| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0021/Э |
| Дугаар | 2014/ШЦТ/30 |
| Огноо | 2024-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2014/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0021/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000646 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжмэлчин мэргэжилтэй, “Говь хангай мебель” ХХК-д худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын*******,******* оршин суух хаягтай, урьд
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,******* ,
******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 30-ны орой 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Макс” караокед зөөгч******* болон захирал нартай “нэмэгдсэн өртгийн албан татварын баримт өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаарийн биед халдан эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 30-ны орой манай караокегоор үйлчлүүлдэг эмэгтэй урд нь харж байгаагүй нэг эмэгтэйн хамт орж ирсэн. Тэр 2 эмэгтэй орж ирээд 4 ширхэг пиво захиалаад сууцгаасан. Тэгсэн чинь тэр манайхаар үйлчлүүлж байсан эмэгтэй намайг гараад явчихсан хойгуур НӨАТ-ын баримтаа авъя гэж байна гээд зөөгч над руу утсаар ярихаар нь би наагуур чинь хүмүүс аваагүй баримтууд байгаа, тэд нараас өгчих гэж хэлсэн. Манай зөөгч 62,000 төгрөгийн НӨАТ-ын баримт аваачиж өгсөн чинь авахгүй, өөрийнхөө 26,000 төгрөгийн үнэтэй НӨАТ-ын баримтаа авъя гээд байна гэж хэлэхээр нь би буцаад ажилдаа очоод 26,000 төгрөгийн үнэтэй баримтыг гаргаж өгсөн чинь авахгүй гээд бичлэг хийгээд байсан. Манай зөөгч яагаад бичлэг хийгээд байгаа юм бэ гээд утастай гарыг нь түлхсэн чинь гар утас нь газар уначихсан, цагдаа дуудна гээд над руу агсарч агсам согтуу тавиад миний гар утсыг авч шидсэн, тэкэн дээр байсан халуун устай ус буцалгагч авч шидээд тэр хавьд байсан камерын дэлгэц компьютерыг авч шидсэн. Манай зөөгч охинг үсдэж чирээд байж байхад нь би салгасан чинь миний биед халдаж зодсон. Миний үснээс зулгаагаад гар руу цохиод маажсан.Тэгээд бас хөл рүү өшиглөөд буцалсан халуун ус цацсан. Камерын дэлгэц болон камерын санах ой сүүлд үзэхэд хэвийн ажиллаж байсан. Мөн миний iphone маркийн гар утас хэвийн ажиллаж байгаа. Надад эд зүйлийн хохирол байхгүй. Миний эрүүл мэндийн асуудал чухал байна.******* агсам тавьж байсан эмэгтэй *******ийн биед халдсан зүйл байхгүй. ******* нь зөөгч охин руу дайраад байхаар нь би 5 дугаартай вип өрөөнд оруулаад*******г түгжсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-21/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 30-ны орой 23 цагийн орчимд “Макс” караокед хамт ажилладаг гэх эмэгтэйн хамт байсан. Бид хоёр Сэнгүр нэртэй 0.5 литрийн савлагаатай пиво 4 ширхгийг авсан. бусадтай маргалдаж хэрүүл үүсгэж байхад би хамт байгаагүй, гадаа хүлээж байсан. Гарч ирэхгүй болохоор нь буцаад ортол манай найз тэкний ард зогсож байсан охинтой маргалдаж байсан. нь захирал гэх эмэгтэйтэй маргаан үүсгэн зууралдаж байхдаа цээжин хэсэг рүү нь түлхээд холдуулж байсан. Тэкэн дээр байсан зүйлүүдийг цохиж унагаасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 30-ны орой 23 цагийн орчим гэрээсээ гараад “Макс” гэх нэртэй караокед нөхрийн дүү Санкатай хамт явж байсан. Намайг сүүлд захиалсан дуугаа дуулах гээд байж байхад тэкний урд байсан хүмүүс маргалдаж эхэлсэн. НӨАТ баримтаа нэхээд орилоод байсан. Зөөгч охин та бичлэг хийж болохгүй гээд утсаа барьсан хэсэг рүү нь түлхээд унагаасан. Тэгээд удалгүй чи миний утсыг шидчихлээ гээд тэкэн дээр байсан дэлгэц, ус буцалгагч зэргийг авч шидсэн. Захирал гэх эмэгтэйг цээж, зүүн талын мөр хэсэгт цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1087 дугаартай: “...ийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-43/,
Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай байгууллага дээр ачаа буусан. Тэр үед бараагаа тоолж хүлээж авчхаад ажлын газрын хүн болох Энхмандалын хамт Дархан-Уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг “Макс” нэртэй караокед орж бид хоёр 2 хоёр шилтэй пиво авч уусан. Тэгээд тооцоогоо хийгээд гарах гээд НӨАТ-ын баримтаа авах гэтэл бармен охин нь НӨАТ-ын баримт байхгүй ээ гэж хэлсэн. Тэр асуудлаас болж барментэй маргалдаж эхэлсэн бөгөөд би тухайн үед гар утсаа халааснаасаа гаргаж ирээд нөхөртэйгөө ярих гэтэл тэр бармен охин намайг бичлэг хийлээ гэж хэлээд миний гар утсыг цохиод газарт унагаачихсан ба тэр үед би утсаа аваад үзтэл дэлгэц нь хагарчихсан байсан. Тэгээд тэр бармен охин баарныхаа захирлыг дуудсан бөгөөд нэг эмэгтэй орж ирээд тэр бармен охинтойгоо ярилцаад юу болсон талаар асууж байсан бөгөөд надад 63,000 төгрөгийн баримт гаргаж өгөхөөр нь би авахгүй 24,000 төгрөгийн баримтаа авна гэж хэлснээс болж би тэр баарны захирал гэх эмэгтэйтэй мөн маргалдаж эхэлсэн. Маргаан ширүүсээд би аймар уур бухимдалтай болсон бөгөөд би тэр уурандаа бие барьж чадалгүй захирал эмэгтэйн биеэс бариад зууралдаж байснаа санаж байна. Яг цохисон үгүйгээ би сайн санахгүй байна. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч *******ийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогчт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД