| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2023/0459/Э/219/2023/0028 |
| Дугаар | 2024/ШЦТ/51 |
| Огноо | 2024-02-02 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0459/Э/219/2023/0028
-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагч Б.Энхтулга,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч *******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******, *******,
Иргэний хариуцагч ******* /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар -Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2218003750178 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ий өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв..
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр аймгийн нцогт суманд төрсөн, эрэгтэй, 58 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, *** инженер мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн ут -Уул аймаг, сум *** дугаар баг, *** дугаар хороолол, байр 00 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,
******* овгийн ******* ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ******* нь Гадаадын хөрөнгө оруулалтай, гадаад худалдаа эрхлэн явуулдаг “” ХХК-ний -Уул аймаг дахь салбарт борлуулалтын менежерээр 2015 оноос эхлэн ажиллаж байхдаа
1. 2018 онд иргэн 90.000.000 төгрөгийн трактор худалдан авсан төлбөр мөнгөнөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 03 дугаар эын 21-ний өдрийн хооронд 7 удаагийн гүйлгээгээр 90,000,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь тоот дансаар авч, “” ХХК-нд 58,000,000 төгрөгийг 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн зөрүү 32,000,000 төгрөгийг, иргэн тракторын худалдан авсан төлбөрөөс 4,430,000 төгрөгийг 7 удаагийн гүйлгээгээр 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд мөн Хаан банк дахь тоот дансаар авч нийт 36,430,000 төгрөгийг хувьдаа завшсан,
2. ” ХХК”-ны төлбөрт шилжүүлсэн 10.500.000 төгрөгийг 2017 оны 08 дунаар сарын 11-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр манай байгууллага тендерт орох гээд байна мөнгөө шилжүүл гэж өөрийн Төрийн банк дахь дансаар авч “” ХХК-нд шилжүүлэхгүйгээр хувьдаа завшсан,
3. “” ХХК-д худалдсан комбайны үлдэгдэл төлбөр болох 9,806.000 төгрөгийг 2020 оноос 2021 оны хооронд бэлнээр авч хувьдаа завшсан,
4. “” төрийн бус байгууллагаас 2020 оны өвөл 2.000.000 төгрөгийн үлдэгдэлд тооцон өгсөн 250 боодол өвсийг авч, 2021 оны хавар 4 сард 1 боодлыг нь 1,000-1,500 төгрөгөөр зарж борлуулан “” ХХК-нд төлбөрийг хүлээлгэн өгөлгүй хувьдаа завшсан,
5. Техник, тоног төхөөрөмжийг зээл авч ашигласны төлбөрт иргэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэхээр шийдвэрлэгдсэн 3,920,000 төгрөгийн төлбөрт тооцон өгсөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 1 иргэний 2 нэгж талбарын 10,000 м2талбай бүхий газрыг тус сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай захирамжаар эзэмших эрхийг гаргуулан авч, үүнээс 1 нэгж талбарын дугаартай гэрчилгээг ******* нь өөрийн нэр дээр гаргуулан “” ХХК-нд шилжүүлэхгүйгээр авч завшсан,
6. Иргэн , *** нараас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу 3,000,000 төгрөгийн төлбөрт тооцон өгсөн 24 толгой бог, 2 тооны үхрийг ******* нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан боловч компаний өмчлөлд бүртгүүлэхгүйгээр үргэдүүлэн хувьдаа завшсан,
7. “МБ инжинирнг” ХХК-ны техник тоног, төхөөрөмжөөс худалдаж борлуулна гээд 16.500.000 төгрөгийн 3 төрлийн хадуурын тоног төхөөрөмжийг 2020 оны 7, 8 сард бусдад худалдан борлуулсан төлбөр мөнгийг хувьдаа завшсан,
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу 124.000.000 төгрөгийн авлагын үлдэгдэл 55.000.000 төгрөгт тооцож “” ХХК-аас 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн өгсөн -Уул аймаг сум *** дугаар баг *** дүгээр хороолол *** дугаар байрны *** тоот хаягт байх 2 өрөө байр орон сууцыг ******* нь өөрийн нэр шилжүүлэн авч, 2019 оны 07 дугаарын 25-ны өдөр иргэн 42,000,000 төгрөгөөр зарж төлбөрийн мөнгөн дүнг хувьдаа завшсан гэмт хэргийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд “” ХХК-ийн өмчлөл болон эзэмшлийн эдийн болон эдийн бус хөрөнгө болохыг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр завшсаны улмаас нийт 137,156,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан:
Хохирогч *******ийн мэдүүлэг /1-р хх-н 33, 78-р хуудас/, гэрч мэдүүлэг, /1-р хх-н 80-р хуудас/, гэрч мэдүүлэг, /1-р хх-н 82, 83-р хуудас/, гэрч *******ын гэх мэдүүлэг, /1-р хх-н 91-р хуудас/, гэрч мэдүүлэг, /2-р хх-н 39-р хуудас/, гэрч мэдүүлэг, /2-р хх-н 32-р хуудас/, иргэний хариуцагчаар татагдсан *******ын мэдүүлэг,/2-р хх-ийн 165, 166-р тал/, иргэний хариуцагч *******ын Хаан банкны дугаар дансны хуулга,/1-р хх-ийн 92-96-р хуудас/, гэрч мэдүүлэг, /2-р хх-ийн 168-р хуудас/, Нийслэл, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “ ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/193 дугаар “Дүгнэлт”,санхүүгийн баримтын жагсаалт, /1-р хх-н 103-131-р хуудас/, *******ийг ажилд авсан “” ХХК-ий 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажлаас чөлөөлөх тушаал /1-р хх-н 12-16-р хуудас/, Д. 90,000,000 төгрөгийг *******ийн Хаан банкны тоот санд гүйлгээ хийсэн баримтын хуулга /1-р хх-ийн 39-46-р хуудас/, Б.Баттулга, нараас мал хүлээн авсан талаарх тэмдэглэл /1-р хх-н 58-61 дүгээр хуудас/, “Момо арго” ХХК-аас *******ийн төрийн банк дахь тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 10,500,000 төгрөгийг шилжүүлсэн төлбөрийн баримтын хуулбар, /1-р хх-ийн 47, 48-р хуудас/, яллагдагчийн мэдүүлэг, /1-р хх-ийн 201, 2-р хх-н 4, 171-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
Шүүгдэгч ******* нь Гадаадын хөрөнгө оруулалтай, гадаад худалдаа эрхлэн явуулдаг “” ХХК-ийн -Уул аймаг дахь салбарт борлуулалтын менежерээр 2015 оноос эхлэн ажиллаж байхдаа 9 удаагийн үйлдлээр “” ХХК-д нийт 137,156,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.
Уг үйл баримт нь:
- Хохирогч *******ийн өгсөн “...2015 оноос хойш -Уул аймаг дахь салбар хариуцсан менежер ******* гэх хүн нь байгууллагад нийтдээ 139.000.000 төгрөгийн хохирол учруулчхаад байгаа юм. Үүнд:
Нэгдүгээрт: 2018 онд иргэн гэх хүн нь манай байгууллагаас 90.000.000 төгрөгийн трактор худалдан авсан байдаг ингээд төлбөр мөнгөнөөс 32.000.000 төгрөгийн дутагдал гарсан ингээд гэх иргэнийг байгууллагын зүгээс шүүхэд уг иргэн нь Трактор худалдан авсан 90.000.000 төгрөгийг байгууллагын дансанд биш *******ийн дансанд хийж бүрэн төлсөн байдаг үүнээс ******* нь байгууллагын дансанд 53.750.000 төгрөгийг нь шилжүүлж үлдсэн 36.430.000 төгрөгийг хувьдаа завшсан болох нь тогтоогдсон.
Хоёрдугаарт: Мөн “ ХХК” нь манай байгууллагаас техник худалдан аваад төлбөр төлөгчөөр явдаг байсан гэтэл ******* нь уг байгууллагаас 10,500,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сард 2 удаагийн гүйлгээгээр манай байгууллага тендерт орох гээд байгаа юм танайхаас мөнгө шилжүүл уг мөнгийг төлбөр мөнгөнөөс чинь тооцъё гэж хэлээд өөрийн дансаар авсан байдаг энэ талаар ” ХХК нь төлбөр мөнгө төлөхгүй байсан учир манай байгууллагын зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандахад тус байгууллагаас төлбөр төлсөн талаар баримтуудыг гаргаж өгсөн ингэж уг асуудлын талаар мэдсэн юм.
Гуравдугаарт: “” ХХК-д худалдсан комбайны үлдэгдэл төлбөр болох 9.806.000 төгрөг ******* нь тус байгууллагаас бэлнээр авч хувьдаа завшсан.
Дөрөвт: “” төрийн бус байгууллагаас 2021 онд мөн л 2.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөрт өгсөн 250 боодол өвсийг хувьдаа завшсан байдаг.
Тавт: Мөн Ганболд гэх хүнээс 2020 онд 3.920.000 төгрөгийн төлбөрт өгсөн Тариалангийн 0.5x0.5 га газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг юм.
Зургаад: Мөн болон *** гэх хүнээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу төлбөр мөнгөнд байгууллагад өгсөн 3.000.000 төгрөгийн 24 толгой бог мал, 2 үхрийг ******* нь 2021 онд хүлээн авсан боловч мөн л хувьдаа завшсан байдаг.
Долоод: Мөн байгууллагаас худалдаж борлуулна гээд 2020 онд авсан 16,500,000 төгрөгийн 5 төрлийн тоног төхөөрөмжийг худалдаж борлуулсан төлбөр мөнгийг байгууллагад өгөөгүй.
Наймд: Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу 124.000.000 төгрөгийн 55,000,000 төгрөгт бодож 2018 онд “” гэх байгууллагаас авсан - Уул аймаг сум *** дугаар баг,*** дүгээр хороолол, *** дугаар байрны *** тоот хаягт байх 2 өрөө байр орон сууц төлбөрт тооцож өгснийг ******* нь мөн л хувьдаа зарж борлуулж ашигласан учир Цагдаагийн байгууллагад хандаад байгаа юм.” гэх мэдүүлэг, /1-р хх-н 33, 78-р хуудас/,
- Гэрч “...******* нь манай байгууллагын салбарыг хариуцаад ажилладаг байсан юм ингэж ажиллах хугацаандаа байгууллагын тоног төхөөрөмж болон иргэн аж ахуйн нэгж байгууллагаас авах өр авлагаас хувьдаа завшиж нийтдээ 139 орчим сая төгрөгийн хохирол учруулсан байдаг юм. ...“” ХХК-аас 55.000.000 төгрөгийн төлбөр мөнгөнд авсан байрыг хувьдаа завшиж байгууллагад хохирол учруулсан байдаг юм. Харилцагч байгууллагуудаас өр авлагад ирсэн мөнгө болон эд зүйлийг мөн л хувьдаа завшиж хохирол төлбөр учруулсан юм. ...2022 оны 03 дугаар сарын орчимд байгууллагын дотоод хяналт шалгалтаар илэрсэн юм. Манай байгууллагын хувьд тэр бүр дотоод хяналт шалгалт хийгээд байдаггүй 2022 оны 05 сард *******тай байгууллагаас биечлэн уулзаж төлбөр мөнгө дутагдуулсан талаар хэлж мэдэгдсэн ******* ч тухайн үед өөрөө хүлээн зөвшөөрч 2022 оны 10 дугаар сар гэхэд төлж барагдуулах талаараа хэлж байсан. Байгууллагын зүгээс *******ийг 2022 оны 06 дугаар сард тооцоо дуусгах талаар хэлээд ажлаас нь 2022 оны 07 дугаар сард халсан юм...” гэх мэдүүлэг, /1-р хх-н 80-р хуудас/,
- Гэрч “...би уг одоо өөрийн оршин суух *** 2 өрөө байрыг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******* гэх хүнээс 42.000.000 төгрөгийн үнэ өртгөөр худалдан авч байсан юм. Байр худалдах худалдан авах гэрээг *******тай тухайн үед хийж байсан ингээд уг үл хөдлөх байрыг би өөрийн нэр дээр хууль ёсны шилжүүлэн авч байсан юм. Би тухайн үед фейсбүүк цахим орчинд байр худалдан авах талаар зар оруулсан байсан юм. Ингээд уг зарын дагуу ******* гэх над руу утсаар холбогдож ярьсан тухайн үед ярихдаа уг байрыг түрээсэлж байгаа худалдан авах юм бол одоо ч суллаад өгөхөд бэлэн байна гэж хэлж байсан. Би байрны төлбөр мөнгөнд Тоуоtа Саmrу маркийн нэг автомашиныг 12.000.000 төгрөгөөр бодож үлдсэн 30.000.000 төгрөгийг бэлнээр өгч байсан юм. Надад уг байрыг зарахдаа ******* гэх хүн нь ганцаараа явж байсан өөр хэн нэгэн байгаагүй Миний хувьд ******* гэх хүнийг урд өмнө таньдаггүй байсан ба ямар нэгэн найз нөхөд болон ах дүү, төрөл садны харилцаа байхгүй ээ. Одоо уг байр нь миний нэр байгаа ба би мэдүүлэгтэй хавсаргаж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбарыг хавсарган өгч байна” гэх мэдүүлэг, /1-р хх-н 82, 83-р хуудас/,
- Гэрч *******ын өгсөн “...2013 оны 07 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарыг л хугацаанд “” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба уг ажлаас өөрийн хүсэлтээр өргөдөл өгч халагдсан одоо ямар нэгэн эрхэлсэн ажилгүй байна. ...******* гэх хүнийг танина 2015 оноос эхлэн манай байгууллагад -Уул аймгийн салбарыг хариуцаж ажиллаж байсан ба ажилд ороход нь танилцаж байсан ба түүнээс ямар нэгэн төрөл садны харилцаа байхгүй ээ. *******ийг “” ХХК-д -Уул аймгийн салбарыг хариуцан ажиллаж байх хугацаанд нь хувь хүний зүгээс ...нийт 27.200.000 төгрөг зээлсэн юм. Уг мөнгийг авахдаа би өөрийн Хаан банкны дугаар дансаар авч байсан миний зүгээс байгууллагын төлбөр мөнгөнөөс надад зохицуулаад өгчих, зээлчих гэж би огт хэлж байгаагүй тийм зүйл байхгүй ээ. ...Уг мөнгийг би байгууллагын төлбөр тооцооны мөнгө гэдгийг мэдээгүй ээ.” гэх мэдүүлэг /1-р хх-н 91-р хуудас/,
- Гэрч өгсөн “...тиймээ 2016-2017 онд гэж санаж байна манай “” ХХК нь тус “” ХХК-аас газар тариалангийн Комбайн 160 орчим сая төгрөгөөр худалдан авч байсан юм. Тухайн комбайныг худалдан авахдаа “” ХХК-тай миний бие 3 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулан авч төлбөр мөнгийг нь удаалгүй 2019 онд төлж барагдуулж дуусгасан. Төлбөр мөнгийг төлөхдөө гэрээний дагуу байгууллагын дансанд төлбөр хийж төлдөг байсан ба одоо миний санаж байгаагаар 2017 оны 8 дугаар сард тус “” ХХК-ны -Уул аймгийн салбар хариуцсан ******* гэх хүн тухайн үед надтай утсаар холбогдоод надаас хоёр удаагийн гүйлгээгээр өөрийн дансандаа би одоо дансыг санахгүй байна нийтдээ 10.500.000 төгрөг авч байсан уг мөнгийг надаас өөрийн дансанд авахдаа манай байгууллагын данс хаагдчихаад байгаа юм ийм учраас над руу миний данс руу төлбөр хийгээрэй гэж хэлээд л надаас авч байсан. тиймээ шилжүүлсэн нь үнэн уг нийт 6.000.000 төгрөг нь комбайн авсны төлбөр тооцоо байгаа юм тухайн үед надад уг Хаан банкны дугаар дансыг ******* л өгч ийшээ төлбөр мөнгө хийчих хэрэгтэй байна гэж байсан түүнээс бол яг ******* гэх хүн надтай холбогдож надаас мөнгө авч байгаагүй ээ би уг мөнгийг мөн л дээр мэдүүлсний адил *******ийг тус “” ХХК-ны төлөөлөгч учир ямар нэгэн асуудал гарахгүй гэж бодоод л шилжүүлж байсан.” гэх мэдүүлэг, /2-р хх-н 39-р хуудас/,
- Гэрч өгсөн “...“” ХХК-аас 2019 онд биш 2018 оны 09 дүгээр сард 90.000.000 төгрөгийн үнэ өртөгтэй Трактор худалдан авсан нь үнэн. ...3 жилийн дотор төлж барагдуулахаар тус “” ХХК-ны -Уул аймаг дахь салбарыг хариуцсан ажилтан *******тай ярилцаж тохиролцон худалдан авч байсан юм. ...миний хувьд худалдан авсан Тракторын үнэ өртөг болох 90.000.000 төгрөгийг төлж барагдуулж дууссан төлж барагдуулсан талаар би 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “” ХХК-тай холбоотой асуудал дээр гарган өгч байсан юм. Төлбөрийн мөнгийг төлөхдөө би *******ийн хэлсний дагуу л өгсөн данс руу нь гүйлгээ хийж төлбөрөө төлдөг байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-н 32-р хуудас/,
- Иргэний хариуцагчаар татагдсан *******ын “...Би уг *******аас авсан 27,200,000 төгрөгөөс одоогийн байдлаар ямар нэгэн мөнгө эргүүлэн өгөөгүй байгаа. Би уг мөнгийг “” ХХК-д төлж барагдуулна. Миний хувьд уг зарцуулсан мөнгөө 6 сарын дотор эргүүлэн төлөх боломжтой. Би 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-нд гадаад харилцааны менежерээр ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 165,166-р хуудас/,
- Иргэний хариуцагч *******ын Хаан банкны дугаар дансны хуупга /1-р хх-ийн 92-96-р хуудас/,
- Гэрч өгсөн “...тухайн үед манай байгууллагад гэх иргэн нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр мөнгө өгөх болсон. гэх иргэн нь тухайн үед мөн л сураггүй болоод бид хөөцөлдөж байгаад олж авсан яг он сар өдрийг нь санахгүй байна. Ингээд төлбөр мөнгөний 55,000,000 төгрөгийн оронд бодож -уул аймаг, сум *** тоот хаягт байрлах 2 өрөө байрыг өгөхөөр тохирсон тухайн үед нь би цаг хугацаа алдахгүй тулд *******ийг нэр дээрээ байрыг шилжүүлэн авах, цаашид худалдан борлуулах зөвшөөрөл өгч нэр дээр нь шилжүүлсэн. Ингээд *******оор албан бичиг үйлдүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэн байрыг *******ийн нэр дээр шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 168-р хуудас/,
- Нийслэл, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “" ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/193 дугаар “Дүгнэлт”, санхүүгийн баримтын жагсаалт, /1-р хх-н 103-131-р хуудас/,
- *******ийг ажилд авсан “” ХХК-ий 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №2015/ЛГ(05) дугаартай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Ажлаас чөлөөлөх тушаал /1-р хх-н 12-16-р хуудас/,
- Д. 90,000,000 төгрөгийг *******ийн Хаан банкны тоот дансанд гүйлгээ хийсэн баримтын хуулга /1-р хх-ийн 39-46-р хуудас/,
- Б.Баттулга, нараас мал хүлээн авсан талаарх тэмдэглэл /1-р хх- 58-61 дүгээр хуудас/,
-”” ХХК-аас *******ийн төрийн банк дахь тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 10,500,000 төгрөгийг шилжүүлсэн төлбөрийн баримтын хуулбар /1-р хх-ийн 47, 48-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” үйлдлийг хөрөнгө завших гэмт хэрэг тооцохоор заажээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч ******* нь гадаадын хөрөнгө оруулалтай, гадаад худалдаа эрхлэн явуулдаг “” ХХК-ний -Уул аймаг дахь салбарт борлуулалтын менежерээр 2015 оноос эхлэн ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу
1.2018 онд иргэн 90.000.000 төгрөгийн трактор худалдан авсан төлбөр мөнгөнөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 03 дугаар эын 21-ний өдрийн хооронд 7 удаагийн гүйлгээгээр 90,000,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь тоот дансаар авч, “” ХХК-нд 58,000,000 төгрөгийг 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн зөрүү 32,000,000 төгрөгийг, иргэн тракторын худалдан авсан төлбөрөөс 4,430,000 төгрөгийг 7 удаагийн гүйлгээгээр 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд мөн Хаан банк дахь тоот дансаар авч нийт 36,430,000 төгрөгийг хувьдаа завшсан,
2.” ХХК”-ны төлбөрт шилжүүлсэн 10.500.000 төгрөгийг 2017 оны 08 дунаар сарын 11-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр манай байгууллага тендерт орох гээд байна мөнгөө шилжүүл гэж өөрийн Төрийн банк дахь дансаар авч “” ХХК-нд шилжүүлэхгүйгээр хувьдаа завшсан,
3. “” ХХК-д худалдсан комбайны үлдэгдэл төлбөр болох 9,806.000 төгрөгийг 2020 оноос 2021 оны хооронд бэлнээр авч хувьдаа завшсан,
4. “” төрийн бус байгууллагаас 2020 оны өвөл 2.000.000 төгрөгийн үлдэгдэлд тооцон өгсөн 250 боодол өвсийг авч, 2021 оны хавар 4 сард 1 боодлыг нь 1,000-1,500 төгрөгөөр зарж борлуулан “” ХХК-нд төлбөрийг хүлээлгэн өгөлгүй хувьдаа завшсан,
5. Техник, тоног төхөөрөмжийг зээл авч ашигласны төлбөрт иргэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэхээр шийдвэрлэгдсэн 3,920,000 төгрөгийн төлбөрт тооцон өгсөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 1 иргэний 2 нэгж талбарын 10,000 м2талбай бүхий газрыг тус сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай захирамжаар эзэмших эрхийг гаргуулан авч, үүнээс 1 нэгж талбарын дугаартай гэрчилгээг ******* нь өөрийн нэр дээр гаргуулан “” ХХК-нд шилжүүлэхгүйгээр авч завшсан,
6. Иргэн , Б.Баттулга нараас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу 3,000,000 төгрөгийн төлбөрт тооцон өгсөн 24 толгой бог, 2 тооны үхрийг ******* нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан боловч компаний өмчлөлд бүртгүүлэхгүйгээр үргэдүүлэн хувьдаа завшсан,
7. “МБ инжинирнг” ХХК-ны техник тоног, төхөөрөмжөөс худалдаж борлуулна гээд 16.500.000 төгрөгийн 3 төрлийн хадуурын тоног төхөөрөмжийг 2020 оны 7, 8 сард бусдад худалдан борлуулсан төлбөр мөнгийг хувьдаа завшсан,
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу 124.000.000 төгрөгийн авлагын үлдэгдэл 55.000.000 төгрөгт тооцож “” ХХК-аас 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн өгсөн *** тоот хаягт байх 2 өрөө байр орон сууцыг ******* нь өөрийн нэр шилжүүлэн авч, 2019 оны 07 дугаарын 25-ны өдөр иргэн 42,000,000 төгрөгөөр зарж төлбөрийн мөнгөн дүнг хувьдаа завшсан гэмт хэргийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд “” ХХК-ийн өмчлөл болон эзэмшлийн эдийн болон эдийн бус хөрөнгө болохыг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр завшсаны улмаас нийт 137,156,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсны улмаас бусдад бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа ба энэ талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар нь “ын тусгагдсан 55,000,000 төгрөгийн байрны зах зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна. Аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.
“” ХХК-ийн дүгнэлтийн хавсралт №18 /1-р хх-ийн 131/-д “*******ийн иргэн, аж ахуйн нэгжээс авсан нийт мөнгө болон хөрөнгийн тооцоо”-нд “” ХХК-иас авсан орон сууцны үнэ буюу хохирлын хэмжээг 55,000,000 төгрөг гэж дүгнэсэн нь -Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “... ***, 2 өрөө орон сууцыг талууд харилцан тохиролцож 55,000,000 төгрөгөөр төлбөртөө тооцон авсан болно...” гэх 03/938 дугаар албан бичиг /1-р хх-ийн 65/, -Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 984 дүгээр захирамж /1-р хх-ийн 75/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул уг дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
1. Эрүүгийн хариуцлага:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “Энэ гэмт хэргийн улмаас хохирол хор уршиг учирсан. Энэ хохирлыг төлж барагдуулахын тул шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлж хохирлыг барагдуулах ёстой. Иймээс шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж, хорих ял оногдуулахгүйгээр 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч нь ы жолоочийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд хохирлыг 2024 ондоо барагдуулах боломжтой. Торгох ялаар шийтгэж өгнө үү” гэх саналыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Шүүгдэгч ******* хохирол төлбөр огт төлөөгүй, өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж үзэхэд хэцүү байна. Төлбөр төлөөгүй хүнд торгуулийн ял оногдуулах санал гаргаж байгаад гомдолтой байна. Хуульд заасан хорих ялыг оногдуулах” саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 227/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 224/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулах идэвхтэй үйлдэл хийгээгүй, тодорхой ажил эрхэлдэг талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй зэрэг хувийн байдлыг түүнд ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 04 дугаар прокурорын тогтоолоор шүүгдэгч *******ийн эзэмшлийн, хар өнгийн арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн прокурорын зөвшөөрлөөр Хаан банк дахь тоот дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн, хар өнгийн арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу худалдан борлуулж, Хаан банк дахь тоот дансанд байх 87,872 төгрөгийг хураан авч тус тус хохирол нөхөн төлөхөд зарцуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Хохирол, хор уршиг:
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас “” ХХК-д 137,156,000 төгрөгийн, аудитын дүгнэлт гаргуулсан төлбөр 3,000,000 төгрөг, нийт 140,146,000 төгрөгийн хохирол учирсан.
Шүүх хуралдаанд иргэний хариуцагч ******* нь гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч *******аас 27,200,000 төгрөгийг зээлж авсан болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ талаар талууд нь хэн аль нь маргаж мэтгэлцээгүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан тул шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Иймд шүүгдэгч *******аас 112,956,000 төгрөгийг, иргэний хариуцагч *******оос 27,200,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч “” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
3.Бусад асуудал:
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн, хар өнгийн арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу худалдан борлуулж, Хаан банк дахь тоот дансанд байх 87,872 төгрөгийг хураан авч тус тус хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас 112,956,000 төгрөгийг, иргэний хариуцагч *******оос 27,200,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч “” ХХК /***/-д олгосугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 04 дугаар прокурорын тогтоол, Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор -Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ