| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00854/И |
| Дугаар | 00772 |
| Огноо | 2020-11-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 00772
| 2020 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 153/ШШ2020/00772 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,
нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Төрийн банк Ховд салбар /.../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, ... тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Туг шавь овогт Намжилийн Т...,
хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант баг, .. тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Жантекей овогт Минепийн А нарт холбогдох, зээлийн төлбөр 9,074,412.34 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдаваа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Намжилын Т..., Минепын А нар нь 2019 оны 01-р сарын 10-ний өдөр ЗГ-110000444827 дугаартай Зээлийн гэрээ байгуулан, 10,000,000 /Арван сат/ төгрөгийн зээлийг жилийн 24.0 хувийн хүүтэй, 30 сарьн хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд Ү-1617000968 улсын бүртгэлийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант баг, 16-р гудамжны 08/А/ тоот хаягт байршилтай, 49.5 м.кв талбайтай хувийн сууцыг Г-1617002249 улсын бүртгэлийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант баг, 16-р гудамжны 08/А/ тоот хаягт байршилтай, 793.1 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт барьцаалсан. Зээлдэгч Н.Т..., М.А нар нь үндсэн зээлээс 2,468,319.16 төгрөгийг үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлсөн боловч гэрээний Хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 3.2.4-т заасан үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Иймээс Н.Т..., М.А нартай байгуулсан Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7 заалт, 6 дугаар зүйлийн 6.2.1 заалтад заасныг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр 9,074,412.34 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Т... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 9,074,412.34 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагч М. А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 9,074,412.34 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбар нь хариуцагч Н.Т..., М.А нарт холбогдуулан зээлийн төлбөр 9,074,412.34 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Т..., М.А нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,074,412.34 төгрөгийг Төрийн банкны Ховд салбарт төлөх, үүргийн гүйцэтгэл хангагдаагүй нөхцөлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Н.Т..., М.А нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 9,074,412.34 төгрөгийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан Ү-1617000968 улсын бүртгэлийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант баг, 16-р гудамжны 08/А/ тоот хаягт байршилтай, 49.5 м.кв талбайтай хувийн сууцыг Г-1617002249 улсын бүртгэлийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант баг, 16-р гудамжны 08/А/ тоот хаягт байршилтай, 793.1 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,141 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т..., М.А нараас 80,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Т..., М.А нарт холбогдох зээлийн төлбөр 9,074,412.34 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Т..., М.А нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 9,074,412.34 төгрөгийг Төрийн банкны Ховд салбарт төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Н.Т..., М.А нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 9,074,412.34 төгрөгийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан Ү-1617000968 улсын бүртгэлийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант баг, 16-р гудамжны 08/А/ тоот хаягт байршилтай, 49.5 м.кв талбайтай хувийн сууцыг Г-1617002249 улсын бүртгэлийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант баг, 16-р гудамжны 08/А/ тоот хаягт байршилтай, 793.1 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,141 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Т..., М.А нараас 80,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ