Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00640

 

 

 

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00640

Ховд аймаг

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ..............тоотод оршин суух ........овогт Б-ийн Б-ийн нэхэмжлэлтэй, ................ тоотод оршин суух, Т овогт Б-ийн Г - д  холбогдох гэм хорын хохирол 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 153/2020/00530/И индекстэй  иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие нь 2015 оноос Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах 62 айлын орон сууцны 4 дүгээр орцны подвальд байрлах 96 м2 2 өрөө байрыг Фитнесийн үйл ажиллагааны зориулалтаар ашиглаж ирсэн. 2019 онд манай бага хүүхэд өвдөөд Улаанбаатар хот руу эмчилгээнд явах шаардлагатай болсны улмаас үйл ажиллагаагаа түр зогсоосон. Миний бие нь анх 2015 онд тус подвалийн байрыг хүн ашиглах боломжгүй байхад нь өөрийн хөрөнгөөр иж бүрэн засвар хийж үйл ажиллагаа явуулсан. Ховд Шинэ эрин тавилгын үйлдвэрийн эзэн Б.Г надтай уулзаж 2 жилийн хугацаагаар 1 жилд 2 сая төгрөгийн түрээсийг бөөнд нь өгөхөөр тохиролцож, аман хэлцэл хийж 2019 оны 11 дүгээр сарын 06-нд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2020 оны 04 сар хүртэл түрээс огт өгөхгүй байсан учраас би гарахыг шаардсаны дагуу байр чөлөөлж өгсөн. Байрыг чөлөөлж өгөхдөө намайг хэл амаар доромжилсон бөгөөд эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учруулсан байсан. Миний бие нь Б.Гд хандаж Ядаж ханыг нь ч болов замаскдаад өгчихөөч гэж гуйхад Авгай минь түлхүүрээ ирээд авбал ав, авахгүй бол өөрөө цоожоо эвдээд ороорой гэж хэлсэн. Б.Б миний бие нь 2015 оноос хойш Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт байрлах 62 айлын орон сууцны 4 орцны 2 тоот подвальд байрлах 96 м.кв 2 өрөө байрыг өөрийн хөрөнгөөр засварлаж үйл ажиллагаа явуулж байсны хувьд Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус шүүхийн 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 153/ШШ2020/00090 дүгээр Шийдвэрээр 'Хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоолгож шийдвэрлүүлсэн. Миний бие нь Ховд Шинэ эрин тавилгын үйлдвэрийн эзэн Б.Ггаас тохиролцсон түрээсийн төлбөрийг нэхэмжлэхгүй байна, харин байрыг эзэмшиж ашиглах хугацаандаа эд хөрөнгөд учруулсан хохирол /эд хөрөнгийн элэгдэл, гэмтэл, сэргээн засварлахад шаардагдах зардал/-д 2 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Г-д холбогдуулан гэм хорын хохирол 2,300,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид нь дараах нөхцөлөөр эвлэрч эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна. Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Г бид дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

1.Хариуцагч Б.Г нь нэхэмжпэлийн шаардлагаас 700,000 төгрөгийг төлөх, үүнээс 500,000 төгрөгийг 2020 оны 09 сарын 11-ний өдрийн дотор, үлдэгдэл 200,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх нөхцөлтэйгээр эвлэрч байна.

2.3охигчид дээрх нөхцөлөөр эвлэрсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Б.Б нь 1,600,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна.

З.Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй бөгөөд эвлэрлийн гэрээг хэн нэгний дарамт шахалтгүйгээр байгуулсан болно гэжээ.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжид 21,350 төгрөгийн тал хувь болох 10,675 төгрөгийг хариуцагч Б.Г-гаас гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г-д холбогдох  хохирол 2,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,600,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Г нь 700,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дотор, 200,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус төлж дуусгахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,675 төгрөгийг хариуцагч Б.Г-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч Б.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ОТГОНЖАРГАЛ

                    ШҮҮГЧИД                                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                                            С.ОЮУНЖАРГАЛ