| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2026/0389/З |
| Дугаар | 221/МА2026/0626 |
| Огноо | 2026-09-03 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2026/0626
| 2026 09 03 221/МА2026/0626
Өлке констакшн ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн: Даргалагч: Шүүгч Г.Билгүүн Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Зоригтбаатар Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү, Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Нэхэмжлэгч: Өлке констракшн ХХК Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Гуравдагч этгээд Еба констракшн ХХК Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0684 дүгээр, Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзаяа, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Есөн-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Гүлжан, өмгөөлөгч С.Пүрэвдаш, Е.Малик Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг Хэргийн индекс: 110/2026/0389/З ТОДОРХОЙЛОХ нь: 1.Нэхэмжлэгч Өлке констракшн ХХК-иас Төрийн худалдан авах ажиллагааны газар, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус холбогдуулан Еба констаркшн ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмж, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Еба констракшн ХХК-д хүргүүлсэн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/356 мөн өдрийн А-1/357 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилга /Баян-Өлгий, Өлгий сум/, ШШГЕГ/20260101001 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Еба констракшн ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №03 дугаар Үнэлгээний хорооны шийдвэр (зөвлөмж)-ийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-1/732, мөн өдрийн А-1/727 дугаар мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоолгож, тендерийг дахин үнэлүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Еба констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээг хүчингүй болгуулах-аар маргасан байна. 2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0684 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Эрчим хүчний тухай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2 дахь заалтыг тус тус баримтлан Өлке констракшн ХХК-иас Төрийн худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороо болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан гаргасан Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмжийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Еба констракшн ХХК-д хүргүүлсэн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/356 дугаар мэдэгдэл, Өлке констракшн ХХК-д хүргүүлсэн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/357 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулж, тендерийг дахин үнэлүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Еба констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн Еба констракшн ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №03 дугаар Үнэлгээний хорооны шийдвэр (зөвлөмж)-ийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-1/732, А-1/727 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж тус тус шийдвэрлэсэн. 3. Давж заалдах гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан. Энэхүү эрх зүйн шууд үр дагавар бий болгосон гэх шинжийг агуулж буй захиргааны акт нь Еба констракшн ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №03 Үнэлгээний хорооны шийдвэр /зөвлөмж/, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-1/727 дугаар, А-1/732 дугаар мэдэгдлүүд бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26, 27, 28- д заасан тендерийг хянан үзэх, үнэлэх, захиалагчийн шийдвэр гаргах захиргааны үйл ажиллагаа мөн. Гэтэл шүүх эдгээр зөвлөмж, болон мэдэгдлийг захиргааны актын шинжийг агуулаагүй тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Харин Еба констракшн ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмж, Захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын Еба констракшн ХХК-д хүргүүлсэн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/356 дугаар, Өлке констракшн ХХК-д хүргүүлсэн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А1/357 дугаар мэдэгдэл нь эрх зүйн үр дагаваргүй, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан гэх шинжийг агуулаагүй, Сангийн яамны шийдвэрээр эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актууд юм. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны болон Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчид тендерийн эхний шалгаруулалт, сүүлийн шалгаруулалт аль аль нь хүчинтэй, эрх зүйн үйлчлэлтэй гэсэн тул нэхэмжлэгчээс тендерийн эхний шалгаруулалтын үйл ажиллагаатай маргаж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болохыг хэргээс харж, шүүх хуралдааны мэтгэлцээнээс мэдэж болно. Тендер шалгаруулалт хууль бус, ялагч Еба констракшн ХХК нь техникийн шалгуурыг хангаагүй тухайд. Нэхэмжлэгч 3 үндэслэлээр нэхэмжлэлээ гаргаж, анхан шатны шүүх хуралдаанд доорх 2 үндэслэлийн хүрээнд хэргээ хэлэлцүүлж шийдвэрлэсэн. Тендерийн баримт бичгийн заалт: ТШЗ 19.1. Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэх эсэх: Тийм. г) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны хүчин төгөлдөр мэргэжлийн гэрчилгээний хуулбарыг тендерт хавсарган ирүүлнэ. Еба констракшн ХХК-ийн ирүүлсэн тендер: Еба констракшн ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд санал болгосон Ж.Дауырбекийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр олгосон 20180487 дугаартай, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн УГ1902 дугаартай гэрчилгээнүүд ирүүлсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/370 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам-ын 5.8-д ХАБЭА-н сургалтын байгууллагад олгох гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 хүртэл жил байна гэж, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/173 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам-ын 6.7-д ХАБЭА-н сургалтын байгууллагад олгох гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 жил байна гэж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Журам батлах тухай А/130 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 4.16-д ХАБЭА-н ажилтны сургалтыг төгсөгчдөд олгох гэрчилгээ нь 3 жилийн хугацаатай байх... гэж тус тус зааснаар гэрчилгээ 3 жилийн хугацаатай хүчинтэй бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтны гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусгавар болсон байгаа нь шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Төрийн худалдан авах ажиллагааны газар үнэлгээ хийхдээ хууль, батлагдсан журмыг компаниудад ялгавартай байдлаар хууль ёсны дагуу ашиглахгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа тул хууль хяналтын байгууллагад хандаж байгаа юм. Төрийн худалдан авах ажиллагааны газар 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А-1/5441 дугаар мэдэгдлээрээ гэрчилгээ 3 жилийн хугацаанд хүчинтэй байх гэх шаардлага хангаагүй гэж оролцогчийн тендерээс татгалзаж байжээ. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмын хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газар ижил тохиолдолд ижил шийдвэр гаргах ёстой. Журмаар тодорхой зохицуулсан асуудлаар бодитой гомдол гаргаж, өөрийнх нь урьд хүргүүлж байсан мэдэгдлийг гомдолдоо хавсарган өгсөн ч шаардлага хангаагүй Еба констракшн ХХК-ийг шалгаруулсаар байгаа нь худалдан авах ажиллагаа шударга бус явагдаж байгааг илтгэж байна. Тендерийн баримт бичгийн заалт: ТШЗ 19.1. 2. Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: а)Тендерт оролцогч өөрийн эзэмшлийн болон түрээсийн гэрээний дагуу ашиглах машин механизм, тоног төхөөрөмжийг цахим систем дэх V бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. б)Машин механизм, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ нь тухайн төсөл, арга хэмжээнд зориулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд нийцсэн, машин механизмын улсын дугаар, ашиглах хугацаа, түрээсийн төлбөр бусад шаардлагатай мэдээллийг тодорхой тусгасан байх шаардлагатай. Еба констракшн ХХК-ийн ирүүлсэн тендер: Еба констракшн ХХК-ийн тендерт санал болгосон 8190БӨҮ улсын дугаартай автокраныг Авто тээврийн үндэсний төвийн https://smartcar.mn/, https://www.autobox.mn/Autobox цахимаас шалгаж үзэхэд 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш иргэн Көпберген овогтой Серикболын нэр дээр байгаа тээврийн хэрэгсэл байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тээврийн хэрэгслийн лавлагааг авч шинжлэн судлахад Еба констракшн ХХК-ийн тендерийг үнэлэх үед тендерийн баримтад хавсаргасан 8190БӨҮ улсын дугаартай автокраны түрээсийн гэрээ нь хүчингүй, өмчлөгч нь солигдсон, баримт бичгийг өөрчилсөн байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш тендерийг өөрчлөх, эсхүл буцаахыг хориглоно гэж заасан байхад Еба констракшн ХХК нь тендер хүлээн авах хугацаанаас хойш тендер нь өөрчлөгдөж, хавсаргасан баримтууд нь эрх зүйн үйлчлэлгүй болсон болохыг шүүх дүгнэж өгнө үү. Дээрх үндэслэлүүдээр Еба констракшн ХХК-ийн илгээсэн тендер шаардлага хангахгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ. ХЯНАВАЛ 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж Өлке констракшн ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.. 3. Еба констракшн ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №03 дугаар Үнэлгээний хорооны шийдвэр (зөвлөмж)-ийг хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-1/732, А-1/727 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд, 3.1. Анхан шатны шүүх ... захиргааны актын шинжийг агуулаагүй ... гэсэн үндэслэлээр тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна. 3.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмжөөр ... "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.1 дэх хэсгийг үндэслэн үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар "ЕБА констракшн" ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж гэрээ байгуулах эрх олгохоор, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.2 дахь хэсгийг үндэслэн үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар хоёрдугаарт "Нур-Едил" ХХК, гуравдугаарт "Өлке констракшн" ХХК, дөрөвдүгээрт "Турлиахт" ХХК эрэмбэлэгдсэн тул шалгараагүй тухай мэдэгдэл хүргүүлэхээр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.3 дахь хэсгийг үндэслэн үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар "Од дизайн" ХХК, "ЛАУЛАУ" ХХК-ийн түншлэл, "Виктори буйлдинг" ХХК, "Бапкер" ХХК-ийн түншлэл, "Жанат" ХХК, "Дайчин хүлэг" ХХК-ийн түншлэл, "Алтайшар говь" ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэж үзэж тус тус тендерээс татгалзах-аар шийдвэрлэсэн байна. 3.3. Сангийн яам нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч хянаад 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03/1898 дугаар албан бичгээр ... "Еба констракшн" ХХК-аас тендерт ирүүлсэн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 26/10 дугаартай тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээг "Мөстийн ундарга" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гүйцэтгэх захирал Көпбергений Серикболтой байгуулснаас гадна гэрээнд гэрээний зүйл, зориулалт, төлбөр, гэрээний хүчинтэй байх хугацаа тусгагдсан байх тул дээр дурдсан ТШЗ 17.1-ийн 2, ТШЗ 19.1-ийн 2-ын б-д заасан шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй ... "Еба констракшн ХХК цахим системд Халаалт, агаар сэлгэлтийн инженерээр С.Досжаныг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд Ж.Дауырбекийг тус тус санал болгож ирүүлсэн ... С.Досжаны дээд боловсролын дипломын мэдээллийг цахим системээс шалгахад 2016 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Халаалт, агаар сэлгэлт /580500/ мэргэжлээр төгссөн тухай дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолтод үндэслэн дээр дурдсан ТШЗ 17.1-ийн 1-д заасан "2.Халаалт агаар сэлгэлтийн инженер 1 байх. Халаалт агаар сэлгэлтийн инженер мэргэжилтэй" гэсэн шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй... Ж.Дауырбекийн 2018, 2021 онд Менежер карьерийн институтыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар төгссөн гэрчилгээг тендерт ирүүлсэнд үндэслэн дурдсан ТШЗ 17.1-ийн 1-д заасан "6.Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан 1 байх, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх гэсэн шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн байна. ... Ж.Дауырбекд 2021 онд олгосон гэрчилгээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын "Журам батлах тухай" 2025 оны А/130 дугаар тушаалыг буцаан хэрэглэх үндэслэл болохгүй. Харин 2021 онд Ж.Дауырбекд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтны гэрчилгээ олгоход баримталж байсан холбогдох журмаар уг гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа эсэхийг нягталж, журмын 5.9-д заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байх бөгөөд захиалагчийн шийдвэрийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацааг дуусгавар болгож байгаа талаар дурдсан байна. 3.4. Ийнхүү Сангийн яам нэхэмжлэгчийн тендер шалгаруулалтыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянасан байх боловч тендер шалгаруулалтыг хүчингүй болгоогүй, хэвээр үлдээсэн байна.
3.5. Хэрэгт авагдсан Тендерийн үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тэмдэглэл /зөвлөмж/-ээс үзэхэд тендер шалгаруулалттай холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргасантай холбогдуулан үнэлгээний хороо дахин хуралдсан байх бөгөөд ... өмнө гаргасан Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрийг өөрчлөх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагчаас 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-1/727 дугаар албан бичгээр Өлке констракшн ХХК-д 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/357 дугаар албан бичгээр хүргүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээснийг, А-1/732 дугаар албан бичгээр Еба констракшн ХХК-д Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хэвээр үлдээснийг тус тус мэдэгджээ. 3.6. Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №03 дугаар Үнэлгээний хорооны шийдвэр (зөвлөмж)-ээр өмнөх шийдвэрээ хэвээр үлдээж шийдвэрлэхдээ тендерт оролцогчдын үнэлгээтэй холбогдуулан нэмэлтээр болон шинээр ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэсэн үнэлгээ дүгнэлт гаргаагүй, өмнөх шийдвэртээ аливаа өөрчлөлтийг оруулж шийдвэрлээгүй байх тул эрх зүйн үр дагавар бүхий захиргааны актын шинжийг агуулсан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 3.7. Мөн Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-1/732, А-1/727 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр үнэлгээний хороо өмнөх шийдвэрээ хэвээр үлдээсэн болохыг мэдэгдсэн, өөр үр дагавар бүхий шийдлийг агуулгагүй байх тул уг мэдэгдлүүдийг бие даасан үр дагавар бүхий захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх ... Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын эрх зүйн үр дагавар шууд үүсгэх гэсэн үндсэн шинжийг хангахгүй гэж дүгнэсэн нь мөн үндэслэл бүхий байна. 3.8. Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №03 Үнэлгээний хорооны шийдвэр /зөвлөмж/, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-1/727 дугаар, А-1/732 дугаар мэдэгдлүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26, 27, 28-д заасан тендерийг хянан үзэх, үнэлэх, захиалагчийн шийдвэр гаргах захиргааны үйл ажиллагаа мөн. Гэтэл шүүх эдгээр зөвлөмж, болон мэдэгдлийг захиргааны актын шинжийг агуулаагүй тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. 4. Нэхэмжлэгчийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмж, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/356, А-1/357 дугаар мэдэгдлүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 4.1. Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмжөөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-т Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэсний дагуу 1/ Еба констракшн ХХК-ийн 5,839,803,825 (таван тэрбум найман зуун гучин есөн сая найман зуун гурван мянга найман зуун хорин тав) төгрөгийн, 2/ Нур-Едил ХХК-ийн 6,000,000,000 (зургаан тэрбум) төгрөгийн, 3/ Өлке констракшн ХХК-ийн 6,060,000,000 (зургаан тэрбум жаран сая) төгрөгийн, 4/ Турлиахт ХХК-ийн 6,209,422,651 (зургаан тэрбум хоёр зуун есөн сая дөрвөн зуун хорин хоёр мянга зургаан зуун тавин нэг) төгрөгийн үнийн саналыг тус тус үндэслэн эрэмбэлж, гэрээ байгуулах эрхийг хуулийн 28.1.1-т заасны дагуу Еба констракшн ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. 4.2. Нэхэмжлэгчээс ...Еба констракшн ХХК-ийн санал болгосон иргэн Ж.Дауырбекийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс олгосон 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр олгосон №20180487 дугаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалт-д суралцаж, төгссөн сертификатын хугацаа 3 (гурав) жил тул хүчинтэй хугацаа дууссан байхад шалгаруулсан нь буруу, ... Төрийн худалдан авах ажиллагааны газрын Грөвинг валью ХХК-д хүргүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А-1/5441 дүгээр албан бичигт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан-ы гэрчилгээг дурдсан журмын дагуу 3 жилийн хугацаа дууссан гэх үндэслэлээр тендерээс татгалзсан байсан атлаа гуравдагч этгээдийн санал болгосон Ж.Дауырбекийн материал мөн адил 3 жил байх шаардлага хангахгүй байхад шаардлага хангасан гэж дүгнэсэн нь эрх тэгш, шударга ёсны зарчимд нийцэхгүй ... Автотээврийн үндэсний төвийн Автотээврийн цахим системд бүртгэгдсэн нээлттэй мэдээллээс үзэхэд Еба констракшн ХХК-ийн санал болгосон автокраны өмчлөгч нь хувь хүн байхад, тендерийн баримтдаа хуулийн этгээд буюу Мөстийн Ундарга ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг хавсаргаж хүргүүлсэн нь ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 19.1-ийн 2-а дахь хэсэгт Тендерт оролцогч өөрийн эзэмшлийн болон түрээсийн гэрээний дагуу ашиглах машин механизм, тоног төхөөрөмжийг... санал болгоно гэснийг зөрчсөн гэж маргасныг анхан шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн нь буруу биш байна. 4.3. Хариуцагч, гуравдагч этгээд нараас ... сертификатыг 2018 онд авсан ба тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан журамд хугацаа заагаагүй тул одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа журмын шилжилтийн зохицуулалтын дагуу хүчин төгөлдөр, шинэчилсэн журмын дагуу тус сургалтад хамрагдсан иргэдийн бүртгэх ажиллагааг холбогдох төрийн байгууллага хийж эхлээгүй тул тухайн 3 жилийн хугацаа одоогоор хамаарахгүй ... тендер нээх, үнэлэх үед автокраны өмчлөгч хуулийн этгээд байсан буюу 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Авто тээврийн үндэсний төвийн цахим лавлагаагаар эзэмшигч нь Мөстийн Ундарга ХХК байсан... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч тус тус маргасан нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн маргасан үндэслэлүүд доорх үндэслэлүүдээр няцаагдаж байна. Тухайлбал, 4.4. Нэхэмжлэгчийн ... гуравдагч этгээд Еба констракшн ХХК-ийн санал болгосон иргэн Ж.Дауырбекийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний сертификат шаардлага хангаагүй гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ... гуравдагч этгээд Еба констракшн ХХК-ийн санал болгосон иргэн Ж.Дауырбекийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний сертификат шаардлага хангаагүй... гэж маргасан үндэслэлтэй холбогдуулан ... иргэн Ж.Дауырбек нь анх сургалтад хамрагдаж сертификат олгоход хугацаагүй байсан боловч 2021 онд маргаан бүхий гэрчилгээг гаргуулан авахад 3 жилийн хугацаатай журмын зохицуулалт мөрдөгдөж эхэлсэн байх тул одоогийн хүчин төгөлдөр журмын хугацааны зохицуулалт үйлчлэхгүй ... гэрчилгээг хүчин төгөлдөрт тооцно гэсэн нь үндэслэлгүй .... иргэн Ж.Дауырбек нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан тул захиалагчийн ТББ-ийн 19.1-ийн 1г-д заасан шаардлагыг хангасан ... гэж дүгнэсэн нь зөв байна. 4.5. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/130 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах журам-ын 4.16-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны сургалтыг төгсөгчдөд олгох гэрчилгээ нь 3 жилийн хугацаатай байх ба гэрчилгээний хугацааг сунгах , Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/33 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам-ын 5.3-т ... сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн ажилтанд сургалт зохион байгуулсан байгууллага сертификат олгоно ... гэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах, шалгалт авах журам-ын 5.8-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын байгууллагад олгох гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 хүртэл жил байна ..., 6.2-т Мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллага ажлын 10 хоногийн дотор судлан, шаардлага хангасан байгууллагын бүртгэлийн гэрчилгээг 3 жилийн хугацаагаар сунгах гэж тус тус заасан байна. 4.6. Еба констракшн ХХК тендерт оролцохдоо иргэн Ж.Дауырбекийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс олгосон 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр олгосон №20180487 дугаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалт-д суралцаж, төгссөн сертификат зэргийг хавсарган Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллуулахаар санал болгож хүргүүлжээ. 4.7. Иргэн Ж.Дауырбекийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалтад 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр суралцаж төгссөн тухайн цаг хугацааны үед үйлчилж байсан Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/33 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам-ын 5.3-т ... сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн ажилтанд сургалт зохион байгуулсан байгууллага сертификат олгоно гэж заасан, харин сертификатыг хугацаатай олгох талаар зохицуулалт агуулаагүй байжээ. 4.8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах, шалгалт авах журам-ыг шинэчлэн баталж, тус журмын 5.8-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын байгууллагад олгох гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 хүртэл жил байна ... гэж, 6.2-т Мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллага ажлын 10 хоногийн дотор судлан, шаардлага хангасан байгууллагын бүртгэлийн гэрчилгээг 3 жилийн хугацаагаар сунгах гэж тус тус зааснаас үзвэл сургалтын байгууллагад олгох гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 хүртэл жил байхаар журамласан, харин суралцагчид олгох гэрчилгээний хугацааны талаар мөн тусгайлан зохицуулалт агуулаагүй байна. 4.9. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/173 дугаар тушаал болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/130 дугаар тушаалаар тус тус шинэчлэн баталжээ. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа А/130 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах журам-ын 4.16-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны сургалтыг төгсөгчдөд олгох гэрчилгээ нь 3 жилийн хугацаатай байх ба гэрчилгээний хугацааг сунгахын тулд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны мэдлэгийг үнэлэх сорилын цахим системийн давтан сорилын шалгалтад хамрагдана гэж заасан байна. 4.10. Гэвч хэрэгт авагдсан эрх мэргэжлийн байгууллага болох Менежер карьерийн институт-ийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/85 дугаар Тодорхойлолтоор Жаниягийн Дауырбек нь Менежер карьерийн институт-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалтад хамрагдан 2018 оны 02 сарын 18-ны өдөр төгсөж, ХНХЯам, ХАБЭМТөвийн 20180487 дугаартай сертификатыг 2 жилийн хүчинтэй олгосон. Хүчинтэй хугацаа дуусаж 2021 оны 10 сард хугацаагүй сертификат болгон сунгуулсан нь үнэн болно гэж тодорхойлсон байх тул шүүх тус гуравдагч этгээдийн ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 19.1-ийн г-д заасан шаардлагатай холбогдуулан иргэн Ж.Дауырбекийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны гэрчилгээг хавсаргаж хүргүүлснийг хүлээн авч үнэлсэн хариуцагчийн шийдвэрийг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 4.11. Түүнчлэн анхан шатны шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2.5, 2.2.6, 2.2.7 дахь хэсэгт ... хэм хэмжээний акт нь хуулиас давсан... гэх зэрэг агуулга бүхий дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэсэн үндэслэлд хамаарахаар байх боловч энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй, дээр дүгнэсэнчлэн хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээдийн санал болгосон Ж.Дауырбекийн мэргэжлийн сертификатыг хүчингүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх маргасан үндэслэлийн хүрээнд хариуцагчийн шийдвэрийг буруу гэж үзэх үндэслэлгүй. 4.12. Анхан шатны шүүх ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа Еба констракшн ХХК-ийн тендерт санал болгосон иргэн С.Досжаны материал нь ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 17.1-т заасан шаардлагыг хангахгүй талаар маргаж байсан боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тус шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанд энэ үндэслэлээр маргахгүй гэдгээ илэрхийлсэн болохыг дурдсан тул шүүхээс энэ талаарх дүгнэлт өгөөгүй нь буруу биш, мөн өөр хэргийн үйл баримтын талаар хэрэгт авагдаагүй, тус хэргийн маргааны үйл баримтад хамааралтай бус баримтыг шүүх хэргийн үйл баримтад хамаатуулан үнэлж дүгнэх боломжгүй тул анхан шатны шүүх Грөвинг валью ХХК-д хүргүүлсэн 2025 оны өдрийн А-1/5441 дүгээр албан бичигтэй холбогдуулан дүгнэлт хийхгүй талаар зөв дүгнэснийг тус тус дурдах нь зүйтэй байна. 4.13. Ийнхүү анхан шатны шүүхээс Тендерийн үнэлгээний хорооны Еба констракшн ХХК-ийг тендерийн гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... Еба констракшн ХХК-ийн санал болгосон иргэн Ж.Дауырбект олгосон сертификатын хүчинтэй хугацаа дууссан, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Грөвинг валью ХХК-д хүргүүлсэн 2025 оны өдрийн А-1/5441 дүгээр албан бичигт ... гэрчилгээг дурдсан журмын дагуу 3 жилийн хугацаа дууссан гэх үндэслэлээр тендерээс татгалзсан боловч иргэн Ж.Дауырбекийн ижилхэн материалыг шаардлага хангасан гэж дүгнэсэн нь эрх тэгш, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. 4.14. Нэхэмжлэгчээс Эба констракшн ХХК-ийн санал болгосон автокраны өмчлөгч хувь хүн байхад хуулийн этгээдтэй байгуулсан гэрээг хавсаргаж хүргүүлсэн нь тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй гэж маргасан үндэслэлтэй холбогдуулан анхан шатны шүүх ... 81-90БӨҮ улсын дугаар бүхий авто кран нь тендер шалгаруулалтын үед Мөстийн-Ундарга ХХК-ийн нэр дээр байсан нь нотлогдсон тул Тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна. 4.15. Тендерийг 2026 оны 02 дугаар сарын 12 өдөр нээсэн бөгөөд талууд үүнд маргаагүй, хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар 8190БӨҮ улсын бүртгэлийн дугаартай автокран нь тендер сонгон шалгаруулалтын үед буюу 2025 оны 09 дүгээр сарын 05-аас 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Мөстийн Ундарга ХХК-ийн нэр дээр байсан нь тогтоогдсон, гуравдагч этгээд Еба констракшн ХХК нь тендерт оролцохдоо Мөстийн Ундарга ХХК-тай 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ-г, 8190БӨҮ улсын бүртгэлийн дугаартай автокраны 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн гэрчилгээ буюу техникийн тодорхойлолтыг хавсаргаж хүргүүлсэн, Авто тээврийн үндэсний төвийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн цахим лавлагаа зэрэг нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээдээс тендерийн баримт бичгийн автокран санал болгосон хэсгийг ТББ-ийн 19.1-ийн 2а-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 4.16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "тендер" гэж бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, эсхүл үйлчилгээ үзүүлэхээр оролцогчийн ирүүлсэн саналыг ойлгохоор заасан. 4.17. Гуравдагч этгээд Еба констракшн ХХК нь 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 8190БӨҮ улсын бүртгэлийн дугаартай автокраны өмчлөгч болсон нь ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн 19.1-ийн 2а-д заасан өөрийн эзэмшлийн машин механизм, тоног төхөөрөмж гэдэгт нийцсэн, тендер шалгаруулалтын дараа тендерт санал болгосон техник хэрэгсэл өөрийн өмчлөлийнх болсныг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-т Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш тендерийг өөрчлөх, эсхүл буцаахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх тендерийн үр дүнд нөлөөлөхгүй гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй байна. 4.18. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... тендер нээснээс хойш тендерийг өөрчилсөн ... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. 4.19. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/356 дугаар мэдэгдлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилга /Баян-Өлгий, Өлгий сум" ШШГЕГ/20260101001 дугаартай төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.5-д заасны дагуу "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрхийн Еба констракшн ХХК-д олгож, харин А-1/357 дугаар мэдэгдлээр Өлке констракшн ХХК-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилга /Баян-Өлгий, Өлгий сум" ШШГЕГ/20260101001 дугаартай тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.5-д заасан эрэмбийн гуравдугаарт эрэмбэлэгдсэн тул хуулийн 28.1.2-т заасны шалгараагүйг мэдэгджээ. 4.20. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйл Худалдан авах ажиллагааны зарчим, 5.1-д Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална, 27.5-д Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэж заажээ. 4.21. Захиалагчаас Өлке констракшн ХХК-ийн ирүүлсэн үнийн санал нь хуулийн дээрх заалтын дагуу эрэмбэлэхэд 3 дугаарт эрэмбэлэгдэж хамгийн сайн тендерээр шалгараагүйг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А-1/357 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгчээс тендерт хүргүүлсэн өөрийн үнийн санал болон гуравдагч этгээдийн хүргүүлсэн үнийн саналтай холбогдуулан маргаагүй байна. 4.22. Хариуцагчаас гуравдагч этгээд Еба констракшн ХХК-ийг шалгаруулсныг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүйн дээр хариуцагчийн шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу төрийн худалдан авах ажиллагаа хэмнэлттэй байх зарчимд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. 4.23. Иймд Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмж, ТХААГ-ийн 2026 оны А-1/356, А-1/357 дугаар мэдэгдэл нь хууль ёсны тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн байгуулагдсан гэрээг хүчингүй болгох боломжгүй гэж шүүхээс зөв дүгнэж, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Еба констракшн ХХК нарын хооронд 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны барилга /Баян-Өлгий аймаг, Өлгий сум/-ын гэрээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд, 5.1. Дээрх үндэслэлүүдээр Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөвлөмж, ТХААГ-ийн 2026 оны А-1/356, А-1/357 дугаар мэдэгдэл нь хууль ёсны тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн байгуулагдсан гэрээг хүчингүй болгох боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. 6. Мөн анхан шатны шүүхээс гуравдагч этгээд Еба констракшн ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн тендерт бүрдүүлсэн материалд түүний Найши трейд ХХК-тай байгуулсан Машин механизмын түрээсийн гэрээ-нд гарын үсэг зурсан Б.Уянга нь тус компанийг төлөөлөх эрхгүй буюу хуурамч материал бүрдүүлсэн, мөн нэхэмжлэгчийн санал болгосон иргэн н.Янжиндуламын материал шаардлага хангаагүй гэх үндэслэлээр маргасан байх боловч гуравдагч этгээдээс Өлке констракшн ХХК-д холбогдох 2026 оны А-1/357 дугаар шийдвэртэй холбогдуулан бие даасан шаардлага гаргаж маргаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, гуравдагчийн дурдсан үндэслэлд холбогдуулан нэмэлт нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгдээгүй, маргаж буй үндэслэлд тухайлан дүгнэлт өгөөгүйг буруу гэж үзэх үндэслэлгүй. 7. Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
| |||
| | |