Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/02338

 

 

2020 оны 08 сарын 19 өдөр

 

Дугаар 102/ШШ2020/02338

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

                Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч:ХХЗХны нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: С ХХК,

 

 

 

Хариуцагч: Ж П ХХК-д холбогдох,

 

 

 

2 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, гэрч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

 

 

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

            Нэхэмжлэгч ХХЗХны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:ХХЗХ С ХХКомпанийн хооронд гадна холбооны кабель шугамын угсралт, суурилуулалт, засварын үйлчилгээ эрхлэх 591 /Б/ NIIM 121 а тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулсан. Талууд гэрээг 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай байгуулсан. Тус гэрээний 6.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зохицуулах хорооноос баталсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний нэг жилийн хөлсний хэмжээнд заасны дагуу тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний нэг жилийн хөлсийг жил бүрийн 7 дугаар сарын 30-ны дотор багтаан төлнө гэж заасан байдаг. Гэвч С ХХКомпани нь гэрээнд зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрт жилд нэг сая төгрөг төлөх ёстой байсан бөгөөд 2013-2014 оны тусгай зөвшөөрлийн төлбөр болох төлбөрийг төлж барагдуулсан. Одоо 2014-2016 он хүртэлх 2 жилийн төлбөрт нийт 2 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд 2014-2016 он хүртэлх 2 жилийн хугацааны тусгай зөвшөөрлийн төлбөр 2 000 000 төгрөгийг С ХХКомпаниас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манайх анх С ХХК-тай гэрээ байгуулсан боловч одоо Ж П ХХКболсон байх тул 2014-2016 он хүртэлх 2 жилийн төлбөрт нийт 2 000 000 төгрөгийн 1 000 000 төгрөгийг С ХХК-иас, 1 000 000 төгрөгийг Ж П ХХК-иас тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагч С ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа:Улсын бүртгэлийн 9011715091, регистрийн 6257712 дугаартай С ХХКомпани нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот тогтоолоор үүсгэн байгуулагдсан болно. Харин улсын бүртгэлийн 9011355138, регистрийн 5612799 дугаартай С ХХКомпани нь 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах газраас тусгай зөвшөөрөл авч, дараа нь аж ахуйн нэгжийн нэрээ өөрчлөн Япон улсын иргэн Сузуки захиралтай Ж П ХХКболж өөрчлөгдсөн байна. Нэр өөрчлөгдсөний дараа тэр нэрээр нь компани байгуулсан байх учир тус компани нь хариуцагч биш болохыг үүгээр хүргүүлж байна гэжээ.

 

 

 

Хариуцагч С ХХКомпанийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:ХХЗХноос тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгодог, энэ тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дууссан. Манай компани 2017 онд байгуулагдсан, Смартвишн нэртэй байгаад сольж хуулийн этгээдийн нэрээ Ж П ХХКболгосон. Смартвинш гэдэг компанийн нэрийг авснаараа манай компани хариуцагч болсон. Тусгай зөвшөөрөл 2016 онд 3 жилийн хугацаатай олгогдсон, 3 жилийн хугацаа дуусаад хугацаагаа сунгуулаагүй бол тусгай зөвшөөрөл автоматаар хүчингүй болдог. Тусгай зөвшөөрлийн төлбөр бол тусгай зөвшөөрлөөр олгосон эрхийг хүчин төгөлдөр байлгахын тулд төлдөг төлбөр. С ХХКямар ч тусгай зөвшөөрөл аваагүй тул хариуцахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч ХХЗХ нь хариуцагч С ХХКболон Ж м ХХК-иудад холбогдуулан 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээний үүргийн үлдэгдэл 2 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

 

 

 ХХЗХ нь 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 5612799 регистрийн дугаартай С ХХК-тай харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн 591/Б/ NIIM 121 тоот гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан байна.

 

 

 

Энэхүү гэрээний дагуу С ХХКнь гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар, барилгын дотор холбооны мантаж, угсралт суурилуулалт, дотоод холбооны сүлжээний суурилуулалт, засвар зэрэг үйлчилгээг эрхлэх эрхийг 3 жилийн хугацаатай худалдан авсан байна.

 

 

 

Энэхүү ХХЗХтой 2013 оны 8 дугаар сарын 30-ны тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулсан С ХХК-ийн регистрийн 56,,,, дугаар нь 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Ж П ХХК-ийн регистрийн дугаартай давхцаж байгаа болох нь хуулийн этгээд улсын бүртгэлийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн лавлагаагаар нотлогдож байна.

 

 

 

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрчилгээг дахин олгохдоо 5612799 регистрийн дугаартай Ж П ХХКгэж олгогдсон байна.

 

 

 

Харин хариуцагч С ХХКнь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан, улсын бүртгэлийн 9011715091, регистрийн 62,,,, дугаартай болох нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулийн этгээд улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

 

 

 

Иймээс хариуцагч С ХХКнь ХХЗХтой 2013 оны 8 дугаар сарын 30-ны тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байх тул энэхүү гэрээний үүргийг С ХХКхариуцах үндэслэлгүй байна.

 

 

 

Хариуцагч  Ж П ХХКнь улсын бүртгэлийн байгууллагад Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө Гранд плаза цогцолборын  тоотод байрлах гэж бүртгүүлсэн боловч тухайн хаягтаа байрладаггүй болох нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдож байна.

 

 

 

Тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Ж П ХХКболон захирал Suzuki Chikamasa /Сузуки Чикамаса/-г эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдсон тул Ж П ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан шүүгчийн заасан хугацаанд арилаагүй бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргах бөгөөд захирамжид хэргийг шийдвэрлэхэд саад болж байгаа нөхцөл, түүнийг хэрхэн засах талаар тусгана гэж заасан байна.

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар С ХХК-иас 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай ХХЗХны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан  Ж П ХХК-д холбогдуулан гаргасан 1 000 000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай ХХЗХны нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ХХЗХ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Н