Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 

       2024          01         29                                      2024/ШЦТ/86

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Ч.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ч-н А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** Б овогт Чн А- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ч.А- нь согтуугаар 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104а байрны зүүн талд байрлах автомашины ил зогсоол байрлуулсан байсан охирогч Д.А-н өмчлөлийн **-**УБЭ улсын дугаартай “Тоёота приус-40” маркийн тээврийн хэрэгслийн баруун талын толийг цохиж санаатай хагалж, гэмтээсний улмаас бага хэмжэнээс уюу 410.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, “***” хотхоны зогсоолд байршуулсан хохирогч Б.Э-ийн эзэмшлийн **-* УБМ улсын дугаартай “Тоёота харриер” маркийн тээврийн хэрэгслийн урд нүүр, гуферийг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогчид 2.250.000 төгрөгийн хохиол учруулсан,

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “****” хотхоны 104а байрны гадна ил зогсоол дээр байршуулсан байсан хохирогч Б.О-н эзэмшлийн “Тоёота Приус-41” маркийн тээврийн хэрэгслийн толь, буферийн сетка, буферийн лед гэрэл зэргийг цохих, өшиглөх зэргээр хууль бусаар гэмтээж 430.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А-ын өгсөн: “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

-  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.А-н хохирогчоор өгсөн:

“...Би 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “***” хотхоны ертөнцийн зүгээр зүүн талд байрлах ил зогсоол дээр өөрийн “Тоёота Приус-41” загварын хар өнгийн тээврийн хэрэгслийг байрлуулаад маргааш нь буюу 2023 оны 11 ддүгээр сарын 14-ний өдрийн 11 цагийн орчимд гэрээсээ гарч ирээд машинаа шалгахад жолооч талын толь хугарсан байсан бөгөөд тэр үед Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн ирсэн байсан учир шинжээчээр нь гэрэл зураг даруулаад дараа очиж гомдлоо гаргъя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.А-н гэрчээр өгсөн:  “...2023

оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “***” хотхоны 104а байрны гадаа манай нөхөр А- намайг дуудахаар нь би гарч таксины тооцоог төлөөд нөхрийгөө аваад гэртээ орох үедээ 104а байрны ертөнцийн зүгээр зүүн талын шороон зогсоол дээр бага зэрэг маргалдаад манай нөхөр А- нь би машины загвар сайн мэдэхгүй ямартай ч эхлээд 2 өөр приус загварын машины толь, хаалга гэх мэт зүйл рүү өшиглөж цохиж байсан. Тэгээд 104а байрны орцны үүдэнд төмөр хашлага дээр сууж байхдаа мөн маргалдаж манай нөхөр А- дунд оврын нэгэн машины урдаас өшиглөж, машины хамар орчимд цохиж байсан. Би тухайн үед машиныг эвдрэхийг харсан. Тэгээд манай найз гарч ирж бид хоёрыг аваад гэртээ ороод унтсан. Маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө сэрээд би нөхөртөө “өчигдөр чи хэд хэдэн машиныг өшиглөж, цохиж гэмтээсэн” гэж хэлэхэд манай нөхөр гарч тухайн гэмтээсэн гэх машинуудыг харахаар гарахад бүгд хөдлөөд явчихсан байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19, 80-81, 123-126 дахь тал/,

 

            “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...толь 400.000 төгрөг, эд анги солих 10.000 төгрөг, нийт 410.000 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

  • Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 30-32, 93-95, 142

144 дэх тал/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э-ийн хохирогчоор өгсөн:

“...Миний эзэмшилд байдаг тээврийн хэрэгслийг манай дүү Б.Э нь унаж хэрэглэдэг бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн орчимд 65-10 УБМ улсын дугаартай “Тоёота харриер” загварын тээврийн хэрэгслийг 104а байрны урд байрлах зогсоолд байрлуулсан. Маргааш нь өглөө буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай дүү Б.Э-т нь ажилдаа явахаар 08 цагт гарж ирээд машин дээрээ ирэхэд машины урд талын нүүр, урд гупер хагарсан байсан учир цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э-н гэрчээр өгсөн: “...Би

2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрээсээ гарч ирэхэд миний “Тоёота харриер” маркийн **-** улсын дугаартай машины урд нүүр, гупер хагарсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би 2023 оны 11 дүгээр сарын 3-ны орой 20 цагийн үед ирж гэртээ орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

           

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 68-71 дэх

тал/,

 

  • “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Нүүр шилэн камертай

1.500.000 төгрөг, нүүрний таг логотой 300.000 төгрөг, улсын дугаар 25.000 төгрөг, буфер 145.000 төгрөг, будах зардал 220.000 төгрөг, 100 грамм будаг тус-мат, лак 20.000 төгрөг, эд анги солих 40.000 төгрөг, нийт 2.250.000 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 86 дахь тал/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.О-н хохирогчоор өгсөн:

“...Би 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд Баянгол дүүргийн 26 дугаар хороо “***” хотхоны ертөнцийн зүгээр зүүн талд байрлах ил зогсоол дээр өөрийн “Toyota Prius-41” загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийг байрлуулаад маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цагийн орчимд гэрээсээ гарч ирээд машинаа шалгахад жолооч талын эсрэг талын толь хугарсан мөн урд гуперын хэсэг цөмөрч лед гэрэл нь гэмтсэн байсан бөгөөд тэр үед Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн ирсэн байсан учир шинжээчээр нь гэрэл зураг даруулаад дараа очиж гомдлоо гаргъя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг 121-122 дахь тал/,

 

- “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...толь 300.000 төгрөг, буферийн сетка 80.000 төгрөг, буферийн лед гэрэл 50.000 төгрөг, нийт 430.000 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 133-135 дахь тал/,

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.А-ын яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэрчээр өгсөн мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43, 103-104, 158-159, 171-172 дахь тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 149 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Ч.А- нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 3.090.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тус тус нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн хохирогч Д.А-, Б.Э-т Б.О, гэрч З.Анужин нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А-ын өгсөн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Ч.А- нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Учир нь хууль зүйн ойлголтоор гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гадны хүчин зүйлийн үр дүнд эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал алдагдаж, биет байдлын хувьд бүрэн устгагдах, эсхүл дахин ашиглаж, хэрэглэх бололцоогүй анхны шинж чанар, байдлаа бүрэн алдахыг “устгах” гэж ойлгоно.

 

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ч.А- Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104а байрны зүүн талд байрлах автомашины ил зогсоол байрлуулсан байсан хохирогч Д.А-н өмчлөлийн **-**УБЭ улсын дугаартай “Тоёота приус-40” маркийн тээврийн хэрэгслийн баруун талын толийг цохиж санаатай хагалж, гэмтээсэн,

 Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, “***” хотхоны зогсоолд байршуулсан хохирогч Б.Э-ийн эзэмшлийн **-** улсын дугаартай “Тоёота харриер” маркийн тээврийн хэрэгслийн урд нүүр, гуперийг хууль бусаар гэмтээсэн,

мөн Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “***” хотхоны 104а байрны гадна ил зогсоол дээр байршуулсан байсан хохирогч Б.О-н эзэмшлийн “Тоёота Приус-41” маркийн тээврийн хэрэгслийн толь, гуперийн сетка, буферийн лед гэрэл зэргийг цохих, өшиглөх зэргээр хууль бусаар гэмтээсэн байна.

 

Шүүгдэгч Ч.А- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч  үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...толь 400.000 төгрөг, эд анги солих 10.000 төгрөг, нийт 410.000 төгрөг...” гэх, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Нүүр шилэн камертай 1.500.000 төгрөг, нүүрний таг логотой 300.000 төгрөг, улсын дугаар 25.000 төгрөг, гупер 145.000 төгрөг, будах зардал 220.000 төгрөг, 100 грамм будаг тус-мат, лак 20.000 төгрөг, эд анги солих 40.000 төгрөг, нийт 2.250.000 төгрөг...” гэх, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...толь 300.000 төгрөг, гуперийн сетка 80.000 төгрөг, гуперийн лед гэрэл 50.000 төгрөг, нийт 430.000 төгрөг...” гэх тайлангуудаар нийт 3.090.000 төгрөгөөр тогтоосон тул түүний үйлдлээс бусдад учирсан хохирол 300,000 төгрөгөөс дээш хэмжээнд хамаарч байх тул шүүгдэгчийн үйлдэл бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ч.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх гэмт хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13ны өдрөөс 14-нд шилжих шөнө хэд хэдэн удаагийн буюу нийт 3 удаагийн үйлдлээр Д.А-, Б.Энхбилэгт Б.Оргилбаяр нарын эд хөрөнгийг хууль бусаар утгасан, гэмтсэний улмаас бусдад 3.090.00 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ч.А-ын гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч Ч.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ч.А-т Эрүүгийн хуулийн ерөхний ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлтийг гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ч.А-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Ч.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирол төлбөр нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Ч.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.00 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хавтаст хэрэгт “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...толь 400.000 төгрөг, эд анги солих 10.000 төгрөг, нийт 410.000 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 21 дэх тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Нүүр шилэн камертай 1.500.000 төгрөг, нүүрний таг логотой 300.000 төгрөг, улсын дугаар 25.000 төгрөг, гупер 145.000 төгрөг, будах зардал 220.000 төгрөг, 100 грамм будаг тус-мат, лак 20.000 төгрөг, эд анги солих 40.000 төгрөг, нийт 2.250.000 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 86 дахь тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...толь 300.000 төгрөг, буферийн сетка 80.000 төгрөг, буферийн лед гэрэл 50.000 төгрөг, нийт 430.000 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 133-135 дахь тал/ авагдсан байх ба шүүгдэгч Ч.А- нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Д.А-н “...хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдолгүй...” гэх хүсэлт /хх-ийн 35 дахь тал/, хохирогч Б.Э-ийн “...хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул гомдолгүй...” гэх хүсэлт /хх-ийн 97 дахь тал/ тус тус авагдсан байх тул шүүгдэгч Ч.А-т бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 /гурван/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэргийн улмаас Ч.А- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Б овогт Ч-н А-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ч.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч Ч.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 /гурав/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Ч.А- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ