Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 00768

 

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2020/00768

Ховд аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, ... тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Будуулынхан овогт Моломын Бгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магжаржав багт байрлах, Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт холбогдох

Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн төлөөлөгч Ц.Цэцэгжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, гэрч Д.Хорлоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар М.Б намайг сахиулын ажлаас чөлөөлснийг эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь:

Нэг. Нэхэмжлэгч М.Б намайг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаараа заагаагүй нь ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан шийдвэр гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хоёр. Ажил олгогчоос ажилтан надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоогоогүй, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заагаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасныг зөрчиж байна. Иймд нэхэмжлэгч М.Б миний хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт холбогдох гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгтэй шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэг нь нэхэмжлэгч М.Бгийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлс 1,363,387 төгрөгийг нэхэмжпэгчид төлнө. Нэхэмжлэгч М.Б нь ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан үнэн болно гэж эвлэрч эвлэрийн гэрээ байгуулсан гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Цэцэгжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаттай шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэг нь нэхэмжпэгч М.Бгийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлс 1,363,387 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө. Нэхэмжлэгч М.Б нь ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан үнэн болно гэж эвлэрч эвлэрийн гэрээ байгуулсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны үед Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэг нь нэхэмжпэгч М.Бгийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлс 1,363,387 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө. Нэхэмжлэгч М.Б нь ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан үнэн болно гэж зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгээс 36,764 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар М.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгт холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэрэгт Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэг нь нэхэмжпэгч М.Бгийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлс 1,363,387 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө. Нэхэмжлэгч М.Б нь ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан үнэн болно гэж эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгээс 36,764 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ