Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2020/00643

 

 

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2020/00643

Жаргалант сум

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар, *******стар дистрибюшин ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ......... тоотод оршин суух.......овогт Э-ийн Ц  - д холбогдох 756,240 /долоон зуун тавин зургаан мянга хоёр зуун дөч/ төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр  153/2020/00658/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Амардэчин, хариуцагч Э.Цнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ХХК нь Ховд аймгийн харилцагч Э.Ц-ай 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 02 тоот Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, Хариуцагч нь гэрээний төлбөрийг гэрээний 1-р Хавсралтад заасан хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байдаг.

Гэрээний төлбөр нь гэрээ байгуулах үед нийт 1,854,160 /нэг сая найман зуун тавин дөрвөн мянга нэг зуун жар/ төгрөг байсан ба хариуцагч нь уг төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 /таван зуун мянга/ төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 /таван зуун мянга/ төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 854,160 /найман зуун тавин дөрвөн мянга нэг зуун жар/ төгрөг гэсэн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах үүрэгтэй байсан.

Гэтэл хариуцагч гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ удаа дараа зөрчиж, гэрээнд заасан хуваариййн дагуу төлбөрөө төлөлгүй хугацаа хэтрүүлсээр ирсэн ба хамгийн сүүлд 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төлбөрийн зарим хэсгийг төлж эцсийн үлдэгдэл төлбөр болох 504,160 /таван зуун дөрвөн мянга нэг зуун жар/ төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Нэгэнт төлбөрийн зарим хэсгийг 2018 оны 4 дүгээр сард сүүлд төлсөн байх тул Иргэний хууль дахь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний 5-р зүйлийн 5.1-т "Хэрэв төлбөр төлөгч хуваарьт төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугаиаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар тооцон төлбөр авагчид алданги төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу үлдэгдэл төлбөрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны алданги болох 252,080 /хоёр зуун тавин хоёр мянга ная/ төгрөг төлөх үүрэг мөн үүссэн байна. Иймд хариуцагчаас 756,240 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Амардэчин, хариуцагч Э.Цнар нь шүүх хуралдаан дээр эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж ирүүлжээ. Зохигчдоос ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:  1. Энэхүү эвлэрлийн гэрээ /цаашид Гэрээ гэх/-г Монгол Улсын Иргэний хуулийн нийтлэг үндэслэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг үндэслэн

Нэг талаас ******* ******* Дистрибюшн" ХХК, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Амардэчин /цаашид "нэхэмжлэгч гэх'7.

Нөгөө талаас: регистрийн дугаартай Энхтер овоггой Ц/цаашид "хариуцагч гэх/, /цаашид хамтад нь талууд" гэх/ дор дурьдсан нөхцөлийг харилцан тохиролцож, хүлээн зевшөөрөн энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Нэг. Гэрээний агуулга 1.1 Нэхэмжлэгч ******* ******* дистрибюшин ХХК нь Ховд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Э.Цэрэнлхамд холбогдуулан 756.240 /долоон зуун тавин зургаан мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. 1.2 Талууд гэрэзний 1.1-т заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрч байна. Хоёр. Эвлэрлийн нөхцөл 2.1 Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 252,080 /хоёр зуун тавин хоёр мянга ная/ төгрөгнөөс татгалзаж, хариүцагч нь нэхэмжлэгчид 504.160 /таван зуун дөрвөн мянга нэг зуун жар/ төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохирч энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. 2.2 Хариуцагч нь нэхэмжилж буй 504,160 / таван зуун дөрввн мянга нэг зуун жар/ төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцов.

- 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 168,053 /нэг зуун жаран найман мянга тавин гурав/ төгрөг

-2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 168,053 /нэг зуун жаран найман мянга тавин гурав/ төгрөг

- 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдер 168,053 /нэг зүун жаран найман мянга тавин гүрав/ төгрөг;

2.3Хариуцагч нь төлбөрийг ******* ******* диетрибюшин ХХК-ны дараах банкин дах төгрөгиийн дансанд тушаана:

2.3.1 Худалдаа хөгжлийн банк 453152223 тоот төгрегийн данс,

2.3.2 Хаан банк 5041330387 тоот төгрөгийн данс,

2.3.3 Голомт банк 1410015241 тоот төгрөгийн данс Гурав. Талуудын үүрэг

Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ Иргэний хууль болон бусад хуульд заасан нийтлэг үндэслэл, журмын дагуу биелүүлэх бөгөөд аливаа байдлаар зөрчихгүй гэдгээ баталж байна. Талууд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин маргаан гаргах эрхгүй бөгөөд аль нэг тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд нөгөө тал үл маргах журмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх эрхтэй. Тав. Бусад зүйл

Энэхүү гэрээг Монгол хэлээр гурван хувь үйлдэх бөгөөд эхүүд нь нэгэн адил хуулийн хүчин төгөлдөр байна. Талууд тус бүрт нэг хувь, шүүхэд нэг хувийг хүргэнэ. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

Зохигчид нь хэн нэгний дарамт шахалтгүйгээр эвлэрлийн гэрээг байгуулсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******стар дистрибюшин ХХК нь хариуцагч Э.Ц-д холбогдуулан 756,240 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд хариуцагч Э.Цнь нэхэмжлэлийн шаардлага болох 504.160 төгрөгөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 168,053 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 168,053 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 168,053 төгрөгийг төлөхөөр, нэхэмжлэгч *******стар дистрибюшин ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Амардэчин нь нэхэмжлэлийн шаардлагаас 252,080 төгрөгөөс татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхэд бичгээр ирүүлжээ.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч *******стар дистрибюшин ХХК-ийн гүйцэтгэх захирал С.******* нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А-2008 дугаартай албан бичгээр иргэн О.Амардэчинд  итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 6 дугаар тал/

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Амардэчин  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу эвлэрэх эрхтэй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Ховд салбарын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,700 төгрөгийг 11,350  төгрөгийг хариуцагч Э.Ц гаргуулан нэхэмжлэгч *******стар дистрибюшин ХХК-д олгохоор тогтов.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Цнь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******стар дистрибюшин ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ц-д холбогдох 756,240 /долоон зуун тавин зургаан мянга хоёр зуун дөч/ төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт  зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Ховд салбарын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,700 төгрөгийг 11,350  төгрөгийг хариуцагч Э.Ц гаргуулан нэхэмжлэгч *******стар дистрибюшин ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Цнь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ