Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

       аймгийн сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Г.Тунгалаг

          Шүүгдэгч И.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймаг сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн И.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2*******3 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч 2*******3 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

              Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, ******* хот *******- дүүргийн дугаар хороо, тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ аймаг суманд хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

-20 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар 05 жил 0 сарын хугацаагаар хорих ялыг 0 жилийн хугацаагаар хойшлогдож байсан

- *******зүрх, , дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн № 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дүгээр зүйлийн 8.2.-д зааснаар 03 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дүгээр зүйлийн 6.-д зааснаар тэнсэж, ******* жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:ВТ94**************/

           Шүүгдэгч И.******* нь 2*******3 оны 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө *******-03 цагийн орчимд аймаг сумын дүгээр баг, № тоотод байрлах иргэн Б. гэрээс түүний эзэмшлийн Айпоне-2 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Б. *******00000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.*******ын өгсөн …. ... 2*******3 оны 04 дүгээр сарын 25-ны шөнө Баттулга ахынд очоод нэг шил архи ууж байгаад Баттулга ах унтахаар нь гар утсыг нь авсан. Тэгээд гар утсаа о. гэдэг хүнд ломбарданд 200000 төгрөгөөр тавиад Дархан-Уул аймаг руу явсан. Цагдаа нар ломбарднаас гар утсыг олж авсан байсан. д би 2040000 төгрөгийг төлж хохирлыг нь барагдуулсан гэх мэдүүлэг

Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2*******3 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад оройн 22 цагийн орчим найз Б. ирээд бид хоёр нэг шил архи 0.5 литрийн Хараа архи хувааж уусан. Тэрийгээ уугаад бид хоёр унтаад өгсөн. Унтахын өмнө миний гар утасө болох айпоне-2 про гар утсаа орны дээд хэсэг буюу дэрнийхээ хажууд тавиад унтсан. Өглөө 07 цагийн орчим босоход миний гар утас алга болсон байсан. Тэгээд би найз ээс гар утас алга болчихож гэсэн чинь шөнө танай найз гээд нэг залуу орж ирсэн. Тэгэхээр нь би буцаад унтаад өгсөн тэр авсан байж магадгүй чи тэгэхэд унтаж байсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /Хх-н *******-6 дугаар хуудас/

Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Над дээр ирээд нэг сая төгрөг авъя з хоногийн дараа ирээд утсаа авчихна Зүүнхараад барилга дээр ажиллаж байгаа гэсэн. Тэгээд би нэг сая төгрөг өгөөд тухайн утсыг нь барьцаанд авч үлдсэн..... ******* гэсэн. И-монголиагаас лавлагааг нь аваад мөн өөрөөр нь дансны дугаарыг бичүүлж аваад гарын үсэг зуруулсан баримт байгаа. Тэр залуу маргааш нь буюу 2*******3 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дахиж залгаад надаас 00000, 50000, 50000 гээд 200000 төгрөг ахиж авсан. Тэгээд утсаа авахгүй салъя гэсэн. Тэр залууд би нийт 200000 төгрөгийг өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 27-28 дугаар хуудас/

Айпоне-2 про загварын гар утсыг *******00000 төгрөгөөр үнэлсэн Арвижих Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /Хх-н 7 дүгээр хуудас/

Шүүгдэгч И.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 89 дүгээр  хуудас/

Шүүгдэгч И.*******ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 90 дүгээр хуудас/

Хохирогч Б. аймаг сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н  4 дүгээр хуудас/

Шүүгдэгч И.*******ын аймаг сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н ******* дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч И.******* нь 2*******3 оны 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө *******-03 цагийн орчимд аймаг сумын дүгээр баг, № тоотод байрлах иргэн Б. гэрээс түүний эзэмшлийн Айпоне-2 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Б. *******00000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Б. мэдүүлэг /хавтаст хэргийн *******-6 дугаар хуудас/, гэрч О.Амаргжаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/, Арвижих Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 7 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд  мөн Арвижих Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээ нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 Шүүгдэгч И.*******ын хохирогч хохирогч Б.Батулгын айпоне-2 про загварын гар утсыг хулгайлсан үйлдэл нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч И.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил,  түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч И.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн -д зааснаар сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.*******ыг сарын хугацаагаар тэнссэн болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, хохирогч Б.Баттулга, иргэний нэхэмжлэгч О. нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар И.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар И.******* нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6. дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, И.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.0  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            .Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаас *******00000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр И.*******ыг сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тогтоосугай.

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  И.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар И.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар И.******* нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6. дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-д зааснаар И.*******д оногдуулсан тэнссэн болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол И.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.