Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00641

 

 

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00641

Жаргалант сум

  

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, нэхэмжлэгч Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах, ******* ******* ХХК //-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, Жантекей овогт Хамумений М / /-д холбогдох 793,746 /долоон зуун ерэн гурван мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 153/2020/00753/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22337009 тоот гэрээ байгуулан 99437232 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy A6 /2018 black/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 559,261 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 129,613 төгрөг, нийт 793,746 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.М нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ний нэхэмжилсэн 793,746 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Х.Мд холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 559,261 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 129,613 төгрөг, нийт 793,746 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.М нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 559,261 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 129,613 төгрөг, нийт 793,746 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,600 /хорин гурван мянга зургаан зуу/ төгрөгийн тал хувь болох 11,800 /арван нэгэн мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 11,800 /арван нэгэн мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Мээс  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,800 /арван нэгэн мянга найман зуу/  төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Х.М нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдла

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Мд холбогдох, 793,746 /долоон зуун ерэн гурван мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,600 /хорин гурван мянга зургаан зуу/ төгрөгийн тал хувь болох 11,800 /арван нэгэн мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 11,800 /арван нэгэн мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Мээс  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,800 /арван нэгэн мянга найман зуу/  төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ