Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 153/ШШ2020/00613

 

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 153/ШШ2020/00613

Жаргалант сум

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...............багт оршин суух, Т.Е-д холбогдох, 263,770 /хоёр зуун жаран гурван мянга долоон зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны  07 дугаар сарын 03 -ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 153/2020/00651/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Е нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дараа төлбөрт MONGОLdoo 10 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91041411 дугаарын эзмшигч болж SAMSUNG А10 маркийн гар утсыг 6 сарын хугацаанд төлөхөөр лизингийн нөхцөлөөр авсан. Т.Ень гэрээний үүргээ биелүүлж 258,770 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Иймд Т.Е-с төлбөрийн үлдэгдэл болох 258,770 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 263,770 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Ень тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 263,770 төгрөгийг төлөхийг бүхэлдээ хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  ******* ХХК нь Т.Е-д холбогдуулан 263,770 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ень нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл 263,770 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,563 /найман мянга таван зуун жаран гурав/ төгрөгөөс 4,281 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Т.Е-с улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,281 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Т.Ень энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар  ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Е-д холбогдох 263,770 /хоёр зуун жаран гурван мянга долоон зуун дал/ төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,563 төгрөгөөс  4,281 төгрөгийг улсын орлогоос, , хариуцагч  Т.Е-с улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,281 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д  ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Ень сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                       Х.ОТГОНЖАРГАЛ