| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0014/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/19 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/19
2024 01 17 2024/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам
Улсын яллагч Б.Нарангэрэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт **********-ын ********** эд холбогдох 2339000000352 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
-тухайн цаг хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Эрчмийн 40 дүгээр байрны гадна талд дуудлагын дагуу очсон хууль сахиулагч буюу ********* ********* ийн “машинд суу” гэсэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж өшиглөсөн, цагдаагийн тээврийн хэрэгсэлд суулгасны дараа “шоронд хийх гэлээ” гэж маргалдаж толгойн дух хэсэгт нь 2 удаа мөргөсөн, “цагдаагийн албан хаагчийн биед халдлаа гэж хэллээ” гэж баруун гарын ар хэсэгт хазсан, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах тус Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байран дотор “согтуурлын зэргээ шалгуул” гэж хэлсэнд дургүйцэж түүний хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, баруун хөлөөрөө бөгс хэсэгт нь нэг удаа өшиглөсөн,
-Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч
********* ыг байнга буюу 2023 оны 06 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчим ********* тоотод “оройтож ирлээ, өмд угаа” гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
-2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ********* тоотод “хэнтэй янхандаж байгаад ирж байгаа юм” гэх шалтгаанаар хамар хэсэгт нь гараараа 1 удаа цохиж, гуя хэсэгт нь 1 удаа өшиглөн зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
-2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ********* тоотод “тусдаа амьдарч байхад ирлээ” гэж хэллээ гэх шалтгаанаар нуруу, бөгс хэсэг рүү 2 удаа өшиглөж, толгой руу гараараа 2 удаа цохиж, үсдэх зэргээр зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
-2023 оны 08 дугаар сарын 29-ний 17 цагийн орчим ********* тоотод гэдэс хэсэгт нь 2 удаа өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
-2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 18-19 цагийн орчим ********* тоотод “чамайг харна аа, буцаагаад чамайг өгнө” гэж маргалдаж толгой хэсэгт 1 удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Мөн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ********* тоотод “тусдаа амьдарч байхад ирлээ” гэж хэллээ гэх шалтгаанаар нуруу, бөгс хэсэг рүү 2 удаа өшиглөж, толгой руу гараараа 2 удаа цохиж үсдэх зэргээр зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Бид хоёр 2023 оны 1 дүгээр сард хөдөөнөөс аймгийн төв рүү нүүж орж ирсэн. Хавар 4 дүгээр сард би зорчих эрхээ хасуулсан. Тэгээд би аймгийн төв дээр байж ажил хийж байсан. 6 дугаар сараас эхлээд хүнтэй чатлаад байсан. Үүнээс болж маргаан үүсэж ийм зүйл болсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Хохирогч ********* ын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...********* бол миний хамтран амьдрагч байгаа юм. Бид хоёр 2017 оны намар Хэнтий аймагт танилцаж хамтран амьдраад 2018 онд манай охин ********* төрсөн. Түүнээс хойш 2020 онд хүү ********* төрсөн. Би энэ хүнтэй суухаасаа өмнө ********* гэдэг хүнтэй гэрлэж амьдарч байгаад манай нөхөр нас бараад 2 хүүхэд болох хүү ********* , охин ********* нартайгаа үлдсэн. Ингээд ********* бид хоёр хамтран амьдарч байгаад дунд охин ********* г гэдсэнд байхаас эхлээд зодож цохиж эхэлсэн. Тэгээд 2023 оны 05 дугаар сард намайг олон удаа цохиж зодож сүүлдээ би тэсэхээ байгаад цагдаад дуудлага өгч шүүхээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдож 6 сарын зорчих эрх хязгаарлах ял авсан. Түүнээс хойш дахин 2023 оны 06 дугаар сарын 08-ны орой би ажлаа тараад орой 23 цагийн үед гэртээ очиход манай нөхөр бага зэрэг архи уучихсан байснаа намайг “оройтож ирлээ писда минь, өмд угаа” гэхээр нь “чи өдөржингөө гэртээ байсан өөрөө угаачихад яасан юм” гэхэд “чи угаах ёстой писда минь” гэж хэлээд миний нуруу руу өшиглөж “яв зайл писда минь, өөрийнхөө хүүхдүүдийг дагуулаад яв” гээд гэрээсээ хувцаснуудыг маань шидэж хөөгөөд араас нулимж гаргаж байсан. Тэгээд тухайн үед хүүхдүүдээ дагуулаад “Маргад” буудалд орж хоноод тэрнээс хойш би байр би түрээсэлж ********* ээс тусдаа амьдарч эхэлсэн. Тусдаа амьдарснаас хойш 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад нөхөр болох ********* нь ажлын байран дээр маань эрүүл ирээд “намайг чи сая хэнтэй янхандаж байж байгаад ирж байгаа юм” гээд элдвээр хэлээд миний хамар луу гараараа 1 удаа цохиж, гуя руу 1 удаа өшиглөсөн. Тэгээд би тэр үед миний хамраас цус гарч зүүн гуя хөхөрсөн байсан. Тухайн үедээ цагдаа дуудах гэсэн боловч ********* зугтаад явчихаар нь тэгээд орхисон. Үүний дараа 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би ажил дээрээ манай 3 бага хүүхэд түрээснийхээ гэрт буюу Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг 48Б-14 тоот дахь гэртээ байж байхад ********* эрүүл гэрийн гадаа ирчхээд гэр лүү орох гэхэд манай хүүхдүүд надад аав ирсэн гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ очоод “чи тусдаа амьдарч байхад яагаад эргээд хүрээд ирэв” гэхэд “гичий минь чамд хамаагүй харваас наад байр чинь өмхий л байгаа шүү дээ” гэж хэлээд миний нуруу, бөгс хэсэг рүү 2 удаа өшиглөж, толгой руу гараараа 2 удаа чанга цохиж үсдэж байсан. Тэгтэл манай охин ********* нь “та болиоч ээ аав гэхэд” дуугай бай гэж хэлээд намайг цохих гэж байгаад давхар миний охиныг өшиглөсөн. Тэгээд тухайн үед би цагдаад дуудлага өгсөн. ...Ер нь бол эрүүлдээ ч согтуудаа ч байнга намайг болон хүүхдүүдээ “писда, гөлөг” гэж хэлж загнаж миний охин ********* ыг “писда минь чи муу давраад байгаа шүү, намайг ирэхэд тийм юм хийчихсэн байгаарай, тэгээрэй, хийгээгүй байвал ална шүү” гэж байнга хэлдэг. Ийм амьдрал дунд би болон миний хүүхдүүд байнга хэл амаар доромжлуулж дарамтлуулж хэд хэдэн удаа дуудлага өгч шалгуулж байсан. Тэгээд ч хашрахгүй “чи тэр цагдаа шүүхдээ өг, би дээгүүр нь яриулаад өөрөө зохицуулчихна” гэж хэлээд зоддог байсан. Мөн ********* нь тодорхой ажил хийдэггүй, мөнгө төгрөг олж хүүхдүүддээ хоол унд авч өгч байгаагүй. Тэгсэн хэр нь одоо миний өөрөө мөнгийг нь төлж түрээсэлж байгаа байранд маань өөрөө нэг ч төгрөг төлөөгүй байж ирж хонож хүүхдүүдийнхээ дэргэд архи уугаад мөн том охин ********* бид хоёрыг хөөж гаргасан хэр нь ээ өөрөө “2 хүүхдээ үлдээгээд явчихлаа, чи эх хүн мөн үү янхан минь” гээд намайг элдвээр хэлж тийм зүйл яриад хүүхдүүдийнхээ дэргэд архи уугаад байгаа. ...Би энэ хэрэгтэй холбоотойгоор ********* эд маш их гомдолтой байгаа. Энэ асуудлыг хуулийнх нь дагуу шийдүүлмээр байна. ...********* ыг дандаа элдэв хараалын үгээр хэлж дарамталдаг гэж охин маань надад хэлж байсан тэрнээс зодож цохиж биед нь гэмтэл учруулаагүй, намайг зодож байхдаа охин боль гэхэд намайг өшиглөх гэж байгаад давхар охиныг өшиглөсөн. Гэхдээ гэмтэл учраагүй.
...2023 оны 09 дүгээр сарын 16-ны орой намайг хүүхдүүдийнхээ хамт гэртээ унтаж байхад орой 18-19 цагийн үед гэнэт ********* ороод ирсэн. Тэгээд намайг толгой руу гараараа 1 удаа цохиод гэрт байсан толийг гараараа цохиж хагалаад “писда минь чамайг би харна аа буцаагаад чамайг өгнө” гээд зодож цохиж байгаад хэл амаар доромжилж байгаад яваад өгсөн. Явсных нь дараа би эрүүлжүүлэхийн цагдаа 4003-тай дугаартай цагдаа руу залгаад “намайг ирээд зодож цохиод явчихлаа” гэхэд тэр цагдаа нь “би өнөөдөр амарч байна” гэж хэлээд удалгүй манайд ирээд хараад явсан. Тэр цагдаа ирэхийн өмнө ********* гэрээс гараад алга болсон. Тухайн үед миний толгой бага зэрэг хавдсан байсан. Одоо бол арай дээр болсон байна. Цагдаад баривчилгаанд байгаа хүн ингээд хамаагүй гадуур гараад яваад дарамтлаад байгаа асуудал дээр нь маш их гомдолтой байна. Мөн ********* нь баривчилгаанаас гарвал амиа хорлоно гэсэн зүйл ярьсан байсан. Бас гарвал ирээд дахиад зодож гомдлоо ав гэж дарамтална гэхээс би айж байна.
...2023 оны 06 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчим ********* од “оройтож ирлээ, өмд угаа” гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь өшиглөж зодсон, мөн 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би ажлын байранд буюу түргэн хоолоо хийдэг газар ********* тоотод ирээд “хэнтэй янхандаж байгаад ирж байгаа юм” гэх шалтгаанаар хамар хэсэгт нь гараараа 1 удаа цохиж, гуя хэсэгт нь 1 удаа өшиглөн зодсон, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ********* тоотод “тусдаа амьдарч байхад ирлээ гэж хэллээ” гэх шалтгаанаар нуруу, бөгс хэсэг рүү 2 удаа өшиглөж, толгой руу гараараа 2 удаа цохиж, үстсэн, 2023 оны 08 дугаар сарын 29-ний 17 цагийн орчим ********* тоотод 2 удаа өшиглөж, хүүхдийн дэргэд архидан согтуурсан зөрчлөөр баривчилгаанд 25 хоног явсан мөн баривчилгаанд байх хугацаанд 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр оргож ирээд 18-19 цагийн орчим ********* тоотод “чамайг харна аа, буцаагаад чамайг өгнө” гэж маргалдаж толгой хэсэгт 1 удаа цохин явсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ.” гэх мэдүүлэг (хх-ийн 22-25, 29-30, 207-208)
Насанд хүрээгүй гэрч Г.********* ын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн:
“...********* бол миний хойд аав байгаа юм. Манай хойд аав манай ээж ********* ыг намайг бага байхад л зоддог байсан. Бас Баян-Адарга суманд байхад ээжийг аймаар зодоод манай ээж бүүр ухаан алдаж байсан. Бас манай ах ********* ийг Улаанбаатар хотоос ирэхэд “хүүхэд чинь ирлээ” гэж хэрүүл хийгээд байдаг. 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр аав ээжийг ажлаа тараад орой ирэхэд “чи яасан их уддаг юм” гээд манай ээжийг барьж аваад толгой бас нүүрний шанаа хэсэг рүү цохиж, алгадахаар нь би боль гэж хэлэхэд аав “чи муу холд писда минь” гэж хэлээд жийж өшиглөх гэж байхдаа давхар намайг өшиглөж цохисон. Тэрнээс өмнө ээжийг ажилдаа явсан хойно намайг “гэрээ цэвэрлэхгүй бол ээж рүүгээ зайл” гээд гутал авч шидэж байсан. Гэхдээ би яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Аав байнга архи уудаг. Тэгээд архи уухаараа ээжийг хараалын үгээр хэлээд зоддог байсан. Бас ээж бид хоёрыг байнга гэрээс маань хөл нүцгэн хөөдөг. Өчигдөр орой манай ээж ажлаа тараад гэртээ ирэхээсээ өмнө аавд үсээ будуулчхаад ирнэ гэж хэлсний дараа “танай ээж чинь яагаад ирэхгүй байна гичий чинь” гэж надад хэлсэн. Тэгээд ээжийг ирсний дараа “гичий минь хаашаа яваад ирэв” гэж хэлээд “зайл, охиноо аваад яв” гэж хэлээд ээж бид хоёрыг гэрээс хөөж гаргасан. Өмнө нь ч олон удаа хөөж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-33)
Гэрч ********* гийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн суманд хувиараа бизнес эрхэлж, гутал үйлдвэрлэж, хоолны үйлдвэрлэл явуулдаг юм. ********* нь 2023 оны 05 дугаар сарын сүүлээр манайд ажилд орсон. ********* нь нөхөр ********* болон хүүхдүүдийн хамтаар амьдардаг. Амьдралын хувьд бол ********* ын нөхөр болох ********* нь эхнэрээ байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байдаг. Яг он сартай нь гэвэл миний санаж байгаагаар 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ********* манайд ажлаа хийгээд байж байтал гэнэт гаднаас нөхөр болох ********* нь эрүүл орж ирээд “гэрээс чинь орж юм авъя” гэхэд ********* намайг хань татаад гэр лүү цуг оръё гэхэд нь би нөхөрт нь хандаж “дандаа хэл ам хийнэ дуртай үедээ уурлаж ирнэ, би тэгээд дагаад л гэр лүү нь орох уу” гэж хэлээд утсаа бариад зогсож байтал ********* нь намайг цагдаа дуудах гэж байна гэж л бодсон байх гэнэт аймаар уурлаад ********* ын нүүр хэсэгт нэг удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд ********* газарт савж унаж хамраас нь цус гарч байсан. Тухайн үед нь би ********* ын зургийг авч байсан.
...2023 оны 08 дугаар сарын 29-ний өглөө намайг гэртээ байхад ********* том охин болох ********* ыг дагуулаад ********* гэрээс хөөчихлөө, тэгэхдээ гэдэс рүү нь 2 удаа өшиглөсөн гээд давсгаа бариад ирж байсан. Ер нь байнга л архи ууж гэр орноос нь хөөж, гар хүрч зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Одоо сүүлдээ намайг хүртэл хэл амаар доромжилж ********* ын фэйсбүүκ чатаар нь орж тэр фэйсбүүкээрээ над руу элдэв юм ичиж доромжилж байгаа. Энэ асуудлаас нь болж ********* ч гэлтгүй хүүхдүүд нь ч очих газаргүй хэцүү байдалд байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41),
Гэрч ********* ын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...2018 онд ********* тэй хамтран амьдраад ********* энэ хоёр дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Ингээд байнга л гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүүхдүүдтэй нь гэрээсээ хөөж байсан удаа зөндөө байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44)
Шүүгдэгч ********* ийн мөрдөн шалган ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ********* нь “Эвт” худалдааны төвд ажил дээрээ байхад нь чатны талаар асуух гээд тухайн үед очсон ********* нь 4-5 хүнтэй фейсбүүк чатаар гэр бүлийн гадуурх харилцаа үүсгээд байхаар нь би тэрийг нь очиж тодруулах зорилготой очсон. Очоод би цохиж зодсон асуудал байхгүй. 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нийтийн байранд би очсоноо ч санахгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 66-67)
Хохирогч ********* ийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...хохирогч ********* аас мэдүүлэг авч дууссаны дараа ********* нь “мөрдөгчөө манай нөхөр одоо гэрт манай бага 2 хүүхдийн дэргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа зургаа над руу явуулаад байна. Би очиж хүүхдүүдээ авмаар байна, та надтай хамт яваад ер нь байгаа нөхцөл байдлыг хараад мөн миний хүүхдүүдийг тэр хүнээс авахад тус болох боломж байна уу” гэсний дагуу би ********* ын хамтаар ойролцоогоор 17 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Эрчмийн нийтийн байранд очиж эхлээд ********* нь гэртээ ороход нөхөр болох ********* нь өөр нэг залуугийн хамтаар дундаа “Хараа” нэртэй 0,75 литрийн архи тавьчихсан хуваагаад уусан байдалтай согтолтын зэрэг дунд зэргийн байдалтай эхнэрийгээ хараад босож ирээд “хөөе чамд хамаагүй гичий минь” гэж хэлээд шууд эхнэрийнхээ нуруу хэсэг рүү нэг удаа өшиглөхөд нь би эхнэрийг нь гаргаж ********* ийг цохихыг болиулах гэтэл үүдний хаалга хэсэгт намайг баруун хөхний дээд хэсэгт 1 удаа цохиж, зүүн гарын шуу хэсэгт нэг удаа базан цохиж, түлхсэн. Тэгээд эхнэр болох ********* нь болиоч цагдаа дуудлаа шүү гэхэд ********* нь шууд гэрээсээ гарч зугтсан. Түүний дараа ажлын хэсгийн зөрчлийн байцаагч ********* , жолооч ********* ын хамтаар ирж ********* ийг хайгаад 4 дүгээр байгаад явж байтал гудамд бага охин болох ********* гаа дагуулаад алхаж байхад нь таарч зөрчлийн байцаагч ********* нь тээврийн хэрэгсэлд суух шаардлага тавихад уурлаж хараалын үгээр хэлж тавьсан шаардлагыг эсэргүүцэн өшиглөж цохиход нь ********* нь зөрчил үйлдсэн этгээдийг саатуулах зорилгоор албаны автомашинд сууж, цагдаагийн газарт очих талаар шаардлага тавихад үл биелүүлж, алба хаагч руу халдах үйлдэл /хөл, гарт нь өшиглөх/ хийх үед жолооч ********* нь нэг бүрийн тусгай хэрэгсэл гав гавлаж тээврийн хэрэгсэлд суулгах гэхэд ********* нь над руу болон албаны автомашинд сууж байсан эхнэр ********* руу орилж “янхан минь чи яасан гэж намайг гавлуулж байгаа юм бэ эхнэр лүүгээ ална аа чамайг” гэх мэтээр дайрч давшилж байсан.
...Намайг гэрийнх нь хаалганы хажууд зогсож байхад ********* нь эхнэрээ цохих гээд араас нь явахад нь би “боль” гэж шаардлага тавьсны дараа “чи гичий минь” гэж хэлээд миний баруун хөхний дээд талд буюу цээжинд нэг удаа базан, цохиж түлхсэн үйлдэл гаргасан. Түүнээс шалтгаалаад миний зүүн гарын дотор шуу хэсэгт хөхөрч зулгарч, хөндүүртэй байгаад байна. Тэрнээс өөр гэмтэл шарх учирсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 141-143)
Хохирогч ********* ийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаад 4 жил болж байна. 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэгчээр гарсан юм. 17 цаг нэлээн өнгөрч байхад 7056102 жижүүрийн дугаараас хүүхдийн дэргэд архидан согтуурсан гэж дуудлага мэдээлэл Хэрлэн сумын 4 дүгээр баг ********* тоотод дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаа жолооч ********* ын хамтаар очсон. Очиход мөрдөгч ********* болон дуудлага өгсөн эмэгтэй ********* нар нь тус тоотын гадаа байсан. Юу болсон талаар асуухад ********* нь хүүхдийн дэргэд архидан согтуурч эхнэр ээ зодож, ********* ийн зүүн гарын шуун хэсэгт маажсан юм шиг зулгаралт үүссэн байсан. Тэгээд ********* нь зугтаасан байсан учир тус багийн Эрчмийн нийтийн 40 дүгээр байрны ойр орчимд хайж байсан чинь нийтийн байрны зүүн хойноос охины хамтаар ирж байсан. Тэгээд би очиж ********* ийг “та цагдаагийн байгууллага руу хамт явах шаардлагатай байна, та эхнэрийнхээ биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн хүүхдийн хажууд архидан согтуурсан нөхцөл байдал тогтоогдож байна, та машинд суу” гэхэд ********* нь хамтран амьдрагч ********* руу “чам шиг гичий миний амьдралаар ингэж тоглохгүй, чи хүүхдүүдээ орхиод биеэ үнэлдэг биз дээ, намайг өмөөрөх хамаатан садан гэж байдаг шүү” гэж хэлээд мөрдөгч ********* руу “чам шиг хар юм хүний мууг үзэх гээд байна уу” гэх мэтчилэн хэл амаар доромжлоод ********* руу гүйж очоод хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөхөөр нь би салгаад машиндаа авч суух гэтэл тухайн үед дахин мөрдөгч ********* ийг нэг удаа өшиглөсөн. Тэгээд би ********* ийг машиндаа суулгах гэтэл суухгүй шаардлага эсэргүүцэхэд жолооч цагдаа ********* машинаас бууж ирэн тусгай хэрэгсэл болон гав авчран машин руу суулгасан. Машиндаа суулгаад явж байтал намайг “энэ хар янхны үгэнд итгэж намайг шоронд хийх гэлээ, ажлаа хийж мэдэхгүй писд********* уд” гээд миний толгойн дух хэсэг рүү өөрийн духаар 2 удаа мөргөсөн. Тэгээд би “цагдаагийн алба хаагчийн биед халдаж болохгүй” гээд баруун гараараа цааш түлхтэл ********* нь миний баруун гарын ар хэсэгт хазахаар нь би гараа татаж авсан. Тэгээд эрүүлжүүлэх саатуулах байранд ирээд ********* ийг согтуурлын зэргийг шалгана гээд эрүүлжүүлэх саатуулах байр луу авч орох гэтэл “би драгер үлээхгүй” гэхэд би ********* ийг “та цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэх ёстой” гэж хэлээд саатуулах тогтоол үйлдэх гээд эрүүлжүүлэх саатуулах байрны эмчийн өрөө рүү орох гэтэл араас баруун хөлөөрөө бөгсөн хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би “та удаа дараа цагдаагийн алба хаагчийн биед халдаж бас шаардлага биелүүлээгүй шүү” гэж хэлээд би эрүүлжүүлэх саатуулах байрны эмч болон цагдаад ********* ийг хүлээлгэн өгч Балж-10 ********* эд гомдол гаргаж мөрдөн байцаагчид болсон зүйлийн талаар хэлээд би дараагийн дуудлагад явсан. ...********* ийн гуя хэсэг рүү нэг удаа өшиглөж байсан. ...Би албан үүргээ гүйцэтгэж байгаад иргэн ********* нь биед халдан хэл амаар доромжилсон учир хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг (хх-ийн 147-149)
Гэрч ********* ын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ********* байцаагч дээр ирж мэдүүлэг өгөөд хамтран амьдрагч ********* нь миний хувь фейсбүүк чат руу архи болон хүүхдийн зургийг авч явуулсан. Тэгээд ********* байцаагчид хэлээд “хүүхдээ очиж авмаар байна, хажууд нь архидан согтуурч байна” гээд бид хоёр хамт явах болсон. Очсон чинь ********* нь намайг мөрдөгчийн хажууд миний түрээсэлж байгаа байрнаас хөөж “яв гичий минь” гээд зүүн хөлийн гуя руу 1 удаа өшиглөөд хаалга руу гар гээд түлхсэн. Тэгээд мөрдөгч ********* “чи яаж байгаа юм” гэж хэлтэл ********* ийг “чамд хамаагүй” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бас “чамд хамаагүй гичий минь” гээд зүүн гарын шуу хэсэгт нь базаж, баруун цээж хэсэг рүү нэг удаа гараараа цохиж хаалга руу түлхсэн. ********* нь тэгээд зугтаагаад явахаар нь би цагдаагийн байгууллагад хүүхдийн дэргэд архидан согтуурсан болон алба хаагчийн биед халдсан гэж дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд авч явах гэтэл хэсгийн байцаагч ********* нь шаардлага тавьж “машинд суу” гэхэд “үгүй” гээд хэл амаар доромжилж, шаардлагыг биелүүлэхгүй урдаас нь цохиж, зодоод байсан. Тэгээд би ажлын хэсгийн машинд суучихсан байсан чинь ********* нь араас орж ирээд зодно гэж дайрахад ********* мөрдөгч өөрийнхөө машинд намайг суулгаад аваад явсан. ********* ийг хэсгийн байцаагч ********* нь авч явах гэтэл удаа дараа эсэргүүцээд байсан. Тухайн үед ********* байцаагч нь дуудлагад ирчихсэн хууль ёсны шаардлага тавьж машинд суулгах гэтэл хэл амаар доромжлоод, эсэргүүцээд байсан. Би тэр үед их айсан байсан учир машинд сууж байгаад ********* ийг хөл хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би ********* мөрдөгчийн машинд суусан тэнд ********* авч явах гэхэд нэлээн юм болж аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 156-157)
Гэрч ********* ын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн газрын даргын баталсан томилгоогоор жижүүрийн жолоочоор 24 цаг гарах болсон. Энэ өдөр Эрчмийн байцаагч нь цагдаагийн ахлах дэслэгч ********* байсан. Тэгээд 17 цаг 40 минутад ********* ийн утсанд жижүүрээс Хэрлэн сумын 4 дүгээр баг Эрчмийн нийтийн байранд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирсэн гэхэд очсон. Очиход мөрдөгч ********* болон дуудлага өгсөн эмэгтэй нар байсан. Тэгээд ********* болон эхнэрийнхээ биед халдаж зугтаасан гэхээр нь цагдаагийн ахлах дэслэгч ********* бид хоёр гэрийнх нь ойр орчимд хайхад охинтойгоо гудамжинд таарсан. ********* нь бууж тээврийн хэрэгсэлд суух шаардлага тавихад уурлаж хараалын үгээр хэлж тавьсан шаардлагыг нь эсэргүүцэн өшиглөж цохиход нь ********* нь тэр залууг саатуулах зорилгоор албаны автомашинд сууж цагдаагийн газарт очих талаар шаардлага тавихад үл биелүүлж, алба хаагч руу халдах үйлдэл /хөл, гарт нь өшиглөх/ хийх үед би машинаас бууж нэг бүрийн тусгай хэрэгсэл гав авчран гавлаж тээврийн хэрэгсэлд суулгасан. Ингээд эрүүлжүүлэх саатуулах байр луу явж байтал арын суудал дээр ********* нөгөө залуутай цуг суусан байхад нөгөө залуу “гав тайл, би явахгүй” гэх мэтээр ********* тэй хэрэлдэж байснаа гэнэт ********* “намайг толгой руу мөргөчихлөө” гээд орилж байсан. Тэгээд эрүүлжүүлэх саатуулах байранд ирээд ********* аваад орсон. ...********* нь шаардлага тавьж машинд сууж цагдаагийн газар луу явах хэрэгтэй гэхэд шаардлагыг биелүүлэхгүй хэл амаар доромжилж, эсэргүүцсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 160-161)
Гэрч ********* ын мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 07 цаг 30 минутаас эхлэн албан үүргээ гүйцэтгэж байна. Энэ өдрийн 17 цагийн орчимд цагдаагийн дэслэгч ********* , цагдаагийн ахлах ахлагч ********* , цагдаагийн ахлах дэслэгч ********* нар нь ********* гэх хүнийг эрүүлжүүлэхээр авч ирсэн. Тэднийг ирэх үед нь би гадна хаалганы дотор хэсэгт нь зогсож байсан. Гадна хаалгаар эхлээд дэслэгч ********* орж ирсэн ардаас нь ********* гэх хүн хоёр гараа арлаа гавлуулсан байдалтай орж ирээд “би чамайг харна аа” гэж хэлээд ахлах дэслэгч ********* ийн өгзөг хэсэг рүү нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Араас нь ахлах ахлагч ********* орж ирж байсан. Тэгээд би иргэн ********* гэх иргэний согтолтын зэргийг шалгахад 1,91 хувь гэсэн заалт заасан. Энэ үед ахлах дэслэгч ********* нь иргэн ********* рүү хандаж ямар нэгэн зүйл яриагүй, саатуулах тогтоол үйлдэхээр эмчийн өрөө рүү орсон. Намайг ********* ийн хувцас хэрэгсэл зэргийг тайлуулж байх үед иргэн ********* нь ахлах дэслэгч ********* т хандаж “би чамд мөнгө өгөх үү” гэж ярьж байсан. Удалгүй ахлах дэслэгч ********* орж ирэхэд “манай эхнэр чамд 50,000 төгрөг өгсөн байна лээ, чи авлига авчхаад хэргээ олигтойхон шийдэж байгаа чинь энэ үү” гэж хэлэхэд нь ахлах дэслэгч ********* нь “та наад үгээ камерт сонсогдохоор чанга хэлээрэй” гэж байсан. ********* ийг буцаад гарах үед нь ********* нь “чи муу авлигачин пязда” гээд харааж байсан. Удалгүй ахлах дэслэгч ********* саатуулсан тогтоолоо надад өгчихөөд явсан. ...Ахлах дэслэгч ********* ийг өшиглөж байх үед нь би хажууд зогсож байсан учраас сайн санаж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 164-165)
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 344 дугаартай “...1.2.********* ын биед тархи доргилт, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
4.Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хх-ийн 47-48)
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 423 дугаартай “...1.********* ийн биед зүүн шууны дотор дээд хэсэг, дотор дунд хэсэгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хх-ийн 170-171)
********* ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар (хх-ийн 49-51)
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 57-59)
********* ийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 69, 73, 74, 76)
Эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн талаар амар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 11, 128)
Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 131-134)
Цагдаагийн газрын шуурхай удирдлагын жижүүрийн хэргийн газрын үзлэг хийж шалгах багийн болон цагдаагийн эргүүл, жижүүрийн томилолтын хуулбар (хх-ийн 185)
********* аас Хэнтий аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 221) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг
хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч ******* овогт **********-ын ********** нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Эрчмийн 40-39 тоотод байрлах гэртээ хууль сахиулагч буюу ********* ********* ийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж улмаар цээжний баруун хэсэгт нь нэг удаа цохиж, зүүн гарын шуу хэсэгт нэг удаа базаж, цохиж, түлхэх зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн,
-мөн тухайн цаг хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Эрчмийн 40 дүгээр байрны гадна талд дуудлагын дагуу очсон хууль сахиулагч буюу ********* ********* ийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж улмаар өшиглөж, мөн цагдаагийн тээврийн хэрэгсэл дотор дух хэсэгт нь 2 удаа мөргөж, баруун гарын ар хэсэгт нь хазаж, мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах тус Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байран дотор баруун хөлөөрөө өгзөг хэсэгт нь нэг удаа өшиглөх зэргээр хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ********* ийн “...эхлээд ********* нь гэртээ ороход нөхөр болох ********* нь өөр нэг залуугийн хамтаар дундаа “Хараа” нэртэй 0,75 литрийн архи тавьчихсан хуваагаад уусан байдалтай согтолтын зэрэг дунд зэргийн байдалтай эхнэрийгээ хараад босож ирээд “хөөе чамд хамаагүй гичий минь” гэж хэлээд шууд эхнэрийнхээ нуруу хэсэг рүү нэг удаа өшиглөхөд нь би эхнэрийг нь гаргаж ********* ийг цохихыг болиулах гэтэл үүдний хаалга хэсэгт намайг баруун хөхний дээд хэсэгт 1 удаа цохиж, зүүн гарын шуу хэсэгт нэг удаа базан цохиж, түлхсэн...” гэх, хохирогч ********* ийн “...хүүхдийн дэргэд архидан согтуурсан гэж дуудлага мэдээлэл Хэрлэн сумын 4 дүгээр баг ********* тоотод дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаа жолооч ********* ын хамтаар очсон. Очиход мөрдөгч ********* болон дуудлага өгсөн эмэгтэй ********* нар нь тус тоотын гадаа байсан. Юу болсон талаар асуухад ********* нь хүүхдийн дэргэд архидан согтуурч эхнэр ээ зодож, ********* ийн зүүн гарын шуун хэсэгт маажсан юм шиг зулгаралт үүссэн байсан. Тэгээд ********* нь зугтаасан байсан учир тус багийн Эрчмийн нийтийн 40 дүгээр байрны ойр орчимд хайж байсан чинь нийтийн байрны зүүн хойноос охины хамтаар ирж байсан. Тэгээд би очиж ********* ийг “та цагдаагийн байгууллага руу хамт явах шаардлагатай байна, та эхнэрийнхээ биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн хүүхдийн хажууд архидан согтуурсан нөхцөл байдал тогтоогдож байна, та машинд суу” гэхэд ********* нь хамтран амьдрагч ********* руу “чам шиг гичий миний амьдралаар ингэж тоглохгүй, чи хүүхдүүдээ орхиод биеэ үнэлдэг биз дээ, намайг өмөөрөх хамаатан садан гэж байдаг шүү” гэж хэлээд мөрдөгч ********* руу “чам шиг хар юм хүний мууг үзэх гээд байна уу” гэх мэтчилэн хэл амаар доромжлоод ********* руу гүйж очоод хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөхөөр нь би салгаад машиндаа авч суух гэтэл тухайн үед дахин мөрдөгч ********* ийг нэг удаа өшиглөсөн. Тэгээд би ********* ийг машиндаа суулгах гэтэл суухгүй шаардлага эсэргүүцэхэд жолооч цагдаа ********* машинаас бууж ирэн тусгай хэрэгсэл болон гав авчран машин руу суулгасан. Машиндаа суулгаад явж байтал намайг “энэ хар янхны үгэнд итгэж намайг шоронд хийх гэлээ, ажлаа хийж мэдэхгүй писд********* уд” гээд миний толгойн дух хэсэг рүү өөрийн духаар 2 удаа мөргөсөн. Тэгээд би “цагдаагийн алба хаагчийн биед халдаж болохгүй” гээд баруун гараараа цааш түлхтэл ********* нь миний баруун гарын ар хэсэгт хазахаар нь би гараа татаж авсан. Тэгээд эрүүлжүүлэх саатуулах байранд ирээд ********* ийг согтуурлын зэргийг шалгана гээд эрүүлжүүлэх саатуулах байр луу авч орох гэтэл “би драгер үлээхгүй” гэхэд би ********* ийг “та цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэх ёстой” гэж хэлээд саатуулах тогтоол үйлдэх гээд эрүүлжүүлэх саатуулах байрны эмчийн өрөө рүү орох гэтэл араас баруун хөлөөрөө бөгсөн хэсэгт 1 удаа өшиглөсөн...” гэх, гэрч ********* ын “...********* нь намайг мөрдөгчийн хажууд миний түрээсэлж байгаа байрнаас хөөж “яв гичий минь” гээд зүүн хөлийн гуя руу 1 удаа өшиглөөд хаалга руу гар гээд түлхсэн. Тэгээд мөрдөгч ********* “чи яаж байгаа юм” гэж хэлтэл ********* ийг “чамд хамаагүй” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бас “чамд хамаагүй гичий минь” гээд зүүн гарын шуу хэсэгт нь базаж, баруун цээж хэсэг рүү нэг удаа гараараа цохиж хаалга руу түлхсэн. ********* нь тэгээд зугтаагаад явахаар нь би цагдаагийн байгууллагад хүүхдийн дэргэд архидан согтуурсан болон алба хаагчийн биед халдсан гэж дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд авч явах гэтэл хэсгийн байцаагч ********* нь шаардлага тавьж “машинд суу” гэхэд “үгүй” гээд хэл амаар доромжилж, шаардлагыг биелүүлэхгүй урдаас нь цохиж, зодоод байсан...” гэх, гэрч ********* ын “...2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн газрын даргын баталсан томилгоогоор жижүүрийн жолоочоор 24 цаг гарах болсон. Энэ өдөр Эрчмийн байцаагч нь цагдаагийн ахлах дэслэгч ********* байсан. Тэгээд 17 цаг 40 минутад ********* ийн утсанд жижүүрээс Хэрлэн сумын 4 дүгээр баг Эрчмийн нийтийн байранд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирсэн гэхэд очсон. Очиход мөрдөгч ********* болон дуудлага өгсөн эмэгтэй нар байсан. Тэгээд ********* болон эхнэрийнхээ биед халдаж зугтаасан гэхээр нь цагдаагийн ахлах дэслэгч ********* бид хоёр гэрийнх нь ойр орчимд хайхад охинтойгоо гудамжинд таарсан. ********* нь бууж тээврийн хэрэгсэлд суух шаардлага тавихад уурлаж хараалын үгээр хэлж тавьсан шаардлагыг нь эсэргүүцэн өшиглөж цохиход нь ********* нь тэр залууг саатуулах зорилгоор албаны автомашинд сууж цагдаагийн газарт очих талаар шаардлага тавихад үл биелүүлж, алба хаагч руу халдах үйлдэл /хөл, гарт нь өшиглөх/ хийх үед би машинаас бууж нэг бүрийн тусгай хэрэгсэл гав авчран гавлаж тээврийн хэрэгсэлд суулгасан. Ингээд эрүүлжүүлэх саатуулах байр луу явж байтал арын суудал дээр ********* нөгөө залуутай цуг суусан байхад нөгөө залуу “гав тайл, би явахгүй” гэх мэтээр ********* тэй хэрэлдэж байснаа гэнэт ********* “намайг толгой руу мөргөчихлөө” гээд орилж байсан. Тэгээд эрүүлжүүлэх саатуулах байранд ирээд ********* аваад орсон. ...********* нь шаардлага тавьж машинд сууж цагдаагийн газар луу явах хэрэгтэй гэхэд шаардлагыг биелүүлэхгүй хэл амаар доромжилж, эсэргүүцсэн...” гэх, гэрч ********* ын “...Би 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 07 цаг 30 минутаас эхлэн албан үүргээ гүйцэтгэж байна. Энэ өдрийн 17 цагийн орчимд цагдаагийн дэслэгч ********* , цагдаагийн ахлах ахлагч ********* , цагдаагийн ахлах дэслэгч ********* нар нь ********* гэх хүнийг эрүүлжүүлэхээр авч ирсэн. Тэднийг ирэх үед нь би гадна хаалганы дотор хэсэгт нь зогсож байсан. Гадна хаалгаар эхлээд дэслэгч ********* орж ирсэн ардаас нь ********* гэх хүн хоёр гараа арлаа гавлуулсан байдалтай орж ирээд “би чамайг харна аа” гэж хэлээд ахлах дэслэгч ********* ийн өгзөг хэсэг рүү нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 423 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,
-Мөн ********* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ********* ыг 2023 оны 06 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн байрны 1 дүгээр гудамжны 4 тоотод “оройтож ирлээ, өмд угаа” гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь өшиглөж зодсон,
-2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ********* тоотод “хэнтэй янхандаж байгаад ирж байгаа юм” гэх шалтгаанаар хамар хэсэгт нь гараараа 1 удаа, гуя хэсэгт нь 1 удаа өшиглөж зодсон,
-2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ********* тоотод “тусдаа амьдарч байхад ирлээ” гэж хэллээ гэх шалтгаанаар нуруу, бөгс хэсэг рүү 2 удаа өшиглөж, толгой руу нь гараараа 2 удаа цохиж, үсдэх зэргээр зодсон,
-2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн орчим ********* тоотод гэдэс хэсэгт нь 2 удаа өшиглөж зодсон,
-2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 18-19 цагийн орчим ********* тоотод “чамайг харна аа, буцаагаад чамайг өгнө” гэж маргалдаж толгой хэсэгт нь 1 удаа цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ********* ыг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ********* тоотод “тусдаа амьдарч байхад ирлээ” гэж хэллээ гэх шалтгаанаар нуруу, бөгс хэсэг рүү 2 удаа өшиглөж, толгой руу гараараа 2 удаа цохиж үсдэх зэргээр зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн гуяны гадна дунд хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ********* ын “...2023 оны 06 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчим ********* од “оройтож ирлээ, өмд угаа” гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь өшиглөж зодсон, мөн 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би ажлын байранд буюу түргэн хоолоо хийдэг газар ********* тоотод ирээд “хэнтэй янхандаж байгаад ирж байгаа юм” гэх шалтгаанаар хамар хэсэгт нь гараараа 1 удаа цохиж, гуя хэсэгт нь 1 удаа өшиглөн зодсон, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ********* тоотод “тусдаа амьдарч байхад ирлээ гэж хэллээ” гэх шалтгаанаар нуруу, бөгс хэсэг рүү 2 удаа өшиглөж, толгой руу гараараа 2 удаа цохиж, үстсэн, 2023 оны 08 дугаар сарын 29-ний 17 цагийн орчим ********* тоотод 2 удаа өшиглөж, хүүхдийн дэргэд архидан согтуурсан зөрчлөөр баривчилгаанд 25 хоног явсан мөн баривчилгаанд байх хугацаанд 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр оргож ирээд 18-19 цагийн орчим ********* тоотод “чамайг харна аа, буцаагаад чамайг өгнө” гэж маргалдаж толгой хэсэгт 1 удаа цохин явсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэх, насанд хүрээгүй гэрч Г.********* ын “...2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр аав ээжийг ажлаа тараад орой ирэхэд “чи яасан их уддаг юм” гээд манай ээжийг барьж аваад толгой бас нүүрний шанаа хэсэг рүү цохиж, алгадахаар нь би боль гэж хэлэхэд аав “чи муу холд писда минь” гэж хэлээд жийж өшиглөх гэж байхдаа давхар намайг өшиглөж цохисон. Тэрнээс өмнө ээжийг ажилдаа явсан хойно намайг “гэрээ цэвэрлэхгүй бол ээж рүүгээ зайл” гээд гутал авч шидэж байсан. Гэхдээ би яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Аав байнга архи уудаг. Тэгээд архи уухаараа ээжийг хараалын үгээр хэлээд зоддог байсан...” гэх, гэрч ********* гийн “...2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ********* манайд ажлаа хийгээд байж байтал гэнэт гаднаас нөхөр болох ********* нь эрүүл орж ирээд “гэрээс чинь орж юм авъя” гэхэд ********* намайг хань татаад гэр лүү цуг оръё гэхэд нь би нөхөрт нь хандаж “дандаа хэл ам хийнэ дуртай үедээ уурлаж ирнэ, би тэгээд дагаад л гэр лүү нь орох уу” гэж хэлээд утсаа бариад зогсож байтал ********* нь намайг цагдаа дуудах гэж байна гэж л бодсон байх гэнэт аймаар уурлаад ********* ын нүүр хэсэгт нэг удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд ********* газарт савж унаж хамраас нь цус гарч байсан. Тухайн үед нь би ********* ын зургийг авч байсан.
...2023 оны 08 дугаар сарын 29-ний өглөө намайг гэртээ байхад ********* том охин болох ********* ыг дагуулаад ********* гэрээс хөөчихлөө, тэгэхдээ гэдэс рүү нь 2 удаа өшиглөсөн гээд давсгаа бариад ирж байсан. Ер нь байнга л архи ууж гэр орноос нь хөөж, гар хүрч зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан...” гэх, гэрч ********* ын “...2018 онд ********* тэй хамтран амьдраад ********* энэ хоёр дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Ингээд байнга л гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүүхдүүдтэй нь гэрээсээ хөөж байсан удаа зөндөө байгаа...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 344 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ********* нь цагдаагийн албан хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хэл амаар доромжлон гараар цохих, өшиглөх, мөргөх зэргээр биед нь халдаж хүч хэрэглэж эсэргүүцсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,
- гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ********* ыг 2023 оны 06 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчим, 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн орчим 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 18-19 цагийн орчим буюу 5 удаагийн үйлдлээр зодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг,
Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ********* ыг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ********* тоотод нуруу, бөгс хэсэг рүү 2 удаа өшиглөж, толгой руу гараараа 2 удаа цохиж үсдэх зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.
Мөн “Байнга” гэдэгт тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн хэвшмэл маягтай гурав ба түүнээс дээш удаа хүчирхийлэл үйлдсэн байхыг ойлгох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ********* ийн хохирогч ********* ыг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ********* тоотод нуруу, бөгс хэсэг рүү 2 удаа өшиглөж, толгой руу гараараа 2 удаа цохиж үсдэх зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна” мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “нөхөр, хамтран ...амьдрагч...” гэж зааснаар ********* нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан. Шүүгдэгч ********* , хохирогч ********* нар нь хамтран амьдрагч болох нь тэдний болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ********* ын ********* эд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ********* ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж ч********* , хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ********* нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэрэг хоёрыг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ********* ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж ч********* , хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ********* эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Дээрх гэмт хэргийн хохирогч ********* нь шүүгдэгч ********* эд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан, хохирогч ********* , ********* нар нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч ********* ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ********* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт **********-ын ********** ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ********* ын ********* эд 10 (арав) сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан шүүгдэгч ********* эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 10 (арав) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 6 сарын хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 2 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч ********* эд оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ********* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********* эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ХОСБАЯР