| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2024/0023/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/26 |
| Огноо | 2024-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай, ******* индекстэй хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, 200 толгой малтай, төгрөгийн сарын орлоготой, ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын дүгээр () багийн тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ПЮ97**************33.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурор М.Берикбол “шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр “Хатуу” гэх газар тай “өвөлжөөний газар малаа хариуллаа” гэх шалтгаанаар маргалдаж, нүүрэнд гараараа цохилоо гэж өсгийлдөж газар унагаж, толгойн хэсэгт гараараа цохиж, дагзны дунд дээд хэсгийн хуйхны шарх, зүүн чамархай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Ө.Аманбекээс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан “Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр “Хатуу” гэх газарт бэлчээрийн маргаанаас болж ******* нь манай дүү г цохиж, биед нь халдсан байна” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дугаар хуудас);
- Хохирогч н “...Би Баян-Өлгий аймгийн Булган сумын Сайхан багийн “Ёлд” гэх нэртэй газраас 2023 оны 11 сарын 10-ны өдөр нагац ах тайгийн хамт Ховд аймгийн Баянбулаг багийн нутаг дэвсгэр "Хатуу" гэх нэртэй газар ирж малаа оторлож байгаа. Тэгтэл 2023 оны 11 сарын 27-ны өдөр 17 цагийн орчим малаа хариулаад явж байтал танихгүй морьтой хүн ирээд “чи манай нутагт мал хариулдаг хэн бэ” гэж хэлэхээр нь гэх хүний өвөлжөөнд малаа хариулахаар болсон гэсэн. Гэтэл “битгий хуцаад бай” гэж хэлээд мориноосоо бууж ирээд миний нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохихоор нь би буцаагаад гараараа тухайн хүний нүүр хэсэг рүү цохитол намайг барьж аваад дээш өргөөд газар шидээд үсдээд 3-4 удаа миний толгой хэсэг рүү цохитол миний толгойны ар дагз хэсгээс цус гарсан. Тухайн эрэгтэй хүн “намайг Э.******* гэдэг юм мэдэж ав пизда минь” гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд шууд отрын гэр дээрээ очтол хужирт явсан ах Е.Ахжолтай ирсэн байхаар нь болсон хэрэг учралын талаар хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас);
- Гэрч ын “...Би Баян-Өлгий аймгийн Булган сумын Сайхан багийн “Елд” гэх нэртэй газраас 2023 оны 11 сарын 10-ны өдөр дүү гийн хамт Ховд аймгийн Баянбулаг багийн нутаг дэвсгэр "Хатуу" гэх нэртэй газар ирж малаа оторлож байгаа. Тэгтэл 2023 оны 11 сарын 27-ны өдөр 17 цагийн орчим намайг отрын гэр дээрээ ирэхэд мал хариулж явсан миний дүү гийн толгой хэсгээс цус гарсан байдалтай ирсэн. Би юу болсон талаар асуухад морьтой хүн ирээд миний өвөлжөөн дээр мал хариулаад байна гэж хэлээд зодчихоод явчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр “Хатуу” гэх газар тай малын бэлчээрийн маргааны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар түүнийг өсгийлдөж газар унагаж, толгойн хэсэгт цохих, түлхэх зэргээр зодсон үйл баримт тогтоогдож байна.
1.2. Хохирогч н биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1276 дугаартай “...н биед дагзны дунд хэсгийн хуйхны шарх, зүүн чамархай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас)-ээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлийг авсан байх ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.
1.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр “Хатуу” гэх газар тай “өвөлжөөний газарт малаа хариуллаа” гэж маргалдаж, мөн өөрийнхөө нүүрэнд гараараа цохилоо гэх шалтгаанаар өсгийлдөж газар унагаж нүүрэнд нь гараараа цохиж, дагзны дунд дээд хэсгийн хуйхны шарх, зүүн чамархай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2.2. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.
2.4. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 300000 төгрөгийг бэлэн төлж, 400000 төгрөгийг Төрийн банк дахь гийн 2905000559 тоот дансанд төлсөн баримтыг ирүүлсэн.
Иймд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 700000 төгрөг нөхөн төлсөн гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), гэрч ы мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), зэргээр хувийн байдал тогтоогдлоо.
2.2. Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 700000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлнэ.” дүгнэлт;
4. Шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлж ... улсын яллагчийн 450000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасныг зөвшөөрнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... гэх дүгнэлт тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 200 толгой малтай, хувиараа мал малладаг гэх хувийн байдал, хохиролд 700000 төгрөг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх журмыг шүүгдэгч *******д мэдэгдэж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэлээ.
3.2. Мөрдөгч 2024 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 48 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, хохирогчид 700000 төгрөгийн хохирол төлсөн, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх журмыг шүүгдэгч *******д мэдэгдэж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА