Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/05

 

 

2023 оны 12 дугаар

 сарын 25-ны өдөр                     Дугаар 2024/ШЦТ/05                             Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Г.Тунгалаг

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2332001030161 тоот хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд ******* оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 16 нас, 06 сар 14 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-7, аав, ээж, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг “*******” гэх газарт оршин суух, эрхэлсэн ажил, сургуульгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* *******/*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч ******* нь цахим хэрэгсэл ашиглаж “Baatar Altantuya” гэх фейсбүүк хаягаас 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байх үед нь ******* фейсбүүк хаягт “Сайн уу, найзаа 50,000 төгрөг зээлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, төөрөгдөлд оруулж улмаар эзэмшлийн “Хаан банк”-ны дугаарын дансаар 100,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Гэм буруугийн талаар:

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр фейс бүүк цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч -аас 100000 төгрөгийг эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

Хохирогч гийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/хх-ийн 6 дугаар хуудас/

Насанд хүрээгүй шүүгдэгч *******ийн насыг тоолсон тэмдэглэл/хх-ийн 8 дугаар хуудас/

Иргэн эзэмшлийн хаан банк дахь дугаартай дансны хуулга/хх-ийн 63 дугаар хуудас/

ТоNy гэх цахим фейс бүүк чат/хх-ийн 65-70 дугаар хуудас/

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 12:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг “Тэнгэр” бөөний төвд ажил дээрээ байхад манай найз гийн “Baatar Altantuya” гэх фейсбүүк цахим хаягаас “Сайн уу, найзаа 50,000 төгрөг зээлээч” гэж асуухаар нь дансаа гэж хэлэхэд “Хаан банк”-ны дугаарын Баярням гэх хүний дансыг явуулаад 100,000 төгрөг явуулчих боломж байна уу гэж хэлэхээр нь би удаахгүй биз дээ гээд тус данс руу 100,000 төгрөгийг 12:58 цагт шилжүүлсэн. Манай найз хонины толгой чанаж зардаг болохоор нь наадмын өдрүүдээр мөнгөө үрж дуусаад материалаа авах гэж байна гэж би бодоод шилжүүлсэн. ... Бид хоёр найз нөхдийн харилцаатай. 2023 оны 07 дугаар сарын 13-ны оройн 19:00 цагийн орчимд өөрийн 95391885 дугаараас миний 99136807 дугаарын утас руу 5, 6 удаа залгасан байсан тэгээд би 4, 5 орчим минутын дараа би эргээд залгахад надад би чамаас мөнгө зээлье гэж асуугаагүй, яагаад танихгүй хүний данс руу надтай ярихгүйгээр мөнгө явуулчихсан юм бэ? Миний фейсбүүк цахим хаягийг хакердсан байна. Би өдөр ажилтай байж байгаад одоо л утсаа оролдож байна гэж хэлсэн. Тэгээд би найз гийн гэрт нь очоод фейсбүүк цахим хаягаар нь ямар загварын утас нэвтэрсэн талаарх мэдээллийг авч өргөдөлд хавсаргасан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай талийгаач ээжийн буяны хоног хураах 49 дэх хоногийн өдөр болж байсан юм. Би ах дүү нарын хамт Мандал сумын хорих 413 дугаар ангийн баруун талд байрлах тоглоомын талбай дээр тоглож байсан хүүхдүүдэд зайрмаг тарааж явахдаа өөрийн эзэмшлийн Самсунг-J7 загварын хар өнгийн гар утсаа гээгдүүлсэн юм. Тухайн үед би гээгдүүлсэн гар утсаа гарлага гарч байгаа юм байх гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй орхисон байсан бөгөөд тухайн гар утсаа гээгдүүлсэн өдрийн дараагаар 3-4 хоногийн дараа өөрийн төрсөн охин Буянжаргалын гар утсанд өөрийн фейсбүүк хаягаа оруулан чат хэсгээ шалгахад миний таньдаг эгч Энхзаяагаас 100,000 төгрөг зээлээч гэж чат бичээд Хаан банкны тоот данс руу Энхзаяа 100,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд би Энхзаяа руу залгаж дахиж мөнгө шилжүүлж болохгүй гар утсаа алдсан талаар хэлсэн. Би чатаа уншиж үзэхэд манай хамаатан садны хүмүүс рүү олон удаа мөнгө нэхсэн утгатай чат бичсэн байсан. ...Би өөрийн гээгдүүлсэн гэх гар утсаа одоогоос жилийн өмнө Улаанбаатар хотоос 500,000 гаруй мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 200-300,000 төгрөгөөр үнэлж байна. ...Би шинжээчийн гаргасан зах зээлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч Б.Баярням мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: ...Тиймээ би 2018 оноос хойш Хаан банкны дугаарын дансыг өдөр тутмын хэрэгцээнд ашиглаж байгаа. ...Би 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байхад Дөөдий гэж дууддаг бүтэн нэрийг нь мэдэхгүй байна манай найз Төмөрбаатарын хамаатны дүү болохоор нь таньдаг. Дөөдий над руу “To Ny” гэх фейсбүүк цахим хаягаас Танд данс байна уу гэж асуухаар нь би байна гэхэд дансаа явуулчих хүнээс мөнгө авах ёстой юм. Авах данс олддоггүй гэж хэлэхээр нь би өөрийн ашигладаг Хаан банкны дугаарын дансыг явуулсан. Тэгээд удалгүй надаас 100,000 төгрөг орсон уу гэж асуухаар нь дансаа шалгатал орсон байсан. Тэгэхээр нь би Дөөдийд мөнгө орсон байна гэж хэлэхэд над руу Хаан банкны дугаарын Хишигсүрэн гэх хүний дансыг өгөөд энэ  данс руу 80,000 төгрөгийг хийчих 20,000 төгрөгийг та ав гэж надад хэлсэн. Тэгээд удалгүй ахиад надаас дансаа өгч бай гэх зурвас ирсэн. Тэгэхээр нь би өөрийн ашигладаг Хаан банкны дугаарын дансыг дахин явуулаад яасан гэж асуухад хариу бичээгүй тэгээд залгахад утсаа авчхаад юм ярихгүй байсан. ... Манай найз Төмөрбаатарын хамаатны дүү болохоор нь би мэддэг. Дөөдий гэдэг нэрээс өөр юм мэдэхгүй байна. Фейсбүүк чатаар утасны дугаарыг нь асуухаар надад өгөхгүй байгаа. ...Миний данс руу 100,000 төгрөг шилжүүлж авчхаад ахиж надтай холбогдоогүй. Уулзахгүй байгаа. ...гэх мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Хохирогч гийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт/хх-ийн 98 дугаар хуудас/

Насанд хүрээгүй шүүгдэгч *******ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 99 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн  тоот хавтаст хэргээс улсын яллагчаас  яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

Насанд хүрээгүй шүүгдэгч *******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийн эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд урдын харилцааны явцад бий болсон итгэлийг тодорхой нэгэн үг хэллэг, үйлдлээр илэрхийлж, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар амар хялбар аргаар ашиг орлого олох санаа зорилготой, ашиг орлого олохыг хүсэж зориуд санаатай, идэвхтэй үйлдлээр үйлдэгдэг” залилах гэм хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч гийн эд хөрөнгийн эрхэд учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь хохирогчид учруулсан бодит хохирлыг бүрэн барагдуулж өгсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Гурав.Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр фейс бүүк цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч -аас 100000 төгрөгийг эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд насанд хүрээгүй шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож,насанд хүрээгүй шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, насанд хүрээгүй шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хоёр дахин багасгаж, ялыг 03 сарын хугацаагаар тогтоох нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

            Иймд насанд хүрээгүй шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, биеэр эдлэх ялыг 03 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******ийг 06/зургаа/сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******т оногдуулсан 06 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, биеэр эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 03/гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *******ийг 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг насанд хүрээгүй шүүгдэгч *******т анхааруулсугай.

          8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд насанд хүрээгүй шүүгдэгч *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.17.3

            11.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ЭРДЭНЭМӨНХ