| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00540/и |
| Дугаар | 153/ШШ2020/00596 |
| Огноо | 2020-08-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 153/ШШ2020/00596
| 2020 оны 08 сарын 26 өдөр | Дугаар 153/ШШ2020/00596 | Жаргалант сум |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар .............. оршин суух П.Д-ЫН нэхэмжлэлтэй, И.Б-д холбогдох гэм хорын хохирол 8,700,000 /найман сая долоон зуун мянга / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 153/2020/00530/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нэхэмжлэгч П.Д, хариуцагч И.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Даваабал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Мөст сумын Хужирт багийн нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Ц.Пүрэвдоржийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь Ховд аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож 8 жилийн хорих ял авсан. И. тэжээгчээ алдсаны тэтгэмж болон гэм хорын хохиролд 8,700,000 төгрөг төлөхөөр тохиролцсон бөгөөд шүүхийн тогтоолд манай зүгээс гомдол гаргаагүй болно. Иймд И.Б-оос гэм хорын хохирол 8,700,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч И.Бид холбогдуулан гэм хорын хохирол 8,700,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид нь дараах нөхцөлөөр эвлэрч эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна. Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч П.Д, хариуцагч И.Б бид дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч П.Д нь гэм хорын хохиролд 8,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч И.Б 4,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрлөө.
2.Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч И.Б 4,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул үлдсэн нэхэмжлэлийн шаардлага 4,700,000 төгрөгөөс татгалзав.
3. Хариуцагч И.Б нь 4,000,000 төгрөгийг 2021 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулна
4.Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй бөгөөд эвлэрлийн гэрээг хэн нэгний дарамт шахалтгүйгээр гэрээг байгуулсан болно гэжээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Дын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 77,075 төгрөгийг хариуцагч И.Боос гаргуулан нэхэмжлэгч П.Дд олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч П.Дын нэхэмжлэлтэй хариуцагч И.Бид холбогдох гэм хорын хохирол 8,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,700,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч И.Б нь 4,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Дын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 77,075 төгрөгийг хариуцагч И.Боос гаргуулан нэхэмжлэгч П.Дд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
С.ОЮУНЖАРГАЛ