| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00647/И |
| Дугаар | 153/ШШ2020/00604 |
| Огноо | 2020-08-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 153/ШШ2020/00604
| 2020 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2020/00604 | Жаргалант сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, нэхэмжлэгч Скайтел ХХК /2576376/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Н д холбогдох 180,887 /нэг зуун наян мянга найман зуун наян долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 153/2020/00647/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Н нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 72923 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээг Скайтел Корпораци ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг Скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцөлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Н нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг зогсоосон. Иймд Э.Н-аас төлбөр болон төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл болох 177387 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг, нийт 180,387 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Э.Н-д холбогдуулан 180,387 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь хариуцагч Э.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 180,387 төгрөгийг 2020 оны 08 сарын 05-ны өдөр төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Скайтел ХХКийн гүйцэтгэх захирал Д.Н нь ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 20/2095 дугаартай албан бичгээр О.Б-т итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 4 дүгээр тал/
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,077 төгрөгийн тал хувь болох 3,035.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 3,038.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Н-д холбогдох 180,387 /нэг зуун наян мянга найман зуун наян долоо/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,077 төгрөгийн тал хувь болох 3,035.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 3,038.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ