Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/37

 

 

   

 

 

 

 

 

 

   2024          01           08                                    2024/ШЦТ/37

 

 

                               

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Г.Намжил,

иргэдийн төлөөлөгч Б.Энхмөнх,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Б.Энхболд,

Хохирогч Х.Б, С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э-н Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Э-н Т /РД:****/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.Т- үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай буюу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**** тоотод оршин суух Д.С- гэрт нууцаар нэвтрэн орж 7 төрлийн эд зүйлс хулгайлан 2.208.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай буюу Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны *** тоотод оршин суух Б.О-н гэрт нэвтрэн орж 14 төрлийн эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 1.987.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай буюу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны *** тоотод оршин суух З.Ө-н гэрт нууцаар нэвтрэн орж бэлэн мөнгө болон 7 төрлийн эд зүйлс хулгайлан 1.036.480 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай буюу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны ** тоотод оршин суух хохирогч Б.У-н гэрт нууцаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан нийт 1.243.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***  тоотод оршин суух хаягтай хохирогч Ж.М-н гэрт буюу байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлан авч, 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилчингийн ** дугаар байрны * тоотод оршин суух хохирогч Д.У-н гэрт буюу байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлан авч, 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайрхан 8-145 тоотод оршин суух хохирогч Б.Л-н гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлсийг хулгайлан авч, 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Морингийн 10 дугаар гудамжны *** тоотод оршин суух хохирогч О.У-н гэрийн цоожийг эвдэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг хулгайлан авч, 10.618.400 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” хотхоны 9 дүгээр байрны * тоотод оршин суух хохирогч Б.М-н гал тогооны өрөөний цонхоор орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлийг хулгайлан авч, 5.993.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 5 дугаар сарын 11-ний шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээ хотхоны Б-3 тоот өвлийн байшингийн цонхоор хохирогч Л.О-н орон байранд хууль бусаар нэвтэрч, нууцаар хууль эд зүйлсийг хулгайлан авч, 20.668.290 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” хотхоны *** тоот байшингийн 1 давхрын вакум цонхыг хагалж, хохирогч А.Б-н орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг хулгайлан авч, 4.274.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***”-ын хотхоны 9 тоот өвлийн байшингийн 1 давхрын вакум цонхыг хагалан орж, хохирогч Ф.Р-н орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг хулгайлан авч, 2.520.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” хотхоны ** дүгээр байрны 01 тоотын вакум цонхыг хагалан орж, хохирогч Ш.А-н орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг нь хулгайлан авч, 8.870.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” хотхоны Амины орон сууцны 70 тоотын вакум цонхыг хагалан орж, хохирогч Ш.Б-н орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг нь хулгайлан авч, 10.450.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” хотхоны 7 дугаартай хохирогч Б.Т-ны хүн байнга амьдрах зориулалттай амины орон байранд хууль бусаар нэвтэрч, 35 төрлийн эд зүйлсийг хулгайлан авч, 120.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ханбогд амралт руу өгсөх замд Дүнжингаравын гудамжинд байрлах хохирогч  Х.Б.-н хүн байнга амьдрах зориулалттай амины орон сууцанд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг хулгайлан авч, 61.911.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Хан- Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт *** дүгээр байрны *** тоот хохирогч А.Е-ны хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг хулгайлан авч, 4.074.450 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан- Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” хотхон *** тоот хохирогч Б.Л-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд зүйлсийг нь хулгайлан авч, 3.161.500 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргүүдийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 261.835.120 хохирол учруулсан,

 

Мөн яллагдагч Э.Т- ганцаараа үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд “Мөнгө зээлж, хүүгийн төлбөрийн оронд байрандаа суулгана” гэх хуурамч зар байршуулан 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага тойруу 10А байрны 71 тоот байранд зээлсэн мөнгөнд суулгана гэж хохирогч Г.Бадамрагчааг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 10.000.000 төгрөгийг авч залилсан,

Мөн фейсбүүк цахим орчинд “Мөнгө зээлж хүүгийн төлбөрт оронд байрандаа суулгана” гэх хуурамч зар байршуулан, 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Олимп Вилла хотхоны 200 дугаар байрны 153 тоот тоот байранд зээлсэн мөнгөнд суулгана гэж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-г өөрийн өмчлөлийн бус байрыг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Иргэн В.Э-н эзэмшлийн “Тоёота Приус 20” маркийн 64-41 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8.500.000 төгрөгөөр худалдан авахаар 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г Хан-Уул дүүргийн тойргийн нотариатчаар батлуулж урьдчилгаа 3.500.000 төгрөгийг В.Э-т өгч, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хуурамч бичиг баримт бүрдүүлж уг автомашины өмчлөлийг В.Эрдэнэбаярын эзэмшлээс өөрийн эзэмшилд шилжүүлэн авч бусдад худалдаж хохирогч В.Эрдэнэбаярт 8.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

Мөн фейсбүүк цахим орчинд “Сансарт 2 өрөө байранд мөнгө зээлж, барьцаанд нь суулгана” гэх зар байршуулан, “2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны 44 тоот 2 өрөө байранд суулгана гэж хохирогч Б.У-с өөрийн өмчлөлийн бус байрыг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 15.000.000 төгрөгийг *** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2021 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Үнэгүй.мн сайтад “орон сууц түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар байрны 42 тоот орон сууцыг өөрийн өмч гэж итгүүлэн, 2 жилийн хугацаагаар түрээслэх гэрээ байгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Э-с 15.000.000 төгрөгийг бэлнээр авч, үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан,

2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Б.Г-н “Цагаан хуаран” хотхоны *** байрны 8 давхрын 119 тоот байрыг түрээслэхээр хуурч, уг байранд байсан хөшиг, чүүл хөргөгч, гал тогооны тавилга, ширээ сандал, буйдан, хувцасны шкаф зэрэг эд зүйлийг өөртөө авч, хохирогч Б.Г-д 1.532.520 мянган төгрөгийг хохирол учруулсан, улмаар уг байрыг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “хүүтэй мөнгө зээлээд хүүнд нь байранд үнэгүй суулгана” гэх хуурамч зар байршуулан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.Б-с 15.000.000 сая төгрөгийг Хаан банкны *** тоот Н гэх хүний данс руу шилжүүлэн авч залилсан,

мөн фейсбүүк цахим орчинд “мөнгө зээлж, барьцаанд нь суулгана” гэх зар байршуулан, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 хорооны 5а байрны 20 тоотод байрлах 2 өрөө байранд суулгана гэж хохирогч М.М-с  өөрийн өмчлөлийн бус байрыг үзүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 15.000.000 төгрөгийг *** тоот дансаар шилжүүлэн авч залилсан, бусдад их хэмжээний буюу 95.032.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т-гийн өгсөн “...Би улсын яллагчийн яллах дүгнэлтэд заасан хэргүүдээс 2018 оны 1 дүгээр сард үйлдэгдсэн гэх Б хохирогчтой хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэгт хамт хэрэг үйлдсэн хүн байдаг. Тухайн үед камерийн бичлэг байгааг мэдээгүй, харин хавтаст хэрэгтэй танилцахад хоёр хүн бичигдсэн байсан... Би тухайн үед М гэдэг хүнтэй хамт энэ хэргийг үйлдсэн. Мөрдөгч намайг хэргээ даачих гэхээр нь ганцаараа үйлдсэн гэж хэлсэн.... Би анх хохирол төлбөр нь бага юм чинь ганцаараа аваад гаръя гэж хэлж байсан. Мөн бууг нь Г.М гэдэг хүн Дорнод аймагт хүнд өгсөн байхад нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас олж Б-д буцаан өгсөн байсан. Хохирол нь 10 сая гаруй төгрөг байгаа. Түүнийгээ хамт үйлдсэн хүнтэйгээ хувааж төлөх хүсэлтэй байна. Хохирогч Т-ны гэрээс бэлэн мөнгө алдсан гэсэн байдаг. Гэтэл би бэлэн мөнгө аваагүй. Иймд хохирол  зөрүүтэй байна. Би мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг л авсан...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Б-н өгсөн: “...Алдагдсан зүйлийн үнэлгээ 60 гаруй сая төгрөг гэж үнэлэгдсэн. Эмээлийн сураг дуулдахаар нь олдох юм болов уу гэж бодсон. Өөр гомдол санал байхгүй. Эмээл маань 7-8 сая төгрөгөөр үнэлэгдэхээр байгаа. Түүнийгээ олоод авчихмаар байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Э-н өгсөн: “...Орон сууц түрээсэлнэ гэж хуурамч бичиг баримтаар хуурсан. Би бэлнээр мөнгө өгсөн байсан. Энэ мөнгөө нэхэмжилж байгаа..” гэх мэдүүлэг,

 

           Эрүүгийн *** дугаартай хэргээс:

 

1. Үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргүүдийн нотлох баримтууд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.С-н хохирогчоор өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн үед би ажилдаа гарсан. Гэрт эхнэр, хүүхэд, манай аав 3 үлдсэн. Тэд 11 цагийн үед гэрээ цоожлоод гарцгаасан байсан. Орой 19 цагийн үед эхнэр над руу залгаад гэрийн цонх хагалж ороод гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Би гэртээ ирэхэд цагдаа нар ирсэн байсан. Манай унтлагын өрөөний цонхыг чулуугаар цохиж хагалаад цонхоор орсон байсан. Мөн гадна хаалгыг маань дотроос нь түгжсэн байсан...

Манай гэрийн гал тогооны өрөөнд байсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга, унтлагын өрөөнд хувцасны хуванцар хайрцагт байсан мөнгөн хөөрөг, манан хөөрөг, мөн эхнэрийн монетан ээмэг, гинж, зүүлт, кулон, бөгж хосоороо, мөнгөн гинж, кулон, бөгж хосоороо, 2 төмөр гоёлын ээмэг, мөнгөн ээмэг гинж зэрэг эд зүйлс алдагдсан. Дунд гарын мөнгөн аягыг нэгийг нь “Мөнгөн завьяа” дэлгүүрээс 2016 онд 150.000 төгрөгөөр худалдаж авч байсан, нөгөө мөнгөн аягыг нь мөн 150.000 төгрөгөөр, 1 ширхэг зэс аягыг 20.000 төгрөгөөр хувь хүнээс худалдаж байсан. Мөнгөн хөөргөө би 2014 онд “Мөнгөн завьяа” дэлгүүрээс 500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Манан хөөрөг нь даваа толгойтой, ясан халбагатай байсан ба өвөөгөөс үе дамжиж ирсэн хөөрөг юм. Би үнийг нь үнэлж мэдэхгүй байна. Эхнэрийн монетан ээмэг, гинж, кулон, бөгж хосоороо 2016 оны зун “Мөнгөн завьяа” дэлгүүрээс 500.000 төгрөг, 2.7-ийн сорьцтой мөнгөн ээмэг, бөгж, шинж, кулон хосоор нь 2013 онд “Мөнгөн завьяа” дэлгүүрээс 130.000 төгрөгөөр 2 төмөр гоёлын ээмэг, мөнгөн гинж нь эхнэрийн ээжээс дамжиж ирсэн. Үнийг нь мэдэхгүй байна. 2 төмөр гоёлын ээмэг нь нэг нь 5.000 төгрөгийн үнэтэй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 49 дэх тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “....Дунд гарын мөнгөн аяга 280.000 төгрөг, зэс аяга 15.000 төгрөг, манан хөөрөг 1.200.000 төгрөг, монетан эдлэл 585.000 төгрөг, мөнгөн ээмэг, гинж, кулон 45.000 төгрөг, 2 төмөр ээмэг 18.000 төгрөг, дан мөнгөн гинж  65.000 төгрөг, нийт 2.208.000 төгрөг...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 56-57 дахь тал/, 

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 82-93 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.У-н хохиргчоор өгсөн:

“...2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 07 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, **** дүгээр байрны *** тоот гэрээсээ гарахдаа хаалгаа түгжээд гарсан. Орой 18 цаг 30 минутаас 19 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожны голыг ухсан байхаар нь хаалга онгойлдог хүн дуудаад хаалгаа онгойлгуулж гэртээ ороход гэрийн эд зүйлс эмх замбараагүй, хулгай орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манайхаас Самсунг” загварын хар өнгөтэй гар утас 1 ширхэг, монетан ээмэг 2 ширхэг, монетан бөгж 1 ширхэг, монетан гинж 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Дээрх хэлсэн эд зүйлсийг нийтэд нь 2.600.000 орчим төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 196 дахь тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “....монетан цагирган хос ээмэг 336.000 төгрөг, монетон бөөрөнхий хэвтэй цагаан шигтгээтэй хос 336.000 төгрөг, монетон бөгж 378.000 төгрөг, монетон гинж 168.000 төгрөг, өндгөвч 25.000 төгрөг, нийт 1.243.000 төгрөг..” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 217-218 дахь тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.Ө-н хохирогчоор өгсөн:

“...2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Хужиртын рашаан сувилалд явчихаад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, *** дугаар байрны *** тоот гэртээ ирэхэд хаалганы голыг ухаад авчихсан хулгай орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Гэртээ орж үзэхэд эд зүйлсүүд эмх замбараагүй, эд зүйлс алдагдсан байсан. Дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бурхан дээр тавьсан байсан 200 евро,  30,000-40,000 орчим бэлэн мөнгө, 750 граммын Chivas нэртэй викси 2 ширхэг, вино 2 ширхэг, “Jonnie walker” нэртэй виски 2 ширхэг, 750 грамм /нэрийг нь мэдэхгүй/ цагаан архи 1 ширхэг, чемодан дотроос цэнхэр хөх өнгөтэй жижиг үүргэвч, охины Пандора брендийн мөнгөлөг өнгөтэй, 130 еврогийн үнэт бугуйвч алга болсон байсан. Охины шигтгээтэй цагаан алтан ээмгээ гэрээсээ олсон байгаа...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 2 дахь тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1- хх-ийн 39-47, 197-203, 2-р хх-ийн 3-8, 2-р хх-ийн 41-47, 108-116, 3-р хх-ийн 16-20,  3-р хх-ийн 82-86, 146-160, 3-р хх-ийн 235-241, 5-р хх-ийн  179-184, 6-р хх-ийн 194-206, 7-р хх-ийн 39-50, 7-р хх-ийн 155-169, 248-250, 8-р хх-ийн 1-4, 72-79, 158-162,  9-р хх-ийн 27-47, 10-р хх-ийн 127-133, 11-р хх-ийн 5-17 дахь тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “....дунд гарын мөнгөн аяга 420.000 төгрөг, Chivas виски 196.200 төгрөг, вино 24.000  төгрөг, Jonnie walker виски 193.280  төгрөг, архи 16.000 төгрөг, үүргэвч 27.000 төгрөг, бугуйвч 160.000 төгрөг...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 16-17 дахь тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.О-н хохирогчоор өгсөн:

“...2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, *** тоотод гэрээсээ гарахдаа хаалгаа түгжээд гарсан. 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 12 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд хаалганы голыг ухаад хулгай орсон байдалтай байхаар нь 102 руу дуудлага өгөөд 3 давхарын СӨХ-ны даргын гэрт цагдаа ирэх хүртэл хүлээж байгаад цагдаагийн бүрэлдэхүүний хамт гэр рүүгээ ороход эд зүйлс эмх замбараагүй, стенк, шкафны хаалганууд онгорхой эд зүйлс алдагдсан байсан. Зурагтны тавиур дээр байсан “Gaming laptop" брендийн зөөврийн компьютер, ХР-Pen Artist 15.6 Drawing таблет, Swarowski брендийн төмөр ган зүүлттэй, чулуун шигтгээтэй хүзүүний зүүлт, Swarowski брендийн цагирган 1 хос ээмэг, улаан өнгийн чулуун шигтгээтэй, хар өнгийн мөнгөн бугуйвч, эрдэнийн чулуун саарал олон янзын өнгөтэй бугуйвч, хар чулуун шигтгээтэй кулон, чулуун шигтгээтэй төмөр 3 ширхэг бөгж, гоёлын гинж кулонтай 1 ширхэг, гоёлын ээмэг 1 ширхэг, бренд тодорхойгүй bluetooth чихэвч 1 ширхэг, Dell брендийн хар өнгийн үүргэвч 1 ширхэг, бренд тодорхойгүй эрэгтэй хүний хөх өнгөтэй бугуйн цаг, бэлэн 20,000 төгрөг зэрэг эд зүйлсүүд алдагдсан байсан.

“Gaming laptop” брендийн зөөврийн компьютерыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-с 377.18 доллараар захиалж авч байсан, одоо 1,000,000 төгрөгөөр үнэлж байна. XP-Pen Artist 15.6 Drawing таблетыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-с 258 доллараар захиалж авч байсан, одоо 750,000 төгрөгөөр үнэлж байна, Swarowski брендийн хүзүүний зүүлтийг  бэлгэнд авч байсан хэдэн төгрөгөөр авч байсныг мэдэхгүй 300,000 төгрөгөөр үнэлж байна. Swarowski брендийн цагирган ээмэг 1 хос ээмгийг 2015 онд Централ таураас 150,000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо 150,000 төгрөгөөр үнэлж байна, улаан өнгийн чулуун шигтгээтэй, хар өнгийн мөнгөн бугуйвчийг 2020 онд БНХАУ-с 80,000 төгрөгөөр захиалж авч байсан, одоо 80,000 төгрөгөөр үнэлж байна. Эрдэнийн чулуун саарал олон янзын бүрийн өнгөтэй бугуйвчийг 2019 онд Алтай центерын 1 давхарын чулуун гоёлын дэлгүүрээс 70,000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо 70,000 төгрөгөөр үнэлж байна. Хар чулуун шигтгээтэй кулоныг 2019 онд Мишээл экспо дэлгүүрийн үзэсгэлэн худалдаагаар 50,000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо 50,000 төгрөгөөр үнэлж байна, чулуун шигтгээтэй төмөр бөгж чулуун шигтгээтэй төмөр бөгж /3 ширхэг/-ийг 2019 онд Мишээл экспо дэлгүүрийн үзэсгэлэн худалдаагаар 1 ширхэгийг 40,000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо авсан үнээр үнэлж байна. Гоёлын гинж кулонтай 1 ширхэг гинжийг 2019 онд Мишээл экспо дэлгүүрийн үзэсгэлэн худалдаагаар 60,000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо 60,000 төгрөгөөр үнэлж байна. Гоёлын ээмэг 1 ширхэг ээмгийг 2019 онд Юу би март дэлгүүрээс 25,000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо 25,000 төгрөгөөр үнэлж байна. Бренд тодорхойгүй bluetooth чихэвчийг “Sunday” худалдааны төвөөс 50,000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо 50,000 төгрөгөөр үнэлж байна. Dell брендийн хар өнгийн үүргэвчийг компаниас өгч байсан хангамжаас асуухад 80,000 төгрөгийн үнэ ханштай байдаг гэж хэлсэн, одоо 80,000 төгрөгөөр үнэлж байна, бренд тодорхойгүй эрэгтэй хүний хөх өнгөтэй бугуйн цагийг хаанаас авч байсныг мэдэхгүй менежерээсээ асуухад шинэ цаг гэж хэлсэн, зах зээлийн үнээр үнэлж байна...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Ө-ны гэрчээр өгсөн:

“...“Ёндон тайж групп” ХХК-д захирал ажилтай бөгөөд манай байгууллага нь бүргэд хаалга, сейф  дуудлагаар онгойлгох, гол сольж өгдөг...

Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны 5 давхарын *** тоот айлын хаалганы голыг дуудлагын дагуу очиж сольж өгсөн. Цоожны голыг шийлий нэртэй дөрвөн тийшээ шүдтэй нэмэх отверка шиг шүдтэй голоор сольж өгсөн. Би 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр гэртээ байсан, гадуур огт гараагүй, ямар нэгэн дуудлаганд явсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 58 дахь тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “....зөөврийн компьютер 510.000 төгрөг, таблет 720.000 төгрөг, зүүлт 280.000 төгрөг, ээмэг 120.000 төгрөг, бугуйвч 45.000 төгрөг, бугуйвч 45.000 төгрөг, кулон 25.000 төгрөг, бөгж 75.000 төгрөг, гинж 25.000 төгрөг, ээмэг 18.000 төгрөг, чихэвч 21.000 төгрөг, үүргэвч 39.000 төгрөг, цаг 39.000 төгрөг, хаалганы гол 25.000 төгрөг, нийт 1.987.000 төгрөг...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 69-70 дахь тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Б-н хохирогчоор өгсөн:

“...2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбааар дүүргийн 4 дүгээр хороо, *** тоот гэртээ ирээд зуслан руу явсан 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 19 цагийн үед гэртээ мах, гэр ахуйн хэрэгсэл авчирч тавиад явсан. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 07 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд хаалганы голыг эвдээд авчихсан байхаар нь хулгай орсон гэж бодолгүйгээр хаалганы цоож онгойлгодог дуудлагын ажилтан дуудаад хаалгаа онгойлгуулаад гэртээ ороход худалдан авсан мах, гэр ахуйн хэрэглээний ууттай эд зүйлс алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. 296.000 төгрөгийн үнэтэй үхрийн гуя худалдан авсан байсан. 96.300 төгрөгийн үнэтэй 2 ууттай гэр ахуйн аяга угаагч, алчуур зэрэг эд зүйлс байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 107, 173 дахь тал/,

 

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 141-142 дахь тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “....үхрийн гуя 310.000 төгрөг, салфетка 2.245 төгрөг, нойлын цаас 21.600 төгрөг, салфетка 7.745 төгрөг, гар ариутгагч 2.529 төгрөг, алчуур 3.200 төгрөг, шингэн саван 3.400 төгрөг, нийт 350.719 төгрөг...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 181-182 дахь тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-н гэрчээр өгсөн:

“...2021 оны 9 дүгээр сард Э-н Т- Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 40 дүгээр байрны 2 билүү 3 давхарын айлд 2-3 хоногийн өмнө мөрийтэй тоглоом тоглоод 800.000 төгрөг алдчихсан. Тэгээд тухайн газар тоглож байсан хүмүүсээс 300.000 төгрөгийн авлагатай гэж байсан.  2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 13-14 цагийн үед Э.Т-гийн хамт 40 дүгээр байрны гадаа очсон. Намайг гадаа байж байгаарай гэж хэлээд 40 дүгээр байр руу ганцаараа орсон. Би гадаа нь хүлээж байтал 300.000 төгрөгийнхөө оронд ойр зуурын эд зүйлс авчихлаа гээд 2-3 тортой хүнс, гэр ахуйн ойр зуурын хэрэгсэл аваад гараад ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 188-189 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Э-н хохирогчоор өгсөн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ***  тоотод оршин суудаг бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хөдөө ажиллаж байгаад 4 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ ирэхэд манай Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн дотогш орон гэрийн хойморт байрлах тавиураас 32 инчийн зурагт хулгайд алдсан байсан. Тухайн үедээ би цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Ганц зурагт гэж бодоод харин дараа нь саяхан гэртээ байх байхад эрүүгийн цагдаагийн албанаас явж байна гээд хэдэн цагдаа нар ирээд танайд орсон хулгайчийг барьсан, та харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаарай гээд явсан. Ингээд би гомдол гаргасан. Би зурагтаа Хархорин захаас 285.000 төгрөгөөр худалдан авч байсан. Авсан үнээрээ үнэлж байна...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Самсунг 32 инчийн зурагтыг 285.000 төгрөг...” гэх дүгнэлт /3-р хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Л-н хохирогчоор өгсөн:

“...2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** тоот байшингаа цоожлоод гараад явсан. Тэгээд 4 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн цоож онгорхой гэрээс дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 150.000 төгрөгийн үнэтэй, эмэгтэй хүний мөнгөн бүс 250.000 төгрөгийн үнэтэй, мөнгөн үсний даруулга /үнэлж мэдэхгүй байна/ зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 92-93 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-н гэрчээр өгсөн:

“...2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн үед манай ээж Л над руу залгаад гэрт хулгай орсон байна, чи хүрээд ир гэсэн. Тэгээд 14 цагийн орчимд ээжийндээ очсон. Ээжийн гэрт ороход зүүн талын хойд талын цонх нь онгойсон, гэрт байсан эд зүйлсийг эмх замбараагүй болгосон байсан. Эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн үсний даруулга, мөнгөн аяга алга болсон байсан...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 96 дахь тал/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...мөнгөн үсний даруулга 200.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 150.000 төгрөг, мөнгөн бүс 500.000 төгрөг нийт 850.000 төгрөг...” гэх дүгнэлт /3-р хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.М-н хохирогчоор өгсөн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоот хашаанд амьдардаг бөгөөд манай хашаанд 4 айл өрх байдаг юм. Манай хамаатан садан гэсэн үг. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бид нар гэрээсээ гараад хөдөө яваад 03 дугаар сарын 04-ний өдөр гэртээ ирэхэд манай хашаанд байх 4 айлд хулгай орсон байдалтай байсан. Би уг айлуудыг төлөөлөн уг хэрэгт хохирогчоор оролцох болно. Мөн ямар ямар эд зүйлс алдсаныг мэдэж байгаа.

Манай байшингийн унтлагын өрөөний шкафны дээр байсан мөнгөн тоногтой эмээлийн мод 800.000 төгрөгийн үнэтэй бөгөөд уг үнээр үнэлнэ. Байшингийн үүдний хэсгийн хөлдөөгчинд байсан шуудайтай мах, гүзээтэй тос зэрэг алдсан ба тухайн алдсан мах, тос зэргийг нийлүүлээд 200,000 төгрөгөөр үнэлнэ. Манай дүү Тарвайгийнхаас гэрийн зүүн хойморт байсан мөнгөн тоногтой эмээлийн тоног нь өв дамжиж ирсэн эртний эд зүйл бөгөөд үнэлж мэдэхгүй байна, гэрийн баруун хойморт байрлах шашны судар номнууд алдсан, шашны эд зүйл болохоор үнэлж мэдэхгүй байна. Мөн тэдний гэрээс шашны эд хэрэглэл, мөнгөн бөгж, ээмэг алдсан ба мөн л үнэлж мэдэхгүй байна. Дүү Б-н гэрээс 1 шил архи алдсан ба уг архийг 50,000 төгрөгөөр үнэлнэ. Хүргэн Ц.А-н гэрийн хөргөгчөөс бүтэн хонины мах, мөнгөн ээмэг, бөгж алдагдсан. Бүтэн хонины махыг 150.000 төгрөгөөр мөнгөн ээмэг, бөгжийг тус тус 50.000 төрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 166-67 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Н-н гэрчээр өгсөн:

“...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо *** тоот болон 58-15 тоот хашаанд миний ахын хүүхдүүд амьдардаг юм. Тухайн хашааны хүмүүс хөдөө явцгаасан тул хүнгүй байсан. Урд талын хашаанд хадам нь байдаг тул гэрийг нь харж байсан. Б гэх дүү над руу залгаад би Ховдод байна, манай гэрт хулгай орсон байна, та очоод хараад өгөөч гэхээр нь 13 цагийн үед ирэхэд ***  тоот айлын цоожийг нь эвдээд хулгай орсон,  **** тоотод байрлах 2 Монгол гэрийн цоожийг нь эвдэж хулгай орсон байсан. ***  тоот Тарвай гэх айлын эмээлийн тоноглол 12 судар, 2 ширхэг  мөнгөн хазаар алдагдсан байсан. Өөр юу алдсан талаар мэдэхгүй байна. Тухайн гэрийн эзэд юмаа бүртгээд мэдүүлэг өгөх байх...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 169-173 дахь тал/,

 

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Мөнгөн тоногтой эмээлийн мод 500.000 төгрөг, шуудайтай мах 100.000 төгрөг, эмээлийн тоног 150.000 төгрөг, шашны судар 100.000 төгрөг, Эвок архи 50.000 төгрөг, бүтэн хонины мах 100.000 төгрөг, мөнгөн ээмэг, бөгж 20.000 төгрөг, нийт 1.020.000 төгрөг /3-р хавтаст хэргийн 196-198 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Нямдоржийн гэрчээр өгсөн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ***  тоотод аавын хамт амьдардаг ба аав бид хоёр 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад эгчийн гэрт очиж хоноод маргааш нь буюу 19-ний өдрийн өглөө 10 цагийн орчим гэртээ ирэхэд манай байшингийн ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цонх онгорхой хагархай байдалтай, байшин дотор ороход гэрийн хамаг эд зүйл эмх замбараагүй болсон байхаар нь манай аав цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...

Манай гэрээс 6  ширхэг мөнгөн аяга, айрагны том хул, мөнгөлсөн дал, мөнгөн бугуйвч, Орос хром, оёдлын машин зэрэг эд зүйл алдагдсан. 4 жижиг мөнгөн аяга нь жижиг гарын мөнгөн аяга байсан ба хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна. 22 ширхэг дунд гарын мөнгөн аяга байсан, айрагны том хул 1.5 литрийн орчим хэмжээтэй байсан. Мөнгөлсөн далыг 500.000 төгрөгөөр хийлгэж байсан. Орос хромыг 170.000 төгрөгөөр, мөнгөн бугуйвчийг 150.000 төгрөгөөр хийлгэж байсан. оёдлын машин 450.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 247-248 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Д-н гэрчээр өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн  22 дугаар хороо, ***  тоотод байх байшингаа цоожлоод явсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт гэртээ ирэхэд байшингийн цонх онгорхой байсан. Манай гэрээс жижгээсээ том хүртэл байдаг мөнгөн аяганы ком буюу 5 ширхэг мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 1.5 литрийн шингэн зүйл орох боломжтой хул аяга, 1 ширхэг, Солонгос оёдлын машин 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг мөнгөлсөн дал, 1 ширхэг хос Орос хром зэрэг эд зүйл алдагдсан байна.

5 ширхэг мөнгөн аяга 500.000 төгрөг, хул аяга 200.000 төгрөг, оёдлын машин 450.000 төгрөг, 2 ширхэг мөнгөн бугуйвч 100.000 төгрөг, мөнгөлөг далыг 100.000 төгрөг, 1 ширхэг хромыг 170.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 1 дэх тал/,

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...6 ширхэг мөнгөн аяга 300.000 төрөг, айрагны хул 50.000 төгрөг, мөнгөлсөн дал 250.000 төгрөг, Орос хром гутал 50.000 төгрөг, мөнгөн бугуйвч 50.000 төгрөг, оёдлын машин 250.000 төрөг, нийт 950.000 төгрөг...” гэх дүгнэлт /4-р хавтаст хэргийн 15-19 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.У-н хохирогчоор өгсөн:

“...Хуримын хос бөгж эрэгтэй 6 грамм, эмэгтэй 3.8 грамм жинтэй 2014 онд 4 сая төгрөгөөр авсан алтан бөгж, шинэ үеийн 2015 онд 2.500.000 төгрөгөөр авсан даваа толгойтай алтан нуухтай, дунд гарын цагаан хаш хөөрөг, даваа толгойтой алтан нуухтай үе дамжсан дунд гарын манан хөөрөг, 2012 онд 1.200.000 төгрөгөөр авсан Dell брендийн I-3 загварын 18 инчийн хэмжээтэй зөөврийн компьютер, 2010 онд 500.000 төгрөгөөр авсан 3.7 грамм жинтэй монетан эрэгтэй бөгж, 2018 онд 250.000 төгрөгөөр авсан Descovery брендийн 2 нүдний дуран, 2012 онд тус бүр нь 250.000 төгрөгөөр авч байсан нэг бүр нь 7 грамм жинтэй 3 ширхэг монетан ээмэг, 2014 онд худалдан авч байсан 7 грамм жинтэй монетан гинж, 2012 онд 350.000 төгрөгөөр авсан 2.5 грамм жинтэй монетан бөгж, 2014 онд Тайланд улсаас 150 доллараар авч байсан алтжуулсан түрхэцтэй эмэгтэй бугуйн цаг, 2015 онд Тайланд улсаас 150.000 төгрөгөөр авч байсан 925 сорицтой мөнгөн эмэгтэй хүний цаг, 2017 онд 120.000 төгрөгөөр авсан шүрэн ээмэг 1 хос, 2020 оны 3 дугаар сард бэлгэнд авсан ALTAN брендийн таб, 2006 оноос хойш худалдаж авч байсан мөнгөн 6 ширхэг гинжний хослол 800.000 төгрөг, 2016 онд 250.000 төгрөгөөр авсан Монгол загварын мөнгөн урт ээмэг 1 хос, 50.000 төгрөгөөр авч байсан power bank 2 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 191 дэх тал/, 

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Г-н гэрчээр өгсөн:

“...Би 2021 оны 10 дугаар сарын 01-ний өглөө ажилдаа явчихаад 16 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг эвдээд гэр замбараагүй болсон байдалтай байсан тул цагдаад дуудлага өгсөн...

3 ээмгээ 2021 онд тус бүр нь 250.000 төгрөгөөр, монетан гинж 7 грамм 2014 онд 350.000 төгрөгөөр, монетон бөгж 2.5 грамм 350.000 төгрөгөөр 2012 онд худалдан авч байсан. Тайланд уллсаас 2014 онд алтжуулсан түрхэцтэй цаг 150 доллараар авч байсан. Тайланд цаг 925 сорьцтой, 2015 онд 150.000 төгрөгөөр худалдан авч байсан. Шүрэн ээмгийг 2017 онд 120.000 төгрөгөөр, Dell брендийн таб 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр бэлгэнд авч байсан. Мөнгөн ээмэг, гинжний хослол 6 ширхэг, нийт 800.000 хавьцаа төгрөгөөр 2006 оноос хойш авч байсан. Монгол хийцийн урт ээмгийг 2016 онд 250.000 төгрөгөөр, зөөврийн повер банкийг тус бүр 50.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 198-199 дэх тал/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...хуримын хос алтан бөгж 2.058.000 төгрөг, даваа толгойтой алтан нуухтай дунд гарын хаш хөөрөг 2.000.000 төгрөг, даваа толгойтой алтан нуухтай үе дамжсан дунд гарын манан хөөрөг  800.000 төгрөг, зөөврийн компьютер 350.000 төгрөг, монетан эрэгтэй бөгж 481.000 төгрөг, дуран 134.400 төгрөг, 3 ширхэг монетан ээмэг 2.730.000 төгрөг, монетан гинж 910.000 төгрөг, монетан эмэгтэй бөгж 325.000 төгрөг, алтжуулсан түрхэцтэй эмэгтэй бугуйн цаг 280.000 төгрөг, 925 сорьцтой мөнгөн цаг 130.000 төгрөг, шүрэн ээмэг 120.000 төгрөг, таб 108.000 төгрөг, мөнгөн гинж 120.000 төгрөг, Монгол загварын урт ээмэг 30.000 төгрөг, 2 ширхэг повер банк нийт 42.000 төгрөг, нийт 10.618.400 төгрөг...” гэх дүгнэлт /5-р хавтаст хэргийн 202-203 дахь тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.О-н хохирогчоор өгсөн:

“...2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг 40 минутын орчимд гэр бүлийн хамт лагер руугаа очиж хоночихоод маргааш өглөө нь 10 цаг 20 минутын үед гэртээ ирэхэд зурагтны доод талын шургуулганууд онгойлгочихсон байдалтай байсан. Эд зүйлүүдийг шалан дээгүүр эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд зүүн тийш харсан цонх онгорхой, гадна талын хаалтны хоёр төмрийг тасдаад дээш сөхчихсөн байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Хоёр давхарт гарахад эд зүйл эмх замбараагүй болгосон байсан.

Манай гэрээс нөхрийн маань барьдаг байсан шүрэн толгойтой их гарын алтан нуухтай, ясан халбагатай, халтар манан хөөрөг, шүрэн толгойтой, алтан нуухтай, мөнгөн халбагатай хаш хөөрөг, хоёр хөөрөг мөр буюу найман бадтай байгаа. Майдар бурхан, гуулин бурхан өндөр нь 30 сантиметр, өргөн нь 15-20 сантиметртэй дээр үеийн бурхан, мөн бурхан багшийн жижиг сувинер байсан. Сэрвантанд байсан 7 ширхэг мөнгөн аяга, гал тогоонд байсан 1 ширхэг мөнгөн аяга нийт 8 ширхэг, их гарын мөнгөн аяга 3, дунд гарынх 3, жижиг 2 байсан. Их гарын нэг мөнгөн аяганы ёроолыг оюу, шүр зэргээр бүрсэн байсан. Мятавийн Пэлжээ гэсэн бичигтэй байгаа бусад мөнгөн аяган дээр Жамсранд гэсэн бичигтэй байгаа. Миний эдлэлүүд цагаан алтан дээр суулгасан сувд очир алмазтай ээмэг, бөгжтэй, хэмжээнүүд нь ерөнхийдөө том сувдаа тойруулаад очир алмазуудаа шигтгээд өгсөн. 2002 оны орчимд Скай их дэлгүүрээс 2.100.000 төгрөгөөр худалдан авч байсан, мөн ээмэг  монетан дээр очир алмаз суулгасан ээмэг, хатгадаг, ардаа эргэдэг. 2019 оны 12 сард ойролцоогоор 4.000.000-5.000.000 орчим төгрөгөөр авсан. Мөн зүүлт очир алмаазан зүүлт байсан. 1.500.000 төгрөгөөр авч байсан. Якутийн очир эрдэнийн дэлгүүрээс авч байсан. Рубин болон очир эрдэнэ холхисон цагаан алтан бөгж Малайз улсаас 1700-1800 орчим доллараар авч байсан. 2009 онд авч байсан. Алтан бугуйвч 999 сорьцтой нарийн цул ямар нэгэн түгжээ байхгүй. 1992 онд авч байсан ба хэдэн төгрөгөө авч байсан гэдгээ санахгүй байна. Мөн монетан бугуйвч 325 сорьцтой, түгжээтэй, дээрээ нарийн церкион шигтгээтэй, Английн Лондон хотоос 200-300 доллараар авч байсан шиг санагдаж байна. Мөнгөн ээмэг, бөгж хосоороо хажуудаа түгжээтэй, хар мөнгөн дээр оюу суулгасан. 1995 оны үед Ереван хотоос 50 доллароор авч байсан. Мөн 2 ширхэг сувдтай шар монетон бөгж хятадын Бээжин хотоос 100 орчим доллароор авч байсан. Делл маркийн нөүтбүүкийг 2006 онд хамт ажиллаж байсан Канад хүмүүсээс 1000 доллараар авч байсан. Нэг литрийн шилтэй конъек алдагдсан байна. Тэнгэр плазагаас 60.000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөнгөн хоолны халбаганы  үнийг сайн мэдэхгүй байна. Хар лидринэн цүнх бас алга болсон байна. Хөөрөг бурхан хоёроос бусдыг нь одоогийн зах зээлийн ханшаар үнэлж байна...” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 223 дахь тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...шүрэн толгойтой алтан нуухтай, ясан халбагатай халтар манан хөөрөг 8.000.000 төгрөг, шүрэн толгойтой алтан нуухтай, мөнгөн халбагатай мөртэй 8 бадтай ширмэн хаш хөөрөг 5.000.000 төгрөг, гуулин майдар бурхан 180.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 360.000 төгрөг, жижиг мөнгөн аяга 850.000 төгрөг цагаан алтан дээр суулгасан сувд очир  эрдэнэ алмазан бөгж, ээмэг 850.000 төгрөг, монетон дээр суулгасан очир алмазан ээмэг 1.178.220 төгрөг, очир алмазан зүүлт 672.870 төгрөг, руби болон очир эрдэнэ холилдсон цагаан алтан бөгж 169.000 төгрөг, алтан бугуйвч 1.575.500 төгрөг, мөнгөн унжуургатай ээмэг, бугуйвч, оюу суулгасан хослол 120.000 төгрөг, сувдтай шар монетан 2 ширхэг бөгж 499.800 төгрөг, Dell загварын нөүтбүүк 510.000 төгрөг,  мөнгөн хоолны халбага 22.000 төгрөг, нийт 20.668.290 төгрөг...” гэх дүгнэлт /6-р хавтаст хэргийн 244-246 дахь тал/, 

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7-р хавтаст хэргийн 60-64 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Б-н хохирогчоор өгсөн:

“...2017 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 06 цагийн үед гэртээ ирэхэд  гэр хүйтэн байхаар нь гал тогооны өрөөнд ороход хөшиг хөдөлсөн цонх онгорхой байхаар нь би цонхоо хаагаад 2 давхарт гарч буугаа үзэхэд буу байхгүй байсан. Тэгээд доошоо буугаад доод өрөөнд байрлах том өрөөнд очиж хөөрөг зэрэг эд зүйлүүдээ үзээд хулгай орсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Алдагдсан эд зүйлүүд гэвэл ангийн Америкт үйлдвэрлэсэн “Winchester” 70 маркийн 2016 онд үйлдвэрлэсэн буу, дагалдаж ирсэн 4-5 ширхэг сумтай байсан 30,6 калибр хэмжээтэй 20 ширхэг сум, мөн бууны пластик савтай дагалдах буу эзэмших гэрчилгээ, бууны Герман дуран “carl zeiss conquest” байсан, мөн миний алтан нуухтай улаан өнгийн чулуун толгойтой мөнгөн халбагатай дунд гарын үе дамжин ирсэн цагаан хаш хөөрөг бэлнээр бурханы авдар дээр байсан 100,000 төгрөг, авдар дээр байсан 500,000 төгрөг зэрэг алдагдсан байсан, өөр жижиг сажиг эд зүйлсээ үзээгүй. “Winchester” 70 ангийн бууг 4.500.000 төгрөг, бууны Герман дуран 1,500,000 төгрөг,  бууны дуран тогтоогч бөгжин суурь 600.000 төгрөг, бууны хуванцар дотроо зөөлөвч зориулалтын Америк улсад үйлдвэрлэсэн хайрцаг 250.000 төгрөг, 30,6 калибр хэмжээтэй 20 ширхэг сум нэг нь 7000 төгрөг, 2 хайрцаг сум байсан, хөөрөг үе дамжиж ирсэн 40.000.000 төгрөг, камерийн бичигт төхөөрөмж Хятад улсад үйлдвэрлэсэн дэлгэцээ 8 хуваасан сарын бичлэг багтаадаг 200.000 төгрөг, мөн бэлнээр 600,000 төгрөг...” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 73-76 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-н гэрчээр өгсөн:

“...2017 оны сүүлээр Чингэлтэй дүүргийн Нисдэг машин худалдааны төвийн орчим Г-н М, Э-н Т- нар Э-тай уулзаж корса маркийн машинтай машины арын суудал дээр хар урт хайрцагтай модон ногоон өнгийн дурантай ангийн буу байсан. Түүнийгээ Э-с энэ бууг авах хүн байна уу гээд уулзаж байсан. Би хаанаас авсан юм гэхэд Баянзүрх дүүргийн Өгөөмөр захын хойно айлаас хулгай хийж авсан гэж ярьж байсан. Энэ өдрөөс 2 сарын дараа М нь Дорнод аймаг руу явахдаа нөгөө бууг авч яваад идэшний үрээр сольсон гэж байсан. Тухайн бууны хайрцаг нь хар өнгөтэй корса маркийн машины хойно хоёр хаалганд тулах урттай байсан...” гэх мэдүүлэг 7-р хавтаст хэргийн 89-91 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-н хохирогчоор өгсөн:

“...Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, *** тоотод нөхөр М.Хүрлээ, хүү Х.Б нарын хамт амьдардаг. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13 цаг 30 минут өнгөрч байхад гэрээсээ гарсан бөгөөд манай нөхөр Хүрлээ миний араас 14 цаг 15 минут өнгөрч байхад гэрээс гарсан гэсэн. Тэгээд орой 19 цаг 24 минут өнгөрч над руу залгаад хаалга онгойхгүй байна гэсэн... Хулгай орсон юм болов уу гэж бодоод байшингаа тойрч үзэхэд гал тогооны өрөөний цонхны саравчин төмрийг доод хэсгээр нь салгаад вакум цонхыг түлхээд орсон байсан. Тэгээд хүү Б рүү залгаж хулгай орсон байна гэж хэлэхэд манай хүү цагдаад дуудлага өгсөн. Манайхаас гал тогооны шүүгээнд байсан 6 ширхэг мөнгөн аяга, том өрөөний шүүгээнд байсан 3 ширхэг зэс аяга, 8 ширхэг хайрцагтай виски, 4 ширхэг цагаан архи, хүүхдийн унтлагын өрөөнөөс 1 ширхэг мөнгөн аяга, Dell маркийн А-3 нөүтбүүк, миний унтлагын өрөөний орны хөлд байсан 2 ширхэг мөнгөн аяга, нэг хос мөнгөн ээмэг, шигтгээтэй мөнгөн ээмэг, хойд талын өрөөнд байсан сейпнээс 17 ширхэг мөнгөн аяга, 300.000 төрөг, 2-тын доллар 10 ширхэг, том өрөөний шургууллагад байсан шүрэн толгойтой халтар манан хөөрөг хулгайд алдагдсан байна..” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 176-180 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Н-н гэрчээр өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын дундуур гэртээ байж байсан чинь М 16 цагийн үед над руу залгаад манай гэрт хүрээд гэхээр нь Мөнхбаатарын гэрт очиход Э.Т- гэрт нь ирсэн. М Т- бид хоёрт гурвуулаа офицеруудын ордны хойд талд байх хотхон руу очиж эзэнгүй айл харж байгаад гэр лүү нь орж эд зүйл хулгайлъя гэж хэлэхэд Т- бид хоёр зөвшөөрч М, Т- бид гурав М-ын корса маркийн машинтай М-н гэрээс гараад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Офицеруудын ордны ертөнцийн зүгээр чанх хойд талд нь байх миний харсанаар мансардтай улаан өнгийн тоосгон 3-4 давхар байшингууд бүхий хотхоны баруун урд талд нь машинаа байрлуулж тавиад дээрх хотхон руу М, Т- бид гурав явсан. Тэр үед 18 цаг болж байсан ба гадаа гэгээ тасарч байсан. Ингээд уг хотхоны хамгийн хойд талд байх урагшаа харсан орцтой байшингийн хойд талаар нь М, Т- бид гурав явсан. Уг байшингийн ард талд нь машины гражууд болон контейнерууд байсан ба уг байшингийн хойшоо харсан цонхнуудаас эзэнгүй айл буюу харанхуй цонх хараад явж байтал нэг цонх харанхуй байхаар нь М уг айлыг эзэнгүй эсэхийг шалгахаар байшингийн урд талаар нь тойроод орцоор нь орж хаалгыг нь тогшихоор явсан. Ингээд М уг байшин эзэнгүй байна гэж хэлээд Т- бид хоёр уг айл руу орохоор болсон. М гадаа хүн хараад байж байя гэж хэлээд байшингийн урд талаар тойроод урд хэсэг рүү явсан. Т- бид хоёр цонхы хамгаалалт төмрийг нь тасдагч багажаар тасдаад вакум цонхыг төмрөөр хөшиж онгойлгосон. Тэгээд Т- бид хоёр айл руу ороход 4-5 өрөөтэй айл байх шиг байсан ба би уг айл руу ороод асаагуурын гэрэл асаахад Т- араас орж ирсэн. Тэгээд Т- бид хоёр тус тусдаа өрөөнүүд рүү явж эд зүйл хулгайлсан. Би жижиг өрөөнд байсан сейфнээс нь 10 гаруй мөнгөн аяга авсан. Мөн ширээн дээр байсан нөүтбүүк болон 5 ширхэг цагаан архи, мөнгөн  эдлэл, ширээн дээр байсан нүдний дуранг авч цүнхэнд хийж авсан. Т- бас хаанаас авсаныг нь мэдэхгүй 7-8 ширхэг мөнгөн аяга авчихсан байсан. Ингээд Т- бид хоёр уг айл руу анх орж ирсэн цонхоороо буцаад гадагшаа гарсан. Тэгээд Т-, М бид гурав дээрх айлаас хулгайлсан эд зүйлээ аваад 10-р хороолол, 3-р эмнэлгийн орчим байшингийн гадаа очоод зогссон ба Т- би гараад уг эд зүйлүүдийг хүнд зарчихаад ирье гэж хэлээд айлаас хулгайлсан мөнгөн аяга болон мөнгөн эдлэлүүдийг авч гарсан ба ойролцоогоор 50 орчим минут болсоны дараа Т- М-ын машинд орж ирээд хулгайлсан эд зүйлүүдээ зарчихлаа гэж хэлээд Мөнхбаатар бид хоёрт тус бүрд нь 1.330.000 төгрөг өгсөн. Дээрх айлаас хулгайлсан нөтбүүкийг миний бие аваад сүүлд Бээжин рүү авч яваад тэндээ үлдээсэн. Айлаас хулгайлсан дуранг М авсан...” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 198-190 дэх тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “... 26 ширхэг мөнгөн аяга 3.120.000 төгрөг, 3 ширхэг зэс аяга 30.000 төгрөг, 8 ширхэг виски 592.000 төгрөг, 4 ширхэг архи 46.000 төгрөг, мөнгөн ээмэг 15.000 төгрөг, 1 ширхэг Dell маркийн нөүтбүүк 390.000 төгрөг, нийт 5.993.000 төгрөг...” гэх дүгнэлт /7-р хавтаст хэргийн 212-213 дахь тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Р-н хохирогчоор өгсөн:

“...Манай гэрээс нөхөр Чинбаатарын их гарын цагаан шүр хөөрөг, 2 жилийн өмнө Б гээд найзаасаа Хөвсгөлөөс гаралтай гээд 15 сая төгрөгөөр бэлэн авч байсан. Монголд 2 ширхэг байдаг гэж цаад хүн нь хэлж байсан гэсэн. Одоо 15 сая төгрөгөөр үнэлж байна. 10 ширхэг мөнгөн аяга их гараас жижиг хүртлээ явсан дээр дээрээс нь давхардаж тавьсан аяга байсан. 2 аяга нь төрсөн өдрөөр бэлэглэв. Ч-т гэсэн бичигтэй байгаа. 2014 онд мөнгөн завьяагаас 6 аягыг нь нийт 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Төрсөн өдөрт бэлэглэсэн аяга нь 6 хэмжээтэй аяга, одоо тус бүр 200.000 төгрөгөөр үнэлж байна. 7 хэмжээтэй байгаа санагдаж байна цулгаа мөнгөн аягыг нь би 550.000 төгрөгөөр 2012 онд хийлгэж байсан, одоо тухайн үнэ ханшаараа үнэлж байна. Шүрэн ээмэг зүүлтний 3 хос жижиг товчин хэлбэртэй улаан өнгийн шүрэн толгойтой алмазан шигтгээтэй, монетан шүрэн хатгадаг ээмэг, гинж нь 9 ширхэг шүртэй, монетан гинж, 1 сантиметр  хэмжээтэй монетон бөгж нийлүүлээд 3 хосыг Улсын их дэлгүүрээс 2017 оны 4 дүгээр сард 15 сая төгрөгөөр авсан. Алмазан шигтгээтэй 4 хос цагаан алтан ээмэг, бөгжийг Улсын их дэлгүүрийн 1 давхраас 2016 онд 1.800.000 төгрөгөөр авч байсан. Таримал алмаз гэж явдаг. Циркон шигтгээтэй монетон 5 хос 2015 онд Улсын их дэлгүүрээс 2.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан. “Тоёота” брэндийн улаан ягаан өнгийн сувдан хатгадаг ээмэг 2014 онд Ханбүргэдээгээс 550.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Султанат чулуутай 5 хос Туркийн алтан хослолыг 2017 оны 10 дугаар сард Турк улсаас 700 доллар буюу 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Охин Шинэтуяагийн өрөөн дотроос монетан бөгж алга болсон байсан. Тухайн бөгж нь 2 грамм байсан гэсэн. Миний бугуйвчийг хайлуулж хийлгэсэн гэсэн. Одоо 200.000 төгрөгөөр үнэлж байна. Гурван цуваа шигтгэдэг монетан ээмэг Турк улсаас сая 2017 оны 10 дугаар сард 100 доллараар худалдаж авч байсан. Өвдөгөөр татсан урттай бор өнгийн малгайгүй шуба 2012 онд Шанхайгаас 5 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо тухайн ханшаараа үнэлж байна. Тимбэрланд брэндийн шар өнгийн гахайн арьсан богино түрүүтэй 44 размерийн эрэгтэй гутал 2011 онд АНУ-аас ирж байсан. Одоо 600.000 төгрөгөөр үнэлж байна. Цэнхэр өнгийн урт, урд хэсгээрээ шигтгээтэй плаж 2011 онд Улаанбаатар их дэлгүүрээс 850.000 төгрөгөөр авч байсан. Одоо 850.000 төгрөгөөрөө үнэлж байна.  Самсонайт брэндийн онгоцны гар тээшийн чемодан Швейцар улсаас 2016 онд 750.000 төгрөгөөр авч байсан. Одоо тухайн ханшаараа үнэлж байна. Жак данейлсийн хар өнгөтэй гар цүнх вискитэйгээ дагалдаж ирж байсан. Тухайн цүнхийг 20.000 төгрөгөөр үнэлж байна. Ханнис виски 2 ширхэг, Жин виски 1 ширхэг, 21 виски 1 ширхэг, нэрийг нь мэдэхгүй виски 1 ширхэг, нийлүүлээд барагцаалвал 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Энержитэкс нэртэй Германы энергийн 18 кратын бүрмэл 4 хос, 2013 онд Гранд плазагийн 1 давхараас 1.000.000 төгрөгөөр авч байсан. Тухайн ханшаараа үнэлж байна...” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “... 10 ширхэг мөнгөн аяга 1.200.000 төгрөг, шуба 1.320.000 төгрөг, гоёлын эмээг, бөгжний хослолыг үнэлэх боломжгүй, нийт 2.520.000 төгрөг..” гэх  гэх дүгнэлт /8-р хавтаст хэргийн 30-31 дэх тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-н хохирогчоор өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн үед би эхнэр, ээж нарын хамт гэрээсээ гараад ажилдаа явцгаасан. Өдрийн цагаар гэрт хүн байгаагүй... Надад гэрийн түлхүүр байгаагүй тул эхнэрийгээ хүлээгээд гэрийнхээ гадаа зогсож байтал баруун талын цонхны салхивч нь нээлттэй байхаар нь би эхнэр, ээж рүү залгаад цонхны салхивч нээлттэй орхисон юм уу гэж асуухад хаасан байх ёстой гэж хэлсэн. Тэгэхээр нь шат тавиад цонх руугаа ойртоход салхивч хагарсан байсан. Би уг салхивчаар ороход гэрт гаднаас орж ирсэн бололтой том чулуу байсан ба цонхны далд хэсэгт хагархай шилнүүд байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Зочны өрөөний баруун хананд байрлах стенкний урд талын шургуулганд байсан их гарын доод хэсэгтээ лууны дүрс бүхий хээтэй, дурсгалын үг бүхий мөнгөн аяга, мөн дунд гарын 7 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан... Гэрийн эд зүйлсээ шалгахад нөүтбүүк байхгүй болсон талаар хэлсэн. Мөн зочны өрөөнд стенк дотор байсан 1 ширхэг оргилуун дарс, 1 шил вино, 1 шил виски, 1 шил Орос цагаан архи байгаагүй. Мөн зэсээр хийсэн домбо, 6 хундага бүхий мөнгөн цар, угаалгын өрөөнд байсан цагаан цэнхэр өнгийн пүүз, спорт цүнх байхгүй байсан. 2 давхарын баруун урд талын өрөөний зүүн талын хананд байрлах шургуулганд байсан шүрэн толгойтой цагаан өнгийн дунд гарын хөөрөг алдагдсан байсан. Мөн гэрийн 2 давхарын зүүн урд талын өрөөний зүүн талын хананд байрлах шургуулганд  байсан шүрэн толгойтой зэс нуухтай, бор саарал өнгийн хуучны хөөрөг байхгүй болсон байна. Мөн 2 давхарын баруун өрөөний зүүн хана байрлах шургуулганы дээд хэсэгт тавьсан эмэгтэй хүний зүүлтнүүд хийсэн хайрцаг байхгүй болсон байсан.

Их гарын мөнгөн аягыг 300.000 төгрөгөөр үнэлнэ. Дунд гарын 7 ширхэг дунд гарын мөнгөн аягыг тус бүрийг нь 150.000 төгрөгөөр, нөүтбүүкээ 2.000.0000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо 600.000 төгрөгөөр, оргилуун дарсыг 20.000 төгрөгөөр вискиг 40.000 төгрөгөөр, Орос цагаан архийг 24.000 төгрөгөөр, зэсэн домбыг 200.000 төгрөгөөр, 6 хундага бүхий мөнгөн царыг 50.000 төгрөгөөр, пүүзийг 130.000 төгрөгөөр, цүнхийг 40.000 төгрөгөөр, шүрэн толгойтой цагаан өнгийн дунд гарын сүүлийн үеийн хөөргийг 1.000.000 төгрөгөөр, хуучны хөөргийг 3.000.000 төгрөгөөр хайрцагтай эмэгтэй хүний зүүлтүүдийг нийтэд нь 200.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 83-85 дахь тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...7 ширхэг дунд гарын мөнгөн аяга 840.000 төгрөг, их гарын мөнгөн аяга 250.000 төгрөг, шүрэн толгойтой цагаан өнгийн дунд гарын, сүүлийн  үеийн хөөрөг 1.200.000 төгрөг, Dell I3 загварын нөүтбүүк 270.000 төгрөг,   домбо 150.000 төгрөг, мөнгөн хундага 300.000 төгрөг, пүүз 64.000 төгрөг, зүүлтийг үнэлэх боломжгүй, нийт 4.274.000 төгрөг...” гэх дүгнэлт /8-р хавтаст хэргийн 111-112 дахь тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.А-н хохирогчоор өгсөн:

“...2017 рны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үед нөхөр Э-н хамт гараад орой 23 цаг 45 минутын үед гэртээ ирэхэд хаалга хэвийн түгжээтэй байсан. Гэртээ ороход том өрөөний тавилгуудын хаалга онгорхой мөн цонхны доод салхивч онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. Acer брендийн мөнгөлөг саарал өнгийн зөөврийн компьютерийг 2016 онд 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Дээр үеэс дамжин ирсэн дунд гарын шүрэн толгойтой алтан нуухтай халтар мөнгөн хөөрөгөө үнэлж мэдэхгүй байна. цагаан өнгийн даваа толгойтой дунд гарын их бие хэсэг нь цулгай ямар нэгэн хээ угалз байхгүй 1996 оноос 1997 оны үед 500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Бор өнгийн чулуун толгойтой бага гарын зуйван хэлбэртэй их бие нь цулгай говийн чулуу хөөргийг 2015 онд 170.000 төрөгөөр худалдан авч байсан. Нэг ширхэг их гарын мөнгөн аягыг амсар хэсэгтээ цуурсан. Доод ёроол хэсэгтээ мушгирсан хээтэй, уг аягыг үнэлж мэдэхгүй байна. Дунд гарын мөнгө аяга нь өөр өөрийн гэсэн угалз хээтэй бүгдийг нь бэлгэнд авч байсан. Бага гарын мөнгөн аяга нь доод ёроол хэсэгтээ алтаар хийсэн сийлбэртэй бэлгэнд авч байсан. Сувдан ээмэг болон бөгжийг 2.500.000 төгрөгөөр авч байсан. Монгол алтан ээмэг, бөгжийг 1.800.000 төгрөгөөр хийлгэж байсан. Ногоон өнгийн хос 2015 онд 400.000 төгрөгөөр худалдан авч байсан. Сацертай бөгжийг Оросоос 2013 онд 250.000 төгрөгөөр авч байсан. Алтан гинжийг 2012 онд 450.000 төгрөгөөр худалдан авч байсан. Гар хийцийн цагаан шүрэн шигтгээтэй монетан бөгжийг 300.000 төгрөгөөр үнэлж байна. Шар өнгийн талстай кулон, мөнгөн хүрээтэй мөн эмэгтэй кулоныг Тайландаас 250.000 төгрөгөөр худалдан авч байсан. Цэцгэн хэлбэртэй хув чулуун шигтгээтэй ээмэг 2016 онд  Эрхүү хотоос 170.000 төгрөгөөр худалдан авсан. Сувдан шигтгээтэй дээрээ цэцгэн хэлбэртэй хар хөх чулуутай ээмэг нэг ширхэгийг Вьетнамаас 250.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тойрсон олон шигтгээтэй монетан бөгжийг Египт улсаас 500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Алтан гадас одонг үнэлж мэдэхгүй байна. Мөн бэлнээр 150.000 төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 178-181 дэх тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Acer брендийн зөөврийн компьютер 390.000 төгрөг, дунд гарын шүрэн толгойтой, алтан нуухтай халтар манан хөөрөг 1.800.000 төгрөг, дунд гарын цагаан өнгийн, даваа толгойтой хөөрөг 300.000 төгрөг, бага гарын говийн чулуун, чулуун толгойтой хөөрөг 300.000 төгрөг их гарын мөнгөн аяга 250.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 360.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 90.000 төгрөг, сувдан ээмэг 254.800 төгрөг, сувдан бөгж 301.800 төгрөг, алтан Монгол гар хийцийн 237.600 төгрөг, Монгол гар хийцийн бөгж 267.300 төгрөг, Тапар шигтгээтэй, сафертай бөгж 120.000 төгрөг, маргад чулуун ээмэг, зүүлт, бөгжний хослол 280.000 төгрөг, алтан бриллиант цагаан өнгийн шигтгээтэй кулоны хамт 237.600 төгрөг, цагаан шүрэн шигтгээтэй монетан бөгж, 170.100 төгрөг, цагаан шүрэн шигтгээтэй тапастай кулон 60.000 төгрөг, мөнгөн хүрээтэй тапастай ээмэг 80.000 төгрөг, сувдан шигтгээтэй ээмэг 254.800 төгрөг, монетан бөгж 300.000 төгрөг, нийт 6.284.100 төгрөг...” гэх дүгнэлт /8-р хавтаст хэргийн 202-203 дахь тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Т-ны хохирогчоор өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би нөхөр Т.Б-ны хамт амралтаар Сингапур улс руу явсан бөгөөд хүү Бишрэлт 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бид хоёрын араас Сингапур улсад ирсэн юм. Манай гэрээс Бишрэлтийн хэрэглэж байсан болон өрөөнд нь байсан эд зүйл болох Гүчи брэндийн хар оосортой бугуйн цаг 1 ширхэг, Мазирал брэндийн Итали улсын хар оосортой бугуйн цаг 1 ширхэг, хар өнгийн уутан /ледринэн/ цүнх 1 ширхэг, 4-5 сантиметрийн урттай бүрмэл алтан ембүү 1 ширхэг, хүзүүний мөнгөн зүүлт /грамм мэдэхгүй/ /зүүлтэн дээрээ түлхүүрний зурагтай бөөгийн зан үйл хийсэн эд зүйлс/, Nike болон Adidas брэндийн алаг өнгийн пүүз 2 ширхэг, /шинэ, өмсөөгүй/, хөх өнгийн өвлийн пүүзэн гутал /элгэн материалтай, шинэ өмсөөгүй/, I Phone маркийн гар  утас 3 ширхэг /I phone 4s8 5s8 7s/ өнгийг нь мэдэхгүй,  I pad 1 ширхэг, Sony брэндийн нөтбүүк 1 ширхэг, бэлнээр 400.000 төгрөг, хүүхдийн үнэртэй ус болон шүүгээнд нь байсан хувцас алга болсон бөгөөд хэдэн ширхэг ямар брэндийн хувцас гэдгээ мэдэхгүй байгаа. Манай нөхөр бид хоёрын өрөөнөөс алга болсон эд зүйлс гэвэл цагаан сувдан ээмэг 1 ширхэг, бөгж 1 ширхэг, шар алтан спар шигтгээн чулуутай ээмэг 1 хос, шүрэн хүзүүний зүүлт, бугуйвч хослол шүр нь том хэмжээтэй, эмэгтэй хүн хэрэглэдэг. Эмэгтэй хүний түрийвч 3-4 ширхэг брэнд болон загварыг нь сайн мэдэхгүй байна. Бор алаг аяны цүнх LV брэндийн эмэгтэй хүний гар цүнх, эмэгтэй хүний жижиг цүнх 3-4 ширхэг ямар өнгийн ямар брэндийн цүнх гэдгийг нь санахгүй байна. Цагаан алтан хүзүүний гинж, бугуйвч, 2-3 ширхэг, шар алтан бугуйвч гинж тоог нь мэдэхгүй байна. Essa тамхи 2 блок, унтлагын өрөөнд байх хяналтын камер алга болсон байна. Маркийг нь мэдэхгүй. 2 ширхэг 32 сантиметр орчим өндөртэй, Ногоон дарь эх, Намсрай Бурхан, нүүрэн хэсэг нь алтаар бүрсэн, бусад хэсгийг нь гууль, мөнгөөр цутгасан, 10 сантиметр орчим өндөртэй хорол, дунд гарын 12 жилтэй мөнгөн аяга 12 ширхэг, том мөнгөн аяга 14-18 ширхэг, ёроол нь алттай, том гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг хэмжээтэй 1 ширхэг мөнгөн аяга, том мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын шинэ цагийн ямар нэгэн бичиг үсэг байхгүй, цулгуй мөнгөн аяга 10 орчим ширхэг, мөн I phone 7 пласс **** гэсэн дугаартай маркийн 2 ширхэг утас алдагдсан. Мөн 3 ширхэг сейф эвдэрсэн. Дотор талын эд зүйлс нь алдагдаагүй бүрэн бүтэн байсан...” гэх мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 68-70 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-н гэрчээр өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт **  хотхоны 7 дугаар хаусанд амьдардаг Б гэдэг айлд гэрийн үйлчлэгчээр ажиллаад 3 жил гаруй болж байна. Би тэдний гэрийг ажлын 5 өдөр байнга очиж цэвэрлэдэг байсан, харах эзэнгүй үед нь огт очдоггүй. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрийн эзэд гадаад улс руу явсан. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 10 цагийн үед тэдний хүргэн М болон түүний таньдаг 2 засварчинтай Б-ны гэрт нь очиж өдөржин цэвэрлэгээ хийж байгаад орой 17 цагийн үед бүгд тэднийхээс гараад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Ц-н өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 10 цагийн үед М болон 2 засварчинтай хамт Б-ны гэрт нь очиж өдөржин цэвэрлэгээ хийж байгаад орой 17 цагийн үед бүгд тэднийхээс гараад гэртээ харьсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны орой М-ын эхнэр Д над руу залгаад Б-ны гэрийн түлхүүрийг нь аваад ирээч гэхээр нь би М-с түлхүүрийг нь аваад яваад очтол цонхыг нь хагалаад хулгай орсон байсан...” гэх мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

 

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн “...Гүчи брендийн бугуйн цаг 10.800.000 төгрөг, Мазирал бугуйн цаг 2.160.000 төгрөг, гар цүнх 80.000 төгрөг, алтан ембүү 240.000 төгрөг, мөнгөн зүүлт 360.000 төгрөг, пүүз 1.000.000 төгрөг, пүүзэн гутал 300.000 төгрөг, I phone 4s 80.000 төгрөг,  I phone 5s 300.000 төгрөг, I phone 7s 1.200.000 төгрөг, I pad 300.000 төгрөг, бэлэн мөнгө 400.000 төгрөг, ээмэг, бөгж 10.000.000 төгрөг,  ээмэг 2.160.000 төгрөг, хүзүүний зүүлт 6.480.000 төгрөг, түрүүвч 2.700.000 төгрөг, аяны цүнх 8.640.000 төгрөг, гар цүнх 7.680.000 төгрөг, хүзүүний гинж, бугуйвч 3.000.000 төгрөг, бугуйвч 2.000.000 төгрөг, Essa тамхи 66.000 төгрөг, хяналтын камер 150.000 төгрөг, Ногоон дарь эх, Намсрай бурхан 4.000.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 12 ширхэг 9.600.000 төгрөг, том гарын мөнгөн аяга  1 ширхэг 1.500.000 төгрөг, жижиг мөнгөн аяга 400.000 төгрөг, том мөнгөн аяга 1.500.000 төгрөг, дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 4.000.000 төгрөг, I phone 7 plus 1.500.000 төгрөг, сэйф  /алтны орцтой/ 11.700.000 төгрөг, сэйф 4.000.000 төгрөг, сэйф 4.000.000 төгрөг, унждаг мөнгөн ээмэг 800.000 төгрөг, нийт 120.396.000 төгрөг...” гэх дүгнэлт /10-р хавтаст хэргийн 92-93 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Б-н хохирогчоор өгсөн:

“...Манай гэрээс 1 давхарт зочны өрөөнд байсан хуучны жижиг мөнгөн  тоногтой эмээл /ган жижүү дөрөөтэй/ гөлөмийг нь орхисон байсан. Үнэлгээ 10,000,000 төгрөг, эмээлний хажууд байсан мөнгөн тоногтой хүрэн зандан ташуур том хэмжээтэй үнэлгээ 2,000,000 төгрөг, их гарын мөнгөн аяга айрагны 1 ширхэг, аяганы дотор ёроолд дугуй дотор барны дүрстэй, аяганы гадна ёроолд түмэн насан хээтэй үнэлгээ нь 3,000,000 төгрөг, байрны хоёр давхарын унтлагын өрөөнөөс "Tessot брэндийн эмэгтэй хүний бугуйн цаг үнэлгээ нь 1,000,000 төгрөг, шүрэн шигтгээтэй монетон ээмэг бөгж үнэлгээ нь 1,850,000 төгрөг, дунд гарын шүрэн толгойтой цагаан шинэ цагийн хаш хөөрөг алтан нуухтай, цагаан ясан халбагатай, улаан өнгийн даалинтай үнэлгээ 60,000,000 төгрөг, бага гарын шүрэн толгойтой халтар манан хуучны хийцтэй хөөрөг, алтан нуухтай үнэлгээ нь 7,000,000 төгрөг, мөн 17 граммтай шижир алтан хөөрөгний нуух халбага цулаар нь цутгасан, үнэлгээ 1,700,000 төгрөг, 11 граммтай алтан бөгж, үнэлгээ 1,100,000 төгрөг болох байх. Дээрхи эд зүйлс алдагдсан байна...” гэх мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 137-138 дахь тал/,

 

“Дамно”  ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...эмээл 10.000.000 төгрөг, ташуур 2.000.000 төгрөг,  аяга 250.000 төгрөг, бугуйн цаг 850.000 төгрөг, хос ээмэг 1.071.000 төгрөг, дунд гарын хөөрөг 35.000.000 төгрөг, бага гарын хөөрөг 7.000.000 төгрөг, халбага 3.485.000 төгрөг, бөгж 2.255.000 төгрөг, нийт 61.911.000 төгрөг...” гэх дүгнэлт /10-р хавтаст хэргийн 144-145 дахь тал/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /10-р хавтаст хэргийн 186-187 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Е-ны хохирогчоор өгсөн:

“...Манай гэрийн сейфэнд 500.000 төгрөг, шургуулганд 250.000 төгрөг, сейфэнд 5000 америк доллар, 32.700 юан, шүүгэнд байсан 2 хос 4 ширхэг, эрэгтэй, эмэгтэй монетон бөгж нийт 1.380.000 төгрөг, 1 ширхэг эрэгтэй цагаан алтан бөгж 1.100.000 төгрөг, монетон эмэгтэй ээмэг 1 хос 320.000 төгрөг, 1 хос мөнгөн бөгж 50.000 төгрөг, Seiko брендийн 1 жилийн өмнө 710.000 орчим төгрөгөөр авсан бугуйн цаг ширхэг, Америкийн цэргийн саарал төмөр цаг 1 ширхэг 380.000 төгрөгөөр авч байсан, 3-4 жилийн өмнө 220.000 төгрөгөөр авсан 1 хос цагаан чулуун цаг, дунд гарын мөнгөн 4 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг нийлээд 2.500.000 төгрөг болно, 1 аяган дээр нь ГССҮТ-ийн Е эмчид дурсгав гэсэн бичигтэй, нэг аяган дээр нь Ховд сумын 70 жилийн ой гэсэн бичигтэй, Чивас 1 литрийн виски 1 ширхэг, 420.000 төгрөг, Казакстан конъек жижиг 1 ширхэг 40.000 төгрөг, Арманигийн үнэртэй ус 1 ширхэг 480.000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан. Тэр эвдэрсэн Хятад улсаас 2011 онд 900.000 төгрөгөөр авсан Жинпин гэдэг сейф байсан. 2021 оны 04 дүгээр сард 200.000 төгрөгөөр авсан, Хуавэй брендийн повер банк зэрэг эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 195 дахь тал/,

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Н-ны гэрчээр өгсөн:

“...Би өнөөдөр гэртээ байхад манай дүү А.Е над руу залгаад манай гэрийн тагтны цонх онгорхой байна гэж СӨХ-ны эгч хэллээ очоод үзээдэх гэж хэлсэн. Би хүргэн, хүргэний найзын хамт Хан-Уул дүүргийн 11 хороо, *** тоот гэрт ирээд урагш харсан цонхыг нь харахад онгорхой байсан, тагтаар ороод харахад гэрийн юмыг нь буулгаад ухаад хаясан байсан...” гэх мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 198-199 дэх тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...эрэгтэй, эмэгтэй монетан 2 хос 4 ширхэг бөгж 1.664.000 төгрөг, эрэгтэй цагаан алтан 591.300 төгрөг, монетон ээмэг 312.000 төгрөг, мөнгөн бөгж 45.000 төгрөг, Сейко брендийн цаг 252.000 төгрөг, Амеркийн цэргийн саарал цаг 108.000 төгрөг, цагаан чулуун цаг 72.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 480.000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 90.000 төгрөг, виски 103.950 төгрөг, конъек 40.000 төгрөг, үнэртэй ус 166.800 төгрөг, сейф 108.000 төгрөг, цэнэглэгч 41.400 төгрөг, нийт 4.074.450 төгрөг...” гэх мэдүүлэг /10-р хавтаст хэргийн 212-213 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Л-ын хохирогчоор өгсөн:

“...2001 онд Герман улсаас худалдан авч байсан хар өнгөтэй хийн гар буу. Бууны замаг болон гол төмрийн дугаар гэх мэт зүйлсийг би мэдэхгүй, сайн санахгүй байгаа. Анх дохио өгөх зориулалтаар хэрэглэх гэж худалдан авч байсан. Бичиг баримт байхгүй анх цаасан хайрцагтай ирж байсан. Дотор нь шар толгойтой 2 ширхэг 8 мм сум, 4 ширхэг ногоон толгойтой 8 мм сум байсан. Онцлох содон шинж тэмдэг байхгүй. Бууныхаа нэрийг мэдэхгүй. Зураг хөрөг нь байхгүй. Сүүлийн 10 орчим жил гаргаж хэрэглээгүй буу байсан. Эмэгтэй хүний мөнгөн бөгж, ногоон чулуун бөгж, мөнгөн ээмэг хосоороо, мөнгөн бугуйвч 5 ширхэг, цагаан шигтгээтэй ээмэг, цэнхэр шигтгээтэй ээмэг, зүүлт 3 ширхэг, шаргал унждаг ээмэг 1 хос зэрэг эд зүйлс нь манай зээ охин Б.Энхшүрийн эд зүйлс болохоор онцлох содон шинж тэмдэг болон хэлбэр хийцийн талаар хэлж мэдхгүй байна. Харин эхнэрийн бөөрний хэлбэртэй үлээх аргаар хийсэн 1 хос алтан ээмэг нь гахай сүүлэн түгжээтэй ойролцоогоор 3 цэн граммтай. Бөгж нь алтан ээмэгтэйгээ адилхан бөөрөнхий хэлбэртэй үлээх аргаар хийсэн дотроо хөндий ойролцоогоор 2 цэн орчим алтаар бөгж хийж байсан. Эдгээр 1 хос ээмэг, 1 бөгжтэйгээ нийлээд 3 хос эдлэлийг Монгол дарханаар 1991 он орчимд хийлгүүлж байсан. 3 хос нийлээд 5 цэн алт орсон эд зүйл байсан юм. Цэнхэр сафир нэртэй чулуун шигтгээтэй 580 граммын сорьцтой монетан бөгж, 1 хос ээмэг, монетан гинж нийлээд 4 хос алдагдсан. Монетан гинж нь урт өргөн 580 граммын сорьцтой хавтгай хэлбэртэй гинж байсан. Эдгээр 4 хосын зураг нь надад байгаа. Энэ 4 хосоо 1997-1998 оны орчим Мөнгөн завъяа дэлгүүрээс тухайн үеийн мөнгөөр 300.000-400.000 орчим төгрөгөөр худалдан авч байсан. Одоо энэ 4 хосоо 800.000 төгрөгөөр үнэлж байна. 2002 онд 650 доллараар Америкийн Нэгдсэн улсаас би эхнэртээ авч өгч байсан цэнхэр, цагаан хоёр өнгийн бриллиантан шигтгээтэй нарийхан 580 граммын сорьцтой монетон бөгж одоо 1.800.000 төгрөгөөр үнэлж байна. 7-8 см орчим диаметртэй шүрэн толгойтой, алтан нуухтай, мөнгөн суурьтай, төмөр халбагатай бөөрөн дээрээ цагаан ясан таглаатай, 1,2 сантиметр орчим зузаантай цагаан зандан модон хөөрөг алдсан. Энэ хөөрөг нь Рембүүчий гэж хүн барьж байгаад надад ирсэн ховор хөөрөг байгаа юм. Ойролцоогоор 3-4 үе дамжсан хөөрөг байсан. Энэ хөөрөгний үнийг сайн хэлж мэдэхгүй байна. Манай эхнэрийн 1976 онд худалдан авч байсан 580 граммын сорьцтой талсттай Монголд хийсэн монетон 1 ширхэг бөгжөө 300.000 орчим төгрөгөөр үнэлж байна. Бас Турк улсад үйлдвэрлэсэн 1998 онд худалдан авч байсан 580 граммын сорьцтой цагираг хэлбэртэй ойролцоогоор 300.000 төгрөгийн үнэтэй бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлс алдсан...” гэх мэдүүлэг /11-р хавтаст хэргийн 26-27 дахь/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...мөнгөн бөгж 45.000 төгрөг, ногоон чулуун бөгж 65.000 төгрөг, мөнгөн ээмэг, мөнгөн бугуйвч хослол 120.000 төгрөг, цагаан шигтгээтэй ээмэг 25.000 төгрөг, цэнхэр шигтгээтэй урт ээмэг 25.000 төгрөг, зүүлт 75.000 төгрөг, шаргал унждаг ээмэг 25.000 төгрөг, алтан ээмэг, бөгжний хослол 1.045.500 төгрөг, цэнхэр шигтгээтэй ээмэг, бөгж, зүүлт 120.000 төгрөг, монетон бөгж 1.066.000 төгрөг, буу 550.000 төгрөг, нийт 3.161.500 төгрөг...” гэх дүгнэлт /11-р хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

2. Үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргийн нотлох баримтууд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.Э-н хохирогчоор өгсөн:

“...2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн цагаан өнгийн “Тоёота Приус 20” маркийн ** улсын дугаартай авто машинаа зарахаар “Үнэгүй.мн” сайтан дээр зар тавьсан юм. Уг зарын дагуу Э-н Т- гэгч холбогдоод миний авто машиныг үзээд дүү нь найдвартай таньд урьдчилгаа мөнгийг нь өгөөд Худалдах худалдан авах гэрээ сарын 2.9 хувийн хүүтэй төлөлт хийе гэж хэлсэн. Ингээд урьдчилгаа 3.500.000 төгрөгийг надад өгсөн. Үлдсэн 5.000.000 төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу сарын 500.000 төгрөг төлөхөөр заасан. Би авто машинаа нийт 8.500.000 төгрөгөөр зарна гэж тохиролцсон байсан юм. Үүнээс хойш 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр надад 500.000 төгрөг өгөөд Э.Т- над руу утсаар ярьсан, ингэж ярихдаа та сарын төлөлтөөсөө 2 сарын төлөлтгүй чөлөө өгчих, дүү нь хөдөө малтай юм, мал руугаа явчихаад 11 сард ирээд мөнгийг чинь бөөн өгчихье гэж хэлсэн. Түүнээс хойш ямар нэгэн сураггүй болсон. Тэгээд би Э.Т-г 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш сураглаж явж байгаад өнгөрсөн 12 дугаар сарын 10-ны өдөр 409 дүгээр ангид хоригдож байгааг олж мэдсэн. Э.Т- нотариатын “худалдах худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдээд Э.Т- өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан байсан. Ингээд өөрийнхөө нэрнээс өөр бусад руу зарсан байна гэж мэдсэн. Миний нэр дээрээс Э.Т-гийн нэр рүү шилжүүлсэн гэх Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Н.А гэж хүнтэй уулзахад би уг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1645 дугаартай гэрээг хийгээгүй гэж хэлсэн. Иймд би цагдаагийн байгууллагад хандсан юм... Би  машинаа олж авмаар байна. Би Т-гээс 3.500.000 төгрөг авсан одоо 3.500.000 төгрөгөө авчихвал гомдолгүй...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 106-110, 169 дэх тал/,

 

Худалдах худалдан авах гэрээ /4-р хавтаст хэргийн 124 дэх тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /4-р хавтаст хэргийн 170-174, 180-186, 9-р хавтаст хэргийн 48-63, 10-р хавтаст хэргийн 173- дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.О-ын гэрчээр өгсөн:

“...Бид 2021 оны 6 дугаар сараас ээж Б-г суулгах байрыг хайж эхэлсэн. Тэгээд тухайн үед зээлсэн мөнгөний хүүнд үнэгүй байранд суулгах нөхцөлтэй байрыг хайхад Э.Т- фэйсбүүкээр зарын дагуу бидэнтэй холбогдсон. Бидэнд хэлэхдээ 15,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлж, 1 жилийн хугацаатай суулгах 2 өрөө байр байна, ирж байр үзэх үү” гэж холбогдсон. Ингээд бид 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр түүний үзүүлнэ гэсэн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж **** тоот 2 өрөө байрыг үзүүлэхээр биднийг дуудсан. Эхлээд би эгч Т-н хамт тухайн өдрийн өглөө 12 цагийн орчимд очиж үзээд байр таалагдсан тул түрээслэхээр болж би өөрөө Худалдаа хөгжлийн банкны Хүүхдийн 100 дахь салбарт очиж бэлнээр 10,000,000 төгрөгийг аваад очсон. Тухайн өдөр нь баяр амралтын өдөр таарсан, бүх үйлчилгээний газрууд амралтын байдалтай, нотариатууд амарсан байсан. Энэ талаар гэрээ хэлцэлийг байгуулах гэтэл Т- нь нотариатаар орж гэрээ хийнэ, гэхдээ одоо нотариат амарсан байгаа, ажил эхлэхээр нь нотариат орж гэрээ хийнэ, эхний ээлжинд 10,000,000 төгрөгийн урьдчилгааг авлаа, гэрээгээ хийхдээ та нар үлдсэн 5,000,000 төгрөгийг надад өгөөрэй. Ингээд гэрээ хийсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаанд та бүхэн энэ байранд сууж болно. Гэрээний хугацаа дуусдаг өдөр би та нараас зээлсэн 15,000,000 төгрөгөө буцааж өгөөд хүлээлгэж өгсөн байрны тавилга эд зүйлсийг буцаагаад хүлээж авна гэж хэлсэн. Тэгээд бид 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрөө шууд орсон. Тухайн байр нь тавилгатай байр байсан тул тухайн өдрөө цэвэрлэгээ хийсэн. Т- өөрийн холбоо барих дугаараар ***, өөрийн эхнэрийн дугаар гэж *** дугааруудыг хэлж өгсөн. Ингээд бид баяр дуусахыг хүлээгээд байж байхад Т- 2021 оны 7 дугаар сарын 13-ны өдөр өөрөө над руу *** дугаараас холбоо барьж, махны наймаа хийх гэтэл 2,000,000 төгрөг дутчихлаа, нөгөө мөнгөнөөсөө 2.000.000 төгрөг шилжүүлчихээч гэхээр нь би тэр үед ажил эхлэхээр гэрээгээ хийж байж нэг мөсөн өгье гэж хэлээд утсаа салгасан. Тэрнээс хойш Т- над руу яриагүй. Ажил эхэлдэг өдөр би Т- рүү залгаад гэрээгээ хийх талаар хэлэхэд Т- зөвшөөрч нэг нотариат дээр уулзахаар тохирсон. Тэгээд тэр нотариат руу намайг гараад явж байхад Т- нь над руу залгаад өнөөдөр нотариатаар орж амжихгүй болчихлоо, ажил гарчихлаа, маргааш болъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш болтол нь хүлээж байгаад гэнэт сонин санагдахаар нь түүний надад баталгаа болгож өгсөн баримт бичгүүдийг банк болон бусад газруудаар нь очиж шалгуулахад тухайн баримт бичгүүд нь хуурамч болох талаар олж мэдсэн. Тэгээд би мэдээд Т-д хэлээгүй, сэжиг төрүүлэхгүй гэсэндээ гэрээгээ хийе гэж түүн рүү дахин залгаж дуудсан. Тэгэхэд Т- нь за тэгнээ тэгнэ гэж утсаа салгасан бөгөөд тухайн ярианы дараа 4-5 цагийн дараа над руу Т- өөрөө залгаад “хөгшин нь танай ээж, та хоёрыг хуурсан юм аа, наад байр чинь миний байр бишээ, мөнгөний хэрэг болоод та хоёрын мөнгийг хуурамч бичиг баримт бүрдүүлээд авсан юм” гэхээр нь би “их эвтэйхнээр за тийм юм бол хөгшин настай хүний биеийг бодоорой, мөнгө төгрөгийг нь буцааж өгөөрэй” гэж хэлэхэд Т- тэгнээ, тэгнэ, энэ сардаа багтаагаад буцаагаад өгнө гэж хэлсэн боловч дахиж яриагүй. Би түүний эхнэрийн утас гэж хэлж өгсөн *** дугаар руу нь залгаж асуухад тухайн утасны эзэмшигч нь “би Т- гэх хүний эхнэр биш, тухайн үед эхнэр нь болж жүжиглэсэн юм. Т- бол манай ахын найз байгаа юм. намайг ийм ажил хийхэд туслаад өгөөч гэж хэлээд надад 300,000 төгрөг өгсөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйг чи хүрч ирээд цагдаагийн байгууллагад үнэн бодитой мэдүүлгээ өгөөч гэж гуйсан боловч түүнээс хойш эхнэр гэх эмэгтэйнх нь утас нь холбогдоогүй. Миний бие Т-г гомдол гаргах өдөр хүртлээ хүлээсэн боловч тэрээр холбоо бариагүй тул цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа буюу 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Т- над руу буцааж миний өөрийн “ХААН” банкны **** дугаарын данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Т-д өгсөн 10.000.000 төгрөг нь миний ээжийн надад хадгалуулсан байсан мөнгө юм... “гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 131-12 дахь тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.О-ны гэрчээр өгсөн:

“...Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, *** тоот байр нь миний өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг байр юм... 2017 оны 7 дугаар сард үл таних хүмүүст гэрээгүйгээр түрээслүүлсэн нь миний буруу. Урьд нь ийм асуудал гарч байгаагүй... Манай байрыг түрээслэсэн хүнийг би одоо хараад танина, би Золтуяа гэж санаад байгаа юм, гэхдээ мөнгө шилжүүлсэн  нэр нь С З гэх нэртэй Төрийн банкны данс байсан. Тэгэхээр Золжаргал байх. Гэрээ байгуулаагүйн учир нь анх Золжаргал надтай уулзахдаа 3 сараар түрээслэнэ гэж ярьж тохирсон бөгөөд 3 сарын мөнгөө бүтнээр нь өгөөгүй учир бид хоёр гэрээ байгуулаагүй. Мөнгөө гүйцээж өгөөд гэрээ байгуулъя гэж тохирсон. Уг асуудал болсоны дараа би Бадамрагчаагийн хүү Отгонболд гэгчтэй уулзаж тухайн хүмүүсийг 2 сар байрандаа үнэгүй суулгасан ба дараа нь О-той тухайн орон сууцаа өнөөдрийг хүртэл түрээслэж байгаа. Одоо Бадамрагчаа нар манай байранд амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 134, 14-145 дахь  тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б-н хохирогчоор өгсөн:

“...Би 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр фэйсбүүк ороод байж байтал “***” гэсэн цахим хаягтай хүн *** виллажид байх 2 өрөө дулаахан, сайхан байрандаа 15 сая төгрөг зээлж хүүнд нь байрандаа суулгана гэсэн пост бичсэн байсан тул би байр байгаа юу үзэж болох уу гэж чат бичсэн чинь байр байна ирж үзэж болно гээд **** гэсэн утасны дугаараа үлдээсэн би тус дугаар луу залгаад **** виллажийн 200-р байрны 153 тоотод очиж үзсэн. Надад тэр байр таалагдсан учраас маргааш нь байр чинь байгаа юу 13 саяд тохирч болох уу гэж чат бичтэл Т- надаас хэдүүлээ суух юм гэж асуухаар нь би аав ээж, дүүгийн хамт амьдарна гэж хэлсэн бас Т- олон хүн утасдаж байгаа болхоор 15 сая төгрөгөөр баймаар байна гэсэн. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Да хүрээ захын орчим байдаг нотариатаар орж зээлийн, байрны түрээсийн гэрээ хийгээд 10 сая төгрөгийг Наадам центрийн АТМ-ээс авч өгсөн 5 сая төгрөгийг М гэж хүний данс руу хийчих гээд хийлгүүлсэн. Би байрны түлхүүрээ өгөөд 5 дугаар сарын 25-ны өдөр Олимп виллаж **** тоот байранд нүүж ороод амьдарсан. Тэгээд байж байгаад СӨХ-руу төлбөр төлөх гээд орсон чинь 200-153 тоот нь Г гэж хүний нэр дээр байна гэсэн. Тэгээд Г-той холбогдоод Т- гэж хүний эхнэр мөн үү би танай СӨХ-ны мөнгийг төлөх гэсэн юм Т- ахын утас холбогдохгүй байна гэхэд тэр хүн би Т- гэж хүн танихгүй надаас Золжаргал гэж хүн миний байрыг 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс түрээсэлж суусан чинь хэн бэ гэсэн. Тэр өдрөө Ганцоож гэж хүн тухайн байрны гэрчилгээний лавлагааг гаргаж аваад ирж уулзахад би залилуулснаа мэдээд Т-тэй холбогдоход цагдаад битгий хэлээрэй нэг сарын түрээсийн мөнгийг нь өгье гээд Г-н данс руу нэг төлбөр 750.000 төгрөг шилжүүлсэн гэсэн. Сүүлд манай нөхөр бид хоёр Т-г барьж аваад уулзахад би төлнө гээд бичиг хийж өгсөн. Өгсөн 15.000.000 төгрөгнөөсөө 1.000.000 төгрөгийг буцаан авсан. Одоо 14.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 18-22 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ганцоожийн гэрчээр өгсөн:

“...Би уг байрыг түрээслэхээр фэйсбүүкд зар оруулахад 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Суванаа Суванаа” гэсэн фэйсбүүк хаягтай хүн холбогдоод очиж үзье гэсэн. Бид нар Налайх дүүрэгт явж байна гэхэд тэр эмэгтэй яаралтай үзэх хэрэг байна гээд байсан. Тэгээд манай гэрийн доор байдаг эмийн санд түлхүүр байгааг зааж өгвөл тэр эмэгтэй түлхүүр аваад ганцаараа орж үзсэн байсан. Тэгээд тэр эмэгтэй таалагдлаа, танайхыг түрээслэнэ гээд одоо надад хонох газар байхгүй гэсэн. Би өөрийн дүү Номинг очоод үзээдэх гэхэд 19 цагийн үед очиж үзэхэд 2 эмэгтэй хүн байна түрээслэхээр боллоо. Өнөөдөр мөнгөө өгч чадахгүй гэсэн. Маргааш өглөө буюу 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “би очиж үзье, хэн гэж хүнд байраа түрээслэх гэж байгаагаа харъя тавилгаа хүлээлгэж өгье гээд уулзахаар болоод 13 цаг өнгөрч байхад холбогдоод очиход нэг эмэгтэй манай байранд байсан. Манай байранд архины шил, том пивоны сав зэрэг зүйлс их байсан. Би тэр Золоо гэх эмэгтэйтэй уулзахад тэр эмэгтэй манай нөхөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  ажиллдаг нөхөртэйгөө хэрэлдээд жаахан уучихлаа гэж хэлсэн. Би тэр эмэгтэйд юмаа хүлээлцээд маргааш өдөр 1 жилийн түрээсийн мөнгө өгнө гээд би явсан. Маргааш өдөр болоход тэр эмэгтэй мөнгөө өгөхгүй болохоор нь би шөнө очсон. Тэр 1.100.000 төгрөг бэлэн өгөөд 500.000 төгрөгийг дансаар маргааш шилжүүлнэ гэсэн. Маргааш өглөө нь 500.000 төгрөг өгсөн. Тэр эмэгтэй нэг сарын барьцаа түрээсийн мөнгө нийт 1.600.000 төгрөг өгсөн. Би сар сараар нь мөнгө авахаар болсон. Түрээсийн гэрээ хийх гээд худлаа хэлээд ирдэггүй. Тэрнээс хойш Бямбасүрэн гэх нэг эмэгтэй залгаад Т-гийн эхнэр мөн үү би байрны төлбөрөө төлөх гэхэд асуудал гарлаа гээд залгасан. Тэр эмэгтэйтэй уулзахад Т- гэх хүнтэй гэрээ хийгээд жилээр түрээсэлж авсан. Та эхнэр нь биш юмуу гээд би тэр эмэгтэйг залилуулсан гэдгийг ойлгосон...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Е.Гүлжаны гэрчээр өгсөн:

“...Би Д.Б Э.Э-н хооронд байгуулсан гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цахим гарын үсэг зуруулж хурууны хээг нь таниулж гэрчилж өгсөн нь үнэн, уг гэрээний архивын бүртгэлийн дэвтэр, гэрээний хуулбар авагдсан байна... Тухайн гэрээ хийж байгаа талуудын бичиг баримтаар тухайн гэрээ  хийх иргэн мөн эсэхийг тогтоогоод, тухайн талуудын ямар үйлдэл гэрчлүүлэхийг асуугаад тэрний дагуу холбогдох баримтуудыг нь үзэж бүртгэлд бүртгээд тогтсон маягтын дагуу гэрээг бичиж хэлээд 3 хувь гэрээн дээр талуудаар гарын үсэг зуруулж нэг хувийг нь архивт авч үлдсэн байгаа өөрсдөд нь нэг нэг хувийг нь өгсөн. Би архиваа хараад санахад тухайн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо *** виллаж хотхон /**** дугаар байр *** тоот/ хаягт байршилтай Э-н Т- гэж хүний нэр дээр байсан, тухайн үед яагаад гэрчилгээгээ эх хувиар авчраагүй болох талаар асуухад уг орон сууц нь ипотикийн гэрээгээр банкны барьцаанд байгаа учир гэрчилгээ нь эх хувиараа банканд байгаа гэж хэлсэн. Надад үзүүлсэн хуулбар гэрчилгээн дээр 272 дугаартай нотариатчийн тамгатай байсан учир тэр тамгыг үндэслэж гэрээг хийж гэрчилж өгсөн. Тухайн гэрээг хийх өдөр амралтын өдөр таарсан үйлчлүүлэгч ихтэй систем гацсан учир Э.Т-гийн нэр дээр уг үл хөдлөх хөрөнгө байгаа эсэхийг нягталж үзээгүй, өмнөх нотариатчийн тамганд итгээд уг гэрээг байгуулж өгсөн юм, ер нь талуудын барьцааны гэрээг хуулбар байхад нь шалгахдаа системээр тухайн хүний эзэмшлийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэхийг шалгадаг...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.У-н хохирогчоор өгсөн:

“...Би 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр фэйсбүүк зар дээрээс “Сансарт”  2 өрөө байранд мөнгө зээлж барьцаанд нь суулгана” гэсэн зар байхаар нь чатаар холбогдоод *** гэсэн дугаараар Э овгтой Т- гэх залуутай  холбогдсон. Тэр хүнтэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны *** тоотод байх 2 өрөө байрыг очиж үзээд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороололд байх автобусны буудлын урд байх нотариат ороод зээлийн гэрээ байгуулсан. Гэрээн дээр нэг жилийн хугацаатай 15 сая төгрөг зээлээд сарын 4 хувийн хүүтэй байхаар тогтоогдсон. Мөн хүүний барьцаанд нь тус байранд 1 жил миний бие амьдрахаар аман гэрээ, тохиролцоо хийсэн. Тэгээд би 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр БЗД-ийн 1 дүгээр хороо 16-44 тоотод байж байхад нэг эмэгтэй ирээд энэ байрыг түрээслүүлсэн, та өөрөө залилуулсан байна гэж хэлсэн. Тэр эмэгтэй хэлэхдээ **** гэсэн дугаартай хүнд би түрээслүүлсэн. 2021 оны 6 дугаар сарын эхээр, энэ байр бол манай компанийн захирлын байр, захирал өөрөө Америк улсад байдаг, тэр хооронд нь би түрээслүүлдэг юм гэж байсан. Тэгээд би нөгөө гэрээ хийсэн Э.Т- гэх хүн рүү удаа дараа залгахад утсаа аваагүй. Э.Т- гэх хүн хуурамч бичиг баримт бүрдүүлэн намайг залилсан, мөн эмэгтэй хүнтэй утсаар ярьсан.  Тэр хүн нотариатчийн данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг / 6-р хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.М-н гэрчээр өгсөн:

“...2022 оны 6 дугаар сард би Үнэгүй.мн сайт дээр БЗД-н 1-р хороо 16-44 тоот байрны зургийг аваад, 2 өрөө байр түрээслүүлнэ гэж зар тавьсан. Тэгээд зарын дагуу нэг эмэгтэй хүн ярьсан. Байр түрээслье, би төрөөд удаагүй байгаа юм, манай ах байрыг чинь очиж үзье, таалагдах юм бол түрээслье гэж хэлсэн. Тэгээд нэг ах ирж байр үзээд зургийг нь аваад дүү рүүгээ фейсбүүк чатаар явуулсан чинь дүү нь таалагдаж байна, түрээслье гэж хэлсэн. Тэгээд 2 сарын түрээсийн мөнгө 1 сарын барьцааны мөнгө нийт 2.100.000 төгрөг авсан. Байрны түрээсийн хугацаа дуусаж, дараагийн сарын мөнгөө өгөхгүй удааж байсан юм. Тэгэхээр нь би тус байр руу очсон чинь түрээсэлсэн хүн биш, өөр залуу байсан, байранд ороод түрээсээ хэзээ өгөх юм бэ гэж асуутал, тэр залуу гайхаад би энэ байрны эзэнд нь 15.000.000 төгрөг өгөөд хүүнд нь энэ байранд 1 жилийн хугацаатай амьдарч байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ байр ямар хүний байр вэ бичиг баримтаа гаргаад ир гэж хэлсэн. Тэр залуу бичиг баримт гаргаж ирсэн, би наад бичиг баримт чинь хуурамч байна, энэ бол Хашбат гэх хүний нэр дээр байдаг,  байрны эзэн нь гадаадад байдаг юм, би энэ байрыг түрээслүүлдэг юм гэж хэлсэн чинь тэр залуу уурлаад байсан. Би е-монголиагаас байрны лавлагаа авч үзүүлсэн...” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 27 дахь/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Э-н хохирогчоор өгсөн:

“...2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатарын дүүргийн *-р хорооны нутаг дэвсгэр байрлах 2 б байрны *** тоот байрыг түрээслэнэ гэсэн зарыг үнэгүй.мн-ээс харж зарын дагуу уг байранд орой 21 цагийн орчимд очиж байрны эзэн болох Э.Т- гэх залуутай уулзахад надад мөнгөний хэрэг гарсан тул уг байраа түрээслэх гэсэн юм гэхээр нь би 2 жилийн хугацаатай түрээслэж болох уу гэж ярилцсан. Маргааш нь буюу 2021 оны 6 дугаар сарын 11-ний өглөө 11 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Э.Т-тэй уулзаж нотариат орж мөнгө хүлээлцсэн гэрээ байгуулахаар болж 3, 4-р хороололын эцэст байрлах И-март төвийн доторх нотариат орж гэрээ байгуулсан. Тэгээд Баянгол дүүргийн 17  дугаар хорооны нутаг дэвсгэр Ахуй үйлчилгээний урд талд байрлах “ХААН” банкнаас түрээсийн мөнгө болох 15,000,000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. Түүнээс хойш Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2б байрны *** тоотод амьдарч байхад 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр манай гэрт огт харж байгаагүй  нэг залуу орж ирснээ бид нарыг байрнаас гарахыг шаардсан. Тэгэхээр нь би түрээсийн мөнгө өгсөн талаараа хэлэхэд тийм зүйл байхгүй. Надтай Т- гэх залуу 2 сарын түрээсийн мөнгө өгснөөс өөр ямар нэгэн мөнгө өгөөгүй тул та нар ойрын хугацаанд байраа чөлөөлнө үү гэсэн. Иймд цагдаагийн байгууллагад хандсан... Би өөрт учирсан 15.000.000 төгрөгөө бүрэн олж авмаар байна...” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 121-122 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б-н гэрчээр өгсөн:

“...Миний ээж С.Э, аав Ц.Г нар байр түрээслэх гэсэн юм гэхээр нь би байр хайх гэж үнэгүй.мн рүү орсон. 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатарын дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах 2б байрны 42 тоот байрыг түрээслэнэ гэсэн зарыг үнэгүй.мн-ээс харж ээж С.Э, аав Ц.Г нарт хэлэхэд очиж үзэхээр болсон. Тэгээд уг байрыг ээж, аав түрээслэхээр болсон. Түүнээс хойш Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** байрны *** тоотод амьдарч байхад 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байрны эзэн гэх нэг залуу орж ирснээ байрнаас гарахыг шаардсан. Тэгэхээр нь би түрээсний мөнгө өгсөн талаараа хэлэхэд тийм зүйл байхгүй, надтай Э.Т- гэх залуу 2 сарын түрээсийн мөнгө өгснөөс өөр  ямар нэгэн мөнгө өгөөгүй тул та нар ойрын хугацаанд байраа чөлөөлнө үү гэсэн. Иймд цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 126 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /6-р хавтаст хэргийн 160-165 дахь тал/,  

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Б-н хохирогчоор өгсөн:

“...2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр фэйсбүүк групп дээр хүүтэй мөнгө зээлээд хүүнд нь байрандаа үнэгүй суулгана гэсэн зарын дагуу холбогдоод 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Цагаанхуар хотхоны *** байрны 8 давхар, 119 тоотод очиж үзэхээр Э.Т- гэх хүнд 15.000.000 төрөгийг зээлээд хүүнд нь байранд нь суухаар болж тохиролцоод Чингэлтэй дүүргийн Занабазарын музейн урд талд нотариатоор баталгаажуулаад тэндээсээ байранд ирээд түлхүүрийг нь хүлээж аваад байрных нь хуулбар бичиг баримтуудыг аваад мөнгийг нь Э.Т-гийн эхнэр гэх Н гэдэг хүний данс руу 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн АТМ-ээс 3 удаагийн үйлдлээр 15.000.000 төгрөгийг **** тоот данснаас **** тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байрны эзэн гээд өөр хүмүүс ирээд залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 241 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г.-ын хохирогчоор өгсөн:

“...2021 оны 6 дугаар сараас эхлээд Үнэгүй.мн сайт дээр зар тавьсан.  2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг 48 минутад миний *** дугаарын утас руу *** дугаараас байр түрээслэмээр байна, би өөрөө дөнгөж төрөөд 7 хоносон болохоор очиж чадахгүй байна, дүүгээ явуулаад үзүүлмээр байна гэж хэлээд нэг эмэгтэй хүн ирж үзээд явсан. Удалгүй над руу дахиж залгаад манай дүү очиж үзээд боломжийн байр гэнэ, та одоо байрныхаа түлхүүрийг өгөөч, өнөөдөр манай дүү нүүж орно, маргааш орох гэхээр 2 дахь өдөр муу өдөр байна, би өөрөө 3 дахь өдөр нүүж орно гээд залгаж мөнгөө нэхэхэд 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 2.000.000 төрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгө удахгүй гээд байсан. Дахиад залгахад утсаа авахгүй байхаар нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дүү С- байранд очоод зурагт аваад ир гэж явуулсан. Тэгээд зурагтаа авъя гэж хэл гэхэд тухайн хүмүүс өмнөх хүн нь зурагтаа аваад явчихсан гэж хэлэхэд нөгөө байр түрээслэсэн хүмүүс гэрээ хийгээд өөр хүмүүст түрээслэсэн байсан. Манай байрны дотор талд байсан хөшиг, чүүл, хөргөгч, гал тогооны тавилга, ширээ сандал, буйдан, хувцасны тавиур зэрэг зүйлүүдийг аваад явсан гэж хэлсэн. 2 өрөө байрыг 1 сарын 850.000 төгрөгөөр 6 сарын хугацаатай барьцаатайгаар байр түрээслүүлэхээр болсон...” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 245 дахь тал/,

 

“Дамно”ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...шкаф 80.000 төгрөг, сандал, ширээ, 255.000 төгрөг, унтлагын өрөөний хөшиг 48.000 төгрөг, том өрөөний хөшиг 48.000 төгрөг, сирвант 210.000 төгрөг, диван 390.000 төгрөг, угаагч 12.000 төгрөг, зурагт тогтоогч 20.000 төгрөг, сав 4.000 төгрөг, нийт 1.532.520 төгрөг /9-р хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.М-н хохирогчоор өгсөн:

“...Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 5а байрны *** тоотын  түлхүүрийг Т-гээс авсан. Өмнө нь манай хадам А уг байрыг очиж үзсэн... З өөрөө фэйсбүүкээр холбогдож байсан. Тухайн үед Золжаргал, Т- нар хамт амьдарч байгаад хоорондоо муудалцсан гэж хэлж байсан. Гар утсаа ломбардад тавьж надад нэг сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 141-142 дахь тал/,

Хохирогч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Фэйсбүүкийн мөнгө зээлж байрандаа суулгана гэсэн группт би гишүүнээр байдаг юм. Ингээд Сансарын түнелийн Хүрмэн эмийн сантай байранд хүмүүс суулгана гэсэн зарыг У Б гэсэн хаягнаас оруулсан байсан. Зарын дагуу би уг хаягаар мессенжерээр харилцаад мэдээлэл авахад надад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 5а байрны *** тоотод 2 өрөө байр 48 метр квадрат байгаа гэж хэлэхээр нь би хэдэн жилээр суулгах вэ гэж асуухад 1-2 жилийн хугацаатай 15 сая төгрөг зээлээд суулгана гэсэн. Би орой 19 цагаас хойш очиж үзэж болох уу гэж асуухад надад болно гээд **** дугаарын утсыг өгсөн. Би 2020 оны 6 дугаар сарын 16-ны орой очиж үзэж амжаагүй. Тэгээд 6 дугаар сарын 19-ний өдөр надтай чатаар холбогдоод байртай болсон эсэх талаар асуусан. Би байртай болоогүй мөнгө хүрэлцээгүй байгаа, одоо бэлэн 10,000,000 төгрөг байгаа үлдсэн 5,000,000 төгрөгийг 2 сарын дараа машинаа зарагдахаар өгнө гэж хэлсэн. Тэгээд би байрны ойролцоо явж байсан хадам ээж болон ээжид хэлээд тэр хоёр очиж тухайн байрыг үзэхээр болсон. Гэтэл Удвал гэх байрандаа байхгүй өөрийгөө Дэлгэрцэцэг гэж хэлж байсан. Харин өөрийн нөхрөө явууллаа гээд Т- гэх хүн байран дээр очино гээд манай ээж хүлээж байгаад байран дээр очиж үзсэн. Үзсэнийхээ дараа манай ээж надад үзлээ, гайгүй байр байна гэж хэлсэн. 6 дугаар сарын 20-ны өдөр би нөхрийн хамт Т-тэй Жуковын “ХААН” банкны хажууд түүний 55-87 УБР дугаартай “Приус 30” маркийн машинд уулзсан. Харин надад бичиг баримт харуулсан би нэг мөсөн нотариат дээр очоод үзүүлье гээд уулзчихаад явсан. 6 дугаар сарын 22-ны өдөр Дэлгэрцэцэг нь **** дугаарын утаснаас миний утас руу залгаад манай нөхөртэй уулзаад гэрээгээ хийчих манай нөхрийн хамаатнууд хөдөөнөөс ирж суух гээд байна гэж надад хэлсэн. Ингээд бид нар Жуковын жоби 72 төвийн нотариат дээр уулзаад 2 жил 6 сарын хугацаатай надаас 15,000,000 төгрөг зээлээд хүү нь 5 хувиар тохирч, би хүүний оронд уг байранд 2 жил, 6 сарын хугацаатай суухаар болсон. Гэрээ хийсэний дараа би Сансарын И-Март худалдааны төвийн “Хас” банк дээр очиж “Хас” банк дахь хадгаламжаа цуцалж 9,960,000 төгрөг, би өөрийн “Хас” банкны *** дугаарын данснаас Дэлгэрцэцэг гэх эзэмшигчтэй **** дугаарын дансанд сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэв. Эрдэнэбатын Т-д М-с  *** гэх утгаар шилжүүлсэн. Тэгээд би 40.000 төгрөг Т-д бэлнээр өгсөн. Учир нь Т-тэй гэрээ хийгээд хамт явж байсан. Үүний дараа 6 дугаар сарын 23-ны өдөр Д залгаад манай Сонато 6 маркийн машиныг 5,000,000 төгрөгийн оронд авъя гэж хэлсэн. Харин бид хоёр зөвшөөрсөн. Оройн нь Т- манай нөхөр рүү  залгаад машин авъя гэхээр нь боломжгүй гэж тухайн үед хэлсэн. 6 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөртэй хамт Т-тэй хамт уулзаад Худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлсэн. Үүнийг 10 хорооллын нотариат дээр хийсэн. Ингээд байранд 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойш нүүж орсон. Харин 6 дугаар сарын 26-ны өдөр “***” rэх хаягнаас намайг залилуулсан тухай хэлсэн. Харин өөрийгөө Олимп хотхонд байр түрээслүүлсэн сууж байгаа гэсэн. Одоо би 6.900.000 төгрөг, машины торгууль төлсөн 1.600.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /8- хавтаст хэргийн 145-149 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ч-н гэрчээр өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр манай эхнэр М өөрийн фэйсбүүк аккоунтаараа Д гэх хүнтэй холбогдоод Д гэх хүнд мөнгө  зээлүүлээд зээлүүлсэн мөнгөнийхөө хүүнд нь байранд орохоор болсон. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Жуковт Д-тэй уулзахаар болсон ч  амжихгүй гэж хэлээд нөхрийгөө явуулсан. Нөхөртэй нь уулзаад байрныхан бичиг баримтыг шалгаж харж танилцаад, 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр  Д залгаад манай нөхөр хамаатан садангаа оруулах гээд байна, та хоёр гэрээгээ хурдан хийчих гээд бид хоёрыг яаруулсан. Тэгээд би ажилтай байсан болохоор манай эхнэр 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Жоб 72 гэдэг байрны доор байдаг наториат дээр гэрээгээ хийсэн.

Тэр өдрөө манай эхнэр Баянзүрх дүүргийн Сансарын И-Мартын Хас банкнаас Д-н данс “ХААН” банкны *** дугаартай данс руу 9,960,000 төгрөгийг дансаар хийж бэлнээр 40.000 төгрөгийг Э.Т-д өгч нийтдээ 10 сая төгрөг шилжүүлж өгсөн. Тэр өдрөө байрныхаа түлхүүрийг аваад орсон. Би гэрээ хийсэн хүн болох Э.Т-д өөрийн тээврийн хэрэгсэл болох Сонота 6 маркийн **** улсын дугаартай машинаа зараад бэлэн мөнгө болгоод гэрээн дээрээ нэмээд өгье гэхэд Э.Т- ямар ч байсан залгая гэсэн. Маргааш өдөр нь буюу 6 дугаар сарын 23-ны өдөр над руу залгаад чиний машиныг 5 сая төгрөгт бодоод өөр дээрээ авчихъя гэж хэлсэн. Тэгээд орой болсон байсан тул маргааш нэг мөсөн итгэмжлэл хийгээд өгье гэж тохиролцоод 6 дугаар сарын 24-ний өдөр 10 дугаар хорооллын Начин заан ломбардны хажууд байдаг нотариат руу орж итгэмжлэл хийж машинаа хүлээлгэж өгсөн. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр манай эхнэр рүү фэйсбүүкийн хуурамч аккоунтаар чамайг луйвардчихлаа гэж чат бичсэн. Тэгээд бид хоёр маргааш нь үнэн худлыг нь судлаж байгаад хуурамч гэдгийг нь мэдээд 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Баянголын цагдаад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 150-152 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Д-н гэрчээр өгсөн:

“...Манай төрсөн ахыг Э.Т- гэдэг. Э.Т- нь 2020 оны 4 дүгээр сард шоронгоос суллагдсан, тэгээд 1 сар орчим Баянзүрх дүүргийн офицеруудийн ордны тэнд автогражид манаачаар ажилласан гэсэн. Тэгээд нэг удаа надтай уулзаад “ах нь өөр хүргэлтийн ажил, манаачийн ажил хийж байна, ахад нь бичиг баримт байхгүй болохоор данс нээж болдоггүй, карт хэрэгтэй байна, чи надад өөрийнхөө нэрээр данс нээгээд өгөөч” гэж гуйхад нь би өөрийнхөө нэр дээр **** тоот данс нээж картыг Э.Т- ахад өгсөн. Уг дансыг манай төрсөн ах Э.Т- ашиглаж байгаа” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 153-154 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Д-н гэрчээр өгсөн:

“...2020 оны 6 дугаар сард би байраа нэг танихгүй эмэгтэй хүнд түрээсэлж байсан. Одоо тэр эмэгтэй хүний нэрийг санахгүй байна, би нэг л удаа уулзаж, 700.000 төгрөг түрээсийн мөнгө гэж бэлнээр авч байрныхаа түлхүүрийг өгсөн. Тэр эмэгтэй 40 орчим настай, туранхай, дунд зэргийн нуруутай, шар царайтай, хүрэн үстэй байсан байхаа, одоо утасны дугаар, нэрийг санахгүй байна. Тэр эмэгтэй манай байранд нэг жил болно гэж хэлээд надад нэг сарын түрээсийн мөнгө болох 700.000 төгрөг бэлэн өгсөн. Түүнээс хойш байр түрээсэлсэн эмэгтэй дахиж надтай уулзаагүй, утсаар ч ярьж байгаагүй, 10 гаруй хоногийн дараа над руу М гэх эмэгтэй утсаар залгаад та байраа алдчих шиг боллоо, танай байрыг түрээслэсэн хүн луйварчин байсан байна, би бас луйвардуулчихлаа гэж хэлсэн. М миний дугаарыг контороос авсан байсан. Би байран дээрээ яваад очиход М гэх эмэгтэй хүнд манай байрыг давхар түрээслэчихээд тэр эмэгтэй алга болсон байсан. М манай байрыг ямар хүнээс яаж, яаж түрээсэлж авсан талаар хэлж байсан зүйлийг санахгүй байна. М манай байранд нэг сар түрээсэлж амьдарч байгаад явсан...” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 162-163 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Н-ын гэрчээр өгсөн:

“...Надад **** улсын дугаартай цагаан өнгийн “Хонда Сивик” маркийн автомашин 2016 онд худалдаж аваад 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “**” ХХК-д 1.300.000 төгрөгийн барьцаанд тавьж, зээл авч байсан. Уг машин “****” ХХК-ийн нэр дээр шилжсэн. Би уг машинаа 2017 онд 7 дугаар сард унаж явахдаа машиныхаа ард машин зарна гэсэн зар тавсан байсан. Миний тавьсан дугаар луу Т- гэдэг хүн залгаж машинаа хэдээр зарах гэж байгаа талаар асуусан. Би 3.000.000 төгрөг гэж хэлсэн, Т- та машинаа өөр хүнд битгий зараарай, би авна шүү гэж надад хэлээд Т- миний машиныг авах гэж надтай уулзсан. Би энэ машин “Илч Кредит” ХХК-ийн нэр дээр байгаа, авна гэх юм бол би эзэмшигчийг нь чиний нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Харин Т- надад бичиг баримт байхгүй, миний нэр дээр авч болохгүй байна, “****” ХХК-ийн нэр дээрээ байж байг, би дүүгийнхээ нэр дээр авна гэж хэлээд Т- надад бэлэн 3.000.000 төгрөг гаргаж өгсөн. 2017 оны 7 дугаар сард машинаа “Илч Кредит” ХХК-ниа чөлөөлж аваад Т-д өгсөн. Т-гөөс авсан мөнгөөрөө би машинаа чөлөөлж авсан. Харин Т- миний машиныг “****” ХХК-ийн нэр дээрээс шилжүүлж авахгүй, дараа дүүгийнхээ нэр дээр шилжүүлнэ гэж хэлж авсан. Дараа нь Алтантуяа гэх эмэгтэй 2020 онд над дээр ирж уулзаад, та *** улсын дугаартай цагаан “Хонда Сивик” машиныг та Т- гэдэг хүнд зарсан байна. Би энэ машиныг Т-гээс авч байгаа юм. Харин энэ машин таны нэр дээр “***” ХХК-ийн нэр дээр байна, та чөлөөлөөд нэрийг нь шилжүүлээд өг гэж хэлсэн.  Тэгээд Алтантуяа бид 2 “***” ХХК-иас өр зээл байхгүй, уг хүний нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн бичиг хийлгэж аваад Алтантуяагийн нэр дээр шилжүүлж өгсөн. Т.Алтантуяа би уг машиныг Т-гээс өрөндөө авч байгаа юм гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 165-166 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.А-н гэрчээр өгсөн:

“...Т- гэх хүн 2020 онд манай бэр М-д байр түрээслэнэ гээд 10.000.000 төгрөг залилж авсан. *** улсын дугаартай цагаан өнгийн “Хонда Сивик” маркийн автомашиныг Т-гээс хохиролдоо авсан. Т- бид нарт 2 сая төгрөгт бодож авсан. Машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авахдаа торгуульд 1.000.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 68-169 дэх тал/,

 

Барьцааны гэрээ /1-р хх-ийн 117-119, 6-р хх-ийн 77-79, 9-р хх-ийн 194-195, 11-р хх-ийн 117-119 дэх тал/, Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ /4-р хавтаст хэргийн 111 дэх тал/, Худалдах, худалдан авах гэрээ /4-р хавтаст хэргийн 114 дэх тал/, Орон сууц хөлслөх гэрээ /5-р хавтаст хэргийн 52 дахь тал/, Зээлийн гэрээ /6-р хх-ийн, 6-р хх-ийн 138, 9-р хх-ийн 1, 4, 179 дэх тал/, Авто машин худалдах, худалдан авах гэрээ /9-р хх-ийн 181 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Т-гийн яллагдагчаар өгсөн:

“...Би 2017 оны 12 дугаар сард ганцаараа явж байгаад орой 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Улаанбаатар Их дэлгүүрийн зүүн гар талд байрлах өндөр байрны *** тоот цонх гэрэлгүй байхаар нь цонхыг нь хагалж ээмэг, бөгж, хөөрөг зэрэг эд зүйл хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...

...2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 19 цагийн орчимд ганцаараа явж байгаад Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах давхар цагаан өнгийн *** дүгээр байрны 2 дугаар орцны 4 тоотын хаалгыг тогшиж үзээд хүнгүй байхаар нь хаалганы түгжээний голыг эвдэж хаалгыг онгойлгож улмаар тухайн айлаас монетан ээмэг, бөгж, мөнгөн аяга, гар утас зэргийг хулгайлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...

...2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн орой 20 цагийн орчимд ганцаараа явж байгаад Сүхбаатар дүүргйн 3 дугаар хороонд байрлах цэнхэр 9 давхар байрны 7 дугаар байрны айлын хаалгыг тогшиж үзэж байгаад хүн хариу өгөхгүй байхаар нь хаалганы түгжээний голыг эвдэж тухайн айлаас мөнгөн аяга 3 ширхэг, чивас регал виски 2 ширхэг, 2 ширхэг вино, 2 ширхэг Жонни нэртэй виски, бугуйвч зэргийг авч гараад Урт цагаан дээр очиж үл таних хүнд мөнгөн аяга, бугуйвчийг бэлэн мөнгөөр зарсан. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...

2021 оны 9 ддүгээр сарын 24-ний өдөр 19 цагийн орчимд ганцаараа байж байгаад Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах улаан тоосгон 25 дугаартай байрны 4 давхарт дээш өгссөн шатны дэргэд байрлах цагаан өнгийн хаалгыг тогшиж үзтэл хүнгүй байсан тул хаалганы голыг хөшиж онгойлгоод дотогш орж нөүтбүүк, компьютер, ээмэг, бөгж зэргийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...

...2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, тод байрлах Монгол гэрийн цоожийг эвдэж ороод гэрээс Самсунг брэндийн 32 инчийн LCD зурагтыг хулгайлсан...

...2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, **** тоот буюу Монгол гэрийн цоожийг эвдэж дунд гарын мөнгөн аяга, мөнгөн бүс, мөнгөн үсний даруулга зэрэг эд зүйлийг хулгайлж авсан...

...2020 оны 03 ддугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, **** тоотод байрлах өвлийн байшин, Монгол гэрээс орж хулгай хийсэн байшинд цонхоор нь орж эмээлийн мод, шашны судар, гүзээтэй тос, шуудайтай мах зэрэг эд зүйл авсан...

...2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, *** тоотод байрлах өвлийн байшингийн цонхны хаалт төмрийн буланг нь эвдэлж ороод хоромон гутал, мөнгөн аяга, айрагны хул, мөнгөн бугуйвч, оёдлын машин зэрэг эд зүйл авсан...

...2021 оны 10 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт, Морингийн давааны гэрт хороололд модон хашаатай Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод хойд хэсэгт байсан шар энгийн авдарнаас монетан ээмэг, бөгж зэрэг эд зүйл авсан. Мөн нэг нөүтбүүк байсан бас дуран байсан санагдаж байна. Авсан эд зүйлсээ би Хархорин зах очиж танихүй ченжид зарсан...

...2021 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны 42 тоот орон сууцыг 2 сар түрээслэн авмагцаа шууд маргаашнаас нь Үнэгүй.мн сайтад байр түрээслэнэ, мөнгө зээлж хүүнд нь байрандаа суулгана гэсэн утгатай зар тавьсан. Үүний дагуу нэг эмэгтэй утсаар холбогдож байрыг ирж үзсэн. Ингээд маргааш нь хороололд байх Ахуйн үйлчилгээний урд талын “ХААН” банкнаас уг эмэгтэй бэлнээр 15,000,000 төгрөг өөрийнхөө данснаас аваад надад уг банк дотор бэлнээр мөнгө өгсөн. Би энэ мөнгөний оронд уг эмэгтэйг 2 жил Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны 42 тоот орон сууцанд суулгах зээлийн гэрээ байгуулсан, байрны түлхүүрийг тэр эмэгтэйд өгсөн. Мөнгийг бэлнээр аваад ганцаараа үрээд дууссан...

...Би 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төгөл хус хотхоны 14 дүгээр байрны байрны 1 давхарын 01 тоотын вакум цонхыг хөшиж гэрээс нь нэг ширхэг, цагаан өнгийн даваа толгойтой хөөрөг 1 ширхэг, бага гарын чулуун хөөрөг 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг,  сувдан эмэгтэй хүний ээмэг, бөгж, алтан ээмэг, бөгж 1 ширхэг, чулуун ээмэг бөгж, зүүлт, алтан зүүлт 1 ширхэг зэргийг ганцаараа хулгайлсан. 

2020 оны 5 дугаар сарын 11-ний шөнө ганцаараа Баянзүрх дүүргийн 22 дугааp хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээ хотхоны Б-3 тоот өвлийн сууцны вакум цонхоор нэвтэрч 2 ширхэг хөөрөг, алтан монетон эдлэл зэргийг хулгайлсан.

2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амины орон сууцны 9 тоот өвлийн байшингийн 1 давхарын вакум цонхоор нэвтэрч 10 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний булган шуба, эмэгтэй хүний монетан ээмэг, бөгжнүүд, цагаан өнгийн шүрэн хөөрөг зэргийг ганцаараа орж хулгай хийсэн.

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан тэвш хотхоны *** тоот байшингийн 1 давхарын вакум цонхоор орж 7 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг хөөрөг, ямар загварын хөөрөг байсан гэдгийг мэдэхгүй байна. Зөөврийн компьютер, хундага, ямар размер гэдгийг нь мэдэхгүй байна пүүз, эмэгтэй хүний хүзүүний зүүлт зэргийг ганцаараа хулгайлсан.

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны 9 дүгээр байрны 01 тоотын гал тогооны өрөөний цонхоор нэвтэрч 26 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг зэс аяга, зөөврийн компьютер, хөөрөг зэргийг ганцаараа хулгайлсан.

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Гомбын Мөнхбаатарын хамтаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А хотхоны эмины орон сууцны 70 тоотын вакум цонхоор нэвтэрч ангийн буу 1 ширхэг, хаш хөөрөг 1 ширхэг, бэлнээр 100,000 төгрөг зэргийг хулгайлсан.

2021   оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хуаран хотхоны **** байрны 8 давхарт 119 тоот байрыг 1-2 жилийн хугацаатай түрээслэхээр болж иргэн Б.Г-д 3 сарын мөнгө болох 2,000,000 төгрөгийг бэлнээр өгч уг байрыг ганцаараа түрээслэсэн. Түрээслэж байхдаа хүүтэй мөнгө зээлж байранд хүн суулгана гэсэн зарыг фэйсбүүк хаягт байршуулсан. Зарын дагуу Болд гэх надтай утсаар холбогдож Б.Г гэх хүний түрээслэж байсан байрыг Болд гэх хүнд түрээслэхээр харилцан тохиролцож “ХААН” банкны **** тоот дансаар 15,000,000 төгрөгийг авч залилан мэхэлсэн. Дансны эзэн Н нь энэ хэрэгт хамаарахгүй таньдаг хүнээ гуйж байгаад дансаар нь мөнгө шилжүүлээд авчихсан юм. Энэ хэргийг би ганцаараа үйлдсэн бөгөөд мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулж дуусгасан. Би өөрийн үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна...

...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 5а байрны **** тоотод 2 өрөө байрыг С.з-тай хамт түрээслэсэн юм байхгүй. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хас банктай хийсэн барьцааны гэрээ, Баянзүрх 1 дүгээр хороо, 5а байрны 20 тоот 2 өрөө байрны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүгд хуурамч, би өөрөө хийсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 79-80, 231, 237, 2-р хх-ийн 87, 3-р хх-ийн 60-61, 125-126, 216-217, 4-р хх-ийн 73-74, 5-р хх-ийн 208, 6-р хх-ийн 174-175,  7-р хх-ийн 4-5, 9-р хх-ийн 246-247 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /9-р хавтаст хэргийн 214 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р хавтаст хэргийн 78-79, 6-р хавтаст хэргийн 168 дахь тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Э.Т- үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ зарим хэрэгт хамтран үйлдсэн хүн байхад хамт татан оруулаагүй байна. Хавтаст хэрэг шинжлэн судлахад хохирогч Ш.Б-н гэрт 2 хүн орсон болох нь гэрчийн мэдүүлэг болон камерийн бичлэгээр нотлогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих асуудлууд нотлогдон тогтоогдоогүй байна. Яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 10 жилийн хорих ял оногдуулсан гэж бичихдээ зүйлчлэлийг нь буруу бичсэн. Гэтэл хэрэгт авагдсан тогтоолыг харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял оногдуулсан байна. Залилах гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа 7 үйлдэл гэж яллах дүгнэлтэд бичсэн боловч 8 хохирогч байгааг анхаарч үзнэ үү. Г, Б гэх хүний үйлдлийг нэг залилах үйлдэл гэж үзсэн байна. Мөн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан нэг хэрэг, Хан-Уул дүүрэгт үйлдсэн нэг хэрэг байгаа тул эдгээр хэргийг нэгтгүүлж нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Зүйлчлэл хөнгөрүүлэх, хүндрүүлэх асуудал өмнөх шийтгэл тогтоох гарахад мэдэгдээгүй. Өнөөдөр гарч ирж байгаа нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарч байна. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянуулах, шүүгдэгчийн холбогдсон хэргүүдийг нэгтгэх нь түүний эрх зүйн байдал дээрдэнэ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэлх хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж, Э.Т-д холбогдох хэргүүдийг нэгтгүүлэх хүсэлтэй байна...” гэх санал, хүсэлт

 

Иргэдийн төлөөлөгч нь “шүүгдэгч Э.Т-г залилах болон хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай”  гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Э.Т-гийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн тухайд:

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Э.Т- үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад нийт 261.835.120 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийн санаа зорилго нь хулгайлах гэмт хэргийн субъектив шинжийг бүрэн агуулсан байх ба тухайн эд зүйлийг хууль бус аргаар үнэ, төлбөргүйгээр өөрийн эзэмшилд оруулан авсан байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1-д “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан. Мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

 

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгохоор, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл хамаарч хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.

 

Мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

 

Шүүгдэгч Э.Т- нэр бүхий хохирогч нарын Монгол гэр, орон сууцанд буюу хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга түгжээг эвдэх байдлаар орсон тул түүний дээрх үйлдлийг хууль бус нэвтрэлт гэж ойлгоно.

 

 Мөн шүүгдэгч Э.Т- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл эх үүсвэр бий болгож тогтвортой ашигласан байхыг хамруулсан хууль зүйн ойлголт юм. Уг гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиглах боломжийг байнга эрэлхийлж үүнийгээ амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдаг.

 

Иймд шүүгдэгч Э.Т-гийн нэр бүхий хохирогч нарын эд зүйлсийг хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслээр хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүгдэгчийн үйлдэл тус бүрийг нотолж шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Т-гийн дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байх ба хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Э.Т- нь  ажил хөдөлмөр эрхэлж тогтвортой орлого олж амьдрал ахуйн хэрэгцээ шаардлагаа хангадаг гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Т-гийн үйлдсэн залилах гэмт хэргийн тухайд:

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Э.Т- нь үргэлжилсэн үйлдлээр, шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх буюу нийт 2 жилийн хугацаанд хуурамч фэйсбүүк хаягаар “мөнгө зээлж, хүүнд нь байрандаа суулгана” гэж “Үнэгүй.мн”-д бусдын зураг, баримт бичгийг ашиглан хуурамч зар байршуулж улмаар хохирогч нарын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахдаа танил болон байр түрээслэгч нарын данс, картыг ашиглан шилжүүлэн авсан үйлдлүүд нь нэг санаа сэдэлтээр, нэг төрлийн аргыг хэрэглэн, нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангаж үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч өөрийн хувийн хэрэгцээг хангаж, амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой үйлдсэн байна.

 

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах аргаар үйлдэгддэг.

 

Залилах гэмт хэргийн дээрх аргуудаар шүүгдэгч Э.Т- нэр бүхий хохирогчдоос нийт 95.032.250 төгрөгийг бусдын дансаар буюу төрсөн дүү гэх хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Э.Д-н нэр дээрх дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн бүхий л шинжийг бүрэн хангасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдэл тус бүрийг нотолж шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Т- дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон байх ба прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Э.Т- өмчлөх эрхийн эсрэг нийлмэл гэмт хэргүүд үйлдсэн болох нь үйлдэл тус бүрээр хангалттай нотлогдож тогтоогдсон тул гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан дээрх санал, дүгнэлт болон  иргэдийн төлөөлөгчийн гаргасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Э.Т-г үргэлжилсэн үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт,

мөн “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч “...Сонгинохайрхан дүүргийн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан нэг үйлдэл байна. Мөн Хан-Уул дүүрэгт байгаа тул хэргийг нэгтгэх шаардлагатай байна. Учир нь эдгээр хэргээ нэгтгүүлж байж ял хөнгөрөх, хүндрэх асуудал яригдах тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарч байна. Иймд Э.Т-д холбогдох хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг, шүүгдэгч Э.Т- “...Батцэнгэл хохирогчтой хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэргийг Мөнхбат гэдэг хүнтэй хамт үйлдсэн. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд 2 хүн бичигдсэн байгаа. Үүнийг шалгуулмаар байна..” гэж мэдүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд шүүх хуралдааныг хойшлуулах болон хойшлуулахгүй байх үндэслэлийг тодорхойлсон байх ба 34.16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг дахин үйлдсэн, эсхүл урьд нь үйлдсэн өөр гэмт хэрэг илэрсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй...” гэж мөн хуулийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж,  33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т “...нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол...”, 6.14-т “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол...” гэж тус тус тодорхой заасан байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн нөхцөл байдал тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно...” гэжээ.

 

Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийг Давж заалдах болон Хяналтын шатны шүүх хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиуцуулалтын хүрээнд шийдвэрлэхээр байна. Иймд шүүгдэгч Э.Т-д холбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж, шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7-р хавтаст хэргийн 60-64 дэх тал/-ээр хохирогч Ш.Б-н гэрт 2 хүн байгаа нь нотлогдон тогтоогдож байх боловч шүүгдэгч Э.Т-гээс энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт тодруулж асуухад хамт хэрэг үйлдсэн гэх хүнтэй тухайн өдөр таараад хамт хулгай хийсэн нэрийг нь л мэднэ гэж мэдүүлдэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил, 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг ялуудыг нэмж нэгтгэж нийт биечлэн эдлэх ялыг 11 жил, 10 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 9 /есөн/ жил, 19 /арван ес/ хоногийн ял дээр 11 жил 10 сарын хорих ялыг нэмж нэгтгэх 19 жил, 20 сар, 10 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Э.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Э.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1349 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / 4-р хх-ийн 27-64 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р хх-ийн 78-79, 6-р хавтаст хэргийн 168 дахь тал/ тус тус авагджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 3 дахь хэсэгт “...Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “..Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж тус тус заажээ.

 

Иймд  шүүгдэгч Э.Т- үргэлжилсэн үйлдлээр, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан шүүхээс шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 9 /есөн/ жил, 19 /арван ес/ хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 16 /арван зургаан/ жил, 19 /арван ес/ хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гурав. Хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан хууль сануулж үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээсэн хохирогчийн мэдүүлэг болон дансны хуулга, эд хөрөнгийн үнэлгээ зэргийг харьцуулан үнэлэлт дүгнэлт хийж шүүгдэгч Э.Т-гийн хохирогч нарт учруулсан хохирлыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Т-гээс нийт 350.370.120 /гурван зуун тавин сая гурван зуун далан мянга нэг зуун хорин/ төгрөг гаргуулж, хохирогч Д.С-д 1.243.000 /нэг сая хоёр зуун дөчин гурван мянган/ төгрөг, Б.О-д 1.987.000 /нэг сая есөн зуун наян долоон мянган/ төгрөг, З.Ө-д 1.036.480 /нэг сая гучин зургаан мянга дөрвөн зуун наян/ төгрөг, Б.У-д 1.243.000 /нэг сая хоёр зуун дөчин гурван мянган/ төгрөг, Ж.М-т 1.020.000 /нэг сая хорин мянган/ төгрөг, Д.У-д 950.000 /есэн зуун тавин мянган/ төгрөг, Б.Л-д 850.000 /найман зуун тавин мянган/ төгрөг, О.У-т  10.618.400 /арван сая зургаан зуун арван найман мянга дөрвөн зуун/ төгрөг, Б.М-д 5.993.000 /таван сая есэн зуун ерэн гурван/ төгрөг, Л.О-д 20.668.290 /хорин сая зургаан зуун жаран найман мянга хоёр зуун ерэн/ төгрөг, А.Б-д 4.274.000 /дөрвөн сая хоёр зуун далан дөрвөн мянган/ төгрөг, Ц.Р-д 2.520.000 /хоёр сая таван зуун хорин мянган/ төгрөг, Ш.А-д 8.870.000 /найман сая найман зуун далан мянган/ төгррөг, Ш.Б-д 10.450.000 /арван сая дөрввөн зуун тавин мянган/ төгрөг, Б.Т-д 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөг, Х.Б-т  61.911.000 /жаран нэгэн сая есэн зуун арван нэгэн мянган/ төгрөг, А.Е-д 4.074.450 /дөрвөн сая далан дөрвөн мянга дөрвөн зуун тавин/ төгрөг, Б.Л-д 3.161.500 /гурван сая нэг зуун жаран нэгэн мянга таван зуун/ төгрөг,  Г.Б-д 10.000.000 /арван сая/ төгрөг, Д.Б-д 15.000.000 /арвван таван сая/ төгрөг, В.Э-т 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг, Б.У-т 15.000.000 /арван таван сая/ төгрөг, С.Э-д 15.000.000 /арван таван сая/ төгрөг, Ц.Б-д 15.000.000 /арван таван сая/ төгрөг, М.М-д 15.000.000 /арван таван сая/ төгрөг тус тус олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт хохирогч Б.Г-н “...түрээсийн төлбөр гэж 2.000.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /8-р хавтаст хэргийн 245 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Э.Т- нь хохирогч Б.Г-д төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-гийн цагдан хоригдсон нийт 1 /нэг/ жил, 7 /долоо/ сар, 18 /арван найман/ хоногийг түүнд оногдуулсан 16 /арван зургаан/ жил, 19 /арван ес/ хоногийн  хорих ялаас хасаж тооцов.  

 

Хэрэгт хураагдан нийт 6 /зургаан/ ширхэг сиди /1-р хх-ийн 126-р хуудсанд 2 ширхэг, 2-р хх-ийн 144 дэх талд 1 ширхэг, 145 дахь талд 1 ширхэг, 7-р хх-ийн 65 дахь талд 1 ширхэг, 10-р хх-ийн 185 дахь талд 1 ширхэг/-г хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Улсын яллагч яллах дүгнэлтдээ шүүгдэгч Э.Т- нь 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Б.Б-н “***” хотхоны *** байрны 8 давхрын 119 тоот байрыг түрээслэхээр хуурч, уг байранд байсан хөшиг, чүүл хөргөгч, гал тогооны тавилга, ширээ сандал, буйдан, хувцасны шкаф зэрэг эд зүйлийг өөртөө авч, хохирогч Б.Г-д 1.532.520 мянган төгрөгийг хохирол учруулсан, улмаар уг байрыг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “хүүтэй мөнгө зээлээд хүүнд нь байранд үнэгүй суулгана” гэх хуурамч зар байршуулан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.Б-д 15.000.000 сая төгрөгийг ХААН банкны **** тоот Н гэх хүний данс руу шилжүүлэн авч залилсан гэж бичсэн тодруулбал хоёр хохирогчийг /Б.Г, Ц.Б/ нэг хохирогчоор тооцож дурьдсан байх ба үүнийг шүүх хуралдаанд зөвтгөсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                          

                          

ТОГТООХ нь           

 

1. Шүүгдэгч Б овогт Э-н Т-г үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арван/ жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 9 /есөн/ жил, 19 /арван ес/ хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 /таван/ жилийн хорих ял, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 16 /арван зургаан/ жил, 19 /арван ес/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Т-гийн цагдан хоригдсон нийт 1 /нэг/ жил, 7 /долоо/ сар, 18 /арван найман/ хоногийг түүнд оногдуулсан 16 /арван зургаан/ жил, 19 /арван ес/ хоногийн хорих ялаас хасаж тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Т-д оногдуулсан 16 /арван зургаан/ жил, 19 /арван ес/ хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Т-гээс нийт 350.370.120 /гурван зуун тавин сая гурван зуун далан мянга нэг зуун хорин/ төгрөг гаргуулж, хохирогч Д.С-д 1.243.000 /нэг сая хоёр зуун дөчин гурван мянган/ төгрөг, Б.О-д 1.987.000 /нэг сая есөн зуун наян долоон мянган/ төгрөг, З.Ө-д 1.036.480 /нэг сая гучин зургаан мянга дөрвөн зуун наян/ төгрөг, Б.У-д 1.243.000 /нэг сая хоёр зуун дөчин гурван мянган/ төгрөг, Ж.М-т 1.020.000 /нэг сая хорин мянган/ төгрөг, Д.Ундрамд 950.000 /есэн зуун тавин мянган/ төгрөг, Б.Л-д 850.000 /найман зуун тавин мянган/ төгрөг, О.У-т 10.618.400 /арван сая зургаан зуун арван найман мянга дөрвөн зуун/ төгрөг, Б.М-д 5.993.000 /таван сая есэн зуун ерэн гурван/ төгрөг, Л.О-д 20.668.290 /хорин сая зургаан зуун жаран найман мянга хоёр зуун ерэн/ төгрөг, А.Б-д 4.274.000 /дөрвөн сая хоёр зуун далан дөрвөн мянган/ төгрөг, Ц.Р-д 2.520.000 /хоёр сая таван зуун хорин мянган/ төгрөг, Ш.А-д 8.870.000 /найман сая найман зуун далан мянган/ төгррөг, Ш.Б-д 10.450.000 /арван сая дөрввөн зуун тавин мянган/ төгрөг, Б.Т-д 120.000.000 /нэг зуун хорин сая/ төгрөг, Х.Б-т 61.911.000 /жаран нэгэн сая есэн зуун арван нэгэн мянган/ төгрөг, А.Е-д 4.074.450 /дөрвөн сая далан дөрвөн мянга дөрвөн зуун тавин/ төгрөг, Б.Л-д 3.161.500 /гурван сая нэг зуун жаран нэгэн мянга таван зуун/ төгрөг,  Г.Б-д 10.000.000 /арван сая/ төгрөг, Д.Б-д 15.000.000 /арвван таван сая/ төгрөг, В.Э-т 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг, Б.У-т 15.000.000 /арван таван сая/ төгрөг, С.Э-д 15.000.000 /арван таван сая/ төгрөг, Ц.Б-д 15.000.000 /арван таван сая/ төгрөг, М.М-д 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Шүүгдэгч Э.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 /зургаа/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ

                                                 

 

                                               ШҮҮГЧ                                   М.ДАЛАЙХҮҮ

 

 

    ШҮҮГЧ                                   Ч.ОТГОНБАЯР