Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/28

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,

      Шүүгдэгч нарын өмгөөлөгчид А.С-, С.Т,

      Шүүгдэгч М.А-, Х.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.т овогт Х-ны Ж-, С овогт М-ын А- нарт холбогдох эрүүгийн 23130003180024 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

      Шүүгдэгчийн биеийн байцаалт

      1. Монгол Улсын иргэн, 19.... оны ....... дугаар сарын .........-ны өдөр Баян-Өлгий аймгийн Н- суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, төрсөн дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Н- сумын ................ дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш.т овогт Х-ны Ж-, регистрийн дугаар: Б3.........;

     2.Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ........... ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн ......... сумын ............. дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, С овогт М-ын А-, регистрийн дугаар: МТ...............;  

 

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч М.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймаг Өлгий сумын 6 дугаар /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Б-тай хэрүүл маргаан үүсгэн хохирогч М.Б- болон түүний найз С.Ж- нарын нүүрэн хэсэгт цохиж газар унагаан улмаар яллагдагч Х.Ж-тэй бүлэглэн хохирогч М.Б, С.Ж- нарыг зодож, хохирогч М.Б-ы эрүүл мэндэд тархины доргилт, дух, зүүн чамархай хэсэгт оёдолтой шарх, зүүн дунд ядам хуруунд цус хуралт, хэвлий, зүүн мөрөнд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол, хохирогч С.Ж-ын эрүүл мэндэд тархины доргилт, дагз, дух, зүүн чамархай хэсэгт оёдолтой шарх, баруун зүүн нүд хаван хавдар, зүүн нүдний доод зовхи цус хуралт, баруун хацар, эрүү, эгэм орчим цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

       Шүүгдэгч Х.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймаг Өлгий сумын 6 дугаар /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт найз М.А-ийг өмөөрч хохирогч М.Б-, С.Ж- нарын толгойн хэсэгт тус тус чулуугаар цохиж улмаар яллагдагч М.А-тэй бүлэглэн хохирогч М.Б-, С.Ж- нарыг зодож, хохирогч М.Б-ы эрүүл мэндэд тархины доргилт, дух, зүүн чамархай хэсэгт оёдолтой шарх, зүүн дунд ядам хуруунд цус хуралт, хэвлий, зүүн мөрөнд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол, хохирогч С.Ж-ын эрүүл мэндэд тархины доргилт, дагз, дух, зүүн чамархай хэсэгт оёдолтой шарх, баруун зүүн нүд хаван хавдар, зүүн нүдний доод зовхи цус хуралт, баруун хацар, эрүү, эгэм орчим цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Гэм буруугийн талаар:

            1. Прокурор Д.А- шүүх хуралдаанд: “Шүүгдэгч М.А-, Х.Ж- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрийг 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

            2. Шүүгдэгч М.А- шүүх хуралдаанд: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

            3. Шүүгдэгч Х.Ж- шүүх хуралдаанд: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

            4. Шүүгдэгч М.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймаг Өлгий сумын 6 дугаар /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Б-тай хэрүүл маргаан үүсгэн хохирогч М.Б- болон түүний найз С.Ж- нарын нүүрэн хэсэгт цохиж газар унагаан улмаар яллагдагч Х.Ж-тэй бүлэглэн хохирогч М.Б, С.Ж- нарыг зодож, хохирогч М.Б-ы эрүүл мэндэд тархины доргилт, дух, зүүн чамархай хэсэгт оёдолтой шарх, зүүн дунд ядам хуруунд цус хуралт, хэвлий, зүүн мөрөнд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол, хохирогч С.Ж-ын эрүүл мэндэд тархины доргилт, дагз, дух, зүүн чамархай хэсэгт оёдолтой шарх, баруун зүүн нүд хаван хавдар, зүүн нүдний доод зовхи цус хуралт, баруун хацар, эрүү, эгэм орчим цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан, шүүгдэгч Х.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймаг Өлгий сумын 6 дугаар /Хөх толгой/ багийн нутаг дэвсгэрт найз М.А-ийг өмөөрч хохирогч М.Б-, С.Ж- нарын толгойн хэсэгт тус тус чулуугаар цохиж улмаар яллагдагч М.А-тэй бүлэглэн хохирогч М.Б-, С.Ж- нарыг зодож, хохирогч М.Б-ы эрүүл мэндэд тархины доргилт, дух, зүүн чамархай хэсэгт оёдолтой шарх, зүүн дунд ядам хуруунд цус хуралт, хэвлий, зүүн мөрөнд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол, хохирогч С.Ж-ын эрүүл мэндэд тархины доргилт, дагз, дух, зүүн чамархай хэсэгт оёдолтой шарх, баруун зүүн нүд хаван хавдар, зүүн нүдний доод зовхи цус хуралт, баруун хацар, эрүү, эгэм орчим цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-09 дэх тал/, хохирогч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дахь тал/, хохирогч С.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дахь тал/, хохирогч С.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, хохирогч С.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-41 дэх тал/, гэрч К.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 526 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/, Баян-Өлгий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 527 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/, Баян-Өлгий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/, яллагдагч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/, яллагдагч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 124 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            7. Шүүгдэгч М.А-, Х.Ж- нар нь өөрсдөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            8. Энэ хэргийн улмаас хохирогч М.Б-, С.Ж- нарт учирсан хохирлыг шүүгдэгч М.А-, Х.Ж- нар нь төлж барагдуулсан байх тул тэднийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч М.А-, Х.Ж- нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, дээрх ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Иймд шүүгдэгч М.А-, Х.Ж- нарт Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500.000 төгрөгтэй тэнцэх юм.

 

12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-, Х.Ж- нарт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

 

13. Шүүгдэгч М.А-, Х.Ж- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

 

14. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.А-, Х.Ж- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

 

15. Шүүгдэгч М.А-, Х.Ж- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.т овогт Х-ны Ж-, С овогт М-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан бүлэглэж “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.А-, Х.Ж- нарын тус бүрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-, Х.Ж- нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч М.А-, Х.Ж- нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч М.А-, Х.Ж- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-, Х.Ж- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК