Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 153/ШШ2020/00595

 

 

 

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 153/ШШ2020/00595

                       Жаргалант сум

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг дарга /9067434/-ын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн .......... оршин суух, ........ овогт Б.Г-д холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл 327,374 /гурван зуун хорин долоон мянга гурван зуун далан дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны  06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00610/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэвэлмаа  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сум хөгжүүлэх сангаас иргэн Б.Г нь 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гутлын үйлдвэр байгуулах зориулалтаар 3,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй авсан. Одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл 229,000 төгрөг, зээлийн хүү 65,582 төгрөг, ногдуулсан акт 32,791 төгрөг, нийт 327374 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газар нь Б.Г холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл 327,374 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Цэвэлмаа нь  2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус сумын Намарзан багт оршин суух, Б.Г нь сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдлээ төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтээ тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн татгазлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ЗДТГ  нь улсын тэмдэгтийн хураамжид 10,471 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Гд холбогдох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл 327,374/гурван зуун хорин долоон мянга гурван зуун далан дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ЗДТГ  нь улсын тэмдэгтийн хураамжид 10,471 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                                   Х.ОТГОНЖАРГАЛ