Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 00770

 

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2020/00770

Ховд аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Бугат баг, .. тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Тайж овогт Батсүхийн Эгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, 6-2 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Анчин овогт Цогтбаатарын Хт холбогдох 51,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Б.Э нь 2018 оны 07 сарын 26-ны өдөр иргэн Ц.Хтэй өөрийн өмчлөлийн 56-28 ХОА дугаартай, LВZ446DВ46А009982 тоот аралын дугаартай, North benz ND4250 W362JJ маркийн, 2006 онд үйлдвэрлэсэн, Цагаан өнгөтэй Зүтгүүрийн зориулалттай автомашиныг, 35-16 ГЧ улсын дугаартай, L1С39DRС060001748 аралын дугаартай, 302 маркийн улаан өнгөтэй SGZ чиргүүлийн хамт 60,000,000 /жаран сая/ төгрөгөөр худалдахаар Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн 2.1-д Автомашиныг худалдах үнийг нийт 60.000 000 /жаран сая/ төгрөгөөр тохиролцсон бөгөөд урьдчилгаа төлбөр 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг 2018 оны 07 сарын 25-ны өдөр бэлнээр төлсөн ба үлдэгдэл төлбөр 45 000 000 /дөчин таван сая/ төгрөгийг 1 жилийн хугацаанд буюу 2019 оны 07 сарын 25-ны дотор төлж дуусгахаар тохиролцсон. Хариуцагч Ц.Х нь 2018 оны 07 сарын 25-ны өдөр бэлнээр урьдчилгаа 10,000,000 /арван таван сая/ төгрөгийг төлсөн. 2018 оны 08 сард 11.000.000 сая төгрөгийг нийт 26.000.000 /хорин зургаан сая/ төгрөгийг төлсөн. үлдэгдэл төлбөр 34.000.000 /гучин дөрвөн сая/ төгрөгийг өгөхийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Э нь өмнө нь Ховд аймгийн Цэцэг сумын 5-р багт оршин сууж амьдарч байсан бөгөөд одоо Ховд аймаг Жаргалант сум, Бугат багийн 25-р гудамжны 03 тоотод шилжин ирж байнгын оршин суух хаягтай болсон тул байнгын оршин суугаа хаягаа бичсэн болно. Иймд талуудын хооронд байгуулсан Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу Ц.Хээс гэрээнд заасан хариуцлагын дагуу худалдагч тал гэрээнээс татгалзаагүй бол төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн дүнгийн 0.5%- ийн алданги тооцож 17.000.000 төгрөг нийт 51.000.000 /тавин нэгэн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчоос тус шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ... Хариуцагч Ц.Х нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 51,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ц.Хийн нэхэмжлэлийн шаардлага болох 51,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх саналыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэх, энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Ц.Хт холбогдуулан 51,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч Хариуцагч Ц.Х нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 51,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ц.Хийн нэхэмжлэлийн шаардлага болох 51,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх саналыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэх, энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй... гэж эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 206,475 төгрөгийг хариуцагч Ц.Хээс гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Б.Эгийн нэхэмжлэлтэй, Ц.Хт холбогдох 51,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ...Хариуцагч Ц.Х нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 51,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ц.Хийн нэхэмжлэлийн шаардлага болох 51,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх саналыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэх, энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй...  гэж зохигч нь  эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 206,475 төгрөгийг хариуцагч Ц.Хээс гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ