Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00642

 

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00642

Жаргалант сум

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, нэхэмжлэгч Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байрлах, ******* ББСБ //-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 1-18 тоотод оршин суух, Б /-д холбогдох зээл 614,190 /зургаан зуун арван дөрвөн мянга нэг зуун ерөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 153/2020/00649/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Мобиком корпораци ХХК-ийн 99145926 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000441599 тоот зээл, зээлийн эрх нээлгэх гэрээ байгуулсан. Б нь уг гэрээний үндсэн дээр 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2,9 хувийн хүүтэй 500,000 төгрөгийг зээлээр авсан. Б нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасны дагуу зээлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлөгдөөгүй байна.

Иймд Б.Бээс үндсэн зээл 500,000 төгрөг, зээдийн хүү 97315 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 16,875 төгрөг, нийт 614,190 төгрөгийг гаргуулахаа нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ-аас 2019 оны 09 сарын 12-ны өдөр зээл, зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Ажилгүй болоод зээл төлж чадалгүй өдий хүртэл явсан нь үнэн. ******* ББСБ-ийн нэхэмжилж байгаа 614,190 төгрөгийг төлнө татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  ******* ББСБ нь Б.Бд холбогдуулан зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 97,315 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,875 төгрөг, нийт 614,190 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 614,190 төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч ******* ББСБ-ын 2020 оны 7 дугаар сарын 28-ны  өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,075 /арван есэн мянга далан тав/ төгрөгийн тал хувь болох 9,537.5 /есэн мянга таван зуун гучин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 9,537.5 /есэн мянга таван зуун гучин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Бгээс тэмдэгтийн хураамжийн тал хувь болох  9,537.5 /есэн мянга таван зуун гучин долоон төгрөг таван мөнгө/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ-д олгохоор тогтов.

Хариуцагч Б.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ //-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдох зээл 614,190 /зургаан зуун арван дрвөн мянга нэг зуун ер/ төгрөг  гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох  614,190 /зургаан зуун арван дрвөн мянга нэг зуун ер/ төгрөгийг  төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч ******* ББСБ-ын 2020 оны 7 дугаар сарын 28-ны  өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,075 /арван есэн мянга далан тав/ төгрөгийн тал хувь болох 9,537.5 /есэн мянга таван зуун гучин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 9,537.5 /есэн мянга таван зуун гучин долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Бгээс тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11, 9,537.5 /есэн мянга таван зуун гучин долоон төгрөг таван мөнгө/  төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ******* ББСБ-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ