| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/0010/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/09 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Г.Тунгалаг
Хохирогч О.*******
Хохирогчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч С.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.*******т холбогдох 3300000*******67 дугаартай эрүүгийн хэргийг 03 оны дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч 04 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр төрсөн, 8 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, ******* аймаг сумын дүгээр баг, гэх газарт оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
-*******9 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр аймгийн - сум дахь сум дундын шүүхийн № 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дахь хэсгийн .-д зааснаар ******* жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:АП96**************3/
Шүүгдэгч С.******* нь 03 оны дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө ******* цагийн орчимд ******* аймаг сумын дугаар баг, ХХК-ний хашаанд байрлах иргэн Ц. гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.*******тай маргалдан түүний нүүрэн тус газарт цохих, өшиглөх зэргээр цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ийн өгсөн …. ... 03 оны дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө 4 цагийн үед хойд эцэг болох Ц. гэрт О.*******ын хамт орсон. Бид хоёр том савтай пивотой очсон тул хувааж ууцгаасан. Пиво ууж байхад ******* хойд эцэг зуухыг өшиглөөд унагахаар нь би босч ирээд чи ингэж болохгүй ш дээ гэж хэлж маргалдаад *******ын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Намайг боль боль гэхээр нь би яваад өгсөн. Хохирогчид 500000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг
Хохирогч О.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...... 03 оны дүгээр сарын 6-ны 9 цагийн үед ажлаас тараад гэртээ ирсэн. цагийн үед манайд ******* ирсэн. ******* намайг гаръя гэхээр нь бид хоёр гадаа гарч нэг том савтай пиво ******* авчирсан байсныг хувааж уусан. Тэгээд пивоо ууж дуусаад ******* айлд очно гээд дагуулж яваад ахын гэрт ирсэн. ах эхнэртэйгээ байсан. ******* машиныхаа араас нэг пиво гаргаж ирээд бид хоёр хувааж уусан. ******* ахтай муудалцаад заамдалцаж авахаар нь би боль гэээд салгахаар хооронд нь ороход намайг ******* нүүр лүү цохисон. Тэгээд унахад нүүр лүү дахин өшиглөсөн. Тэрнээс би зуух өшиглөөгүй. Одоо би *******ээс 44795 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Шөнө 0 цагийн орчим эхнэр бид хоёрыг гэртээ байхад гаднаас О.*******, С.******* нар согтуу том пиво барьчихсан орж ирсэн. Тэгээд авчирсан пивоо манай гэрт тэр хоёр хувааж уусан. Ууж байхдаа хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэр хоёр хоорондоо би нэг алгадъя чи нэг алгад гэсэн яриа өгүүлэл гаргаад байсан. Тэгээд удалгүй ******* нь манай зуухыг цохиод унагачихсан. Гэтэл ******* чи манай аавын гал голомтыг унагалаа гээд ******* тэр хоёр хоорондоо зууралдаад хэрэлдээд байсан. Би зуухаа янзлах гээд үнсийг нь авч байсан тул *******, ******* нар бие биенийгээ цохисон эсэхийг анзаараагүй. Тэгээд ******* яваад ******* манай гэрт хоносон. Өглөө босоод харахад *******ын нүд нь хөхөрчихсөн байсан бөгөөд ******* намайг цохисон гэж ярьсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй гэх мэдүүлэг /Хх-н дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 03 оны дүгээр сарын 9-ний өдрийн № 3 ...... Дүгнэлт:
.О.*******ын биед эрүүний үений зүүн сэртэнгийн болон оочны зөрүүтэй хугарал, хугарлыг хадах мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдсон.
. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .3.-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 6-7 дугаар хуудас/
Шүүгдэгч С.*******ийн иргэний үнэмлэхний мэдээлэл /Хх-н 40 дүгээр хуудас/
Хохирогч О.*******ын хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 50-55 дугаар хуудас/
Хохирогч О.*******ын шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн өмгөөлөгчийн хөлс болон замын зардал гаргуулах тухай баримт зэрэг болно.
Шүүгдэгч С.******* нь 03 оны дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө ******* цагийн орчимд ******* аймаг сумын дугаар баг, ХХК-ний хашаанд байрлах иргэн Ц. гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.*******тай маргалдан түүний нүүрэн тус газарт цохих, өшиглөх зэргээр цохиж зодсоны улмаас О.*******ын биед эрүүний үений зүүн сэртэнгийн болон оочны зөрүүтэй хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч С.*******ийн хохирогч О.*******ын эрүүний үений зүүн сэртэнгийн болон оочны зөрүүтэй хугарал бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүйй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 00000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.*******ээс хохирогч О.*******т учирсан эрүүл мэндийн болон бусад гарсан зардалд 44795 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 00000 төгрөг, нийт 64795 төгрөгийг гаргуулж хохирогч О.энхбаярт олгох, хохирогч О.******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5., 5., 5.3, 5.4 дэх хэсэг, 36. дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36. дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн дахь хэсгийн ., ., .3, .4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн , 4 дэх хэсэг, 36.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Шүүгдэгч овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан С.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.******* нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 505 дугаар зүйлийн 505., 50 дугаар зүйлийн 50. дэх хэсэгт заасныг баримтлан С.*******ээс 64795 төгрөгийг гаргуулж ******* аймаг сумын дугаар баг, № 5 тоотод оршин суух, хохирогч овогт Отгонхүүгийн *******т /РД:НК9407*******/ олгосугай.
7. Хохирогч О.******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.