Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/01580

 

2020              06            10

                               183/ШШ2020/01580

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ..................тоотод оршин суух, Х.Ц овогт Б Б /рд:0000000 /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн .............өөрийн байранд байрлах НШШГГ-холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000ШШ0000/00000 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Б, С.Б нараас 31 527 596 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Гф ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Баян модот ХХК-иар С.Б өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 00 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай 00 м.кв талбайтай авто зогсоолыг 12 292 900 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 00-р хороо, Үйлдвэр гудамж, 00в байрны 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, 00 м.кв талбайтай авто зогсоолыг 13 658 800 төгрөгөөр тус тус үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Нэхэмжлэгч нараас төлбөрийг өөрийн санхүүгийн боломжийн дагуу сайн дураар төлж барагдуулж байсан боловч дээрх хөрөнгүүдийг үнэлүүлж, төлбөрийг гаргуулахаар үнэлгээ хийгдсэн талаар мэдэгдсэн. БМ ХХК нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийгээгүй, шинжээчид эрх үүрэг, хариуцлага, нөлөөлөл, худал дүгнэлт гаргахгүй байх эсэх талаар шинжээч нараар гарын үсэг зуруулсан эсэх нь тодорхойгүй, дээрхи байршил сайтай авто зогсоолуудыг өнөөдрийн зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд бидэнд илт хохиролтой байна. Иймд НШШГГ БМ ХХК-иар хийлгүүлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000/ШШ0000/00000дугаар шүүгчийн захирамжаар Б.Б, С.Б нараас 31 527 596 төгрөгийг гаргуулж  ГФББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Б.Б, С.Б нарт төлбөр төлөхийг мэдэгдэж, төлбөр төлөгч С.Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо Үйлдвэр гудамж, 00 дугаар байр 0 тоот хаягт байршилтай 00 мкв талбайтай авто зогсоол мөн эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Үйлвэр гудамж 00в байрны 0 тоот хаягт байрлах 00 мкв талбайтай авто зогсоолыг тус тус 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00000000/00, 000000/00 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 000000/00, 00000000/00 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор тус тус битүүмжилж хураасан. Талуудад үнийн санал өгөхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй, төлбөр төлөгч Б.Б, Б.Б нараас өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000056 дугаар байр 0 тоот хаягт байршилтай авто зогсоолыг 30 000 000 төгрөг, Ү-00000000 дугаартай 00в байрны 0 тоот авто зогсоолыг 38 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч ГФХХК нь үнэлгээг танилцуулахад хүлээн зөвшөөрөхгүй шинжээч томилох тухай хүсэлт ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Баян модот ХХКомпанийг томилоход, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн байдлаар Ү-2206016626 дугаарт Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Үйлвэр гудамж 00в байрны 1 тоот хаягт байрлах 00 мкв талбайтай авто зогсоолыг 13 658 800 төгрөг, Ү-0000000000дугаарт Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо Үйлдвэр гудамж, 00 дугаар байр 0 тоот хаягт байршилтай 00 мкв талбайтай авто зогсоолыг 12 292 900 төгрөгөөр тус тус үнэлсэнийг талуудад 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 0/0000, 0/0000 дугаар албан бичгээр төлбөр төлөгчийн мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. .

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НШШГГхолбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөржээ.

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 00 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай 00 м.кв талбайтай авто зогсоол, Хан-Уул дүүрэг, 00-р хороо, Үйлдвэр гудамж, 00в байрны 0 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22060116626 дугаарт бүртгэлтэй, 18 м.кв талбайтай авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь С.Б байх бөгөөд ГФББСБ ХХК, Б.Б, С.Б нарын хооронд 0000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийг барьцаалсан байна. 

 

Зээлдэгч Б.Б, С.Б нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч ГФББСБ ХХК нь=ше шүүхэд хандаж, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 000/ШШ0000/00000 дугаар шийдвэрээр хариуцагч Б.О, Э.Э нартай байгуулсан 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээг цуцалж, 54 118 755 төгрөг гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дээрх барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.   

 

Дээрх шийдвэрт шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр 000/ГХ0000/00000 тоот гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000000000/00 дүгээр эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолоор Б.О өмчлөлийн Ү-0000000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 00,00 м.кв талбайтай, 0 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хураан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны зүйл гэдэгт маргаагүй, шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба төлбөр төлөгч, өмчлөгч нар зөрүүтэй үнийн санал өгснөөс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг “...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

 

СЭ ХХК нь хөрөнгөд зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, үнэлэгдэж буй хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага болон барилгын төсөвт тооцооллоор, газрыг нормативын аргаар үнэлж, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 00 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай 00,00 м.кв талбайтай, 0 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 91 837 162 төгрөгөөр тогтоосон байна. Мөн хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Сансар орчмын 0 өрөө орон сууц зах зээлд 120 000 000-150 000 000 төгрөгийн хооронд худалдагддаг” гэж тайлбарлан шинжээчийн дүгнэлтийн судалгаа 1, 2 гэсэн хэсгийг нотлох баримтаар шинжлэн судлуулсан боловч 150 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууц нь 00.00 м2 буюу 1 м2 нь 1 854 600 төгрөг, 120 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууц нь 00. м2 буюу 1 м2 нь 1 642 935 төгрөг байгаа нь маргаан бүхий орон сууцны 1 м2-ыг 1 820 360 төгрөгөөр үнэлснээс хэт зөрүүгүй, нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.  

 

Иймд дээрх шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч НШШГГхолбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Э.Э нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ