Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 95

 

 

                             

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг, улсын яллагч Б.Байгалмаа, шүүгдэгч Э.Соджаргал, түүний өмгөөлөгч Ц.Майбаяр нарыг оролцуулан тус шүүхийн “В“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэргэд овогт Энхбаатарын Соджаргалд холбогдох эрүүгийн 201625032382 дугаартай, 186/2017/0109/э индекстэй хэргийг 2017  оны 03 дугаар сарын 06-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хүний нөөцийн мэргэжилтэй, “Хар сүлд бамбай” ХХК-нд хамгаалагчаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 8 дугаар байрны 02-тоотод оршин суух гэх, Мэргэд овогт Энхбаатарын Соджаргал /РД:УК92050218/,

Холбогдсон хэргийн талаар:                                                                                                                                                                                                         

Э.Соджаргал нь “Хар сүлд бамбай” хамгаалалтын албанд ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М-ойл” шатахуун түгээх станцад хамгаалагчийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Хар сүлд бамбай” хамгаалалтын  албаны захирал Б.Алтансүх нь Э.Соджаргалыг ажлын байраа орхиж явлаа гэж шаардлага тавьсны  улмаас уурлаж “М-ойл” шатахуун түгээх станцын ажлын өрөөний төмөр шүүгээний шургуулгыг өшиглөн хонхойлгож, модон хаалгыг гараараа цохиж цөмлөн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээж 280,000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн  мэдүүлэг:

 1.1. Шүүгдэгч Э.Соджаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ ирчихээд гадуур гараад ирэх хооронд захирал Б.Алтансүх  надруу утсаар яриад хэл амаар доромжилсон. Тусгай хэрэгслээ тайлж байхад хөлд орооцолдоод түмбүүшиг өшиглөсөн. Би байнга гадуур гардаггүй байсан. Би архи уудаггүй, бусдын  эд хөрөнгийг эвдсэн миний буруу гэв.

      Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Номинчимэгийн:..2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр түгээгч Баярцэнгэл, Цэнгэл нарын хамт 24 цагаар ээлжинд хонохоор ажиллаж байсан.  Хар сүлд хамгаалалтын албанаас жолооч Эрдэнэбилэг, хамгаалагч Соджаргал нар ажилласан. Өдөр 16:00 цагийн орчим Хар сүлд хамгаалалтын албанаас оперотар нь залгаад манай хамгаалагч нар байна уу гэж асуухаар жолооч нь байна хамгаалагч нь гадаа машиндаа байна гэж хэлсэн,  орой 19 цагийн орчим дахин залгаад хамгаалагч нар байна уу гэж асуухаар нь би мэдэхгүй өрөөнөөс гараагүй гэсэн гаднаас Соджаргал орж ирээд захиралтайгаа ярьж байхдаа маргалдаад байсан.  Тэгээд утсаа тавьснаа дандаа ингэж ажил хийнэ гэж юу байхав дээ гээд уухлаад явлаа гэж хэлээд гарахдаа өрөөний хаалгыг гараараа цохиж цөмлөөд хөлөөрөө төмөр шүүгээ өшиглөж хонхойлгож эвдээд гараад явчихсан. Энэ тухай өөрийнхөө захирал болон хамгаалалтын албаны ажилтанруу хэлж мэдэгдсэн.  Соджаргал иргэж ирээгүй гэх мэдүүлэг. /хх-14/,   

            2.2. Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвамаагийн:..яг болсон явдлын талаар хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай компаний ажилтан “М-Ойл” ХХК-нд гэрээгээр гарч байсан хамгаалагч Н.Соджаргал нь удаа дараа ажлын байраа орхиж явснаас захирал түүнтэй утсаар ярьсан байдаг. Гэтэл Соджаргал нь тухайн түгээгүүрийн газрын эд хөрөнгө болох шүүгээ, хаалгыг нь гараараа цохиж эвдсэн байсан.  Ингээд “М-ойл” компаниас өөрт учирсан хохирол барагдуулахгүй бол манайтай хамгаалалтын гэрээнд заагдсан мөнгө шилжүүлж өгөхгүй гэсэн асуудал гарсан учир манай компани “М-ойл” ХХК-нд учирсан 489,000 төгрөгийг Соджаргалын өмнөөс барагдуулсан учир би энэ мөнгийг нэхэмжилж нэхэмжлэгчээр оролцож байна. Компани хохирлыг барагдуулчихвал нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй гэх мэдүүлэг. /хх 18-20/,

2.3.  Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Б.Алтансүхийн:..манай хамгаалалтын алба нь “М-ойл” группын ШТС-ын аюулгүй байдлыг хангаж мэдээллийн нэгдсэн хяналтын төв дээр 24 цагаар хянаж ажилладаг юм.  2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М-ойл” ШТС-ын оперотар Анударь гэж эмэгтэй миний гар утас руу залгаж танай хамгаалагч Соджаргал ажлын байран дээрээ байхгүй өглөөнөөс хойш алга, өдөр нэг харагдаад дахин харагдаагүй, алга байна, би нуугаад байдаг болохоос биш олон удаа болж байгаа, зарим нэг шөнө алга болоод өглөөгүүр согтуу ирдэг гэж хэлсэн.  Тэгэхээр нь Соджаргалын гар утасруу залгахад би ойрхон дэлгүүр явсан, ажлын байран дээрээ байгаа одоо очлоо гэхээр нь очоод ШТС-ын операторынхоо утсаар надруу залга гэж хэлсэн,  гэтэл ярьснаас цагийн дараа      ШТС-ын операторын утаснаас надруу залгасан. Түүнд би ажлын байран дээрээ байхгүй, удаа дараа ийм зөрчил гаргасан тухай гомдол ирлээ. Одоо таныг өөр хамгаалагчаар солино наанаа байж бай гэсэн чинь Соджаргал нь утасны цаанаас юу яриад байгаа юм бэ, би мэдэж байна байдаг газраа байна, хэнд нь итгээд байгаа юм. Чи дуугай байж бай гэхээр нь наанаа байж бай эрүүл байна уу согтуу байна уу гэхэд солиор би мэдэж байна гэж хэлээд утсаа тасалсан, тэгэхээр нь гэрээсээ гараад шууд ШТС дээр очтол тухайн байгууллагын хаалга цөм цохиод шүүгээг нь өшиглөж хонхойлгоод яваад өгсөн байсан.  Тэр даруй цагдаагийн байгууллагад дуудлага өгч, цагдаагийн эргүүлийн машин ирж шалгасан, Соджаргал утсаа авахгүй байсан.  Дараа нь хэдэн хэдэн удаа өөртэй нь ярьсан боловч уулзаагүй. Бидний хохирлыг төлсөн тул гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-20/,   

2.4. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Ц.Эрдэмбилэгийн:.. Би 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр анх ажилд ороод “М-ойл” ШТС-д  хоёр дахь удаагаа гарч байсан нь тэр юм.  Тэр өдрийн 08 цагт ажилдаа ирэхэд хамгаалагч Соджаргалтай үүрэг гүйцэтгэхээр хуваарь гарсан.  Тэгтэл ажлаа авсны дараа 10 цаг өнгөрөөгөөд Соджаргал нь хороолол орж хүнтэй уулзаад ирнэ гэж яваад 16 цагийн орчим эргэж ирсэн.  Тэгснээ дахиад сансар орно гэж хэлээд приус машинтай хүмүүс ирж аваад явсан. Удалгүй ирэхдээ утсаар хүнтэй  ярьж хэрэлдсэн байдалтай оперотарын өрөөнд орж ирээд түүний утсаар захиралтай яриад байгаа бололтой пизда наахуу гээд хэрэлдэж ярьж байгаад утсаа тавьсан, тэгснээ л явлаа пизда гэж хэлээд хамгаалалтын хантааз  тусгай  хэрэгслээ  тайлж орхиод гарахдаа төмөр шүүгээг өшиглөөд л гараар хаалгыг цохиж цөмлөөд гарч явсан, араас нь хөөш яаж байгаа юм бэ гэхэд юу ч дуугараагүй, цаашаагаа яваад өгсөн. Энэ тухай захиралд нь хэлсэн тэгээд захирал ирж үзсэн гэх мэдүүлэг. /хх-21/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч  Г.Анударийн:..тэр өдөр би 14 цагийн орчим ШТС дээр ирэхэд хамгаалагч байхгүй, Эрдэмбилэг гээд шинээр гарч байгаа ажилтан л байсан, асуухад гадагшаа гарсан гэхээр нь энэ болохгүй шүү дээ шинэ хүнтэй гарч байж камер хянахгүй байна  гэж бодоод захиралтай нь утсаар ярьж  Соджаргалыг байхгүй байна шүү, анхааруулж хэллээ гэж ярьсан,  тэгээд л гэртээ харьж амарсан гэх мэдүүлэг. /хх-23/,

2.6. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Ц.Энхбаатарын:.. Соджаргал миний бага хүү  байгаа юм, 45 дугаар сургуулийн 10  дугаар анги төгсөөд багшийн дээд сургуульд сурч байгаад хүндэт харуулын 032 дугаар ангид бага дарга, түрүүч цолтой цэргийн алба хаасан, гэнэн томоогүй  хүүхдээрээ л байгаа, жаахан эрх өссөн, бусадтай таарч тохирохгүй байх зан ааш байхгүй, их эвсэг, хүүхдүүдтэй их л зөөлөн ханддаг.  Бид ямарч байсан хохирлыг барагдуулсан гэх мэдүүлэг. /хх-23/, 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Эд зүйлийн үнэлгээ /хх-24/, Э.Соджаргалыг сэжигтнээр тооцсон тогтоол, мэдүүлэг /хх 26-27/, яллагдагчаар татсан тогтоол мэдүүлгүүд /хх 28-29/,  хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 56-58/, урьд ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-33/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-34/, хохирол барагдуулсан тухай албан бичиг /хх-51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

Э.Соджаргал нь “Хар сүлд бамбай” хамгаалалтын албанд ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М-ойл” шатахуун түгээх станцад хамгаалагчийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Хар сүлд бамбай” хамгаалалтын  албаны захирал Б.Алтансүх нь Э.Соджаргалыг ажлын байраа орхиж явлаа гэж шаардлага тавьсны  улмаас уурлаж “М-ойл” шатахуун түгээх станцын ажлын өрөөний төмөр шүүгээний шургуулгыг өшиглөн хонхойлгож, модон хаалгыг гараараа цохиж цөмлөн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээж 280,000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Номинчимэгийн:.. гаднаас Соджаргал орж ирээд захиралтайгаа ярьж байхдаа маргалдаад байсан.  Тэгээд утсаа тавьснаа дандаа ингэж ажил хийнэ гэж юу байхав дээ гээд уухлаад явлаа гэж хэлээд гарахдаа өрөөний хаалгыг гараараа цохиж цөмлөөд хөлөөрөө төмөр шүүгээ өшиглөж хонхойлгож эвдээд гараад явчихсан. Энэ тухай өөрийнхөө захирал болон хамгаалалтын албаны ажилтанруу хэлж мэдэгдсэн.   гэх мэдүүлэг /хх-15/, мөрдөн байцаалтын шатанд  гэрч Б.Алтансүхийн:.. явуулдаг “М-ойл” ШТС-ын оперотар Анударь гэж эмэгтэй миний гар утас руу залгаж танай хамгаалагч Соджаргал ажлын байран дээрээ байхгүй өглөөнөөс хойш алга, өдөр нэг харагдаад дахин харагдаагүй, алга байна, би нуугаад байдаг болохоос биш олон удаа болж байгаа, зарим нэг шөнө алга болоод өглөөгүүр согтуу ирдэг гэж хэлсэн.  Тэгэхээр нь Соджаргалын гар утасруу залгахад би ойрхон дэлгүүр явсан, ажлын байран дээрээ байгаа одоо очлоо гэхээр нь очоод ШТС-ын операторынхоо утсаар надруу залга гэж хэлсэн, гэтэл ярьснаас цагийн дараа  ШТС-ын операторын утаснаас надруу залгасан. Түүнд би ажлын байран дээрээ байхгүй, удаа дараа ийм зөрчил гаргасан тухай гомдол ирлээ. Одоо таныг өөр хамгаалагчаар солино наанаа байж бай гэсэн чинь Соджаргал нь утасны цаанаас юу яриад байгаа юм бэ, би мэдэж байна байдаг газраа байна, хэнд нь итгээд байгаа юм. Чи дуугай байж бай гэхээр нь наанаа байж бай эрүүл байна уу согтуу байна уу гэхэд солиор би мэдэж байна гэж хэлээд утсаа тасалсан, тэгэхээр нь гэрээсээ гараад шууд ШТС дээр очтол тухайн байгууллагын хаалга цөм цохиод шүүгээг нь өшиглөж хонхойлгоод яваад өгсөн байсан.  Тэр даруй цагдаагийн байгууллагад дуудлага өгч, цагдаагийн эргүүлийн машин ирж шалгасан гэх мэдүүлэг /хх-20/, мөрдөн байцаалтын шатанд  гэрч Ц.Эрдэмбилэгийн:..удалгүй ирэхдээ утсаар хүнтэй  ярьж хэрэлдсэн байдалтай оперотарын өрөөнд орж ирээд түүний утсаар захиралтай яриад байгаа бололтой пизда наахуу гээд хэрэлдэж ярьж байгаад утсаа тавьсан, тэгснээ л явлаа пизда гэж хэлээд хамгаалалтын хантааз  тусгай  хэрэгслээ  тайлж орхиод гарахдаа төмөр шүүгээг өшиглөөд л гараар хаалгыг цохиж цөмлөөд гарч явсан, араас нь хөөш яаж байгаа юм бэ гэхэд юу ч дуугараагүй, цаашаагаа яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-21/, мөрдөн байцаалтын шатанд  гэрч  Г.Анударийн:..тэр өдөр би 14 цагийн орчим ШТС дээр ирэхэд хамгаалагч байхгүй, Эрдэмбилэг гээд шинээр гарч байгаа ажилтан л байсан, асуухад гадагшаа гарсан гэхээр нь ингэж болохгүй шүү дээ шинэ хүнтэй гарч байж камер хянахгүй байна гэж бодоод захиралтай нь утсаар ярьж Соджаргалыг  ажлын байран дээрээ байхгүй байна шүү, анхааруулж хэллээ гэж ярьсан,  тэгээд л гэртээ харьсан гэх мэдүүлэг /хх-23/,  хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Э.Соджаргалын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч Э.Соджаргал нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Соджаргалд холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Соджаргалыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.  

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номинчимэг нь Э.Соджаргалаас цаашид  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг  өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан  хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55.1.1, 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх  удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал, хохирогч “гомдол саналгүй” гэсэн зэрэг байдлуудыг тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

Шүүгдэгч Э.Соджаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                            

                                                                                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мэргэд овогт Энхбаатарын Соджаргалыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Э.Соджаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Соджаргалд оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Соджаргалд оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг  Сүхбаатар дүүргийн  Цагдаагийн  1 дүгээр хэлтэст даалгасугай

            5. Шүүгдэгч Э.Соджаргал нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Соджаргалд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Соджаргалд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ