Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/20

 

   2024          01           18                                             2024/ШЦТ/20

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Шүүгдэгч ********** гийн өмгөөлөгч Э.Ганбат

Шүүгдэгч ********** ийн өмгөөлөгч Х.Баатарбилэг

Шүүгдэгч ********** ын өмгөөлөгч С.Нарангэрэл

Шүүгдэгч ********** , ********** , ********** а нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн ******-ийн ********, ******** овгийн ******-ийн ********, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн ******-ийн ******** нарт холбогдох эрүүгийн 2023003310279 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч **********  нь Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/78 дугаар захирамжаар ******** ар томилогдон ажиллаж байх хугацаандаа тус газрын ********  ********** атай бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэсэн заалтыг зөрчиж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын ********  ******** г ажиллаагүй үед нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалингийн урьдчилгаа 400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийн цалинг бодож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ******** д давуу байдал бий болгосон,

2.Мөн ********  ********** ад 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 150,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ********** ад давуу байдал бий болгосон,

3.Төрийн албаны тухай хуулийн 61.1.9-д ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны алба хаагчид түүний зөвшөөрснөөр 1,5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох гэсэн заалтыг зөрчиж 2019 оны 04 дүгээр сард 1,360,816 төгрөгийн ээлжийн олговрыг олгож ээлжийн амралтыг эдэлж 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,512,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг ээлжийн амралт биеэр эдлээгүй гэсэн үндэслэлээр авч албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон,

4.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 1.2-т заасан “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараах эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно”. 1.2.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид” мөн журмын 2.2-т “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна” 2.3-т “энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэ журмын 1.2-т заасан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргана” гэснийг зөрчиж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөртөө 1,864,830 төгрөг, эдийн засагч ********** т 1,461,800 төгрөг, нягтлан бодогч ********** ад 1,752,426 төгрөг илүү олгож, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөртөө 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн газрын эдийн засагч ********** т 790,162 төгрөг, нягтлан бодогч ********** ад 770,701 төгрөгийн урамшуулал олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

5.********  ********** а, эдийн засагч **********  нартай бүлэглэн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтад заасан “...аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэсэн заалтыг зөрчиж ********  ******** д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад 2020 оны 03 дугаар сард тэтгэмж авах нэрсийн жагсаалтад оруулах талаар урьдчилан хууль бус шийдвэр гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300 төгрөг олгож ******** д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч ********** а нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2003 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай захирамжаар Эрүүл мэндийн газрын ******** оор томилогдон ажиллаж байх хугацаандаа тус газрын дарга ********** тай бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 57.1 дүгээр зүйл Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэсэн заалтыг зөрчиж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын ********  ******** г ажиллаагүй үед нь санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлж 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалингийн урьдчилгаа 400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийн цалинг бодож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ******** д давуу байдал бий болгосон,

2.Өөртөө 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 150,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон,

3.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 1.2-т заасан “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараах эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно”. 1.2.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид” мөн журмын 2.2-т “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна” 2.3-д “энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэ журмын 1.2-т заасан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргана” гэснийг зөрчиж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ********** д 1,864,830 төгрөг, эдийн засагч ********** т 1,461,800 төгрөг, өөртөө 1,752,426 төгрөг илүү олгосон, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ********** д 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн газрын эдийн засагч ********** т 790,162 төгрөг, өөртөө 770,701 төгрөгийн урамшуулал олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

4.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан “...аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэсэн заалтыг зөрчиж ********  ******** д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад санхүүгийн баримт бүрдүүлж 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300 төгрөг олгож ******** д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч **********  нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 41 дугаар захирамжаар Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтан ********** гаас өгсөн тэтгэмж авах нэрсийн жагсаалтад ******** ийн нэрийг оруул гэх шийдвэр нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан “...аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэсэн заалтыг зөрчсөн хууль бус шийдвэр болохыг мэдсээр байж Нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг бүртгэл хариуцсан ажилтан ******** д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад 2020 оны 03 дугаар сард тэтгэмж авах нэрсийн жагсаалтад оруулж ******** д давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч **********  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...********  ажилтай ********  нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нөхрөө Бүгд Найрамдах Солонгос Улс руу онош тодруулах, эмчлүүлэхээр ээлжийн амралтаа болон цалинтай 1 сарын чөлөөг байгууллагын дотоод журамд заасны дагуу авч явсан бөгөөд Ковидын цар тахлын улмаас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хил хаагдсан. Иймээс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ажлын газартаа буюу Эрүүл мэндийн газарт Солонгос улсаас буцаж ирэхэд тусална уу гэсэн утгатай өргөдөл ирүүлсэн тул Монгол Улсын Онцгой комисст өргөдлийн дагуу уламжлан 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 297 тоот албан бичгийг хүргүүлсэн. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Гамшиг болон аюул үүссэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно” гэсэн заалтаар ******** д чөлөөний хугацааг дуусгаад дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ажилдаа ирж чадаагүй хүндэтгэн шалтгаантай гэж үзэж 2020 оны 05 дугаар сард 450.000 төгрөг, 06 дугаар сард 400.000 төгрөгийн цалингийн урьдчилгаа олгохыг зөвшөөрсөн.

Эрүүл мэндийн газарт нягтлан бодогч ажилтай байсан ********** а нь “нөхрийн бие өвдсөн Улаанбаатар хотод оношилгоо хийлгэх хэрэгтэй болсон учир 2020 оны 01 сарын 30-ны өдөр цалингийн урьдчилгаа олгоно уу” гэсэн өргөдөл, хүсэлтийг, 2020 оны 02 сарын 28-ны өдөр нөхөртөө өндөр өртөгтэй шинжилгээ хийлгэх шаардлагатай болсон гэсэн шалтгаанаар цалингийн урьдчилгаа авахыг хүссэн өргөдөл, хүсэлтийг мөн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон ч тухайн үед хэрэгжиж байсан хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 “Ажилтны хүсэлтээр цалин хөлсийг нь урьдчилан олгож болно” гэсэн заалтыг мөрдөж цалингийн урьдчилгаа олгохыг зөвшөөрсөн.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/303 тоот тушаалыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан журмын 2.2-д “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна” гэснийг зөрчиж, 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдөр өөртөө 1.864.830 төгрөг, эдийн засагч ********** т 1.461.800 төгрөг, нягтлан бодогч ********** ад 1.752.426 төгрөг илүү олгосон гэсэн нь 2018 оны санхүүгийн жилийн эцсийн санхүү, төсвийн гүйцэтгэлийн тайлангийн болон нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн чанар үр дүнгээр эрүүл мэндийн байгууллагуудыг үнэлж, мөн тайлант оны санхүүгийн тайланг аудитаар зөрчилгүй санал дүгнэлт авсан дарга, санхүүгийн ажилтнуудад батлагдсан төсөвтөө багтаан урамшуулал олгох талаар 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/303 тоот тушаал ирүүлсэн тул 2018 оны санхүүгийн ажлыг дүгнэж, бүтэн жилийн буюу дөрвөн улирлын урамшуулал гэж тооцож бодсон. Мөн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөртөө 1.209.000 төгрөг, эдийн засагч ********** т 790.162 төгрөг, нягтлан бодогч ********** ад 770.100 төгрөгийн урамшуулал олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэсэн нь 2019 оны жилийн эцсийн ажлыг үнэлж ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүчдийн өдрийг тохиолдуулан шийдвэр гаргасан. Мөн Эрүүл мэндийн газраас аймгийн Засаг даргад 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 2019 оны Эрүүл мэндийн газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хугацаанд нь хүргэж 93,8 “А” үнэлэгдсэн тул Төрийн албаны тухай хуулийн төсвийн шууд захирагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харьяа байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээр үнэлнэ гэж заасны дагуу мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар Нийгмийн бодлогын хэлтсийн даргад Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу Эрүүл мэндийн газрын даргад урамшуулал олгох албан бичиг явуулахыг аймгийн Засаг дарга зөвшөөрсөн тул 2019 оны жилийн эцсээр 1 удаа бүтэн жил буюу 4 улирлын урамшуулал гэж тооцсон.

******** ******** д Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасан “аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас олгоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт дагуу 2020 онд тэтгэмж авах нэрсийн жагсаалтыг Эрүүл мэндийн яамны эдийн засаг, санхүү төрийн сангийн хэлтэст 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн. Энэ жагсаалтад ******** ийн нэрийг оруулаагүй байна. Мөн ******** ийн тэтгэмж авах өргөдөл 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүл мэндийн газрын даргад хүргүүлсэн ч Эрүүл мэндийн газрын дарга ********** , эдийн засагч ********** , нягтлан бодогч ********  нарт үүрэг өгч олгохыг зөвшөөрсөн цохолтыг хийгээгүй. Иймд Эрүүл мэндийн сайдын тушаалд ******** ийн нэр, мөнгөн урамшууллын санхүүжилт ирсэн тул ********** , ********** , нягтлан бодогч ********** а нар бүлэглэн үйлдсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж байна.

2019 оны ээлжийн амралт Засаг даргын захирамжаар 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс гарсан тул тус оны 4 дүгээр сард 1.360.826 төгрөг авсан боловч тухайн үеийн ажлын шаардлагаар ээлжийн амралтаа эдэлж чадаагүй шалтгаануудаа хавтаст хэрэгт баримтаа бүрдүүлж өгсөн. Мөн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар Нийгмийн бодлогын хэлтсийн даргад Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу Эрүүл мэндийн газрын даргад 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/2286 дугаартай албан бичгээр ээлжийн амралтаа эдлээгүй хоногийн мөнгөн урамшууллыг цалингийн сандаа багтаан олгохыг зөвшөөрч байгаа шийдвэрийг хүргүүлсэн...” гэв.

 

Шүүгдэгч ********** а шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...********  утсаар яриад урьдчилгаа олгох боломж байна уу гэхэд нь 400,000, 450,000 төгрөг нийт 850,000 төгрөгийг өгсөн. Манай үндсэн ажилтан учраас урьдчилгаа олгосон. Би өөрөө 1 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2 дугаар сард 1,500,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийн урьдчилгаа авсан. Тэрийгээ тайлан тооцоондоо тусгаад авлага гэж дансандаа бүртгээд явж байсан. ********  эхлээд надаас тэтгэмж авч болох уу, нэр байгаа гээд орж ирсэн. Өргөдөл бичүүлээд, даргаар цохуулаад, өргөдлийг нь үндэслээд гүйлгээ хийсэн. Урамшууллын хувьд Эрүүл мэндийн сайдын тушаалыг үндэслээд төсөвтөө багтаагаад олго гэсэн тушаал ирсэн. Тэрийг үндэслээд олгосон. ********** , ********** а гээд санхүүгийн ажилтнуудыг шагнаж урамшуулах үндэслэлээр тушаал нь байсан. Тэгээд тушаал нь олдохгүй тэрийгээ эргүүлж төлсөн. Тэр тушаал уг нь байсан юм. Төрийн сан тушаал баримтгүй гүйлгээ хийдэггүй. Төлбөр бүрэн төлөгдсөн. **********  дарга ээлжийн амралтын мөнгөө авсан боловч биеэр эдлээгүй гээд Төрийн албаны хуулийн дагуу үндсэн цалинг 1.5 дахин өсгөж 1,512,000 төгрөгийн урамшуулал хэлбэрээр олгосон. Үүнийг Нийгмийн бодлогын хэлтсийн даргын тушаалыг үндэслэн олгосон...” гэв.

 

Шүүгдэгч **********  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би мэдүүлэг өгөхгүй. ” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Яллагдагч нар нь төрд учруулсан хохирлоо шүүхийн шийдвэрээр төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэжээ. (2-р хх-ийн 181-182),

 

Гэрч ********  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...********  **********  нь өөрийн хамаарал бүхий этгээд болох эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай ******** г хувийн шалтгаанаар чөлөө авч Солонгос улс руу явсан байхад нь цалин бодож байна, энэ талаар баримтыг нь гаргаж өгсөн. ********  болон манай гэр нэг орцонд байдаг. ********  одоог хүртэл ирээгүй Солонгос улсад хувиараа ажиллаж, ажил хийж байгаа. Бид нарыг хуулийн байгууллагад өргөдөл гаргахад ********  өөрийн нөхрөө эмчилгээнд авч явж байгаа талаар тодорхойлолтыг мэс заслын ********  эмчээр гаргуулсан байсан. ******** д цалинг нь хууль бусаар өгсөн талаар тус байгууллагын ажилчдын цалингийн бүртгэл, цагийн бүртгэл, нийгмийн даатгалын газарт төлсөн баримт зэргээс харж болно. **********  хэтэрхий өөрөө хууль бус шийдвэр гаргаж өөрийн санаанд таараагүй хүнийг ажлаас нь чөлөөлдөг. Намайг 2016 оны 12 сард Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдож 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллах хугацаанд Эрүүл мэндийн газрын дарга **********  үр дүнгийн урамшуулал болон нэг ч удаа албан томилолт өгч байгаагүй. Тэгээд би **********  даргатай хамтран ажиллаж чадахгүй юм байна гээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Би өөрийн хүсэлтээр гарсан учраас шүүхэд хандаагүй юм. **********  даргад өөр ямар ямар шалгуулах зүйл байхгүй. Энэ хууль зөрчсөн асуудлыг нь хуулийн дагуу шийдэж арга хэмжээ авч өгнө үү. Эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай ********  нь **********  даргатай хамаатан. ******** гийн нөхөр ********  нь ойрын хамаатан гэсэн. Яг ямар хамаатан гэдэг талаар нь сайн мэдэхгүй байна...” гэжээ. (1-р хх-ийн 10),

 

Гэрч ********  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сард эрүүл мэндийн газар дээр ********  эмч бид 2 ажлаар явж байгаад тус газрын ажилчдын цагийн бүртгэлийг жижүүрийн ширээн дээр байхад нь хартал эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай ******** г 2020 оны 03 дугаар сар, 04 дүгээр сард ажилласан гэж бүртгэсэн байхыг нь олж харсан. Тэгээд ********  **********  нь өөрийн хамаарал бүхий этгээд болох эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай ******** г хувийн шалтгаанаар чөлөө авч Солонгос улс руу явсан байхад нь цалин олгож байна гэж хуулийн байгууллагад өргөдөл гаргасан. **********  дарга хууль бус цалин хөлс олгосон, 5 жил тутмыг мөнгөн тэтгэмжийг хугацаанаас өмнө олгосон, төрийн албан хаагчид олгох улирлын урамшууллыг илүү олгосон зэрэг зөрчилтэй асуудлыг Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газарт шалгуулахаар өгсөн. Эрүүл мэндийн газрын дарга **********  нь өөрийн хамаарал бүхий этгээд болох эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай ******** г хувийн шалтгаанаар чөлөө авч Солонгос улс руу явсан байхад нь цалин өгсөн талаар тус байгууллагын цалингийн цэс, ажилчдын цагийн бүртгэл, нийгмийн даатгалын цалингийн бүртгэлээс илтэд хууль зөрчсөн нь харагдана гэж бодож байна...” гэжээ. (1-р хх-ийн 12),

 

Гэрч ********  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...********  нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “манай нөхөр ********  байнгын зовуурь шаналгаатай өвчтэй тул гадагшаа явж эмчлүүлэх гэсэн юм. Та гадаад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн тодорхойлолт хийгээд өг” гэсэн тул би ******** ыг бүдүүн гэдэсний өвөрмөгц бус шархлаа, өвчтэй байнгын шаналгаа зовуурьтай гэсэн тодорхойлолт хийж өгсөн. ********  нь байнга манай эмнэлгээр явж үзүүлдэг байсан, суурь өвчтэй хүн. Миний ******** т хийж өгсөн тодорхойлолтыг ********  юунд хэрэглэсэн талаар мэдэхгүй. Би ойлгохдоо ********  нөхөр ******** ыгаа гадаад улс оронд авч явж биеийг нь үзүүлэхдээ, ажлаасаа чөлөө авахдаа хэрэглэсэн байх гэж бодож байна...” гэжээ. (1-р хх-ийн 14),

 

Гэрч ********  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...********  **********  нь өөрийн хамаатны хүн болох бэр ******** даа ажиллаагүй байхад цалин болон бусад урамшуулал өгсөн талаар нь тус байгууллагын цагийн бүртгэлээс нь ********  эмч, ********  нар харж үзсэн байсан. Эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай ******** г хувийн шалтгаанаар чөлөө авч Солонгос улс руу явсан. Одоо Солонгос улс руу яваад ирээгүй байгаа. Энэ талаар шалгуулахаар хуулийн байгууллагад өгсөн. Эрүүл мэндийн газрын цагийн бүртгэлийг ********  эмч зургийг нь авсан, гар утсан дээрээ аваад мэргэжлийн хяналтын байгууллагад өгсөн. Харин дараа нь цагийн бүртгэлийг өөрчилсөн байна гэж ******** , ********  эмч нар ярьж байсан. Надад түүнийг зассан талаар нь харсан зүйл байхгүй. **********  даргын хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн. Уг үйлдлийн талаар орон нутгийн удирдлага болон холбогдох байгууллагад нь өгсөн боловч тодорхой шийдвэр гаргаагүй. **********  дарга хувийн ашиг сонирхол ихтэй. Эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай ******** гийн нөхөр нь Н.********  гэдэг залуу байдаг тэр залуу ********  даргын аавынх нь төрсөн дүүгийнх нь хүүхэд нь гэсэн. ********  нь одоо Солонгос улсад эхнэр ******** гийн хамт байгаа гэсэн...” гэжээ. (1-р хх-ийн 15),

 

Гэрч ********  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт иргэнээс өргөдөл гомдол ирсэн. Үүний дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын 22/98 дугаартай хяналт шалгалт явуулах удирдамжийг газрын даргаар батлуулж удирдамжийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын цалин хөлс, урамшуулалтай холбоотой асуудлыг шалгасан. Энэ шалгалтаар зөвхөн хэсэг албан тушаалтнуудтай холбоотой буюу газрын дарга ********** , нягтлан бодогч ******** , эдийн засагч нартай холбоотой асуудлыг шалгасан. Тухайн шалгалтаар Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнууд болох дарга ********** , нягтлан бодогч ********** а, эдийн засагч **********  нар нь илүү урамшуулал авсан байсан. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заахдаа “төрийн албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй” гэсэн байдаг. Гэтэл тухайн албан тушаалтнууд нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр **********  нь 2,268,036 төгрөгийн, ********** а нь 1,734,077 төгрөгийн, **********  нь 1,777,865 төгрөгийн урамшууллыг авсан байсан. Тухайн Засгийн газрын тогтоол болон Төрийн албаны тухай хуулинд зааснаар урамшууллыг улирал бүр ажлыг нь дүгнэж, тухайн урамшууллын дээд талын хэмжээ нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй гэж зохицуулсан байдаг. Дээрх урамшууллыг олгохдоо тухайн бүтэн жилийн ажлыг нэг дор дүгнэж 4 улирлаар тооцон олгож болохгүй, тийм зохицуулалт байхгүй. Тодруулбал 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 3.11 “мөнгөн урамшууллыг дараа улирлын эхний сарын 15-ны дотор олгоно” гэж заасан байдаг.

********** гийн улирлын ажлыг аймгийн Засаг дарга үнэлж, урамшуулал олгохоор бол захирамж гаргах ёстой. **********  нь тус урамшууллыг олгохдоо Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/303 тушаал, Эрүүл мэндийн яамны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1А/2860 шийдвэрийг үндэслэж олгосон байсан. Дээрх урамшууллыг олгохдоо албан тушаалын үндсэн цалинг 225 хувиар нэмэгдүүлж олгосон байсан. **********  нь 403,206 төгрөгийн урамшуулал олгох ёстойгоос 1,864,830 төгрөгийг илүү олгосон байсан. ********** ад 308,280 төгрөг олгох ёстойгоос 1,425,797 төгрөгийн урамшууллыг илүү олгосон, мөн ********** т 316,065 төгрөг олгохоос 1,461,800 төгрөгийг илүү олгосон байсан тул 22-06-033/16 дугаартай актыг тавьсан. Мөн хяналт шалгалтаар **********  нь ээлжийн амралтыг эдлэхээр 2019 оны 04 дүгээр сарын цалинтай хамт ээлжийн амралтын олговор болох 1,360,816 төгрөгийг авсан байсан. Гэтэл амралтыг биеэр эдлээгүй гэх шалтгаанаар оны эцэст 1,512,000 төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 61.1.9-д заасныг үндэслэн албан тушаалын цалин буюу үндсэн цалинг 1,5 дахин нэмэгдүүлсэн мөнгийг авсан байсан. Цалингийн тооцооны баримт болон цагийн бүртгэлийг шалгахад **********  нь 2019 оны 05 дугаар сард ажилласан гэх ямар ч бүртгэл байхгүй байсан. Цагийн бүртгэлд бүртгэгдээгүй, цалин бодсон тооцооны хүснэгтийн хавсралт цагийн бүртгэлд ********** г ажиллаагүй гээд хоосон байсан. Үүнийг үндэслэхэд **********  нь ээлжийн амралтыг эдэлсэн гэх үндэслэлтэй байсан учир 22-06-033/19 дугаартай акт тавьсан.

Мөн **********  1,209,000 төгрөгийн, ********** а 770,701 төгрөгийн, **********  790,162 төгрөгийн мөнгөн урамшууллыг ямар ч тушаал шийдвэргүйгээр 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрсдөдөө олгосон байсан. Дээрх мөнгөн урамшууллыг олгох газрын даргын тушаал, сайдын тушаал, аймгийн Засаг даргын ямар ч тушаал байхгүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр зүгээр л урамшуулал олгосон байсан тул мөн 22-06-033/18 тоот актыг тавьсан.

Мөн тус газрын хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан /нярав/ ******** д эмнэлгийн ажилтны 5 жил тутам олгох мөнгөн тэтгэмжийг 2022 онд олгохоор байхад буюу эрх үүсээгүй байхад нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300 төгрөгийг түүний ХААН банкны цалингийн харилцах данс руу шилжүүлж олгосон байсан. ********  нь 2012, 2017 онуудад мөнгөн тэтгэмжүүдээ авсан байсан. Дээрх зөрчилд нь 22-06-033/17 дугаартай актыг тавьсан.

Мөн тус байгууллагын ********  ********  нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөө авах хүсэлт гаргаж гадаад улс руу явсан байсан. Мөн оны 04 дүгээр сарыг дуустал хөдөлмөрийн дотоод журамд заасан 1 сарын цалинтай чөлөө, ээлжийн амралтыг олгож үүнээс хойш буюу 2020 оны 05 дугаар сард 400,000 төгрөгийн, 2020 оны 06 дугаар сард 450,000 төгрөгийг цалингийн урьдчилгаа гэж олгосон байсан. Төрийн албаны тухай хуулийн 57.1-д “төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэсэн заалтыг зөрчсөн тул 22-06-033/20 дугаартай актыг тавьсан.

Мөн  нягтлан   бодогч  ********** а  нь  2020  оны  01  болон  02  дугаар  саруудад  нийт 2,500,000 төгрөгийн урьдчилгаа цалинг өөртөө олгосон байсан боловч 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цалингаас суутгаж аваагүй байсан. Урьдчилгаа цалинг авсан бол тухайн сарыг дуусахад суутгуулах ёстой байсан. Төрийн албаны тухай хуулийн 57.1-д заасныг зөрчсөн гэж үзээд 22-06-033/129 дугаартай албан шаардлагыг өгсөн.

Дээрх зөрчлүүд нь тухайн албан тушаалтнууд өөрсдийн эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдлыг олгож, хууль зөрчсөн гэж үзсэн.

Би дээрх албан тушаалтнуудаас актын биелэлтийг удаа дараа нэхсэн боловч 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар актыг биелүүлсэн гэх ямар нэг баримт ирүүлээгүй тул тухайн өдрөөр би Хэнтий аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа...” гэжээ. (1-р хх-ийн 18-20),

 

Гэрч ********  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт статистикч бага эмчээр томилогдсон. Ингээд хуулинд зааснаар 2012 онд дээрх тэтгэмж болох 2 сая гаран төгрөгийг анх удаа авсан, түүний дараа мөн нэгдсэн эмнэлэгт байхдаа 2017 оны өвөл /сар өдрийг нь санахгүй байна гэх/ дахин 3 сая нэлээн гаран төгрөгийн тэтгэмжийг авсан, яг хэдэн төгрөг авснаа нарийн санахгүй байна. Ингээд дахин 2020 оны 03 дугаар сард тасралтгүй 5 жил ажилласан гэж урамшуулал болох 4,400 гаран мянган төгрөгийг өөрийн ХААН банкны цалингийн ********  тоот дансаар авсан. Уг нь миний тооцооллоор тасралтгүй 5 жил ажилласан хугацаа маань 2021 оны 03 дугаар сард болох байсан. Яагаад өмнө нь авсан гэхээр 2020 оны 03 дугаар сард би өөрийгөө эмнэлэгт үзүүлэх, настай ээжийгээ үзүүлэх шаардлага гарч энэ хэрээр мөнгөний хэрэгцээ гарсан. Манай хүү гэртээ ажилгүй байдаг, ээж маань нойр булчирхайн хавдар, элэгний церрозтой, 83 настай хүн байсан, би ээжийгээ асардаг байсан юм. Мөн би өөрөө бөөрний дутагдалтай учир Улаанбаатар хотын эмнэлгээр явж үзүүлэн онош тогтоолгох, эмчилгээ хийлгэх шаардлага гарсан. Би тухайн үед цалингийн зээлтэй байсан, мөн ээжийгээ ажлын хажуугаар асраад их ядарч байсан. Ингээд би байгууллагын дарга ********** , нягтлан бодогч ********  нараас “...би ээжийгээ асраад ядраад байна, ээж маань ч гэсэн бие нь дордоод байна, тиймээс одоо босож өндийж байгаа дээр нь ээжийгээ ч өөрийгөө ч гэсэн үзүүлж харуулмаар байна, тиймээс надад 5 жилийн маань мөнгийг урьдчилаад олгож өгөөч...” гэж гуйсан. Мөн энэ талаар өргөдөл бичиж өгөөд орхисон. Тухайн өргөдөлдөө энэ гачигдал зовлонгоо тоочиж бичээгүй шиг санаж байна. Тэгээд удалгүй мөнгө маань шийдэгдэж дансанд орсон. Мөн 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ээж маань нас барсан. Хот руу дагуулж явж чадаагүй. Учир нь босож, явж чадахгүй болсон байсан учир аймагтаа уламжлалт эмчилгээ хийлгэж байгаад л өнгөрсөн. Харин би өөрөө ээжийнхээ хоногийг өнгөрөөгөөд ээлжийн амралтаа авчихаад эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хот руу 2020 оны 07 дугаар сард явсан. Хууль тогтоомж зөрчиж байгааг ойлгож байна. Байгууллагын дарга, нягтлан бодогч нар нь миний гуйлтаар надад тусалсан юм. Харин үүний хариуд надаас ямар нэг шан харамж аваагүй. Би эрүүл мэндийн салбарт 33 жил ажиллаж байна. Би тэр болгон өвдлөө зовлоо гэж гуйж байгаагүй, сая арга буюу байгууллагадаа хандсан юм...” гэжээ. (1-р хх-ийн 32-34),

“...Тухайн үед манай ээжийн бие муу байсан мөн миний биеийн байдал муу байсан тул онош тодруулах зорилгоор Улаанбаатар хот явах хэрэгтэй байсан. Ингээд мөнгөний хэрэгтэй байсан тул байгууллагын даргад мөнгөн тэтгэмж олгож өгнө үү гэсэн хүсэлт бичгээр гаргасан. ...Манай ээжийн бие муудаад асаргаанд ороод Улаанбаатар явах боломжгүй болсон. Энэ үед тэтгэмжийн мөнгө миний дансанд орж ирсэн байсан. Ингээд хот явж чадахгүй болсон тул мөнгөө үрчих байх гэж бодоод өрөө төлсөн юм. Манайд нягтлангаар ажиллаж байсан ********  нь цахилгаан бараа зардаг юм. 2020 оны цагаан сараар телевиз, цахилгаан зуух, гар утас, хөлдөөгч зэргийг хувь зээлээр авчихсан байсан. Нийт 3 сая гаран төгрөгийн цахилгаан бараа авсан байсан. Ингээд өртэй байгаад яах вэ гэж бодоод тэтгэмжийн мөнгөнөөс 4,000,000 төгрөгийг ********** ад шилжүүлсэн. ...Би ********  даргаас нь миний 5 жилийн тэтгэмжийг олгоод өгөөч гэж гуйсан. ********  нягтлан бодогчид энэ талаар хэлж байгаагүй. ...Намайг өвчтэй байхад эдийн засагч ******** , газрын дарга ******** , нягтлан ********  нар уг мөнгийг төлж барагдуулсан байсан. Би эдийн засагч ******** , нягтлан ********  нарын миний өмнөөс төлсөн мөнгийг нь өгсөн. ******** т 630,000 төгрөг, ******** д 1,530,000 төгрөг өгсөн байгаа. ********  даргад 1,800,000 төгрөг өгөхөөр байгаа. ********  дарга намайг ажилдаа орсон цагаас хойш мөнгөө нэхсэн. Намайг өвчтэй байхад бол мөнгө нэхэж байгаагүй. Би 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс ажилдаа орсон.” гэжээ. (2-р хх-ийн 107-108),

 

Гэрч ********  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай хэлтэст аймгийн Эрүүл мэндийн газар хамаардаг юм. Тиймээс манай хэлтсээс тус газрын жилийн ажлыг дүгнэж, дүгнэсэн дүгнэлтийг аймгийн Засаг даргад танилцуулдаг. Мөн Эрүүл мэндийн яаманд Эрүүл мэндийн газрын дарга аймгийн Засаг даргатай тухайн онд байгуулсан гэрээ хэдэн оноо баллаар үнэлэгдсэн тухай албан бичгийг хүргүүлдэг. 2018, 2019 онуудад Эрүүл мэндийн газрын дарга ********** гийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг 90 гаран хувьтай үнэлсэн байдаг. Би одоо яг хэдэн хувиар үнэлсэн гэдгийг санахгүй байна, ямар ч байсан 90 гаран хувиар “А” үнэлж байсан.

2017 онд Засаг даргыг байхгүй үед, төрийн сангийн гүйлгээ хаах үед буюу жилийн эцсээр **********  билүү нягтлан бодогч нь ирж гэрээний биелэлтийг “А” үнэлсэн юм чинь урамшуулал олгох тухай албан бичиг өгөөч гэсний дагуу би аймгийн Эрүүл мэндийн газарт ********** гийн ажил сайн үнэлэгдсэн тул төсөвтөө багтаан урамшуулал олгоно уу гэсэн албан бичгийг өгч байсан. Харин 2018, 2019, 2020 онуудад энэ тухай албан бичиг өгч байгаагүй. Учир нь аудитын газраас шалгалт хийгээд намайг урамшуулал олгохыг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан биш гэж сануулсан учир би 2017 оноос хойш дахин өгөөгүй. Засаг дарга ********** д урамшуулал олгох тухай захирамж гаргаж байсан эсэхийг би мэдэхгүй байна. Энэ талаар сонсож байгаагүй. 2019 оны 12 дугаар сард ********** д “үр дүнгийн гэрээний үнэлгээгээр тооцож урамшуулал авч болно” амаар хэлсэн зүйл байхгүй. Би ********** д тэгж хэлээгүй. Миний хувьд 2017 онд тус газарт урамшуулал олгох тухай албан бичиг өгөөд түүний дараа аудитын шалгалтаар ингэж урамшуулах олгуулах талаар шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь би биш гэдгийг мэдэж авснаас хойш ямар нэг байдлаар амаар, бичгээр энэ тухай хүргүүлээгүй. Ер нь би амаар ингэж хэллээ ч гэсэн энэ нь урамшуулал олгох үндэслэл болохгүй шүү дээ...” гэжээ. (1-р хх-ийн 41-42),

 

Гэрч ********  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...**********  гэх хүнийг танина. Хамт ажиллаж байсан. **********  нь манай нөхөр Н.******** тай төрөл садангийн холбоотой хүн байгаа юм. ...Би 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар хүний нөөцийн нийгмийн асуудал, шагнал хариуцсан мэргэжилтнээр томилогдож байсан. Манай байгууллага хүний нөөцийн 2 мэргэжилтэнтэй. ...Би 2020 оны 02 дугаар сараас 06 дугаар сарын хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсад байсан. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-02-033/20 дугаартай акттай танилцаагүй, гэхдээ акт тавигдсан гэж манай нягтлан ********  надад хэлсэн. 850,000 төгрөг төрийн сангийн дансанд шилжүүлсэн. Би 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан. Нөхөр ******** ыг эмнэлэгт үзүүлэхээр явсан. Байгууллагын дотоод журмаар 1 сарын цалинтай чөлөө авсан, үргэлжлүүлээд ээлжийн амралтаа авсан. Бүгд Найрамдах Солонгос Улсад очоод 7 хоноогүй байхад цар тахлын улмаас хорио цээр тогтоож буцаж ирэх боломжгүй болсон. 2020 оны 5, 6 дугаар сард цалингийн урьдчилгаа авсан. Би нягтлан ******** тай утсаар яриад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө тасалмааргүй байна ямар боломж байна гэж асуусан. Мөн Солонгос улсад “kovid-19” цар тахал гарч ажил олдохгүй байсан тул мөнгөний хэрэгцээ байсан. Эрүүл мэндийн газрын нягтлан ********  “цалин олгож болохгүй юм байна, урьдчилгаа олгоод нийгмийн даатгалын шимтгэл төлье” гэсэн. Би Эрүүл мэндийн газрын дарга ******** тай цалингийн талаар огт яриагүй. Нягтлан ********  энэ талаар Эрүүл мэндийн газрын даргад танилцуулсан байх. Би 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгаас Улаанбаатар хот яваад Солонгос улс явсан. Би Улаанбаатар хот явтлаа эрүүл мэндийн газарт ажиллаж байсан.” гэжээ. (2-р хх-ийн 57-59),

 

Шүүгдэгч **********  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...********  нь намайг Эрүүл мэндийн газрын даргаар ажилд орохоос өмнө тус газарт ажиллаж байсан. ********  нь бол миний хамаарал бүхий этгээд биш. ********  нь хүний нөөцийн ажилтан тул дотоод журмаа сайн мэдэж байгаа. ********  нь цалинтай чөлөө авах хүсэлт гаргасан. Намайг эрүүл мэндийн газрын дарга болохоос өмнө тус газар ар гэрийн гачигдалтай хүнд 1 сарын хугацаанд цалинтай чөлөө олгоно гэж дотоод журамтай байсан. ********  нь нэг сарын хугацаанд цалинтай чөлөө аваад дараа сар нь ээлжийн амралт авсан. ********  нь Бүгд найрамдах Солонгос ард улс руу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр явсан. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс цар тахал гараад олон улсын нислэг цуцлагдсан байсан. ********  нь Солонгос улсад байхдаа бичиг хэргийн ажилтан болон нягтлан бодогч нартай утсаар холбогдоод цалин олгож өгнө үү гэж хүсэлт гаргасан байсан. ********  нягтлан нь ******** гийн өргөдлийг бариад миний өрөөнд орж ирсэн. Би нягтлангаас асуухад ********  20 орчим хоноод ирнэ гэж байна ирээд ажиллах учраас цалингийн урьдчилгааг өгч болно ирэхээр нь цалингаас нь суутгаад авчихна гэж хэлсэн. Ийм учраас ******** д урьдчилгаа цалинг олгохыг зөвшөөрсөн. Гол нь энэ цалингийн урьдчилгааг аваад нийгмийн даатгалын шимтгэлийг төлмөөр байна гэж нягтлантай утсаар ярьсан юм байна лээ. Гол нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасрах гээд байсан юм шиг байна лээ. Урьдчилгаа авахад заавал барим бичиг хэрэгтэй байсан тул өргөдөл ирүүлсэн байсан. ********  нь Эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан. ********  шээсээрээ уураг хаяад байна бөөрний дутагдалд орж магадгүй гэж эмч хэлж байна гэж надад хэлж байсан. ********  нь тухайн үед эмнэлгээр үзүүлээд яваад байсан. Мөн ******** ийн ээжийн биеийн байдал муу байгаа гэж байсан. ********  өгсөн шинжилгээний хариуг харсан үзүүлэлтүүд нь муу байсан. Би өөрөө эмч хүн учраас тухайн байдлыг үнэлээд тусалъя гэж бодсон. ********  5 жилийн тэтгэмжээ авах гэж байгаа бичиг баримтаа бүрдүүлээд эдийн засагчид өгсөн гэж ярьж байсан. ********  нь надад өргөдөл болон материалаа бариад орж ирээд миний 5 жилийн мөнгө арай орох болоогүй байна урьдчилаад мөнгөө авмаар байна гэсэн. Нягтлан ********  нь тэтгэмж олгох төсөв нь орж ирсэн ******** д тэтгэмж олгох сайдын тушаал ирсэн гэж надад хэлсэн. Би тэгэхээр ******** ийн биеийн байдлыг бодоод мөн энэ салбарыг хариуцаж ажиллаж байгаа хүний хувьд ******** д тэтгэмжийг нь олгоё гэж шийдсэн. Нягтлан ********  төлбөрийн хүсэлтийг бичээд орж ирсэн. Би бол эдийн засагч, нягтлан нарыг ******** д тэтгэмж олгох хугацааг тооцож үзсэн байх гэж бодсон. Би тэтгэмж олгох сайдын тушаал гарсан гэж хэлсэн. Мөн санхүүжилт ирчихсэн гэж надад хэлсэн. ******** д тэтгэмж олгосны дараа удалгүй ээж нь нас барсан. ******** д тэтгэмж олгох хугацаа нь болсон юм байна тэгээд хоцорч материалаа бүрдүүлж байна гэж ойлгосон. Мөн ******** ийн өөрийн болон ар гэрийн эрүүл мэндийн шалтгааныг харгалзаж тэтгэмж олгосон. ******** ийн тэтгэмжийн мөнгийг ********  авсан талаар би мэдэхгүй. Надад хэлэхдээ ******** ийн материалыг бүрдүүлээд явуулчихсан сайдын тушаал гарчихсан мэтээр ойлгуулсан. 2019 оны 12 дугаар сард үр дүнгийн урамшуулал олгосон. Миний хувьд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээгээ хагас жил, жилийн эцэст үнэлүүлдэг. Гэхдээ жилийн эцэст нэг удаа гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээгээр үр дүнгийн урамшуулал авдаг. Би гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлүүлж урамшуулал авсан. аймгийн Засаг даргаас шаардсан хугацаанд гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг гаргаж өгсөн. Би жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал олгох зөвшөөрлөө авмаар байна гэж аймгийн Засаг даргад танилцуулсан. Тэгэхээр нь Нийгмийн бодлогын хэлтсийн дарга та 93.8 хувь үнэлэгдлээ. Та энэ үнэлгээгээрээ үр дүнгийн урамшууллаа авч бай захирамж нь араас нь очно гэж хэлсэн. Мэргэжлийн хяналтын газраас манай байгууллагын шалгах үед би аймгийн Засаг даргад үр дүнгийн урамшуулалтай холбоотой өргөдөл гаргасан. Миний өргөдлийг шийдвэрлэж амжилгүй аймгийн Засаг дарга Ганбямба нь ажлаа хүлээлгэж өгсөн. Би 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Аймгийн Засаг даргыг миний өргөдлийг шийдвэрлэж өгөх байх гэж бодсон. Намайг ажлаа хүлээлгэж өгсний дараа Эрүүл мэндийн газраас миний өргөдлийг албан бичиг болгоод шинээр Засаг дарга болсон Идэрбатад танилцуулсан байсан. Манай нягтлан бодогч нь санхүүгийн анхан шатны баримтаа дутуу бүрдүүлсэн хариуцлагагүй хандсан гэж бодож байгаа. ******** , ********  нарт урамшуулал олгох тушаал гаргасан гэж бодож байгаа. 2019 оны баримтад урамшуулал олгосон тушаал үдэгдээгүй байсан. Би 2019 оны 05 дугаар сард ээлжийн амралт авах хуваарьтай байсан. Би аймгийн Засаг даргын захирамжаар ээлжийн амралтаа авдаг юм. 2019 оны 05 дугаар сард цаг үеийн ажил, эх баригчдын өдрийг угтсан ажил, олон улсын сувилагч нарын өдрийг угтсан олон ажлууд давхцаад ээлжийн амралт биеэр эдэлж чадаагүй. 2019 оны 04 дүгээр сард ээлжийн амралтын мөнгийг бодуулж авсан. 2019 оны 12 дугаар сард Засаг даргад ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй талаараа өргөдөл гаргасан. Аймгийн засаг даргын тамгын газрын ********  нь өргөдөлтэй танилцлаа төсөвтөө багтааж шийдвэрлэ гэсэн албан бичиг өгсөн. Үүний дагуу ээлжийн амралтын эдлээгүй хоногийг 1.5 дахин нэмэгдүүлж цалин авсан. Надад захирамж өгөх ёстой байтал албан бичиг гаргаж өгсөн байна. Аймгийн Засаг дарга Идэрбатад хандаж, ээлжийн амралт, үр дүнгийн урамшуулал олгосон асуудал дээр би зөвшөөрөлгүй өөртөө урамшуулал аваагүй тул шийдвэр гаргаж туслаач гэсэн өргөдөл гаргасан боловч тэр асуудлыг шийдвэрлэсэн гэж надад амаар Идэрбат дарга хэлсэн. Эрүүл мэндийн сайдын тушаал 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/303 дугаар тушаал, эрүүл мэндийн яамны 1а/2860 шийдвэр бичиг ирсэн. Уг албан бичиг шийдвэрт Улсын хэмжээнд аймгуудын эрүүл мэндийн газрын 2018 оны санхүүгийн гүйцэтгэлийн тайланг бүтэн жилээр нь үнэлсэн байсан. Тушаал дээр байгууллагын дарга, санхүүгийн ажилтан нарт урамшуулал олгохоор заасан байсан. 2019 оны Засгийн газрын 05 дугаар тогтоолоор улирлын ажлын үр дүнгийн урамшууллыг зохицуулсан байсан. Миний хувьд 2018 оны санхүүгийн тайланг бүтэн жилийн хугацааны үр дүнгийн урамшуулал гэж бодож урамшуулал гэж ойлгож тооцсоныг зөвшөөрсөн. Санхүүгийн тооцоог нягтлан ********** а гаргаж ирсэн би танилцаад зөвшөөрсөн. Манай 2018 санхүүгийн тайланг нэг жилийн хугацаагаар дүгнэсэн учраас нэг жилийн үр дүнгийн урамшуулал олгосон. Эрүүл мэндийн газрын нягтлан бодогч ********** ын гаргасан өргөдөл, ар гэрийн гачигдлыг харгалзаж 2020 оны 01 дүгээр сард цалингийн урьдчилгаа олгосон. Дахиж олгосон эсэхээ сайн санахгүй байна. Нягтлангийн гаргасан өргөдөл дээр цохолт хийж төлбөрийн хүсэлт дээр гарын үсэг зурж өгсөн.

...Тогтоолд дурдсан өөртөө ээлжийн амралт биеэр эдлээгүй гэдэг үндэслэлээр 1,512,000 төгрөгийн мөнгөн урамшуулал авч өөртөө давуу байдал бий болгосон гэх үйлдлийг нэмж оруулсан байна энэ талаар тайлбар хэлэхэд 2019 оны 05 дугаар сарын 01- ний өдрөөс ээлжийн амралтын захирамж гараад 2019 оны 04 дүгээр сард нь ээлжийн амралтын цалин 1,360,816 төгрөгийг авсан. Харин 2019 оны 05 дугаар сард ээлжийн амралтаа ажлын шаардлагаас болж биеэр эдэлж чадаагүй учир 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр урамшуулал авсан юм. Миний хувьд өөрийгөө ээлжийн амралтаа эдлээгүй ажиллаж байсан гэх баримтуудыг хэрэгт хавсаргуулъя. Мөн бүртгэлийн ажилтан. ******** д 5 жилийн тэтгэмж олгох асуудлыг би зохион байгуулаагүй гүйлгээн дээр гарын үсэг зурсан нь үнэн...” гэжээ. (2-р хх-ийн 201-204, 5-р хх-ийн 100-101),

 

Шүүгдэгч ********** а мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн ********  нь 2020 оны 02 дугаар сард нөхрийгөө эмчлүүлэхээр ээлжийн амралтаа аваад Бүгд Найрамдах Солонгос Ард Улс явсан. Солонгос улсаас Монгол Улсад ирэх гэсэн боловч цар тахлын улмаас ирж чадахгүй байсан. Гамшгийн хуулийн дагуу цалин олгооч гэж ********  надаас гуйсан. Би тэгэх боломж байхгүй та хувиараа гадаад улсад явсан гэж хэлсэн. Тэгсэн ********  дахиж утсаар холбогдоод цалингийн урьдчилгаа олгооч гэж утсаар ярьсан. Би дарга ******** д энэ талаар танилцуулсан. Газрын дарга ********  нь “********  нь өвчтэй зовлонтой явж байгаа юм чинь урьдчилгаа өгчихгүй юу, ирээд ажилдаа орох юм чинь” гэж хэлсэн. Ингээд дараа нь ********  надтай утсаар яриад “та миний асуудлыг шийдвэрлэсэн үү” гэж утсаар залгаж надаас асуусан. Би ******** д “********  даргатай уулзсан ирээд ажиллах юм чинь урьдчилгаа олгочих гэж байна дарга зөвшөөрсөн” гэж хэлсэн. Урьдчилгаа авах гэж байгаа юм чинь ямар нэг баримт хэрэгтэй гэж өргөдөл гаргаж өгөөрэй ******** д хэлсэн. Тэгсэн ******** гийн өргөдөл нь бичиг хэргийн ажилтанд ирсэн байсан. Өргөдлийг газрын дарга ******** д өгөөд цохолт хийгээд төлбөрийн хүсэлтээр гүйлгээ хийж ******** д цалингийн урьдчилгаа олгосон. ******** д 2 удаа цалингийн урьдчилгаа олгосон. ********  нь манай үндсэн ажилтан, ирээд ажиллана гэж бодоод цалин олгосон. ******** г ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гараагүй. ********  2020 оны 11 дүгээр сард ажилдаа орсон. Эрүүл мэндийн газрын хавдрын эрт илрүүлэг бүртгэл хариуцсан ажилтан ******** ийн ээжийнх нь болон өөрийнх нь биеийн байдал муу байсан. ********  нь 5 жил тутамд олгодог мөнгөн тэтгэмжийг шилжүүлж өгөөч гэж надаас гуйсан. Би тэгэхээр нь тэтгэмж авах хүмүүсийн судалгаанд таны нэр явсан юм уу гэж ******** эс асуусан. ********  надад миний нэр тэтгэмж авах хүмүүсийн судалгаанд орсон гэж хэлсэн. Би тэгээд даргаас гүйлгээ хийж болох юм уу асуугаад ир гээд ******** ийг Эрүүл мэндийн газрын даргын өрөөнд оруулсан. ********  буцаж гарч ирээд дарга зөвшөөрсөн гэж хэлсэн. Би тэгэхээр нь ******** д 5 жил тутамд олгодог тэтгэмжийг олгох төлбөрийн хүсэлт бичээд Эрүүл мэндийн газрын даргын өрөөнд орсон. Газрын дарга ********  нь төлбөрийн хүсэлт дээр нэгдүгээр гарын үсэг зурж өгсөн учир шилжүүлэг хийсэн. Төрийн санд гүйлгээ хийхдээ холбогдох бичиг баримтыг бүрдүүлж хавсаргасан. Өргөдөл дээр нь газрын дарга ******** гаар цохолт хийлгэсэн. Би Хаан банк, Төрийн банкны лизингээр цахилгаан бараа зарах эрхтэй юм. ********  нь лизингээр цахилгаан бараа авна гэсэн. Би тэгэхээр нь лизингээр цахилгаан бараа зарахад бичиг баримт бүрдүүлдэг юм. Та бид хоёр нэг нэгнийгээ таних юм чинь шууд бичиг баримт бүрдүүлэхгүй цахилгаан бараа ав гэж хэлсэн. ********  нь гар утас, хөлдөөгч, цахилгаан зуух, 55 инчийн телевиз, цагаан сарын гарын бэлгэнд өгөх гэж жижиг бараа авсан юм. Ингээд цахилгаан бараа авсан мөнгөө ********  өгсөн. Би уг нь данс хөтөлж явдаг юм. Гэхдээ ******** ийн авсан цахилгаан барааны бүртгэл тооцоо байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна. Би ******** ээс барааны мөнгөө авах зорилгоор тэтгэмжийг нь гаргаж өгөөгүй. Эрүүл мэндийн яам руу тэтгэмж олгох хүмүүсийн судалгааг явуулдаг юм. Би ******** ийн нэрийг уг судалгаанд явсан эсэх талаар мэдээгүй. Би урамшуулал олгодог өдрөөс ******** ийн нэр тэтгэмж авах хүмүүсийн судалгаанд орсон гэдгийг мэдсэн. Жил бүрийн 12 дугаар сарын эхээр санхүүчдийн баяр болдог юм. Газрын дарга ********  нь тушаал гаргаж ********  бид хоёрт нэг сарын үндсэн цалингаар урамшуулсан юм. Төрийн санд гүйлгээ хийхэд тушаалгүй гүйлгээ хийдэггүй. Энэ тушаал олдохгүй байгаа юм. Тэрнээс бол тушаал бол гарсан. Би тушаалгүй гүйлгээ хийж байгаагүй. Газрын дарга ******** д болохоор Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан тоотыг үндэслэж үр дүнгийн урамшуулал олгосон. Төрийн сан эрх бүхий албан тушаалтны шийдвэр, тушаалгүй гүйлгээ хийдэггүй. Тухайн тушаал шийдвэрийг эх хувиар нь харж төрийн сан гүйлгээ хийдэг. Эрүүл мэндийн газрын дарга ********  нь аймгийн Засаг даргын захирамжаар ээлжийн амралтаа авдаг юм. 2019 оны 05 дугаар сард ********  дарга нь ээлжийн амралт авах захирамж гарсан байсан. **********  дарга нь биеэр ээлжийн амралтаа эдлээгүй юм. Ээлжийн амралтаа биеэр эдлээгүй учраас Төрийн албаны тухай хуулийг баримтлаад 1,5 хувиар бодож цалинг нь олгосон. Эрүүл мэндийн яамнаас ажлыг дүгнээд улирал бүр төсөвтөө багтаагаад урамшуулал олго гэсэн албан бичиг ирсэн бөгөөд урд жилүүдэд яамны тушаал болон сайдын тушаалаар урамшууллыг үндсэн цалингийн 75 хувиар олго гэсэн албан бичиг ирдэг байсан. 2019 оны хувьд урамшуулал олгох албан бичиг нь урамшуулал олгох хувийг зааж ирүүлээгүй. Гэхдээ төсөвтөө багтааж олгохыг даалгасан байсан. Манай байгууллага төсөв хэмнэлттэй, илүү гарч байсан учраас үндсэн цалингийн 75 хувиар нэмэгдүүлж урамшуулал олгосон. Байгууллагын даргын тушаал гарсан. ********  даргын хувьд яамны тушаалыг үндэслэж урамшуулал олгосон уг тушаал дээр байгууллагын дарга, эрхлэгч, санхүүгийн ажилтан нарт олгохыг даалгасан байсан тул уг тушаалыг үндэслэж ********  даргад урамшуулал олгосон. Би өөртөө цалингийн урьдчилгаа авсан. Би авсан урьдчилгаагаа төлсөн байгаа. Би өөртөө цалингийн урьдчилгаа авахдаа байгууллагын даргын зөвшөөрснөөр авсан. Мөн байгууллагын санхүүгийн тайланд авлагаар тусгаж байсан. Надад энэ цалингийн урьдчилгааг нууцаар авсан, төлөхгүй, өгөхгүй байх санаа зорилго байгаагүй. Тухайн үед манай нөхөр ********  нь эмчилгээнд явах шаардлагатай байсан учир цалингийн урьдчилгааг өргөдөл бичиж авсан юм...” гэжээ. (2-р хх-ийн 220-222),

 

Шүүгдэгч **********  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Намайг ******** ийн нэрийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн гээд байгаа. Би өөрөө дур мэдэж ******** ийн нэрийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлээгүй. Эрүүл мэндийн газрын дарга **********  нь 2020 оны 03 дугаар сард ********  эгчид тэтгэмжийг нь олгоё тэтгэмж авах ажилтан нарын нэрстэй хамт ******** ийн нэрийг явуул гэж үүрэг амаар өгсөн. Би даргын өгсөн үүргийг биелүүлсэн. ********  эгчид мөнгө олгосон эсэхийг би мэдэхгүй. ******** д яг мөнгө олгох асуудлыг байгууллагын дарга, нягтлан бодогч хоёр мэднэ. ******** д уг мөнгийг байгууллагын дарга ********** , нягтлан бодогч ********  нар олгохгүй байж болох байсан. Би урд мэдүүлэг өгөхдөө ******** ийн нэрийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлэхдээ явуулсан албан бичгээ даргаар хянуулаагүй явуулсан гэж андуурч мэдүүлсэн байна. ******** ийн нэрийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлэхдээ байгууллагын даргад танилцуулсан. ********  бол надтай ирж уулзаагүй, тэтгэмжээ авах талаар хүсэлт гаргаж байгаагүй. Харин ********  дарга нягтлан ********  нартай уулзаж өргөдөл өгсөн байсан. Би өөрийн санаачилгаар ******** д туслаагүй. Даргын өгсөн үүргийн дагуу ажилласан. Тухайн үед ******** д тэтгэмж авах эрх нь үүсээгүй байсан. Би энэ асуудлаас үүсэх үр дагаврыг тооцоолоогүй даргын өгсөн үүргийг Биелүүлсэн байна. Тэтгэмж олгох эрх үүсэх боломжгүй ч гэсэн ******** д байгууллагын дарга нягтлан нар мөнгө олгох боломжтой байсан.” гэжээ. (2-р хх-ийн 232-233),

 

******** , ******** , ********  нарын Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдөл (1-р хх-ийн 8),

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгийн баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1-р хх-ийн 43-82),

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/20 дугаартай актын хуулбар (1-р хх-ийн 86-87),

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/17 дугаартай актын хуулбар (1-р хх-ийн 88-89),

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22-06-033/18 дугаартай актын хуулбар (1-р хх-ийн 90-92),

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22-06-033/19 дугаартай актын хуулбар (1-р хх-ийн 93-95),

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/16 дугаартай актын хуулбар (1-р хх-ийн 96-98),

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22-06-033/129 дугаартай албан шаардлагын хуулбар (1-р хх-ийн 99-100),

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1А/1502 дугаартай “Тэтгэмж олгох тухай” албан бичиг, хавсралтын хуулбар (1-р хх-ийн 119-121),

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1А/702 дугаартай албан бичгийн хуулбар, хавсралтын хуулбар (1-р хх-ийн 122-123),

Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/66 дугаартай “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч томилох тухай” захирамжийн хуулбар (1-р хх-ийн 127),

Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/78 дугаартай “********** г ажилд томилох тухай” захирамжийн хуулбар (1-р хх-ийн 128),

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/94 дугаартай “********** г ажилд түр томилох тухай” захирамжийн хуулбар (1-р хх-ийн 129),

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/95 дугаартай “Ажил хавсран ажиллуулах тухай” захирамжийн хуулбар (1-р хх-ийн 131),

Эрүүл мэндийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтын хуулбар (1-р хх-ийн 132-134, 135-143),

********** гийн Төрийн албан хаагчийн анкетын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Монгол Улсын Анагаах ухааны их сургуулийн диплом болон хавсралтын хуулбар, Удирдлагын академийн дипломын хуулбар болон хавсралтын хуулбар, Эрүүл мэндийн яамны Хавдар судлалын төвийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, Эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 144-147, 148, 149, 153-154, 155-156, 157, 163-164, 196, 203, 204),

 Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 40 дугаартай “Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэх, нэр дэвшүүлэх тухай” тогтоолын хуулбар  (1-р хх-ийн 152),

Эрүүл мэндийн газрын даргын ажил хүлээлцсэн тэмдэглэл  (1-р хх-ийн 159-160),

Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнгийн хуудасны хуулбар  (1-р хх-ийн 165-166),

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2/44 дугаартай албан бичиг болон хавсралтын хуулбар  (1-р хх-ийн 169-174),

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/08 дугаартай албан бичиг болон хавсралтын хуулбар (1-р хх-ийн 175-178),

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/136 дугаартай “Бүтэц шинэчлэн батлах тухай” захирамж болон хавсралтын хуулбар  (1-р хх-ийн 179-180),

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 41 дугаартай “Шилжүүлэн томилох тухай” тушаалын хуулбар (1-р хх-ийн 182),

Албан тушаалын тодорхойлолтын хуулбар (1-р хх-ийн 185-189),

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2003 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар (1-р хх-ийн 190),

Нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтын хуулбар (1-р хх-ийн 191-193),

********** ын оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 194, 201, 205, 2-р хх-ийн 3),

********** ийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 199, 209, 2-р хх-ийн 2),

Эрүүл мэндийн газрын хөдөлмөрийн дотоод журам (1-р хх-ийн 233-250),

2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаартай төлбөрийн хүсэлт болон хавсралтын хуулбар (2-р хх-ийн 6-18),

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дугаартай төлбөрийн хүсэлт болон хавсралтын хуулбар (2-р хх-ийн 19-21),

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/127 дугаартай “******** д ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар (2-р хх-ийн 22),

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дугаартай “Цалинтай чөлөө олгох тухай” тушаалын хуулбар (2-р хх-ийн 23),

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/19 дугаартай “********** ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар (2-р хх-ийн 24),

********** ын Эрүүл мэндийн газрын даргад 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдлийн хуулбар (2-р хх-ийн 25),

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дээрх дугаар бүхий актуудад заагдсан төлбөр төлөгдсөн талаарх баримтууд:

-Хаан банкны 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл (2-р хх-ийн 26, 27, 35),

-Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн мэдээлэл (2-р хх-ийн 28),

-Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл (2-р хх-ийн 29),

-Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн мэдээлэл (2-р хх-ийн 30),

-Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл (2-р хх-ийн 31),

-********** ийн Хаан банкны ********  дугаартай дансны хуулга (2-р хх-ийн 32-34),

Албан тушаалын тодорхойлолт (2-р хх-ийн 37-41, 42-46),

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/25 дугаар “********** г ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар (2-р хх-ийн 65),

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай төлбөрийн хүсэлт болон хавсралтын хуулбар (2-р хх-ийн 66-67),

********** ын Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газарт гаргасан өргөдлийн хуулбар (2-р хх-ийн 68, 73),

2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаартай төлбөрийн хүсэлтийн хуулбар (2-р хх-ийн 69),

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай төлбөрийн хүсэлт болон хавсралтын хуулбар (2-р хх-ийн 70-71),

 

2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай төлбөрийн хүсэлтийн хуулбар (2-р хх-ийн 72),

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2/967 дугаартай албан бичиг, хавсралтын хуулбар (2-р хх-ийн 75-78),

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 441 дугаартай албан бичгийн хуулбар (2-р хх-ийн 80),

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтын дагуу 2020 онд мөнгөн тэтгэмж авах хүмүүсийн судалгааны хуулбар (2-р хх-ийн 81-82),

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтын дагуу мөнгөн тэтгэмж авах мэргэжилтнүүдийн нэрсийн хуулбар (2-р хх-ийн 84),

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/183 дугаартай тогтоолын хуулбар (2-р хх-ийн 110),

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3/155 дугаартай тогтоолын хуулбар (2-р хх-ийн 111),

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/182 дугаартай тогтоолын хуулбар (2-р хх-ийн 112),

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3/156 дугаартай тогтоолын хуулбар (2-р хх-ийн 156),

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны ГХ2020/00401, ГХ2020/00402, ГХ2020/00403, ГХ2020/00400 дугаартай гүйцэтгэх хуудаснуудын хуулбар (2-р хх-ийн 114, 117, 119, 121),

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны ШЗ2020/02827, ШЗ2020/02824, ШЗ2020/02826, ШЗ2020/02823 дугаартай захирамжуудын хуулбар (2-р хх-ийн 115-116, 118, 120, 122-123),

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22-06-033/19 дугаартай актын хуулбар (2-р хх-ийн 124-125),

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/63 дугаартай “Урамшуулах тухай” тушаалын хуулбар (2-р хх-ийн 127),

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/71 дугаартай “Мөнгөн урамшуулал олгох тухай” тушаалын хуулбар (2-р хх-ийн 128-131),

Санхүүгийн байдлын тайлан (2-р хх-ийн 132-137),

Авлагын тодруулга (2-р хх-ийн 138),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 146 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 143-153),

Эд зүйл, баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 246-249),

Хаан банкны ********** , ********** а, ********** , ********  нарын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны мэдээлэл (3-р хх-ийн 3-226),

Төрийн банкны Хэнтий салбарын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 45/347 дугаартай албан бичиг “харилцах дансны харилцагч нарын хуулга” (3-р хх-ийн 228-243),

Хас банкны Хэнтий салбарын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 04/692 дугаартай албан бичиг (3-р хх-ийн 245-250),

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 297 дугаартай “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичиг (4-р хх-ийн 161-162), шүүгдэгч ********** гийн өмгөөлөгч Э.Ганбатаас шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1798 дугаартай “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичиг болон хавсралтын хуулбар, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 504 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгийн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3/155 дугаартай тогтоолын хуулбар, ********** гийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч ********** , ********** а, **********   нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** г Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/78 дугаар захирамжаар ******** ар томилогдон ажиллаж байх хугацаандаа тус газрын ********  ********** атай бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэсэн заалтыг зөрчиж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын ********  ******** г ажиллаагүй үед нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалингийн урьдчилгаа 400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийн цалинг бодож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ******** д давуу байдал бий болгосон,

2.Мөн ********  ********** ад 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 150,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ********** ад давуу байдал бий болгосон,

3.Төрийн албаны тухай хуулийн 61.1.9-д ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны алба хаагчид түүний зөвшөөрснөөр 1,5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох гэсэн заалтыг зөрчиж 2019 оны 04 дүгээр сард 1,360,816 төгрөгийн ээлжийн олговрыг олгож ээлжийн амралтыг эдэлж 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,512,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг ээлжийн амралт биеэр эдлээгүй гэсэн үндэслэлээр авч албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон,

4.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 1.2-т заасан “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараах эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно”. 1.2.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид” мөн журмын 2.2-т “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна” 2.3-т “энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэ журмын 1.2-т заасан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргана” гэснийг зөрчиж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөртөө 1,864,830 төгрөг, эдийн засагч ********** т 1,461,800 төгрөг, нягтлан бодогч ********** ад 1,752,426 төгрөг илүү олгож, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөртөө 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн газрын эдийн засагч ********** т 790,162 төгрөг, нягтлан бодогч ********** ад 770,701 төгрөгийн урамшуулал олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

5.********  ********** а, эдийн засагч **********  нартай бүлэглэн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтад заасан “...аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэсэн заалтыг зөрчиж ********  ******** д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад 2020 оны 03 дугаар сард тэтгэмж авах нэрсийн жагсаалтад оруулах талаар урьдчилан хууль бус шийдвэр гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300  төгрөг  олгож  ******** д  давуу  байдал  бий  болгосон

гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч ********** ыг Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2003 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай захирамжаар Эрүүл мэндийн газрын ******** оор томилогдон ажиллаж байх хугацаандаа тус газрын дарга ********** тай бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 57.1 дүгээр зүйл Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэсэн заалтыг зөрчиж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын ********  ******** г ажиллаагүй үед нь санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлж 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалингийн урьдчилгаа 400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийн цалинг бодож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ******** д давуу байдал бий болгосон,

2.Өөртөө 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 150,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон,

3.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 1.2-т заасан “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараах эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно”. 1.2.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид” мөн журмын 2.2-т “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна” 2.3-д “энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэ журмын 1.2-т заасан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргана” гэснийг зөрчиж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ********** д 1,864,830 төгрөг, эдийн засагч ********** т 1,461,800 төгрөг, өөртөө 1,752,426 төгрөг илүү олгосон, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ********** д 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн газрын эдийн засагч ********** т 790,162 төгрөг, өөртөө 770,701 төгрөгийн урамшуулал олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

4.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан “...аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэсэн заалтыг зөрчиж ********  ******** д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад санхүүгийн баримт бүрдүүлж 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300 төгрөг олгож ******** д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч ********** ийг Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 41 дугаар захирамжаар Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтан ********** гаас өгсөн тэтгэмж авах нэрсийн жагсаалтад ******** ийн нэрийг оруул гэх шийдвэр нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан “...аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэсэн заалтыг зөрчсөн хууль бус шийдвэр болохыг мэдсээр байж Нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг бүртгэл хариуцсан ажилтан ******** д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад 2020 оны 03 дугаар сард тэтгэмж авах нэрсийн жагсаалтад оруулж ******** д давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч **********  нь ******** ар ажиллаж байхдаа, нягтлан бодогч ********** ад зөвшөөрөл өгч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын ********  ******** г ажиллаагүй үед нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалингийн урьдчилгаа 400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийн цалинг бодож олгосон,

- нягтлан бодогч ********** ад 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,500,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа олгосон,

- 2019 оны 04 дүгээр сард 1,360,816 төгрөгийн ээлжийн олговрыг олгож ээлжийн амралтыг эдэлж 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,512,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг ээлжийн амралт биеэр эдлээгүй гэсэн үндэслэлээр авсан,

- 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөртөө 1,864,830 төгрөг, эдийн засагч ********** т 1,461,800 төгрөг, нягтлан бодогч ********** ад 1,425,797 төгрөг илүү олгосон,

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөртөө 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн газрын эдийн засагч ********** т 790,162 төгрөг, нягтлан бодогч ********** ад 770,701 төгрөгийн урамшуулал олгосон,

********  ******** д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300 төгрөг олгосон,

 

Шүүгдэгч ********** а нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын ********  ******** г ажиллаагүй үед нь санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлж 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалингийн урьдчилгаа 400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийн цалинг бодож олгосон,

 -Өөртөө 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,500,000 төгрөгийн, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа тус тус олгосон,

-2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ********** д 1,864,830 төгрөг, эдийн засагч ********** т 1,461,800 төгрөг, өөртөө 1,425,797 төгрөг илүү олгосон,

-2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ********** д 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн газрын эдийн засагч ********** т 790,162 төгрөг, өөртөө 770,701 төгрөгийн урамшуулал олгосон,

            -********  ******** д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад санхүүгийн баримт бүрдүүлж 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300 төгрөг олгосон,

 

Шүүгдэгч **********  нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагчаар ажиллаж байхдаа нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг бүртгэл хариуцсан ажилтан ******** д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад 2020 оны 03 дугаар сард тэтгэмж авах нэрсийн жагсаалтад оруулсан болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгийн баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/20, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/17, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22-06-033/18, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22-06-033/19, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/16 дугаартай актын хуулбарууд, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22-06-033/129 дугаартай албан шаардлагын хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 146 дугаартай дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас иргэдээс ирүүлсэн өргөдөлд үндэслэн тус газрын даргын баталсан 22/98 дугаар удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 9076042 регисртийн дугаар бүхий Эрүүл мэндийн газрын 2019 он, 2020 оны 1-6 сарын санхүүгийн баримтанд явуулж шалгалтаар илэрсэн алдаа зөрчилд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22-06-033/129 дугаартай албан шаардлага бичиж, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/20, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/17, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22-06-033/18, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22-06-033/19, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/16 дугаартай акт тавьсан байх бөгөөд дээрх акт шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд улсын байцаагчийн актыг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг гаргасан байна.

 

 Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн “Улсын байцаагчийн актыг албадан гүйцэтгэх тухай” 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ШЗ2020/02827, ШЗ2020/02824, ШЗ2020/02826, ШЗ2020/02823 дугаартай захирамжууд гарч, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ГХ2020/00401, ГХ2020/00402, ГХ2020/00403, ГХ2020/00400 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсний дагуу ********** , ********** а, **********  нар нь дээрх зөрчлийг арилгасан болох нь Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 111 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/183, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3/155, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/182, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 3/156 дугаартай тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин тухайн хүчин төгөлдөр акт, холбогдох шийдвэрүүдийг хууль бус гэж үзэх үндэслэл, баримт хэрэгт авагдаагүй байна.  

 

Нэгэнт ********** , ********** а, **********  нарын гаргасан үйлдэл зөрчил болохыг улсын байцаагч актаар тогтоосон, тус акт хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу баталгаажиж зөрчлийн улмаас үүссэн хохирлыг бүрэн барагдуулсан баримтууд нь ********** , ********** а, **********  нарын үйлдлийг гэмт хэрэг бус зөрчлийн шинжтэй болохыг нотлон илэрхийлжээ.   

 

Аливаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх учиртай.

 

Гэтэл Хэнтий аймгийн прокурорын газраас ********** , ********** а, **********  нарт холбогдох дээрх зөрчлийн шинжтэй үйлдлийг нарийвчлан шалгаж, эрх зүйн ач холбогдол бүхий үнэлэлт, дүгнэлт хийлгүй эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд тухайн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх ойлголт юм.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог, харин дан ганц объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог.   

 

********** , ********** а, **********  нарын үйлдэл дээрх хууль зүйн болон онолын шаардлагыг хангаагүй, зөрчлийн шинжтэй үйлдэл байх бөгөөд улсын байцаагчийн акт тавигдаж зөрчлийн арга хэмжээ авсныг үл харгалзан тухайн үйлдэлд нь давхардуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Иймд Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч ********** , ********** а, **********  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ********** , ********** а, **********  нарыг цагаатгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ********** , ********** а, **********  нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч ********** , ********** а, **********  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржиган овогт Цэргээгийн ******** , шүүгдэгч  ******** овгийн ******-ийн ********, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овгийн ******-ийн ******** нарт холбогдох эрүүгийн 2023003310279 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ********** , ********** а, **********  нарыг цагаатгасугай.

 

2.Шүүгдэгч ********** , ********** а, **********  нар нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

3.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********** , ********** а, **********  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ********** , ********** а, **********  нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн 2023003310279 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ХОСБАЯР