Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2020/00645

 

 

 

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2020/00645

Жаргалант сум

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ...............тоотод оршин суух, Т нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 153/2020/00769/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Д.Т нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хатгина овогт Доноогийн Т миний бие нь 1965 онд Ховд аймгийн Манхан суманд Доноогийн зургаа дахь хүүхэд болон төрсөн. Ховд аймгийн Манхан сумын арван жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид 1974 онд элсэн орж суралцаад, 1984 онд аравдугаар ангиа төгссөн. Аравдугаар ангиа төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар хуваарилагдан ажиллаж эхэлсэн. Тус газартаа 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл малчнаар ажиллаад Ховд хотын Улсын тэргүүний 8 жилийн I дунд сургуульд үйлчлэгчээр шилжин ажиллаж эхэлсэн.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч зарим онуудад цалин хөлс олгож байсан талаарх баримт дутуу, хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт дутуу хийсэн учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Миний бие нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан тул хүсэлтийнхээ шаардлагыг 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэж тогтоолоо.

Иймд ПЖ65102005 регистрийн дугаартай, Хатгина овогт Доноогийн Т намайг 1984 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд хотын Улсын тэргүүний 8 жилийн I дунд сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэл хоньчноор, 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд хотын 1 дүгээр сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн Засаг даргы тамгын газрын архивын тасгийн 2020 оны 08 дугаар 18-ны өдрийн 1662 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 43/3 дугаар тушаал, мөн сумын Баянгол бригадын 1984-1989 оны 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 5-12 дугаар тал/

2.Ховд хотын улсын тэргүүний 8 жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаартай Түр ажилчин авах тухай тушаалын хуулбар /хх-ийн 13 дугаар тал/

3.Баясгалант амьдрал нэгдэл Д.Тийн 1984 оны 07 дугаар сараас 1988 онуудын цалингийн тодорхойлолт /хх-ийн 14 дүгээр тал/

4.1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 15-44 дүгээр тал/

5.1984 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 45-54 дүгээр тал/

6. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан баталгаажилтын хуудасны хуулбар /хх-ийн 58 дугаар тал/

7.Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 59 дүгээр тал/

8.Гэрч Г.Мөнхбатын... Би 1983 онд цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар 1990 он хүртэл ажилласан. Д.Т нь Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг 1984 онд төгсөөд илгээлтээр хөдөө гарч малчин болж байсан. Бид хоёр 1989 оны 11 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Би 1990 онд Ховд аймгийн төв рүү шилжсэн. Д.Т нь 1990 оноос хойш ямар ажил хийснийг нь мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар тал/

9.Гэрч С.Пүрэвсүрэнгийн... Би 1983 онд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн сургуулийг төгсөөд цэрэт явсан. Цэргээс 1986 онд халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар 1990 он хүртэл ажилласан. Д.Т нь Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг 1984 онд төгсөөд илгээлтээр хөдөө гарч малчин болж байсан. Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилд орж байсан. Намайг цэргээс халагдаж ирэхэд 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж л байсан. Сүлд хүнтэй суугаад шилжээд явсан. Д.Т нь ямар нэгэн техник мэргэжлийн сургууль, их дээд сургууль төгсөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хатгин овогт Доноон Т /ПЖ65102005/-ийг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэл хоньчноор, 1989 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд хотын 1 дүгээр сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Х.ОТГОНЖАРГАЛ