Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 00773

 

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2020/00773

Ховд аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 1-15 дугаар цэцэрлэгүүдэд холбогдох, 

Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, тогооч, сав угаагч, үйлчлэгч, нярав, сантехникч зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, тогооч, сав угаагч, үйлчлэгч, нярав, сантехникч зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг тооцон олгохыг хариуцагч нарт даалгуулах, Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, тогооч, сав угаагч, үйлчлэгч, нярав, сантехникч зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч нарт даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгийн эмч, хөгжмийн багш, цахилгаанчин зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгийн эмч, хөгжмийн багш, цахилгаанчин зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг тооцон олгохыг хариуцагч нарт даалгуулах, Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгийн эмч, хөгжмийн багш, цахилгаанчин зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ариунжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн төлөөлөгч Г.Оюунчимэг, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 2-15 дугаар цэцэрлэгүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 2, 3, 4, 6, 9, 11, 14, 15 дугаар цэцэрлэгүүдийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ц.Ариунжаргал нь шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ:  Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т Үйлдвэрчний эвлэлүүд болон тэдгээрийн холбоод хуулийн этгээдийн эрх эдэлнэ, 5 дугаар зүйлийн 1-т Үйлдвэрчний эвлэлүүд нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон үйл ажиллагаа явуулахдаа дор дурдсан үндсэн эрх эдэлнэ, 2-т хөдөлмөрийн маргаан хянан шийдвэрлэх байгууллагад гишүүдийнхээ эрх ашгийг төлөөлөн хамгаалах, 4-т хөдөлмөрлөх эрхийг хохироосон захиргааны шийдвэрийг түдгэлзүүлэн зогсоохыг болон өөрчлөх, хүчингүй болгох, гэрээг цуцлахыг шаардах, 6-т гишүүд, ажилтныхаа зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь гишүүдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор энэхүү гомдлыг гаргаж байна. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшид ажлын 15 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.5, 79.6-д заасан ажилласан хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзсан бусад нэмэгдэл амралт дээрх албан тушаалтанд хамаарахгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна гэжээ. Боловсролын салбарын багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацаа хуулийн дээрх заалтуудаар тодорхойлогдон зохицуулагдаж байна. Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, тогооч, сав угаагч, үйлчлэгч, нярав, сантехникч зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын ээлжийн амралтын 30 хоногийн хугацаа дуусмагц тэднийг ажилд оруулахгүйгээр хичээлийн жилийн нээлтээс өмнө ажилд нь оруулснаар тэдний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг нь зөрчдөг хууль бус практик тогтоод байна. Үүний улмаас дээрх төрийн үйлчилгээний албан хаагчдын 2019 оны 07, 08 дугаар саруудад хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах, улмаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын даатгалын шимтгэл бага дүнгээр төлөгдөх зэргээр ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан сөрөг үр дагавар үүсч байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй, 6 дугаар зүйлийн 6.1-т Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй гэж заасантай нийцэхгүй байна. Ажил олгогчоос ажилтныг ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлсийг олгох үүрэгтэй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн албан ёсны тайлбар болох Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд тодорхой заажээ. Иймд Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгт холбогдох гомдлыг ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15 дугаар цэцэрлэг нь арга зүйч, туслах багш, тогооч, сав угаагч, үйлчлэгч, нярав, сантехникч, эмч, цахилгаанчин, нягтлан бодогч, мужаан зэрэг төрийн үйлчилгээний туслах болон гүйцэтгэх албан хаагчдын 2020 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны сул зогсолтын олговрыг үндсэн цалингаар нь тооцон олгосон. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15 дугаар цэцэрлэг нь арга зүйч, туслах багш, тогооч, сав угаагч, үйлчлэгч, нярав, сантехникч, эмч, цахилгаанчин, нягтлан бодогч, мужаан зэрэг төрийн үйлчилгээний туслах болой гүйцэтгэх албан хаагчдын 2021 оноос эхлэн жил бүр ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны сул зогсолтын олговрыг хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд зааснаар тооцон олгоно. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэхүү эвлэрлийн гэрээний 2 дахь заалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д заасан шаардлагад нийцүүлсэн зохих өөрчлөлтийг хамтын болон хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд 2020 онд багтаан оруулна. Нэхэмжпэгч Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15 дугаар цэцэрлэгт холбогдох 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мөн хугацааны цалин хөлсийг олгохыг даалгах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагуудаасаа татгалзав. Энэхүү эвлэрлийн гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлж, сайн дурын үндсэн дээр байгуулсныг гарын үсгээр баталгаажуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэл нь хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 1-15 дугаар цэцэрлэгүүдэд холбогдуулан Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, тогооч, сав угаагч, үйлчлэгч, нярав, сантехникч зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, тогооч, сав угаагч, үйлчлэгч, нярав, сантехникч зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг тооцон олгохыг хариуцагч нарт даалгуулах, Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, тогооч, сав угаагч, үйлчлэгч, нярав, сантехникч зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч нарт даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгийн эмч, хөгжмийн багш, цахилгаанчин зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгийн эмч, хөгжмийн багш, цахилгаанчин зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг тооцон олгохыг хариуцагч нарт даалгуулах, Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгийн эмч, хөгжмийн багш, цахилгаанчин зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны үед Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15 дугаар цэцэрлэг нь арга зүйч, туслах багш, тогооч, сав угаагч, үйлчлэгч, нярав, сантехникч, эмч, цахилгаанчин, нягтлан бодогч, мужаан зэрэг төрийн үйлчилгээний туслах болон гүйцэтгэх албан хаагчдын 2020 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны сул зогсолтын олговрыг үндсэн цалингаар нь тооцон олгосон. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15 дугаар цэцэрлэг нь арга зүйч, туслах багш, тогооч, сав угаагч, үйлчлэгч, нярав, сантехникч, эмч, цахилгаанчин, нягтлан бодогч, мужаан зэрэг төрийн үйлчилгээний туслах болой гүйцэтгэх албан хаагчдын 2021 оноос эхлэн жил бүр ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны сул зогсолтын олговрыг хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд зааснаар тооцон олгоно. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэхүү эвлэрлийн гэрээний 2 дахь заалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д заасан шаардлагад нийцүүлсэн зохих өөрчлөлтийг хамтын болон хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд 2020 онд багтаан оруулна. Нэхэмжпэгч Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15 дугаар цэцэрлэгт холбогдох 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мөн хугацааны цалин хөлсийг олгохыг даалгах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагуудаасаа татгалзав. Энэхүү эвлэрлийн гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлж, сайн дурын үндсэн дээр байгуулсныг гарын үсгээр баталгаажуулав гэж зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 1-15 дугаар цэцэрлэгээс 35,100 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15 дугаар цэцэрлэгүүд нь Г.Батзаяад итгэмжлэлийг олгосон байх бөгөөд тус итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхийг олгосон байна. /4 дүгээр хх-ийн 207, 208, 209, 210, 211 дүгээр хуудас, 5 дугаар хх-ийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 13 дугаар хуудас/

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 1-15 дугаар цэцэрлэгүүдэд холбогдох, Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, тогооч, сав угаагч, үйлчлэгч, нярав, сантехникч зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, тогооч, сав угаагч, үйлчлэгч, нярав, сантехникч зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг тооцон олгохыг хариуцагч нарт даалгуулах, Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, тогооч, сав угаагч, үйлчлэгч, нярав, сантехникч зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч нарт даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгийн эмч, хөгжмийн багш, цахилгаанчин зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгийн эмч, хөгжмийн багш, цахилгаанчин зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг тооцон олгохыг хариуцагч нарт даалгуулах, Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 цэцэрлэгийн эмч, хөгжмийн багш, цахилгаанчин зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч нарт даалгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай  иргэний хэрэгт Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15 дугаар цэцэрлэг нь арга зүйч, туслах багш, тогооч, сав угаагч, үйлчлэгч, нярав, сантехникч, эмч, цахилгаанчин, нягтлан бодогч, мужаан зэрэг төрийн үйлчилгээний туслах болон гүйцэтгэх албан хаагчдын 2020 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны сул зогсолтын олговрыг үндсэн цалингаар нь тооцон олгосон. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15 дугаар цэцэрлэг нь арга зүйч, туслах багш, тогооч, сав угаагч, үйлчлэгч, нярав, сантехникч, эмч, цахилгаанчин, нягтлан бодогч, мужаан зэрэг төрийн үйлчилгээний туслах болой гүйцэтгэх албан хаагчдын 2021 оноос эхлэн жил бүр ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны сул зогсолтын олговрыг хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд зааснаар тооцон олгоно. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэхүү эвлэрлийн гэрээний 2 дахь заалтв(г хэрэгжүүлэхэд шаардлагатай Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д заасан шаардлагад нийцүүлсэн зохих өөрчлөлтийг хамтын болон хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд 2020 онд багтаан оруулна. Нэхэмжпэгч Ховд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15 дугаар цэцэрлэгт холбогдох 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль буИ болохыг тогтоолгох, мөн хугацааны цалин хөлсийг олгохыг даалгах, мөн хугацаань! нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагуудаасаа татгалзав. Энэхүү эвлэрлийн гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлж, сайн дурын үндсэн дээр байгуулсныг гарын үсгээр баталгаажуулав гэж эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 1-15 дугаар цэцэрлэгээс 35,100 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ