Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/06

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2************** оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2************** оны 12 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

                Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******2 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт хамт ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овгийн *******, /М*******91**************56/

          Шүүгдэгч Г.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2************** оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын дугаар баг, ******* тоотод байх иргэн П. гэрт, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хойд эцэг П. тухайн үед үүссэн хувийн тааламжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний амыг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь амнаас зүүн талд хөндлөн, дотор тал нь буйлыг гэмтээж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г. өгсөн ...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй.Миний буруу гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2************** оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ эхнэр У., охин Б. болон зээ хүүхэд Д. нарын хамтаар байж байх үед гаднаас Г.******* архи уусан байдалтай согтуу орж ирсэн. Гэрт орж ирээд хүүхэд Б.тэй хэрэлдээд, маргалдаад байхаар нь эхнэр Б.ийг аваад гэрээс гарсан. Би тухайн үед Г.******* руу уурлаад хоосон усны сав шидэж, тэрээр над руу дөхөөд ирэхээр нь би таягаар түүнийг цохисон. Г.******* уурлаад орилоод гал тогооны шүүгээн дээр байсан заазуур аваад миний ам руу тулгаад дарж байх үедээ зүсэж гэмтэл учруулсан юм. Эхнэр "цагдаа, эмнэлэгт дуудлага өгөөрэй” гээд хүүхэд Д. утсаар дуудлага өгөөд байсан. ...Г.******* согтуу орж ирээд Б. рүү орилоод хэрэлдээд байсан цохисон зодсон зүйл байхгүй. ...Миний биеийн байдал хэвийн байна. Би эмнэлэгт очиж 9 оёдол тавиулсан. ...Заазуураа аваад гараад явсан. Гэрт заазуур үлдээж гараагүй. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн биеэр шүүх хуралд оролцохгүй... гэх мэдүүлэг /Хх-н 05 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Өчигдөр буюу 2************** оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1 цаг өнгөрч байхад би гэртээ өвөө, эмээ, эгч бид нартаа байсан. Тэгтэл гаднаас согтуу ******* ах орж ирсэн. ******* ах орж ирээд орны хажууд газар хэвтэж байгаад эгч, ******* ах 2 хоорондоо маргалдаад зодолдоод байхаар нь эмээ салгаад эгчийг гаргасан. Энэ хооронд ******* ах уурлаад орилоод байхаар нь өвөө П. нь ******* ах руу усны хоосон сав шидсэн. Тэгтэл ******* ах босоод гал тогооны өрөөнөөс заазуур аваад өвөөгийн амных нь орчим бариад, тулгаад дараад байх шиг байсан. Би босож очоод салгасан. Тухайн үед өвөөгийн амнаас цус гараад байсан. Эмээ алчуураар дараад "цагдаа, эмнэлэг дуудаарай" гээд би дуудлага өгсөн. ******* ах гадаа хэсэг сууж байгаад буцаж орж ирчихээд тэгээд гарч явсан. ...******* ах эхлээд тэй маргалдаад аймар ууртай орилж чарлаад хэвтээд байсан. Тэгтэл өвөө ******* ах руу хоосон усны сав шидсэн. Тэгтэл ах заазуур аваад дайрсан ийм л юм болсон... гэх мэдүүлэг /Хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч У. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...******* нь миний хүү байгаа юм. Өчигдөр 2************** оны 11 дүгээр сарын 25-ны оройн 1 цаг өнгөрч байхад манай зээ хүү Д., сэтгэцийн өвчтэй охин , нөхөр П. нарын хамт гэртээ сууж байтал гаднаас Г. согтуу орж ирсэн. Бид нар хэсэг сууж байтал сэтгэцийн өвчтэй , ******* хоёр хоорондоо хэрэлдээд маргалдаад байсан. Би юм хэлээгүй байж байтал манай нөхрийн төмөр таягийг аваад толгойн тус газарт 2-******* удаа цохьсон. Би тухайн үед тэр хоёрыг салгаад охин ийг гэрээс гаргасан. Тэгээд эргээд орж иртэл нөхөр уурлаад ******* руу хажуудаа байсан усны хоосон савыг шидсэн. Тэгтэл ******* уурлаад гал тогооноос шинээр авсан байсан заазуурыг аваад амных нь орчим барьж байгаад амны 2 талын завьж хэсгийг зүссэн. Манай хүү салгаад би очоод хартал аймар цус гараад байсан болохоор нь айгаад орилсон. Хүү ыг "цагдаа дуудаарай" гэж хэлээд эмнэлэг рүү бас яриулсан. Тэгээд эмнэдэг цагдаагийнхан ирсэн. Энэ хооронд ******* гарч явсан байсан. ...Манай нөхөр П. нь г сэтгэцийн өвчтэй дүүтэй нь маргалдаад байгаа болхоор уурлаад юм авч шидсэн, тэгтэл заазуур аваад орон дээр хэвтэж байсан нөхрийн амыг зүссэн. ...******* манай нөхрийн амыг заазуураар зүссэн өөрөөр огт халдаагүй ээ. Би бодохдоо айлгах гээд л заазуураа тулгаад барьтал шинээр авсан иртэй заазуур болохоор зүссэн байх гэж бодож байна. Зүссэнийхээ дараа өөрөө айгаад салгалж чичрээд гал тогооны өрөөнд суугаад байсан. Тэгэхээр нь би "чи яв гар" гэж хэлээд явуулсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ... гэх мэдүүлэг /Хх-ийн 24 дүгээр хуудас/,

Сэжигтэнтээр Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би өчигдөр буюу 2************** оны 11 дгээр сарын 25-ны өдөр ******* гудамжинд байдаг байшингаа хүнд түрээслүүлээд түрээсийн мөнгөө авах гэж явж байхдаа тухайн хүнтэйгээ хамт архи уусан. Түрээсийн мөнгөө авахгүйгээр эгчийн дансыг өгөөд шилжүүлүүлсэн. Тэгээд орой 16 цагийн орчим согтуу ******* тоот гэр лүүгээ ороход аав, ээж, дүү , нар байсан. Би тамхи оруулж өгөөд "түрээсийн мөнгөө аваагүй байгаа, эгчийн данс руу шилжүүлнэ" гэж хэлтэл аав "наадах чинь согтуу байна. Мөнгөөрөө архи уучихсан байх яв яв" гээд гараараа зангаад уурлаад байсан. Тэгзэд би "юм идчихзэд явлаа" гэж хэлээд хажуугаар нь явтал таягаараа миний нуруу луу цохисон. Тэгэхээр нь би ширээн дээр байсан талх зүсэж байсан хар иштэй жижиг хутгыг аваад аавыг айлгах гээд аман тус газар нь тулгаад барьтал надтай ноцолдож байхдаа амыг нь исгэсэн. Би барьсан хутгаа орны хажууд шидсэн. Тэгээд тухайн байшингаас гарч яваад хажуу талын айлдаа ороод сууж байтал цагдаа нар ирээд намайг авч явсан. ...Намайг "түрээсийн мөнгөөр архи аваад уучихлаа" гээд уурлаад таягаар цохиод байхаар нь би талх зүсэж байсан хар иштэй хутгаар айлгах гээд амных нь орчим барьтал аав ноцолдож байгаад амаа зүсүүлсэн. ...Намайг таягаар 2-******* удаа нуруу луу цохьсон. Өөрөөр миний биед халдсан зүйл байхгүй. ...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй ээ. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...Би өөрийн аав биед халдаж гэмтэл учруулсан өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /Хх-ийн 26 дугаар хуудас/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2************** оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №211 ...Дүгнэлт:

 1. П. биед амнаас зүүн талд хөндлөн, дотор тал нь буйлыг гэмтээж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

*******. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 4. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэсэн дүгнэлт /Хх-ийн 29-*******0-дугаар хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас /Хх-н *******1 дүгээр хуудас/

Шүүгдэгч Г.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 49 дүгээр хуудас/

Шүүгдэгч Г. иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 42 дугаар хуудас/

Шүүгдэгч Г. иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 4******* дугаар хуудас/

Хохирогч П. ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан Б.Энхтуяа сайн дураараа эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н  56 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.******* нь ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 50 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2************** оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын дугаар баг, ******* тоотод байх иргэн П. гэрт, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хойд эцэг П. тухайн үед үүссэн хувийн тааламжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний амыг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь амнаас зүүн талд хөндлөн, дотор тал нь буйлыг гэмтээж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан

гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч П. мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/, Насанд хүрээгүй гэрч Д.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, Гэрч У.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2************** оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 211 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 2-*******0 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 Шүүгдэгч Г.******* нь хохирогч П. амыг хутгаар зүссэн үйлдэл нь хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд нь амнаас зүүн талд хөндлөн, дотор тал нь буйлыг гэмтээж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г. үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч П. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, *******6.2, *******6.*******, *******6.6, *******6., *******6.8, *******6.10  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч овгийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.г 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            *******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.******* нь 450000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.