| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2024/0005/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/58 |
| Огноо | 2024-02-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0005/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Хохирогч *******,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******хүүгийн *******д холбогдох эрүүгийн 2318000000656 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 68 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр настны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн *** сумын *** дугаар баг *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,
******* овогт *******хүүгийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” хүнсний дэлгүүрийн баруун урд авто зам дээр******* улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 12.2-д заасан “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч *******г мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг ******* дэлгүүрийн баруун урд авто зам дээр 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн ослын бүдүүвч зураг /хавтаст хэргийн 10-15-р хуудас/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 16-18, 20-р хуудас/,******* улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгсэлд 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-р хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26-27-р хуудас/, дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, дугаартай жолоочийн үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 26-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41-р хуудас/, иргэний нэхэмжпэгч гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-р хуудас/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52-р хуудас/, гэрч мэдүүлэг/хавтаст хэргийн 55-56-р хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1089 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-61-р хуудас/, овогтой өвчний түүх /хавтаст хэргийн 62-87-р хуудас, шинжээч 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 109-р хуудас/, шинжээч 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 120-р хуудас/, шинжээч мэдүүлэг /хавтаст хэргийн 124-р хуудас/, хохирлын талаарх баримтууд /хавтаст хэргийн 150-154-р хуудас/, яллагдагч *******эс Эрүүл мэндийн даатгалын санд 3,489,000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 910,000 төгрөгийг төлсөн баримтууд /хавтаст хэргийн 144-147-р хуудас/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******: “...гэм буруугаа зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” хүнсний дэлгүүрийн баруун урд авто зам дээр******* улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 12.2-д заасан “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч *******г мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг ******* дэлгүүрийн баруун урд авто зам дээр 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн ослын бүдүүвч зураг /хавтаст хэргийн 10-15-р хуудас/,
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 16-18, 20-р хуудас/,
- 26-73 ДАХ улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгсэлд 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-р хуудас/,
-. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хавтаст хэргийн 26-27-р хуудас/,
-. дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, дугаартай жолоочийн үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 26-р хуудас/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын: “... биеийн байдал нь хүнд байгаа, өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй. Одоо бол яг хүүхэд шиг л байна. Өөрөө босож бие засаж чадна хоол хийгээд өгвөл идчихнэ. Одоо бид нартай юм ярихгүй гөлийгөөд л суугаад байна. Ганц хэлдэг үг нь би эмнэлэгт хэвтэнэ, намайг эмч эмнэлэгт хэвт гэсэн гээд л байж байна. Одоогоор бид нар 910,000 төгрөгийн эмчилгээ өөрсдөөсөө хийлгэсэн. Цаашид хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэх талаар би сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41-р хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч гийн: “...тус хэргийн хохирогч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нэгдсэн эмнэлэг гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авч 806,3 оношоор 3,489,000 мянган төгрөгийг эмчилгээ авсан байна. Иймд нийт 3,489,000 төгрөгийг Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд төвлөрүүлэх шаардлагатай байна.” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 48-р хуудас/,
- Гэрч *** “...Өнөөдөр нөхөр бид хоёр өглөөнөөс хойш гэртээ байсан, тэгээд орой 19 цагийн орчим өөрсдийнхөө машинаар Дархан сум Өргөө багт байрладаг "Хос хэмнэл” нэртэй бүжгийн клуб руу явсан. Тэндээ хоёр цаг бүжиглэж байгаад 21 цагт тараад бүжгийн клубийн найз болох Соном бид хоёрын машинд суугаад гэр рүүгээ дөхөөд бууя гээд бид гурав цугтаа манай нөхрийн машинаар явсан. Явж байхад өөдөөс зөндөө машин зөрсөн, яасан хурц гэрэлтэй машинууд вэ гээд нөхөртөө хэлээд явж байсан юм. Гэтэл Дархан сумын 3 дугаар багт байрлах “*******” дэлгүүр өнгөрөөд жижиг нүхэн гүүрний тэнд гэнэт түг гээд л дуугарсан. Би хүн байна гэж хараагүй, тэгээд манай нөхөр би хүн дайрчихлаа гээд машинаасаа буусан. Би айгаад машинаасаа бууж чадахгүй сууж байсан. Манай нөхөр сандраад түргэн тусламжийн утас хэд билээ гээд л байсан. Хажуугаар явж байсан жолооч манай нөхөрт түргэн тусламжийн дугаарыг хэлээд манай нөхөр өөрийнхөө утсаар түргэн тусламж руу яриад, дараа нь цагдаа руу ярьсан. Би айгаад машинаасаа бууж чадахгүй байж байгаад хэсэг хугацааны дараа буугаад харахад машины урд талд нэг эрэгтэй хүн доошоо харчихсан байрлалтай хэвтэж байсан. Нөхөр бид хоёр хоёулаа тэр хүнд хүрээгүй ямар ч байсан хөдөлгөж болохгүй ямар нэгэн байдлаар гэмтсэн байвал тэр нь бүүр болохгүй болчхож магадгүй гэж бодсон. Тэгээд түргэн тусламж ирэхийг хүлээгээд манай нөхөр түргэн тусламж руу нэлээд хэд залгаад байсан. Удалгүй түргэн тусламж ирсэн, хойноос нь цагдаа ирээд тэр хүнийг эмч үзээд энэ хүнээс архи үнэртэж байна гээд эмнэлэг рүү аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52-р хуудас/,
- Гэрч : “...Би орой 19 цагийн орчим гэрээсээ гараад таксинд суугаад Дархан сум Өргөө багт үйл ажиллагаа явуулдаг "8" маркет дэлгүүрийн 4 давхарт байдаг "" нэртэй бүжгийн клуб-т ганцаараа очоод хоёр цаг орчим бүжиглээд гарахад манай бүжгийн ******* эхнэр болох Эрдэнэчимэгийн хамт гэр рүүгээ явах гэж байхад би машинд нь суугаад цуг явъя гэж гуйгаад хамтдаа 21 цагийн үед бүжгийн клубийн гаднаас хөдөлсөн. ******* дэлгүүрийн урдуур гараад явж байхад машин гэнэт түс хийгээд чанга дугарсан. Тэгээд ******* би хүн дайрчихлаа гээд бид машинаас нь буугаад харахад нэг эрэгтэй хүн метр орчмын зайтай доошоо хараад хэвтэж байсан. Бид нар тэр хүнд хүрээгүй. Тэгээд ******* түргэн тусламж, цагдаа дуудсан. Би *******этэй цугтаа түргэн иртэл хамтдаа машины гадаа байсан. Нөгөө хүн хэсэг хэвтэж байгаад хөл гар нь хөдлөөд эхэлсэн, төд удалгүй түргэн тусламж ирээд шууд аваад явсан Би машины арын суудалд буюу *******эгийн яг ард нь сууж явсан болохоор надад юу ч харагдахгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56-р хуудас/,
- Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1089 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр: “*******гийн биед их тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайд хатуу хальсан доорх цусан хураа авах мэс заслын дараах байдал, баруун шанаа, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-61- р хуудас/,
- овогтой өвчний түүх /хавтаст хэргийн 62-87-р хуудас/,
- Шинжээч 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 100 дугаартай дүгнэлтээр: *******хүү овогтой ******* нь цагаан өнгийн 1оуо1о да1а маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Явган зорчигч овогтой Авидаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 12.2-д заасан “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Явган зорчигчийн хувьд замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш 12 сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон иржяваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна" гэсэн заалтыг зөрчсөн. ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй.******* тоёото да1а маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, явган зорчигчийн хувьд 5.6-д заасан заалтыг зөрчсөнөөс болсон байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 109-р хуудас/,
- Шинжээч 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаартай дүгнэлтээр: “...Тоуоtа Саiа маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормосны эд ангиуд нь ММ5-4598:2011 стандартын хангаж оролцсон байна. Тээврийн хэрэгслийн тоормосны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй эвдрэлгүй хэвийн байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормосны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 120-р хуудас/,
- Шинжээч : “...Би камерын бичлэгийг үзсэн. Тухайн бичлэгт осол гарсан нөхцөл байдлыг харуулсан бичлэг байна. Тухайн бичлэгээр осол гаргасан******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Бичлэг дээрх авто машиныг шууд хараад хэдэн километр цагийн хурдтай явж байгааг тогтоох боломжгүй юмаа. Харин дотроо хяналтын бичлэг хийгддэг камертай байсан бол хурдыг тогтоох боломжтой. Тухайн авто машинд хяналтын камер байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 124-р хуудас/,
- Хохирлын талаарх баримтууд /хавтаст хэргийн 150-154-р хуудас/,
-. Яллагдагч *******эс Эрүүл мэндийн даатгалын санд 3,489,000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 910,000 төгрөгийг төлсөн баримтууд хавтаст хэргийн 144-147-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэг тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 12.2-д заасан “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь Шинжээч 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт /хх-ийн 109/-ээр тогтоогдсон.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч ******* нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсантай шууд шалтгаант холбоотой байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч Ж.Сэлэнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
1. Эрүүгийн хариуцлага:
Улсын яллагч “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгддэг. Гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Шүүгдэгчид ял оногдуулахдаа хувийн байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар “Шүүгдэгчид ял оногдуулахдаа насны байдлыг харгалзан ял оногдуулах нь үндэслэлтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой байна.” гэх саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 136/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 134/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан.
Шүүгдэгч үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг зэрэг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэв.
2. Хохирол, хор уршиг:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад баримттайгаар 910,000 төгрөгийг, шүүх хуралдаанд цаашид гарах эмчилгээний зардалд 3,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 3,489,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хохирол төлбөрт 3,410,000 төгрөгийг төлж барагдуулан, үлдэгдэл 500,000 төгрөгийг хугацаа тохирон төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд 3,489,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******эс 500,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгуулахаар шийдвэрлэлээ.
Харин хохирогч ******* нь шүүгдэгч *******эс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тэмдэглэх нь зөв.
3. Бусад асуудал:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугаартай жолооны үнэмлэхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******хүүгийн *******эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус шүүгдэгч *******д анхааруулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс 500,000 төгрөг гаргуулж хохирогч *** тоотод оршин суух ******* /РД:/-д олгосугай.
7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугаартай жолооны үнэмлэхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ