| | 2020 оны 10 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2020/03181 | Улаанбаатар хот | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч:Ж.Ө-ын нэхэмжлэлтэй Хариуцагч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах, регистр 2076675, УБТЗд холбогдох Цалингийн олговорт 57 429 206 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ж.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Ж.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Анх намайг УБТЗ албан тушаалаас чөлөөлснийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугaap сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02569 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2485 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаас 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 131/ХТ2018/00551 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийг хангаж, ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэсэн ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй, байсаар дахин ажлаас чөлөөллөө гэсэн шийдвэр гаргасан. Үүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсаныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1214 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1243 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 393 дугаар тогтоолоор шийдвэрлэж, УБТЗын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-1-368 дугaap тушаалын 2 дах заалтын ...2.Ж.Өыг Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга... гэсэн хэсэг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Өыг УБТЗын Барилга, орон сууцны албаны даргаар тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Одоогоор мөн л УБТЗ нийгэмлэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүргээ биелүүлэхгүй дахин хохироосоор байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг хариуцах ба мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч ажилтнаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах, хуульд заасан хувь хэмжээгээр cap бүр даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй гэж заасан ба хариуцагч нь ажлаас хууль бусаар халснаас хойш ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацаа нь дээрх хугацаанд хамаарах тул энэ хариуцлагыг хүлээж, хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.Би хөдөлмөрийн маргаанаа шийдвэрлүүлэх явцдаа Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/03634 шийдвэрээр 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх 27,228,329 /хорин долоон сая хоёр зуун хорин найман мянга гурван зуун хорин есөн/ төгрөг гаргуулан, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгуулж шийдвэрлүүлсэн. Энэхүү нэхэмжлэлээр үүнээс хойшх хугацааны буюу 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсөө гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийлгүүлэхээр шүүхэд хандаж байна.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 2 378 021 /хоёр сая гурван зуун далан найман мянга хорин нэг/ төгрөг, 1 өдрийн дундаж цалин 118 901 /нэг зуун арван найман мянга есөн зуун нэг/ төгрөг болохыг шүүхээс тогтоосноос тооцоолоход ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хамгийн сүүлд гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх 23 cap 23 хоногоор тооцон үзвэл:2 378 021 /нэг сарын дундаж цалин/ х 23 cap=54 694 483?, 118 901 /нэг өдрийн дундаж цалин/ х 23 хоног=2 734 723?, нийт 57 429 206 /54 694 483? + 2 734 723?/ төгрөг болж байна. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 57 429 206 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч Ж.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ж.Ө нь 2015 оноос эхлэн УБТЗд ажиллаж байгаа бөгөөд ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 102/ШШ2017/02569 тоот дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажилд нь эгүүлэн томилуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2485 тоод дугаар магадлалаар хэргийг шийдвэрлэж, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хяналтын шатны шүүхийн 1551 тоот дугаартай тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилд эгүүлэн томилсон. Гэтэл хариуцагч байгууллага нь 2018 оны 09 дүгээр сард нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан. Гэтэл тус тушаалаа Ж.Өд мэдэгдээгүй байж нэхэмжлэгчийг удаа дараа ажлаа тасалсан гэх үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Тиймээс нэхэмжлэгч тушаалыг эс зөвшөөрч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 102/ШШ2019/01214 тоот дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 01243 тоот магадлалаар шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 00393 тоот тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэгч Ж.Өын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад нэхэмжлэгч Ж.Өыг одоо болтол ажилд нь эгүүлэн томилоогүй байгаа. Ж.Ө нь цалин нөхөн олговрын талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03633 тоот шүүхийн шийдвэрээр хангаж шийдвэрлэж, нэхэмжлэгчид цалин хөлсний нөхөн олговор олгохоор болсон. Нэхэмжлэгч нь 2,378,021 төгрөгийн цалин хөлс авч байсан гэдэг нь 2017, 2018 оны шүүхийн шийдвэрээр нотлогдоно. Нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх цалинг авсан. Ажилгүй байсан хугацааны цалин 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 27,228,329 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч энэ хугацааны нөхөн олговрыг авсан.Үүнээс хойших 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалин олговорт 57 429 206 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгөхийг хүсэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, учир нь нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байгаа, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш, давж заалдах шатны шүүх болон хяналтын шүүхэд талууд гомдол гаргасны дагуу хэрэг үргэлжлэн хянан хэлэлцэгдэж явсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байсан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн асуудал байхгүй гэв. Хариуцагч УБТЗ шүүхэд гаргасан тайлбартаа:Ж.Өын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ж.Өыг УБТЗ-ын даргын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б-1-156 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр Ж.Өыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон бөгөөд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 551 дугаартай шүүхийн тогтоолоор эцэслэгдэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг бөгөөд мөн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3634 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны олговорт 27 228 329 төгрөгийг олгосон. Хариуцагчаас нэхэмжлэгч Ж.Өыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлж УБТЗ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-1-368 дугаартай тушаалаар УБТЗ-ын Барилга угсралт ашиглалтын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Ө ажлаас үндэслэлгүй халагдсанаар ажил олгогчийн зүгээс түүнд цалин олголгүй эрх нь зөрчигдсөн болохоо мэдсэн, мэдэх боломжтой байсан үеэс буюу 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улсын дээд шүүхээс ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэснээс хойш 3 сарын дотор буюу 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах эрхтэй байсан. Ж.Ө ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь шүүх эцэслэн шийдвэрлэх үед энэ талаар мэдсэн бөгөөд, тийнхүү зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр маргаан таслах байгууллагад хандаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасны дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар ажилгүй байсан хугацааны олговор шаардах эрх нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн авсан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон юм. Ажилгүй байсан хугацаа гэж ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтан шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон өдрөөс хойш шүүхийн шийдвэр биелэгдэж ажилд эгүүлэн томилсон өдөр хүртэлх хугацааг ойлгоно. Иймд нэхэмжлэгч Ж.Өын ажилгүй байсан хугацааг 2018 оны 9 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд тооцох үндэслэлтэй бөгөөд дээрх хугацаанд ажлын 61 хоног болно. Гэвч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагч УБТЗын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Өыг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б-156 дугаар тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 102/ШШ2017/02569 тоот дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсон. Тус хэрэг гурван шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хяналтын шатны шүүхийн 1551 тоот дугаартай тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэж, Ж.Өыг ажилд нь эгүүлэн томилсон. Хариуцагчийн зүгээс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б-368 тоот тушаалаар нэхэмжлэгч Ж.Өыг ажилд нь эгүүлэн томилсон. Нэхэмжлэгч ажилдаа удаа дараа ирээгүй, ажлаа тасалсан тул 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Гэтэл нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч Баянгол дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг хэрэг гурван шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, өмнө шүүхийн шийдвэр биелэгдээгүй, ажилд нь эгүүлэн томилох нь хуулийн дагуу явагдаагүй байна гэж үзэж тушаалыг хүчингүй болгосон шийдвэр гарсан. Энэ хугацаанд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж байсан ч ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор гаргуулах тухай шаардлага гаргаагүй. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор гаргуулах шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1.5-д заасны дагуу шүүхээр шийдвэрлэх маргаан юм. Энэ тус хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд гаргах хугацаатай байдаг. Ажлаас чөлөөлөгдсөнөөс бусад маргааныг 3 сарын дотор гаргана гэж заасан байдаг. Тиймээс 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалин олговорт 57 429 206 төгрөг гаргуулъя гэх шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан зохицуулалт нийцэхгүй байна. Нэхэмжлэгч 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй байсан. Иймд хуульд заасан хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг нэхэмжлэгч авсан. Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон. Нэхэмжлэгчийн зүгээс өмнөх шүүхийн шийдвэртэй холбоотой цалин хөлсийг сүүлийн шүүхийн шийдвэрийн цалин хөлстэй хамтад нь нэхэмжилж байна. Мөн хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна гэв. Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ж.Ө нь хариуцагч Монгол оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗд холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 57 429 206 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 102/ШШ2017/02569 дугаар шийдвэрээр Ж.Өыг урьд эрхэлж байсан Монгол оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗын Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга буюу одоогийн Барилгын хэлтсийн даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 8 588 814 төгрөгийг Ж.Өд олгож шийдвэрлэсэн байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 102/ШШ2018/03634 дугаар шийдвэрээр Ж.Өын ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 4-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 27 228 329 төгрөгийг Монгол оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗаас гаргуулан шийдвэрлэсэн байна. Хариуцагч Монгол оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б-I-368 тоот тушаал гаргаж, Ж.Өыг Барилга, орон сууцны албаны Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн даргаар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс ажиллуулахаар томилж, тухайн ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ажил тасалсан сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 тоот тушаалаар ажлаас халсан байна. Ж.Өын 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шийдвэрлэж, 102/ШШ2019/01214 дугаар шийдвэрээр Монгол оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 тоот тушаалын 2 дахь заалтын 2 буюу Ж.Өыг Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга гэх хэсэг болон 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож Монгол оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗд холбогдох шинэ бүтцээр Барилга, орон сууцны албаны даргаар эргүүлэн тогтоолгох тухай Ж.Өын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1243 дугаар магадлалаар ... Монгол оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б-I-368 дугаар тушаалын 2 дах заалтын ...2, Ж.Өыг Барилаг угсралт, ашиглалтын хэлтсийн дарга ...гэсэн хэсэг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б-II-320 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Өыг Монгол оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗын Барилга, орон сууцны албаны даргаар тогтоосугай гэж дээрх шийдвэрт өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2020/00393 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 1243 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан байхад хариуцагч байгууллага нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 102/ШШ2017/02569 дугаар шийдвэрийг биелүүлж, Ж.Өыг ажлын байраар хангаагүй буруутай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т ...ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны Ж.Ө нь ажилгүй байсан хугацааны цалин олговрын мөнгийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч Ж.Ө нь нэг өдрийн цалингаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 102/ШШ2017/02569 дугаар шийдвэрээр тогтоосон 118 901 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байгааг буруутгах боломжгүй байна. Иймд Монгол оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗаас нэхэмжлэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олговорт 57 429 206 429 206 төгрөгийг гаргуулан Ж.Өд олгож, энэхүү хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагад нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг УБТЗд даалгаж шийдвэрлэв. Дээрх дурдсан Ж.Өын шүүхэд гаргасан нэхэмжлэлүүд, түүнийг шийдвэрлэсэн бүх шатны шүүхийн шийдвэрүүдийн огноо зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан УБТЗаас 57 429 206 /тавин долоон сая дөрвөн зуун хорин есөн мянга хоёр зуун зургаан/ төгрөгийг гаргуулан Ж.Ө-д олгосугай. 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Ж.Өын ажилгүй байсан 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагад нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг УБТЗд даалгасугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Ж.Өын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, УБТЗаас 445 100 /дөрвөн зуун дөчин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан Ж.Өд орлогод олгосугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН |