| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0027/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/32 |
| Огноо | 2024-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/32
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь ******* дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал,
Улсын яллагч Т.Нансалмаа,
Шүүгдэгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг *******0*******4 оны 01 дүгээр сарын *******6-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 1******* дугаар сарын 0-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* *******д төрсөн, *******6 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч, засварчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын пто-д вагон үзэгч ажилтай, ам бүл-, ээж, аавын хамт Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* дугаар багт оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, ******* ургийн овогт ******* регистрийн дугаар: МЖ981*******019,
Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган *******д төрсөн, *******7 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны аж ахуйн инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын пто-д вагон үзэгч ажилтай, ам бүл-, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* дугаар баг дугаар хэсэг 11 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, ургийн овогт регистрийн дугаар: ,
Хэргийн товч агуулга:
Яллагдагч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу *******0******* оны 1******* дугаар 06-ны өдрөөс *******0******* оны 1******* дугаар сарын 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн *******ын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй баарны гадна тухайн үед үүссэн үл ойлголцлоос болж маргалдан улмаар түүний нүүр, толгой хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж биед нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, дух, хамар, цээж, зүүн бугалга, уруулын дотор салстад зулгаралт зүүн завжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу *******0******* оны 1******* дугаар 06-ны өдрөөс *******0******* оны 1******* дугаар сарын 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн *******ын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй баарны гадна өөрийн найз ийг өмөөрч Ч.Сугардоржийн баруун гарыг өчиж биед нь баруун мөрний эргүүлэх шөрмөсний хэсэгчилсэн урагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Яллагдагч ******* нь *******0******* оны 1******* дугаар 06-ны өдрөөс *******0******* оны 1******* дугаар сарын 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн *******ын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй баарны гадна тухайн үед үүссэн үл ойлголцлоос болж маргалдан улмаар түүний нүүр, толгой хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж биед нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, дух, хамар, цээж, зүүн бугалга, уруулын дотор салстад зулгаралт зүүн завжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу *******0******* оны 1******* дугаар 06-ны өдрөөс *******0******* оны 1******* дугаар сарын 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн *******ын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй баарны гадна өөрийн найз ийг өмөөрч Ч.Сугардоржийн баруун гарыг өчиж биед нь баруун мөрний эргүүлэх шөрмөсний хэсэгчилсэн урагдтал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 0 дугаар хуудас/, хохирогч Ч.Сугардоржоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04-05, *******1-**************, *******4 дугаар хуудас/, гэрч Б.Бат-Оргилоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06-07, *******8 дугаар хуудас/, гэрч А.Аминцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн *******6 дугаар хуудас/, гэрч Э.Дэлгэрдалайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 0 дугаар хуудас/, гэрч Б.Барбаатараас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн ******* дугаар хуудас/, согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 08-09 дүгээр хуудас/, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 10-1 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 16-18 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн *******0******* оны 1******* дугаар сарын 1*******-ны өдрийн 1******* дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 9-41 дүгээр хуудас/, шинжээч эмч Д.Дарьсүрэнгээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 44-45 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай прокурорын *******0*******4 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай тогтоол /хх-ийн 50-5, 59-6******* дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн *******0*******4 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн *******0*******4 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/, хохирогч Ч.Сугардоржид хохирлын мөнгө 500.000 төгрөг шилжүүлсэн банкны орлого, зарлагын баримт /хх-ийн 84 дүгээр хуудас/, хохирогч Ч.Сугардоржоос сэргээн засах эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-ийн 86-88 дугаар хуудас/ хохирогчийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 89-90 дүгээр хуудас/, хохирогч Ч.Сугардоржийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 96 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Ч.Сугардоржийн биед хөнгөн хохирол учирсан. Хохирогчийн зүгээс 460.100 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нар нь 500.000 төлж барагдуулсан ба, хохирогч хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч *******, ******* нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг тус тус гаргасныг баталж, шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.*******, 6., 6.6, 6.7, 6.8, 6.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт, шүүгдэгч ургийн овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан тус бүр сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Ч.Сугардорж нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийг холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10.Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ