Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 00771

 

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2020/00771

Ховд аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, НВЦ байр, .. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Дархан овогт Нямдаваагийн Б...ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Наран баг, Болорын 27 дугаар байр, 5 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Тайж овогт Басанжавын О...д холбогдох 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч Н.Б... нь хариуцагч Б.О...д 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хөдлөх эд хөрөнгө буюу land cruiser 105 маркийн машиныг 33,000,000 сая төгрөгеөр, шаланз маркийн тээврийн хэрэгсэлийн чиргүүлийг 13,000,000 сая төгрөгөөр тус тус зарсан, land cruiser 105 маркийн машины 33,000,000 сая төгрөг, шаланз маркийн тээврийн хэрэгсэлийн чиргүүлийн 13,000,000 сая төгрөгийг хариуцагч Б.О... нь 2019 оны 06 дугаар сард бүх мөнгийг өгнө гэсэн боловч land cruiser 105 маркийн машины 33,000,000 төгрөгийг өгсөн. Харин чиргүүлийн мөнгийг цувуулж өгсөөр одоо 4,500,000 төгрөгийг өгөөгүй байна. Иймд нэхэмжлэгч Н.Б... надад хариуцагч Б.О...ас чиргүүлийн үлдэгдэл үнэ 4,500,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

Зохигчоос тус шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ... Хариуцагч Б.О... нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 4,500,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь хариуцагч Б.Отгонтулгын 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор 4,500,000 төгрөг төлөх саналыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэх, энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь хариуцагч Б.О...д холбогдуулан 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч Хариуцагч Б.О... нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 4,500,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь хариуцагч Б.Отгонтулгын 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор 4,500,000 төгрөг төлөх саналыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэх, энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй... гэж эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43,475 төгрөгийг хариуцагч Б.О...ас гаргуулан нэхэмжлэгч Н.Б...д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Н.Б...ын нэхэмжлэлтэй, Б.О...д холбогдох 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ...Хариуцагч Б.О... нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 4,500,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь хариуцагч Б.Отгонтулгын 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор 4,500,000 төгрөг төлөх саналыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэх, энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй...  гэж зохигч нь  эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43,475 төгрөгийг хариуцагч Б.О...ас гаргуулан нэхэмжлэгч Н.Б...д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ