Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/11

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч*******

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн-Үүд сумын*******,- тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэлгүй,*********************************** холбогдох эрүүгийн 2320001490152 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Баярцэнгэл нь   2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн-Үүд сумын Жаргалант  баг, Соёмбын 17 дугаар гудамжны баруун зах гэх газарт Э.Давхарбаяртай хувийн таарамжгүй  харилцаа үүсгэн маргалдаж  улмаар түүний зүүн талын шанаан тус газарт  гараараа 2 удаа, газарт унасан байхад нь зүүн талын нүдийг гараараа  2 удаа тус тус цохиж зүүн нүдний  дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доргилт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Төгөлдөр над руу утсаар яриад намайг дээрэлхээд байна гээд дуудахаар нь очсон. Эхлээд Мянганхүү намайг цохихоор нь би Давхарбаярыг цохисон. Намайг тостой жолооч энэ тэр гэсэн байсан, багаасаа найзалж нөхөрлөчхөөд нэгнээ янз бүрээр ярьсан байсан. Би Давхарбаярын чамархай хэсэгт нь 2 удаа цохисон. Давхарбаярын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу гэдгийг ойлгож байна. Би Давхарбаярт00,000 төгрөгийн эхнэр Номин-эрдэнийн дансаар дамжуулан төлсөн, эмнэлгийн хохиролд 230,000 төгрөг төлсөн ” гэсэн мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/

 

Дорноговь аймгийн-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 09 сарын 29-ний өдрийн “ Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу  шилжүүлэх тухай”  16 тоот тогтоол /хх-ийн 16/

 

Хохирогч Э.Давхарбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн танил ах Мягмархүүгийн гэрийнх нь буйрыг бетон зутгах ажилд нь туслаад Давааням, Мягмархүү ах бид байж байтал Төгөлдөр нь Бямбахүү буюу /Бөнөө/ гэх залуутай Чэзер маркийн автомашинтай тэдний гадаа ирээд Бямбахүү буюу /Бөнөө/ буугаад Мягмархүү ахтай уулзаад юм ярьж байхад Төгөлдөр нь машин дотроосоо намайг дуудахаар нь очсон чинь Төгөлдөр нь "чи миний машиныг задалж өг" гэхлээр нь би “үгүй ээ чадахгүй ээ Баярцэнгэл та хэдтэй дахиж харьцахгүй ээ" гэж хэлсэн, тэгсэн чинь Төгөлдөр машинтайгаа хөдлөөд явчихсан энэ үед Бямбахүү буюу /Бөнөө/ нь Мягмархүү ахтай уулзаад байж байсан, тэгсэн чинь Төгөлдөр нь буцаад ирэхдээ Баярцэнгэл, Хоролбат, Сумьяабазар нарыг дагуулаад хүрээд ирсэн, би ирэх үед Акуа маркийн автомашины жолоочийн хажуу талын урд талын суудал дээр хаалгаа онгойлгоод сууж байсан чинь Баярцэнгэл машинаасаа бууж ирээд "чи яагаад байгаа бэ?" гээд намайг машины суудал дээр сууж байхад зүүн талын шанаан тус газарт 2 удаа гараараа цохисон тэгээд би бууж очоод "яагаад байгаа бэ? Би яасан юм бэ?" гэсэн чинь Төгөлдөр нь "чамайг яасан ч яадаг юм бэ?" гээд миний зүүн талын хавирга хэсэгт 2, удаа өшиглөсөн, мөн Баярцэнгэл газар уначихсан байхад миний зүүн талын нүд рүү 2 удаа цохисон, тэгээд би босож чадахгүй хэсэг зуур ухаан балартаж нүүрээ таглаад газар хэвтсэн, тэгээд босоод ирсэн чинь тэд явчихсан байсан. Баярцэнгэл нь миний зүүн талын чамархай хэсэгт цохисон, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт учирсан гэмтлийг Баярцэнгэл бас учруулсан, хүзүүний гэмтлийг бол газар унахдаа үүссэн байх. Би ухаан балартаад нүүрээ дараад газар хэвтсэн байсан болохоор өөр зодоон болсон эсэх асуудлыг хараагүй. Сайншандад нүдээ үзүүлсэн чинь зүүн нүдний дээд доод 2 хялгасан судас тасарсан байна гэсэн, тэгээд 7-30 хоногийн хугацаанд нөхөн төлждөг гээд нүд аргаад байвал дусаагаарай гээд дусаагуур авсан Сайншандад эмчид үзүүлээд 70.000,-Үүдэд тархины зураг 120.000 төгрөгөөр авхуулсан, ирж очих замын зардал 100.000 төгрөгний бинзен зарцуулсан, Сайншандад очих газар байхгүй зочид буудалд 80.000 төгрөг төлсөн гэх мэт зардлууд гарсан гээд70.000 төгрөгний зардал шууд зардал гарсан байгаа үүнийг өөрөөсөө төлсөн байгаа, үүнийг нэхэмжилнэ. Мөн шууд бус зардлууд болох ажлаа хийж чадаагүй хохирол учирсан үүнийг хохирлыг бас Баярцэнгэлээс нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

...Би нийтдээ70.000 төгрөг нэхэмжилж байгаа, надад баримт гэх зүйл байхгүй өөрийн боломжоороо банкны хуулга мэдээлэл гаргаж ирсэн байгаа юм. тухайн70.000 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд надад гаргах санал хүсэлт байхгүй. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/

Иргэний нэхэмжлэгч Д.Дуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Э.Давхарбаяр нь Дорноговь аймгийн-Үүд сумын Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас Дорноговь аймгийн-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт 110.000, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт 120.000 нийт 230.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/

Эрүүл мэндийн даатгалаар  хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэлд “ ЕО02242311 регистрийн дугаартай Энхбаатар*******ой Давхарбаярт нийт 230,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн” лавлагаа /хх-ийн1/

 

Гэрч  З.Хоролбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баярцэнгэл, Сумьяабазар, Баярцэнгэлийн эхнэр Номин-Эрдэнэ бид хэд "Соёмбо"-той хөшөөнд дээр байж байсан чинь Баярцэнгэл ах руу Төгөлдөр залгаад дуудаад байх шиг байсан, тэгээд бид хэд хамтдаа хаягийг нь хэлж мэдэхгүй байна, гэр байрны гудамжинд очсон чинь Баярцэнгэл “уулзчихаад ирье” гээд машинаас буусан, Сумьяабазар бид хэд машинд сууж байсан чинь муудаад байх шиг болохоор нь машинаас бууж очоод салгах гэсэн чинь Давхарбаяр нь миний араас түлхэж унагаагаад намайг боосон, би гурвалжин боолтод ороод намайг боогоод унагаасан, тэгтэл Баярцэнгэл ах буцаж машинаас бууж ирээд надаас Давхарбаярыг салгасан, Баярцэнгэл бид хэд буцаж машиндаа суугаад хөдлөөд явсан ...Би ерөнхийдөө би машин сууж байсан болохоор тэдний дунд болсон асуудлыг сайн хараагүй, хэн хэнийгээ хэрхэн яаж цохисон болохыг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн33/

Гэрч Б.Сумъяабазарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хоролбат, Баярцэнгэл бид хэд "Соёмбо" хөшөөний гадаа байж байсан чинь Баярцэнгэл рүү Төгөлдөр залгаад дуудсан, юу гэж залгасан эсэхийг нь мэдэхгүй, "Давхарбаяртай уулзъя" гэхээр нь би машинаа бариад очсон чинь Баярцэнгэл эхлээд машинаас буугаад Давхарбаяртай уулзаж байснаа гэнэт л муудаад байгаа бололтой байсан, тэгтэл Хоролбат машинаас бууж очоод салгаж байсан, би тэдний дунд яг юу болсон ямар асуудлаас болж маргалдаж муудалцах болсныг мэдээгүй, Хоролбатыг Давхарбаяр нь боогоод унагаах үед нь Баярцэнгэл салгаж байсан. Тэгээд тэндээс хөдлөөд явсан чинь Баярцэнгэлийн утас байхгүй байна гэхлээр нь бид буцаж эргэж очоод Баярцэнгэл машинаас буугаад утсаа хайж байсан чинь дахин Мягмархүүтэй муудаад байсан, яг хэрхэн яасан эсэхийг нь мэдэхгүй байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн5/

Гэрч М.Мягмархүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баярцэнгэл машинаас шууд бууж ирээд Давхарбаярын толгой нүүр лүү алгадсан, тэгэхээр нь би салгах санаатай очсон салгаж чадаагүй, бужигнаад л явчихсан, яг хэн нь хэнийг хэрхэн яаж цохисон эсэх өөр асуудлыг харж чадаагүй, тухайн үед харуй бүрий болж байсан яг л гэгээ тасарч байсан, тэд машинтай хөдлөөд дахиж эргэж ирээд Баярцэнгэл дахиад машинаас буугаад ирэхлээр нь дахиад муудах гэж байна гэж ойлгоод би запас дугуйны манивил төмөрөөр айлгах гээд би Баярцэнгэлийн зүүн талынх нь хөмсөгний хэсэгт цохисон гэхдээ би бүр сайн тодорхой бол санахгүй байгаа юм. Би Баярцэнгэлийг биед гэмтэл учруулах гэсэн санаа зорилго байгаагүй, запас дугуйны манивил төмөрөөр айлгах үйлдэл хийхдээ хальт хүрээд цохисон байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн7/

Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгийн дүрс оношилгооны хэсгийн компьютерт томографи оношилгоо /хх-ийн 46/

2023 оны 09 сарын 18-ны өдрийн яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн*******0-51/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 сарын 26-ны өдрийн “1. Э.Давхарбаярын биед гэмтэл учирсан байна.

2. Э.Давхарбаярын биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн талын чамархай орчимд зөөлөн эдийн няцрал, хүзүүний баруун талаар зулгаралт, зүүн нудний доргилт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтлүүдийн зүүн талын чамархай орчимд зөөлөн эдийн няцрал, хүзүүний баруун талаар зулгаралт гэмтэл нь дан дангаараа болон нийлээд "Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доргилт гэмтлүүд нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

6. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/177 шинжээчийн дүгнэлт /хх-ийн*******3-54/

 

Шүүгдэгч******* нь урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 779

 

Шүүгдэгч*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80/

 

Шүүгдэгч******* нь 230,000 төгрөгийг төрийн сангийн 100900020080 тоот дансанд  буюу Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлсэн  мөнгөн шилжжүүлгийн баримт  /хх-ийн 114 /

 

Хохирогч Э.Давхарбаярт00,000 төгрөгийг Ундрахбаярын Номин-Эрдэнийн  Хаан банкны*******379255678 тоот данснаас шилжүүлсэн дансны хуулга /хх-ийн 115 /

 

Шүүгчийн туслах Д.Пүрэвжаргалын хохирогч Э.Давхарбаяртай “би Өмнөговь аймагт ажиллаж байгаа шүүх хуралдаанд оролцох боломжгүй Баярцэнгэнгэл надад эмчилгээний зардал00,000 төгрөгийг өгсөн, надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн утсаар ярьсан тэмдэглэл /хх-ийн 116/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Баярцэнгэл нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн-Үүд сумын Жаргалант  баг, Соёмбын 17 дугаар гудамжны баруун зах гэх газарт Э.Давхарбаяртай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний зүүн талын шанаан тус газарт гараараа 2 удаа, газарт унасан байхад нь зүүн талын нүдийг гараараа  2 удаа тус тус цохиж зүүн нүдний  дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доргилт гэмтэл бүхий гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь  хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

 

Хохирогч Э.Давхарбаярын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар “ хөнгөн ” зэрэгт хамаардаг болохыг Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн хошууч П.Гаваасүрэн нь 2023 оны 09 сарын 26-ны өдөр 04/177 тоот дүгнэлтээр тогтоосон байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч******* үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Э.Давхарбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч З.Хоролбат, Б.Сумъяабазар, М.Мягмархүү нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04/177 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь тухайн үйл явдал болоход гэрч М.Мягмархүү түүний эхэлж цохихоор нь Давхарбаярыг зөрүүлээд цохисон, Давхарбаярыг 2 удаа цохисон гэж мэдүүлэх боловч түүний энэ мэдүүлэг нь хохирогч Э.Давхарбаяр, гэрч М.Мягмархүү нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр няцаагдаж байна.

 

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирлын хувьд:

Шүүгдэгч******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,*******05 дугаар зүйлийн*******05.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр Э.Давхарбаярт эмчилгээний зардалд00,000 төгрөг,  хохирогч Э.Давхарбаярын-Үүд сумын эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан зардалд 230,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст төлж барагдуулсан баримтыг /хх-ийн / шүүхэд ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

            Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.2 дугаар зүйлийн 1-4,6.6,6.7,6.8,6.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч********************* Баярцэнгэлийг*******  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч******* Баярцэнгэлийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус, тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн*******.3 дугаар зүйлийн*******-д зааснаар шүүгдэгч******* нь 700,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн8.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                                                                                                            

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         А.ЦЭРЭНХАНД