Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 00769

 

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2020/00769

Ховд аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, .. айлын орон сууц, .. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Ноён цорз овогт Бямбаагийн Огийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан баг, ..-.. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Боржигон овогт Батчимэгийн Эд холбогдох 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.О би 2020 оны 07 дугаар сарын 20-ны үед Ховд аймгийн FАСЕВООК-ээр Барилгын засал чимэглэлийн ажил хийнэ гэсэн зарын дагуу Б.Этай утсаар холбогдон Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 72 айлын орон сууцны 36 тоот байрыг 3.500.000 төгрөгөөр, Билэг төвийн дээврийг 300.000 төгрөгөөр будахаар харилцан амаар тохиролцсон. Гэвч Э нь Билэг төвийн дээврийн хагасыг нь будаад үлдсэн хэсгийг нь будаагүй. Мөн 72 айлын орон сууцны барилгын засварыг нэг өдөр л ирж манай ажилчидтай хамтран хана нураалцсанаас өөр ажил хийгээгүй. Ингээд маргааш нь ирж ажиллана гэж хэлээд надаас урьдчилгаа 1.600.000 төгрөг, дээврийн ажлын хөлс 300.000 төгрөг нийт 1.900.000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлэн өгсөн болно. Гэвч Б.Э нь тухайн урьдчилгаа мөнгийг авсан боловч тохиролцсон ажил үүргээ гүйцэтгэлгүйгээр сураггүй алга болсон тул Ховд аймгийн Цагдаагийн газарт хандаж хаана байгаа газрыг нь олж тодруулсан. Иймд Б.Эгаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд өгсөн 1.700.000 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү гэжээ.

Зохигчоос тус шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ...Б.Э би 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Од өгөх, нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,500.000 төгрөгийг дээр дурдсан хугацаанд авч, үлдэх 200.000 төгрөгөөсөө татгалзав ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь хариуцагч Б.Эд холбогдуулан 1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч Б.Э би 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Од өгөх, нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,500.000 төгрөгийг дээр дурдсан хугацаанд авч, үлдэх 200.000 төгрөгөөсөө татгалзав... гэж эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,275 төгрөгийг хариуцагч Б.Эгаас гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Б.Огийн нэхэмжлэлтэй, Б.Эд холбогдох 1,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ...Б.Э би 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Од өгөх, нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,500.000 төгрөгийг дээр дурдсан хугацаанд авч, үлдэх 200.000 төгрөгөөсөө татгалзав...  гэж зохигч нь  эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20,275 төгрөгийг хариуцагч Б.Эгаас гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ