Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2022/0377

   2022         05          17                                    128/ШШ2022/0377   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “В” ХХК /РД:******/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: З.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Д

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б нарын хоорондын ашигт малтмалын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн орчуулагч В.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гэрч М.А, нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч "В” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “...Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийдвэрийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Анх Төв аймгийн Сэргэлэн сумын “Зүлэгт” нэртэй газарт байрлах 406 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 1990А дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга /хуучин нэрээр/-ын 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр “А” ХХК-д  60 жилийн хугацаатайгаар олгож байжээ.

3. Үүний дараа Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга /хуучин нэрээр/-ын 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 8 тоот шийдвэрээр 391А дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу 136 гектар талбай бүхий 1990А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “А” ХХК-иас шилжүүлэн “Ц” ХХК-д 30 жилийн хугацаатайгаар олгосон  байх ба тус компаниас гаргасан өргөдлийг үндэслэн, тусгай зөвшөөрлийг шилжүүлж, Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 1506 тоот шийдвэрээр “ҮГ” ХХК-д 30 жилийн хугацаатайгаар олгосон байна.

4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-001990 дугаартай 136.46 гектар талбай бүхий тусгай зөвшөөрлийг “В” ХХК нь “ҮГ” ХХК-иас гаргасан өргөлийн дагуу тус компаниас шилжүүлснийг бүртгэсэн.

5. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр ашигт малтмалын ашиглалтын MV-***** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

6. “В” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 8/899 тоот албан бичгээр шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүлээн авч эс зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х“...”В” ХХКнь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд бөгөөд 2019 оноос хойш MV-001990 дугаартай /Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Зүлэгт гэх газар байрлах/ ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу эзэмшин жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөр төлж байна. Манай компанийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч А.Н, гүйцэтгэх захирал З.Д нар нь Бүгд Найрамдах Казахстан улсын иргэд юм. Бүгд Найрамдах Казахстан Улсад 2022 оны 01 дүгээр сарын 3 өдөр эмх замбараагүй үйл явдал өрнөж, 2022 оны 01 дүгээр сарын 05-19 өдөр онц байдал зарлаж, гадаад орноос цэрэг оруулж, харилцаа холбооны бүхий л хэрэгслийг хаасан билээ. Энэ үед хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч А.Н нь Бүгд найрамдах Казахстан улсын Алма-Аты хотод байсан ба энэ нөхцөл байдлаас шалтгаалж тус компани 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр төлөх ёстой байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж чадаагүй билээ. Энэ нөхцөл байдлыг гэрчлэх Казахстаны олон улсын худалдааны танхимаас олгосон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг хавсаргасан. Энэ нөхцөл байдлаас шалтгаалж Казахстан улсаас гүйцэтгэх захирал З.Дтой холбогдож чадаагүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг банкаар болон онлайнаар шилжүүлэн төлж чадаагүй. А.Н нь компанийн дүрмийн дагуу хөрөнгө санхүүг захиран зарцуулах шийдвэр гаргадаг. Энэ нөхцөл байдлын талаар 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст албан бичгээр мэдэгдэж 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр холбогдох төлбөрийг шилжүүлсэн билээ. Гэтэл үүнээс хэд хоногийн дараа шуудангаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэсэн огноотой ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүлээн авч бүртгэх боломжгүй гэсэн агуулгатай албан бичиг ирсэн. Үүний дагуу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдсэн. Ингэж мэдэгдэх, цуцлах явцдаа Захиргааны Ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан ажиллагааг огт хийгээгүй ба Казахстан улсад өрнөсөн нөхцөл байдлаас шалтгаалж ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр төлж чадаагүй явдлыг үл харгалзан шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн улмаас манай компани ****** дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрлийн талбайд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнг эзэмших эрх зөрчигдөж байна. Хэрэв шүүхээс тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээн, төлбөрийг төлсөнд тооцсон шийдвэр гарвал тусгай зөвшөөрлийг эзэмших эрхээ эдэлж талбайд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнг эзэмших эрх нээгдэж, төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнд тооцогдох юм. “В” ХХК-ийн MV-****** дугаартай ашигт ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зуйлийн 34.7 дахь хэсэгт заасан эцсийн хугацаанд буюу 2022 оны 01 дүгээр сарын 16 өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн үндсэн төлбөр 2,968,005 төгрөг, 30 малтмалын хоногийн алданги 267,120,45 төгрөгийг төлөөгүй учраас мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийдвэрээр цуцалсан. Мөн маргаан бүхий шийдвэрийн хуулбарыг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч танилцахад манай компаниас гадна өөр хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байсан. Иймд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа "Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийдвэрийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" гэж өөрчилж, ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээхийг даалгах, тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөнд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хасч, багасгаж байна” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төв аймгийн Сэргэлэн сумын Зүлэгт нэртэй газарт орших 406 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 1990 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “А” ХХК-д олгосон байна. “А” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 1990А дугаартай тусгай зөвшөөрлийг “Ц” ХХК-д шилжүүлэхийг хүссэн өргөдөл гаргасныг хянан үзэж Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2000 оны 08 тоот шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын 1990А дугаартай тусгай зөвшөөрлийг “Ц” ХХК-д шилжүүлсэн бөгөөд тус компани нь “ҮГ” ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдөл гаргасныг хянан үзэж Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 1506 тоот шийдвэрээр бүртгэсэн байна. “ҮГ” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 1990А дугаартай тусгай зөвшөөрлийг “В” ХХК-д шилжүүлэхийг хүссэн өргөдөл гаргасныг хянан үзэж Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр бүртгэсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уухайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5891 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит 23 дахь жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг “В” ХХК-д мэдэгдсэн. Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр “В” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.", 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд ӨӨрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна." гэж тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 8/899 тоот албан бичгээр “В” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм. Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд "Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан "мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно" гэж заасан ба дээрх мэдэгдлүүдийг хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байгаа бөгөөд ийнхүү хүргүүлэхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн Г-д тус компанийн бүртгүүлсэн хуулийн этгээдийн албан ёсны хаягаар хүргүүлсэн байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уухайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр “В” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-001990 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай тус компанийн MV-****** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгах, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2549 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “...Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийдвэрийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 тоот шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрөө бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсныг нэхэмжлэгчийн зүгээс тус компанийн бүх хувьцаа эзэмшигчид Бүгд Найрамдах Казахстан Улсад байсан ба тус улсад 2022 оны 01 дүгээр сарын 3 өдөр эмх замбараагүй үйл явдал өрнөж, онц байдал зарласаны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй ч 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлснийг хүлээн аваагүй, түүнчлэн хариуцагч байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй гэж, хариуцагчийн зүгээс төлбөрөө хугацаандаа төлөөгүй, мөн хугацаа хэтрүүлсэн алдангийг төлөөгүй учраас цуцалсан, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5891 тоот албан бичгээр тус компанийн албан ёсны хаягт хүргүүлсэн гэж тайлбарлан тус тус маргаж байна.

3. Ашигт малтмалын ашиглалтын MV-****** тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтаас үзвэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн 21 дэх жилийн төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 22 дахь жилийн төлбөрийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн талаарх тэмдэглэгээ хийгджээ. 

4. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар ашигт малтмалын хайгуулын ****** тоот тусгай зөвшөөрлийн ээлжит 23 дахь жилийн төлбөрийг эцсийн хугацаа болох 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан байна.

5. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заажээ. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01-07/22 тоот албан бичигтээ “...Бид Казахстан улсад үүссэн цаг төрийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэйгээр банк санхүү болон харилцаа холбооны доголдол үүсэж хөрөнгө оруулагчтайгаа холбогдож санхүүгийн гүйлгээ хийж чадаагүйгээс үүдэж тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрөө хуулийн хугацаанд нь төлж чадаагүй байдалд орсон билээ. Иймд бид бүхний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж MV-****** тоот тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамтаар бүрэн төлж барагдуулах боломж олгож өгнө үү” гэсэн байх бөгөөд MV-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 23 дахь жилийн төлбөр болох 2,968,005 төгрөг, алданги 267,121 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн байна.

6. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 8/609 дүгээр албан бичигт “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, мөн хуулийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан. Иймд уг албан бичигт дурьдсан MV-******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүлээн авч бүртгэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье” гэх хариуг өгснийг зөвтгөх боломжгүй байна.

7. Учир нь маргаан бүхий акт нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гарсан ба нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн байх бөгөөд уг төлбөрийг төлсөн хугацаанаас маргаан бүхий акт гарах хүртэлх хугацаанд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч компаниас ямар шалтгааны улмаас төлбөрийг хоцроосон, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулах боломжтой байсан гэж шүүх үзлээ.

8. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ”, Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т заасан мэдэгдэнэ гэдгийг төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж тайлбарласан байна.

9. Харин “Монгол шуудан” ХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04/410 тоот албан бичигт “...Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ““В” ХХК, Холбоо толгой 43/1005А тоот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, утас 88401570” хаягаар илгээсэн 8/5891 албан тоот бүхий RD161625419MN бүртгэлийн дугаартай албан бичгийг хаягийн дагуу очиход "Заасан хаягт ийм байгууллага байхгүй” гэсэн тул 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10:16 цагт ажилтан н.Энхзулд буцаан гардуулсан байна” гэх хариуг баримтын хамт ирүүлснээс үзвэл нэхэмжлэгчийн зүгээс уг мэдэгдлийг тус компани хүлээн аваагүй учир Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг журмын дагуу явуулаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна. Учир нь уг компани нь уг мэдэгдлийг хүлээн авсан эсэхээс үл хамааран Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлэх үүрэгтэй.

10. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10/2422 тоот албан бичгээр “В” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг ирүүлсэн байх бөгөөд З.Д нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирлаар, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Н.А нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тус тус бүртгэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байна.

11. Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 24в/1328 тоот албан бичгээр ирүүлсэн баримтад Н.А нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хилээр нэвтэрсэн байна. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2-4в/1728 тоот албан бичгээр З.Д нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрснээс үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх ёстой байсан эцсийн хугацааанд тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал Н.А нь Монгол Улсад байгаагүй нь нотлогдож байна.

12. Түүнчлэн Казакстаны олон улсын худалдааны танхимын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 11-779 дугаартай Давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын гэрчилгээнээс үзвэл 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Казахстан Улсад онц байдал зарласан байх бөгөөд тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал Н.А нь уг хугацаанд тус улсад байсан нь нотлогдож байна.

13. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10/4176 тоот албан бичгээр ирүүлсэн компанийн шинэчлэсэн дүрмийн 6 дугаар зүйлийн 1-д “Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий захирлаар толгойлуулсан захиргаа гүйцэтгэнэ” гэж заасан, түүнчлэн шүүх хуралдааны явцад тус компанийн фейсбүүк групп чатад хийсэн үзлэг, тус компанид гэрээний дагуу ажилладаг нягтлан Ц.Нарантуяатай хийсэн утсаар ярьсан тэмдэглэлээс харвал тус компанийн эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааг тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал Н.А нь удирдаж, хяналт тавьж ажилладаг нь тогтоогдож байна.

14. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”,  106.3.12-т “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах” гэж зааснаар “В” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийдвэрийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан “В” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийдвэрийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОДМАА

   2022         05          17                                    128/ШШ2022/0377   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “В” ХХК /РД:6174248/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: З.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Д

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б нарын хоорондын ашигт малтмалын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн орчуулагч В.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гэрч М.А, нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “В” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “...Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийдвэрийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Анх Төв аймгийн Сэргэлэн сумын “Зүлэгт” нэртэй газарт байрлах 406 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 1990А дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга /хуучин нэрээр/-ын 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр “А” ХХК-д  60 жилийн хугацаатайгаар олгож байжээ.

3. Үүний дараа Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга /хуучин нэрээр/-ын 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 8 тоот шийдвэрээр 391А дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу 136 гектар талбай бүхий 1990А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “А” ХХК-иас шилжүүлэн “Ц” ХХК-д 30 жилийн хугацаатайгаар олгосон  байх ба тус компаниас гаргасан өргөдлийг үндэслэн, тусгай зөвшөөрлийг шилжүүлж, Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 1506 тоот шийдвэрээр “ҮГ” ХХК-д 30 жилийн хугацаатайгаар олгосон байна.

4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-001990 дугаартай 136.46 гектар талбай бүхий тусгай зөвшөөрлийг “В” ХХК нь “ҮГ” ХХК-иас гаргасан өргөлийн дагуу тус компаниас шилжүүлснийг бүртгэсэн.

5. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр ашигт малтмалын ашиглалтын MV-001990 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

6. “В” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 8/899 тоот албан бичгээр шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүлээн авч эс зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”В” ХХКнь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай хуулийн этгээд бөгөөд 2019 оноос хойш MV-001990 дугаартай /Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Зүлэгт гэх газар байрлах/ ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу эзэмшин жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөр төлж байна. Манай компанийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч А.Н, гүйцэтгэх захирал З.Д нар нь Бүгд Найрамдах Казахстан улсын иргэд юм. Бүгд Найрамдах Казахстан Улсад 2022 оны 01 дүгээр сарын 3 өдөр эмх замбараагүй үйл явдал өрнөж, 2022 оны 01 дүгээр сарын 05-19 өдөр онц байдал зарлаж, гадаад орноос цэрэг оруулж, харилцаа холбооны бүхий л хэрэгслийг хаасан билээ. Энэ үед хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч А.Н нь Бүгд найрамдах Казахстан улсын Алма-Аты хотод байсан ба энэ нөхцөл байдлаас шалтгаалж тус компани 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр төлөх ёстой байсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж чадаагүй билээ. Энэ нөхцөл байдлыг гэрчлэх Казахстаны олон улсын худалдааны танхимаас олгосон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг хавсаргасан. Энэ нөхцөл байдлаас шалтгаалж Казахстан улсаас гүйцэтгэх захирал З.Дтой холбогдож чадаагүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг банкаар болон онлайнаар шилжүүлэн төлж чадаагүй. А.Н нь компанийн дүрмийн дагуу хөрөнгө санхүүг захиран зарцуулах шийдвэр гаргадаг. Энэ нөхцөл байдлын талаар 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст албан бичгээр мэдэгдэж 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр холбогдох төлбөрийг шилжүүлсэн билээ. Гэтэл үүнээс хэд хоногийн дараа шуудангаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэсэн огноотой ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүлээн авч бүртгэх боломжгүй гэсэн агуулгатай албан бичиг ирсэн. Үүний дагуу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдсэн. Ингэж мэдэгдэх, цуцлах явцдаа Захиргааны Ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан ажиллагааг огт хийгээгүй ба Казахстан улсад өрнөсөн нөхцөл байдлаас шалтгаалж ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр төлж чадаагүй явдлыг үл харгалзан шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн улмаас манай компани ****** дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрлийн талбайд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнг эзэмших эрх зөрчигдөж байна. Хэрэв шүүхээс тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээн, төлбөрийг төлсөнд тооцсон шийдвэр гарвал тусгай зөвшөөрлийг эзэмших эрхээ эдэлж талбайд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнг эзэмших эрх нээгдэж, төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнд тооцогдох юм. “В” ХХК-ийн MV-001990 дугаартай ашигт ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зуйлийн 34.7 дахь хэсэгт заасан эцсийн хугацаанд буюу 2022 оны 01 дүгээр сарын 16 өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн үндсэн төлбөр 2,968,005 төгрөг, 30 малтмалын хоногийн алданги 267,120,45 төгрөгийг төлөөгүй учраас мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийдвэрээр цуцалсан. Мөн маргаан бүхий шийдвэрийн хуулбарыг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч танилцахад манай компаниас гадна өөр хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байсан. Иймд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа "Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийдвэрийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" гэж өөрчилж, ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээхийг даалгах, тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөнд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хасч, багасгаж байна” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төв аймгийн Сэргэлэн сумын Зүлэгт нэртэй газарт орших 406 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 1990 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “А” ХХК-д олгосон байна. “А” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 1990А дугаартай тусгай зөвшөөрлийг “Ц” ХХК-д шилжүүлэхийг хүссэн өргөдөл гаргасныг хянан үзэж Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2000 оны 08 тоот шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын 1990А дугаартай тусгай зөвшөөрлийг “Ц” ХХК-д шилжүүлсэн бөгөөд тус компани нь “ҮГ” ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдөл гаргасныг хянан үзэж Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 1506 тоот шийдвэрээр бүртгэсэн байна. “ҮГ” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 1990А дугаартай тусгай зөвшөөрлийг “В” ХХК-д шилжүүлэхийг хүссэн өргөдөл гаргасныг хянан үзэж Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр бүртгэсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уухайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5891 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит 23 дахь жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг “В” ХХК-д мэдэгдсэн. Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр “В” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-001990 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.", 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд еерт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна." гэж тус тус заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 8/899 тоот албан бичгээр “В” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-001990 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм. Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд "Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан "мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно" гэж заасан ба дээрх мэдэгдлүүдийг хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байгаа бөгөөд ийнхүү хүргүүлэхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлийн Г-д тус компанийн бүртгүүлсэн хуулийн этгээдийн албан ёсны хаягаар хүргүүлсэн байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уухайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр “В” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-001990 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай тус компанийн MV-001990 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгах, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2549 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “...Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийдвэрийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 тоот шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрөө бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсныг нэхэмжлэгчийн зүгээс тус компанийн бүх хувьцаа эзэмшигчид Бүгд Найрамдах Казахстан Улсад байсан ба тус улсад 2022 оны 01 дүгээр сарын 3 өдөр эмх замбараагүй үйл явдал өрнөж, онц байдал зарласаны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй ч 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлснийг хүлээн аваагүй, түүнчлэн хариуцагч байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй гэж, хариуцагчийн зүгээс төлбөрөө хугацаандаа төлөөгүй, мөн хугацаа хэтрүүлсэн алдангийг төлөөгүй учраас цуцалсан, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5891 тоот албан бичгээр тус компанийн албан ёсны хаягт хүргүүлсэн гэж тайлбарлан тус тус маргаж байна.

3. Ашигт малтмалын ашиглалтын MV-001990 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтаас үзвэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн 21 дэх жилийн төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 22 дахь жилийн төлбөрийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн талаарх тэмдэглэгээ хийгджээ. 

4. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар ашигт малтмалын хайгуулын ****** тоот тусгай зөвшөөрлийн ээлжит 23 дахь жилийн төлбөрийг эцсийн хугацаа болох 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан байна.

5. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заажээ. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01-07/22 тоот албан бичигтээ “...Бид Казахстан улсад үүссэн цаг төрийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэйгээр банк санхүү болон харилцаа холбооны доголдол үүсэж хөрөнгө оруулагчтайгаа холбогдож санхүүгийн гүйлгээ хийж чадаагүйгээс үүдэж тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрөө хуулийн хугацаанд нь төлж чадаагүй байдалд орсон билээ. Иймд бид бүхний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж MV-001990 тоот тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамтаар бүрэн төлж барагдуулах боломж олгож өгнө үү” гэсэн байх бөгөөд MV-001990 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 23 дахь жилийн төлбөр болох 2,968,005 төгрөг, алданги 267,121 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн байна.

6. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 8/609 дүгээр албан бичигт “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, мөн хуулийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан. Иймд уг албан бичигт дурьдсан MV-001990 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүлээн авч бүртгэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье” гэх хариуг өгснийг зөвтгөх боломжгүй байна.