Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* хотод ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны аж ахуйн инженер мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, ******* аймаг ******* сумын дугаар баг, № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ89**************/

           Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын орчимд ******* аймаг ******* сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Корал баарны гадна иргэн Т. маргалдан нүүрэн тус газарт нь толгойгооо мөргөж цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн …. 2022 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 23-24 цагийн хооронд Корал баарны гадна гэх залуутай маргалдаж зодолдсон. намайг заамдаад цохихоор нь би зөрүүлж нүдэн тус газар нь толгойгоороо мөргөөд гуя руу нь өшиглөж зодсон. Хохиролд нийт 1200000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би *******аас хохиролд нийт 500000 төгрөг төлүүлж авсан. Одоо үлдэгдэл 1200000 төгрөгийг Б.*******аас нэхэмжилж байна. Харин *******, Э. нараас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин надад хэн нэгэнд гаргах гомдол байхгүй учраас тухайн хүмүүст хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар хуудас/

Гэрч У. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... 2022 оны 04 дүгээр сарын 02-ны орой ******* суман дотор таксинд явж байхад миний гар утас руу залгаад таксинд явж байгаа бол Корал бааранд хүрээд ирээч хүн явуулах гэсэн юм гэхээр нь орой 00 цаг өнгөрч байхад Корал баарны гадаа очиход хүмүүс хоорондоо маргалдаад байсан. Би дээр очоод одоо яах юм бэ явъя гэж хэлэхэд нэг эрэгтэй хүнтэй маргалдаад байсан. Тэгсэн гэх залуу ыг цохих шиг болсон. Тэгээд цаанаас ******* ирээд ын бөгс орчим өшиглөөд ******* ыг толгойгоороо мөргөөд гараараа ын нүүрэн тус газар нь цохиод хувцаснаас нь чирээд цаашаа аваад явахаар нь би цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд хүмүүсийг салгахаар нь дээр очиход зүүн нүд нь хавдчихсан чих орчмоос цус гараад байхаар нь би ******* сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвд авч очиж үзүүлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн № 69 ...... Дүгнэлт:

1.Т.ын биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний салст, хүзүүнд цус хуралт, хамрын нуруу, дух, баруун хацар, зүүн чихний урд хэсэг, баруун нүдний доод зовхи, дээд зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.  

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтаст хнэргийн 41 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.******* нь № 0 тоотод ам бүл 3, оршин суудаг гэсэн ******* аймаг ******* сумын Минжийн хангайн дугаар багийн засаг даргын тодорхойлолт  /1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар хуудас/

 Шүүгдэгч Б.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ******* аймаг ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар хуудас/

Хохирогч Т.ын ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хохирлоо бүрэн барагдуулсан Б.*******т гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 16 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын орчимд ******* аймаг ******* сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Корал баарны гадна иргэн Т. маргалдан нүүрэн тус газарт нь толгойгооо мөргөж цохиж зодон түүний зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний салст, хүзүүнд цус хуралт, хамрын нуруу, дух, баруун хацар, зүүн чихний урд хэсэг, баруун нүдний доод зовхи, дээд зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.*******ын хохирогч Т.ын нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж гараараа цохиж зодсон үйлдэл архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодолдсоноос болсон байх ба хохирогчийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний салст, хүзүүнд цус хуралт, хамрын нуруу, дух, баруун хацар, зүүн чихний урд хэсэг, баруун нүдний доод зовхи, дээд зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрхэлсэн ажилгүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан торгох ялаар шийтгэх боломжгүй, мөн улсын яллагчаас санал болгосон 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь тохиромжгүй гэж үзэн түүнд 20 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.*******т оногдуулсан 20 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр  өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэх, Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******ыг 20 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.*******т оногдуулсан 20 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            . Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.