Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б. даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.*******д холбогдох 3300130151 дугаартай эрүүгийн хэргийг 0 оны 01 дүгээр сарын 0-ний өдөр хүлээн авч 0 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн мэргэжилтэн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , хүүхдийн хамт аймгийн сум дүгээр баг - тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай овогт *******, /РД:СЭ93**************0/

           Шүүгдэгч Э.******* нь 03 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жумме инженеринг групп” ХХК-ийн кемпийн хашаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д. маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******гийн өгсөн ... 03 оны 10 дугаар 31-ний өөр ажил дуусаад , эгч бид гурав 1 шил архи хувааж уугаад кэмп дээр ирээд машинд дахин өөр хүнтэй хамт 10 ширхэг пиво, 1 шил архи уусан. Машинд байсан хүний нэрийг мэдэхгүй байна. Тэнд ажилладаг хүн байсан. Тэрнээс хойш санахгүй байна. Ямартаа ч нэг сэрэхэд эгчийн гэрт бид 3 сууж байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэгээд бид хоёр эгчийнд пиво, 1 шил архи уугаад сууж байхад гаднаас , эгч хоёр орж ирсэн. тэй би маргалдаад Насанжарал г үснээс нь чирээд татаад гаргасан араас нь эгчийг гарах гэхээр нь та гарах хэрэггүй гэхэд гарна гээд бид хоёр маргалдаад эгчийг нүүр лүү нь цохисон. Яг тэр үеийг сайн санахгүй байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Зөрчлийн хэрэгт гэрч Д. өгсөн:...03 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай кемп буугаад ажилчид харих гээд би машин техник бүртгээд завгүй байсан. Тэгэхэд харуул зодоон болоод байна очиж салга гэхээр нь би очиж салгасан. Намайг очиход эмэгтэй хоорондоо зодолдож байсан. Би гэр гэрлүү нь оруулаад нам жим болсон. Энэ зодооноос өмнө гэр дотор аймаар зодоон болсон юм шиг байгаа юм. 1 эмэгтэй нь нүүр ам нь хачин болчихсон байсныг нь нүдээрээ харсан. Тэр арай настай 0 орчим насны эмэгтэйг бол аймаар зодсон байсан ...Би энэ зодоон хийгээд байгаа хүмүүсийг огт танихгүй... гэх мэдүүлэг /Хх-ийн 7 дугаар хуудас/,

Зөрчлийн хэргийн гэрч Т. өгсөн:...03 оны 10 дугаар сарын 31-ний өдөр миний эхнэр Д. миний гар утас руу цагийн үед би ажлаасаа орж ирээд байж байна гээд ярьсан. Тэгээд миний эхнэрийн утас 00:10 цагийн үед холбогдохгүй байхаар нь би унтаад өгсөн. 03 оны дүгээр сарын 01-ний өглөө миний хамт ажилладаг дүү манай гэрт хүрч ирээд таны эхнэрийг Э.*******, Б. нар нь таны эхнэрийг зодсон байна гэж хэлсэн. Би эхнэр Д.г юу болсон бэ? гэж асуухад намайг манай ажлын охин зодсон. Би хүнд зодуулаад байж байна гэсэн. Одоо миний бие өвдөөд байна гэхээр нь би хүүгээ дагуулаад ******* аймгийн сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Жумме инженеринг групп” ХХК-д ирсэн. Намайг эхнэр Д. уулзахад нүүр ам нь хөхөрч хавдсан, хөдөлж чадахгүй гал тогоонд юмаа хийх гээд зогсож байхаар нь би болиулаад цагдаа дээр авчирч байна. ...Миний эхнэр Д.г яг зодож цохисныг нь би бол хараагүй боловч миний эхнэрийн зүүн нүд хөхөрч хавдсан, баруун нүд хөхөрч хавдсан, цээж рүү нь хөндүүр болсон байна. Баруун талын гарыг нь хазаж гэмтээсэн байна. ...Э.******* нь миний эхнэрийг газар үсдэж унагааж байгаад дээр нь дарж мордож сууж байгаад гараа зангидаж, нүүр, нүд, толгой хэсэгт нь цохисон. Миний эхнэр Д. болиулах гэхэд баруун гарын шуу хэсэгт гарыг нь хазаж гэмтээсэн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...03 оны дүгээр сарын 01-ний өдөр би ******* суманд гэртээ очсон байхад ажил дээрээ очиж цалингийн цэсэн дээр гарын үсэг зурах гээд явах гэж байхад цаг ******* минутанд Т. Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтан Болороогийн дугаараас ээж Д. эгчийг Б., Э.******* хоёр зодчихлоо та хоёр ирэх боломж байна уу гэсэн. Би утсаар яриад дуусаад шууд гэрт очоод аав Доржпалам ахыг аваад “Жумме инженеринг групп”-д ажил дээр ирсэн. Тэгэхэд ээж Д. зодуулсан байдалтай нүдний шилтэй байсан. ...Би бол зодож цохиж байхыг нь бол хараагүй... гэх мэдүүлэг /Хх-ийн 10 дугаар хуудас,

Гэрч Р. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...03 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай “Жумме инженеринг групп” намрын ажил дуусаад ажилчид тараад бүгдээрээ бага зэрэг архи ууцгаасан. Д. бид хоёр 1 шил 0,5 литр “Агар” нэртэй архийг хувааж уугаад Д. явсан. Д. явсны дараа нь Б., Э.******* нарыг би манай гэрт ороод ир 1 шил 0,5 литрийн “Агар” нэртэй архийг задлаад хуваагаад ууж байхад орж гараад яваад байсан. Тэгээд орж ирээд хэрүүл өдөөд л эхэлсэн юм. Тэгэхэд би шууд Б., Э.*******, нарт битгий миний гэрт хэрүүл хийгээд бай гэж хэлээд орондоо ороод хэвтсэн байсан. Намайг хэвтэж байхад манай гэрт Б., Э.*******, гурав хэрэлдээд би боль гээд гар гэсэн манай гэрээс гараад гадаа хоорондоо зодолдсон. Тэгээд Б., З.*******, нар зодолдож байхад Д. ирээд боль гэж хэлээд л салгах гэж байгаад зодуулсан байна. Би бол өөрөө орон дотроо хэвтээд сонсоод байсан. Тэгэхэд ирээд салгачихаад явсан. ...Манай гэрийн гадаа хоорондоо Д., Б., Э.*******, нар л хоорондоо маргалдаж зодолдсон. Яг хэн хэнийгээ хэдэн удаа яаж цохиж зодсоныг нь би бол хараагүй...гэх мэдүүлэг /Хх-ийн дүгээр хуудас/,

Гэрч З. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Намайг ажлын өрөөндөө сууж байхад 1 цагийн үед манай кемпийн харуулын дарга орж ирээд гадаа эмэгтэй гал тогооны ажилчид хоорондоо маргалдаад байна гэж хэлсэн. Би гараад юу болсон бэ гэж Б., Э.******* хоёроос асуухад миний араас хүрч ирээд та ажлаа хийгээчээ би яасан бэ? гэхэд Б., Э.******* хоёр ажпаа хийхгүй архи уугаад заваараад байна гэсэн. Тэгээд энэ 3 хоорондоо хэрэлдээд бие биенийгээ юмыг авсан гээд маргалдаад байсан. Би тэгэхээр нь та нар хоорондоо учраа олцгоо би үнэхээр ядарч байна, би та нарын хэрүүлийг шийдэх чадал алга маргааш өглөө эрүүл болохоор чинь энэ асуудлыг шийдэж өгье гэж хэлсэн. Намайг тэгж хэлсний дараа миний гар утсыг аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. , Б., Э.******* 3 хоорондоо бие биенийгээ хүнтэй явалддаг гээд хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгж байгаад нь эхлээд Э.*******г хацар луу нь цохиод авсан. Энэний дараа Б. янхан гэж хэлээд газар унагаагаад цохиод эхэлсэн. Тэгэхэд хажуунаас нь Э.******* ороод г зодож эхэлсэн. Тэр үед нь харуул энэ 3-н зодооныг салгасан. ...Тэгээд намайг та сүүлийн удаа надад итгээд Б., Э.******* нарын гэрт ороод үзээчээ тэд нар тортой пиво хятад гал тогооноос хулгайлж ирээд уугаад байна гэсэн. Би гийн хамт Б.ын гэрт ороход тортой пиво байсан. Тэгэхэд хятад гал тогооноос хулгайлж ирсэн пиво нь энэ байна гэж надад хэлсэн. Би тэр үед нээх юм бодохгүйгээр энэ пиво чинь хаа сайгүй л байдаг пиво байна шүү дээ гэж хэлсэн. Тэр үед намайг гэрт ороход орон дээр Д. эгч, Б., Э.******* 3 согтуу сууж байсан. Харин эгч согтуу орон дотроо ороод хэвтэж байсан. Би та хэд одоо амарчих би үнэхээр ядарч байна. Маргааш бид нарын ажил дуусна тэгээд бүгдээрээ явна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Б. г янз бүрээр хэл амаар доромжлоод харааж эхэлсэн. Э.******* г хулгайч гээд хараагаад эхэлсэн. Эхлээд Э.******* хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. Үүний дараа Б., Э.*******г салгах гээд г үсдээд аваад гарсан. эгч намайг чи салгаачээ гэсэн. Би тэд нарын хэрүүл маргаанд ерөөсөө оролцоогүй болиочээ гэж хэлсэн. Тэгэхэд Д. эгчийг Б., хоёрын араас салгах гэтэл Э.******* шууд үсдэж аваад гэр дотор үүдэнд нь зодоод эхэлсэн. Д. эгч Э.******* миний дүү намайг битгий зодооч ээ гээд орилоод уйлж байсан. Тэгсэнч Э.*******, Д. эгчийг зодохоо болиогүй. Б. энэ гичийг ална гээд г зодоод байсан. Тэгээд энэ гадаа гараад -лээ хоорондоо зодолдоод байсан. Д. эгчийг Э.******* дээр нь гарч суугаад нүүр лүү нь толгой хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Харин Б., хоёр нь хоорондоо юм авч шидээд байсан. Би харуул дуудаж салгахаар яваад шууд өрөөндөө ороод сууж байтал Д. эгч нүд нь улайчихсан, хамар нь аймаар хавдчихсан, нүүр нь цус болчихсон уйлчихсан манай өрөөнд орж ирээд Э.******* намайг ийм болгочихлоо гэж хэлсэн. ...Би Б. бол тэй л хоорондоо маргалдаж зодолдсон. Тийм учраас өөр бусад хүн бол Б.ыг зодож цохисон зүйл байхгүй. ...г бол Б., З.******* хоёр хоёулаа үсдээд өшиглөөд хоёулаа л зодсон. ...Д. эгч бол энэ зодооныг салгах гэж байгаад Э.*******д л зодуулсан. Д. эгчийг Э.*******гаас өөр хүн зодоогүй. ...Э.******* өөрөө л тэй зодолдоод маргалдаад яваад байсан. Өөр хүнтэй бол зодолдоогүй. Ер нь бол Д. эгч бол зодоонд бол ямарч хамаагүй хэлмэгдээд зодуулсан. Э.*******, . Б. 3 хоорондоо зодолдсон. Ер нь хоорондоо эв түнжин муутай хүмүүс байгаа юм гэх мэдүүлэг /Хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хохирогч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 03 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн ажилладаг “Жумме инженеринг групп” ХХК-ий кемп дээр байсан юм. Тухай өдөр тогооч Б., туслах Э.******* нар ажлаасаа буух гэж байсан, Т. бид хоёр болохоороо үлдэх байсан юм. Т. /Бид нар гэж дууддаг/, Р. эгч бид гурав 0 цагийн үед 1 шил архи хувааж уугаад эмэгтэйчүүдийн гэрт сууж байтал гаднаас Б., Э.******* хоёр орж ирээд бүгдээрээ юм яриад сууж байснаа Б., Т. хоёр хоорондоо барилцаад авсан, тэгэхээр нь би Б.ыг хэрэггүй ээ чи жоохон хүүхэд зодоод яах юм гэж хэлсэн чинь Б., Т.гийн үснээс нь зулгаачихаад тавихгүй байснаа намайг чамд хамаагүй, чи цаашаагаа зайл гэж хэлээд нурууруу хөлөөрөө өшиглөөд авсан. Тэгсэн чинь хажуугаас Э.******* чи Б.ыг зодох гэлээ гэж хэлээд намайг үснээс зулгааж, зуураад гэрээс авч гараад гэрийн гадаа намайг газарт унагаагаад дээр суучихаад гараараа цохиод зодоод байсан. Надаас Э.******* салахгүй байхаар нь болио гэж хэлээд байхад болихгүй байсан, тэгж байгаад нэг залуу ирж салгасан. Тэгээд гэртээ орж амарсан. Өөрөөр зодолдсон зүйл байхгүй. Б., ******* хоёрыг болохоор цагдаагаас ирээд авч явсан юм. ...Намайг Б., Т.тэй зодолдож байх үедээ холдуулах гэж хоёр удаа хөлөөрөө нуруу руу өшиглөсөн, миний нуруунд бол гэмтэл шарх учраагүй, тэгээл байж байтал Э.******* намайг үснээс зулгааж зууралдаад гэрийн гадаа гарч зодсон. Миний биед учирсан гэмтлийг Э.******* зодох үедээ учруулсан юм. ... Б., Т. хоёр гэнэт л зодолдоод эхэлсэн. Тэгээд намайг Э.******* гэрээс гараад зодсон. Э.******* ажил хийхгүй, архи уугаад байдаг юм, тэгээд би ажлаа хий гэхээр надад уурлаад байдаг байсан, тэрнээс болж зодсон байх. Би бол хүний биед халдаж цохисон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /Хх-ийн 7 дугаар хуудас/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 03 оны дүгээр сарын 07-ны өдрийн 199 дугаартай... Дүгнэлт:

1.Д.гийн биед баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун гарын шуу, зүүн цавинд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун гарын шуунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тархины доргилт, хамрын таславчийн муруйлт зэргийг толгойн КТГ-ийн шинжилгээ хийлгэж онош тодруулах шаардлагатай гэсэн дүгнэлт /Хх-ийн 5-53-дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 9 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 10 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.*******гийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 103 дугаар хуудас/

Хохирогч Д.гийн ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан ******* дугаартай эрүүгийн хэрэгт хохирочгоор оролцож байгаа надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н  1******* дугаар хуудас/

Шүүгдэгч Э.******* нь ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан Би Д.гийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 19 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.******* нь 03 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жумме инженеринг групп” ХХК-ийн кемпийн хашаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д. маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна Зөрчлийн шатанд гэрч Д. мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/, Зөрчлийн шатанд гэрч Т. мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/, Гэрч Ж.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, Гэрч Р.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн дүгээр хуудас/, Гэрч З.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/, Хохирогч Д.гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 03 оны дүгээр сарын 07-ны өдрийн № 199 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 51-5 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 Шүүгдэгч Э.******* нь хохирогч Д.гийн биед баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун гарын шуу, зүүн цавинд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун гарын шуунд зөөлөн эдийн гэмтэл учруулсан үйлдэл нь хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун гарын шуу, зүүн цавинд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун гарын шуунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Э.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Э.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 50 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 50000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Д. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36., 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч овгийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            . Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар Э.******* нь 500000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.