удаа очиж бариулсан. Хэд хоног толгой өвдөж байна гэж хэвтсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар хуудас)

            - Гэрч ********** “...Тухайн өдөр буюу 2023 оны дугаар сарын -ны өдрийн үдийн цайны үеэр би эгч болох *******, бас эгчийн найз н.Дарьсүрэн, эгчийн хүүхэд н.Тэгшжаргал нарын хамт ээжийг гэрт буулгачихаад эгчийг ажилд нь хүргэж өгөх гээд гэрийнхээ орчимд өөрийнхөө 77-39 ХОЕ улсын дугаартай premio маркийн машинтай явж байсан юм. Тэгээд машинаа бариад явж байсан чинь эгчийн нөхөр нь өөр нэг эгчтэй хамт машинтай явж байхаар нь манай эгч араас нь дагаад яв гэхээр нь би машинтай араас нь дагаад явсан юм. Дагаад явж байсан чинь манай хөрш айлын гадаа очоод тэр машин зогссон. Манай эгч Д.******* миний машинаас буугаад явсан. Би машинаа эргүүлэх гээд хэсэг газар яваад буцаж ирсэн. Буцаад ирсэн чинь манай эгчийн нөхөртэй хамт ирсэн нөгөө эгч өөрийнхөө хашаа руу яваад орчихсон. Манай эгч нөхөр болон тэр эгч хоёртой хэрэлдсэн байдалтай гадаа зогсож байсан. Тэгээд хэсэг хэрэлдэж байгаад манай эгч миний машинд буцаж суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь 2023 оны дугаар сарын -ны өдрийн 15 цаг 20 минутын орчимд Ховд аймгийн Жаргалант сумын дугаар () багийн тоотод өөрийн нөхөр тай хамт явсан гэх шалтгаанаар хохирогч ийн толгойд гараараа цохисон хэргийн үйл баримт тогтоогдож байна.

            1.2. Шүүгдэгч *******ийн гаргаж өгсөн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “******* хийсэн гэх бөгөөд бичлэгийн эхэнд байршил тодорхойгүй хар зам дагуу байх явган хүний зам дээр зогсох хар өнгийн нүдний шилтэй, бүдэг ягаан өнгийн хүрэмтэй /куртик/ хар өнгийн  оосортой цүнх үүрсэн гар утсаараа оролдож буй / рүү ойртож хажууд нь зогсож байгаагаар эхлэх бөгөөд ******* камерын тусгалыг замын эсрэг талын урсгал дагуу зогсох цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл рүү чиглүүлж " гуай буугаад ир дээ. Хөөе . Хүүе буугаад ир. Буугаад ир чи. Буугаад ир. Буугаад ир гэж байна би чамайг" гэж хэлэх бөгөөд 00:11 секундэд т хандаж "Хүний нөхөр сүүдэртэй үхсэнээ хийгээд яваад байгаа новш вэ чи" гэж хэлээд ойртох бөгөөд тухайн үед бичлэг доргиж тусгал нь доошилно Үргэлжлүүлэн үзэхэд бичлэгийн 00:13 секундэд ******* т хандаж "ай юу гэсэн үг юм чи. Яагаад хүний нөхөр сүүдэртэй явдаг юм новш минь" гэхэд *******т хандаж "чиний нөхөр юм уу" хэлэхэд ******* "хүүш тэгээд хэний нөхөр юм /энэ үед "хүүе" гэж хэлэв/ ай новш чинь" гэж маргалдаж буй дүрс агуулагдсан байна. Дараагаар нь бичлэгийн 00:23 секундэд ******* бичлэгийн тусгалыг замыг эсрэг талын машин руу чиглүүлэх бөгөөд машинаас хар өнгийн хүрэм, цэнхэр өнгийн жийнсэн өмдтэй эрэгтэй хүн // ойртон ирж байх бөгөөд ******* д хандаж "чи хуц. Чи надаас салчхаад энэ өлөгчинтэй яв мэдэв үү. Надаас салчихаад яваарай. Надаас салчхаад яваарай хөөе /ын хэлсэн үг сонсогдохгүй байв/" гэж хэлж байгаагаар бичлэг 00:31 секундэд дууссан байна” “...Дараагийн бичлэг 28 секундийн хугацаатай байх бөгөөд засмал замын хажуу талд байх явган хүний зам дээр ******* бичлэг хийж тай дараах байдлаар маргалдаж буйгаар бичлэг эхэлсэн байна. ******* үхсэний чинь яс /тод сонсогдохгүй байв/ Х. : /хариу үг хэлэхэд сонсогдохгүй байв/ *******. Хүүе чи хуцаад бай. Х. : /хариу үг хэлэхэд сонсогдохгүй байв/ *******. Хүмүүсийг зүгээр зугаалаад явж байгаа хүмүүсийн цаана явж байгаа яриаг сонсчхоод чи муу ай гэхэд : Яриа чинь байгаа *******. Муу хар янхан минь хүний нөхөртэй явдаг чи хэн бэ. : Энэ хүн яаж янхандсан юм. Чи өөрөө /бусад яриа нь сонсогдохгүй байв/ *******: Битгий хуц . Чи өөрөө янхан *******: Хүн болгон ярьж байна чи муу хоёрыг заа юу : Чи өөрөө янхан... /бусад яриа нь сонсогдохгүй байв/ Д. ******* “Хүүе чи ичээч хүний нөхөртэй явчхаад чи яаж байгаа юм. : Энэ хүн яагаад ичдэг юм. *******: Ичихгүй яадаг юм. Яг одоо өмгөөлөгч дуудаадах : Чи өөрөө янхан... гэж хэлж байгаагаар бичлэг дууссан байв.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас)

1.3. Хохирогч ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 42 дугаартай “...ийн тархи доргилт, дагзны хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас)-ээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлийг авсан байх ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.

1.4. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч ******* нь 2023 оны дугаар сарын -ны өдрийн 15 цаг 20 минутын орчимд Ховд аймгийн Жаргалант сумын дугаар () багийн тоотод өөрийн нөхөр тай хамт явсан гэх шалтгаанаар хохирогч ийг гараараа толгойн ар хэсэг, хацар хэсэгт цохиж,  тархи доргилт, дагзны хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул д аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчийн биед халдсныг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

2.4. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

3.1. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон, хохирогч ийн тоот дансанд 214000 төгрөг төлсөн баримт (хавтаст хэргийн 76 дугаар хуудас) хавсаргасан. Иймд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн гэж дүгнэв.

Харин хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Ховд аймгийн Ерөнхий боловсролын Цаст-Алтай цогболбор сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), Ховд аймгийн Жаргалант сумын багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), гэрч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), зэргээр шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нөхцөл байдал тогтоогдлоо.

 

2.2. Шүүгдэгч хохирогчид 214000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.

 Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2" зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах үүргийн 1 сарын хугацаагаар хүлээлгэх” гэх дүгнэлт ;

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрнө. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирогчид учирсан эмчилгээний зардал 214000 төгрөгийг төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө  үү гэх дүгнэлт  тус тус гаргав.  

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хохирогч тэй 1 сарын хугацаанд харилцахыг хязгаарлах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийвэр гүйцэтгэх газарт даалгав.

3.2. Мөрдөгч 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялаас чөлөөлж  шийдвэрлэсэн тул  түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгахаар шийдвэрлэв.,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, .6, .7, .8, .******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 сарын хугацаанд өөрийн оршин суугаа Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 214000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг  мэдэгдсүгэй.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан  1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч *******ийг 1 сарын хугацаагаар хохирогч тэй харилцахыг хязгаарлах үүрэг хүлээлгэж, түүнд оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.ЦЭЦЭГМАА