| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00510/и |
| Дугаар | 153/ШШ2020/00657 |
| Огноо | 2020-09-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 153/ШШ2020/00657
| 2020 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2020/00657 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар .......... тоотод оршин суух, ......овогт М-ны Г-ийн нэхэмжлэлтэй, ...........тоотод оршин суух, .......овогт Х-н С-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах, .......... газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй 1941.1 м/кв гэр бүлийн хэрэгцээний газар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй 300 м/кв талбайтай, хоёр давхар орон сууц, нэг дан граж үл хөдлөх эд хөрөнгийг охин С.Н хүү Е., Е.Ж, нэхэмжлэгч М.Г нарын өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 153/2020/00510/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч М.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь М.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2006 оны 11 сард гэр бүл болсон. Манай анхны нөхөр нас бараад би хоёр дагавар хүүтэй ирсэн. Би бэлэвсэн 6-7 жил байж байгаад Х.Стай гэр бүл болсон. Х.С өмнө нь эхнэртэй байсан. Эхнэрээсээ хүүхэдгүй болоод салсан байсан. Би 2007 онд охин, 2009 онд хүү төрүүлж өгсөн. Амьдарч байх хугацаандаа намайг маш их дарамталж байсан. Намайг Өлгийн янхан байсан байна би мэдэлгүй суусан байна гэж маш их доромжилсон. Би тэр хугацаанд бүгдийг нь уучилж ирсэн. 2007 онд хотод очсон. Тэнд очсон ч гэсэн тогтворгүй байдал үүсгэсэн. Х.Сын сайхан сэтгэл хөдөлмөрч занг үгүйсгэхгүй. Намайг миний өнгөрсөн амьдралаар маш их дарамталдаг. Өмнө нь би хэд, хэдэн удаа шүүхэд хандаж салах өргөдлөө өгч байсан. Х.С дагуулж ирсэн хоёр хүүхдээ манай гэрт дагуулж ирэхгүй надтай хамт амьдарч болно гэсэн. Би өнчин хоёр хүүхдээ орхиж чадахгүй. Миний хоёр хүүхэд гэр бүл болоогүй надтай хамт амьдарч байгаа. Би гэмтэл авснаас болоод тархиндаа хавантай гэдэг оноштой байгаа.
Бид эд хөрөнгөө хэрхэн хуваах талаар эвлэрсэн ба М.Г болон Х.С бидний гэрлэлтийг цуцлах, 2007 оны 09 сарын 11-нд төрсөн охин С.Н, 2009 оны 02 сарын 18-нд төрсөн хүү С.Н нарыг эх М.Ггийн асрамжидад үлдээх, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 4-р гудамжны 22 тоотод байрлах газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй 1941.1 м кв гэр бүлийн хэрэгцээний газар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй 300 м кв талбайтай, хоёр давхар орон сууц, нэг дан граж үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М.Г болон 2007 оны 09 сарын 11-нд төрсөн охин С.Н, 2009 оны 02 сарын 18-нд төрсөн хүү С.Н, нарын өмчлөлд шилжүүлэх, хариуцагч Х.С нь дээрх эд хөрөнгийн өмчлөх эрхээсээ татгалзана. Монгол улсын Улсын бүртгэлийн гэрчилгээний №000041317 дугаартай, 1611004122 улсын бүртгэлийн дугаартай, 4072251 регистрийн дугаартай, Хуурай замын ачаа тээвэрлэх үйлчилгээний зориулалттай Хөсөгтөн транс" ХХК-ийн захирал Х.С нь нэхэмжлэгч М.Гд шилжүүлж өгөхийг хариуцагч Х.С нь хүлээн зөвшөөрлөө. Хөсөгтөн транс ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн газар, хашаа, хашаанд доторх эд хогшил болох склад, граж, жижиг байшин, 2 ковш, хөлдөөгчтэй ниссан маркийн авто автомашин бусад эд зүйлийг нэхэмжлэгч М.Гд шилжүүлж өгөхийг Х.С нь хүлээн зөвшөөрлөө. Хөсөгтөн транс ХХК-ийн нийгмийн даатгалын өр төлбөр 10 сая төгрөгийг 2020 он дуустал Х.С нь төлнө. "Хөсөгтөн транс ХХК-ийн захирал Х.С нь Монгол Улсын Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ 000302827 дугаартай, 8414700638 дугаар бүхий 0,5 га м.кв 15 жилийн хугацаатай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант багт байрлах эзэмшлийн газрыг нэхэмжлэгч М.Ггийн эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч Х.С нь хүлээн зөвшөөрлөө. 8 ханатай казак эсгий гэрийн 8 оосор бүч, өөрийн гараар нэхсэн аравч, термэ бау бусад зүйлийг нэхэмжлэгч М.Гд өмчлөлд шилжүүлэн өгөхийг хариуцагч Х.С нь хүлээн зөвшөөрлөө.
Хоёр: ЦЭЭО ХХК-ийн эзэмшлийн Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт баг, Бадамлах дөл" ХХК-ны зүүн талд байрлах 000306830 дугаартай гэрчилгээтэй 8415910032 дугаартай 8200 мкв үйлчилгээний зориулалттай газрыг 2007 оны 09 сарын 11-нд төрсөн охин С.Н, 2009 оны 02 сарын 18-нд төрсөн хүү С.Н нэхэмжлэгч М.Г бид өмчлөлдөө авах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлаа гэсэн эвлэрлийн гэрээ байгуулсан. Мөн би нэхэмжилсэн Галч ХХК, Автомат зуух ХХК, ЦЭЭО ХХК-ны хувьцаа эзэмшигчээр С.Н, С.Н бид тогттооглох шаардлагаасаа татгалзаж байгаа болно гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хүсэлтдээ:...Х.Ггийн нэхэмжлэлтэй Х.Сд холбогдогчтой иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 4-р гудамжны 22 тоотод байрлах "газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй 1941.1 мкв гэр бүлийн хэрэгцээний газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ,
Улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй З00 мкв талбайтай ордер давхар орон сууц нэг дан граж үл хөдлөх эд хөрөнгийг 2007 оны 09 сарын 11 -нд төрсөн охин С.Н, 2009 оны 02 сарын 18-нд төрсөн хүү С.Н, 1994 онд төрсөн хүү Е.Б, 1995 онд төрсөн хүү Е.Ж нэхэмжлэгч Х.Г нарын өмчлөлд өгөх,
Хөсөгтөн транс ХХК-ийн эзэмшлийн Ховд аймаг Жаргалант сум, Рашаант баг, Нарангийн 18-р гудамж 40 тоотод байрлах газар, тоосгон граш, албан контор, 4559 ХОҮ улсын дугаартай Ниссан машин, 39-83 УНЕ улсын дугаартай жижиг оврын ковш 2007 оны 09 сарын 11-нд төрсөн охин С.Н, 2009 оны 02 сарын 18-нд төрсөн хүү С.Н нэхэмжлэгч Х.Г өмчлөлдөө авахаар нэхэмжилснийг зөвшөөрч байна.
Мөн Х.Г түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нартай дараах байдлаар харилцан тохиролцсон болно. 2007 оны 09 сарын 11-нд төрсөн охин С.Н, 2009 оны 02 сарын 18-нд төрсөн хүү С.Н нарыг эх Х.Ггийн асрамжид үлдээх,
2007 оны 09 сарын 11-нд төрсөн охин С.Н, 2009 оны 02 сарын 18-нд төрсөн хүү С.Н нарт цаашид хүүхдийн тэтгэмж өгөхгүйгээр тохиролцсон.
Хөсөгтөн транс ХХК-ийн нийгмийн даатгалын төлбөр 10 сая төгрөгийг хариуцагч Х.С 1 жилийн хугацаанд төлж барагдуулахыг шүүхийн шийдвэрт тусгах байдлаар харилцан тохиролцсон болно. Х.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр миний эзгүйд шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Г нь Х.Сд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Гэрлэгчид 2006 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0021977 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2007 оны 09 сарын 11-нд охин С.Н, 2009 оны 02 сарын 18-нд хүү С.Н нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 5-7, дугаар тал/
Нэхэмжлэгч М.Г, хариуцагч Х.С нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид нь дараах нөхцөлөөр эвлэрч эвлэрийн гэрээ байгуулжээ. ҮҮнд:
М.Г болон Х.С бидний гэрлэлтийг цуцлах, 2007 оны 09 сарын 11-нд төрсөн охин С.Н, 2009 оны 02 сарын 18-нд төрсөн хүү С.Н нарыг эх М.Ггийн асрамжидад үлдээх, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 4-р гудамжны 22 тоотод байрлах газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй 1941.1 м кв гэр бүлийн хэрэгцээний газар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй 300 м кв талбайтай, хоёр давхар орон сууц, нэг дан граж үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М.Г болон 2007 оны 09 сарын 11-нд төрсөн охин С.Н, 2009 оны 02 сарын 18-нд төрсөн хүү С.Н, нарын өмчлөлд шилжүүлэх, хариуцагч Х.С нь дээрх эд хөрөнгийн өмчлөх эрхээсээ татгалзана. Монгол улсын Улсын бүртгэлийн гэрчилгээний №000041317 дугаартай, 1611004122 улсын бүртгэлийн дугаартай, 4072251 регистрийн дугаартай, Хуурай замын ачаа тээвэрлэх үйлчилгээний зориулалттай Хөсөгтөн транс" ХХК-ийн захирал Х.С нь нэхэмжлэгч М.Гд шилжүүлж өгөхийг хариуцагч Х.С нь хүлээн зөвшөөрлөө. Хөсөгтөн транс ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн газар, хашаа, хашаанд доторх эд хогшил болох склад, граж, жижиг байшин, 2 ковш, хөлдөөгчтэй ниссан маркийн авто автомашин бусад эд зүйлийг нэхэмжлэгч М.Гд шилжүүлж өгөхийг Х.С нь хүлээн зөвшөөрлөө. Хөсөгтөн транс ХХК-ийн нийгмийн даатгалын өр төлбөр 10 сая төгрөгийг 2020 он дуустал Х.С нь төлнө. "Хөсөгтөн транс ХХК-ийн захирал Х.С нь Монгол Улсын Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ 000302827 дугаартай, 8414700638 дугаар бүхий 0,5 га м.кв 15 жилийн хугацаатай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай Ховд аймаг, Жаргалант сум, Рашаант багт байрлах эзэмшлийн газрыг нэхэмжлэгч М.Ггийн эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч Х.С нь хүлээн зөвшөөрлөө. 8 ханатай казак эсгий гэрийн 8 оосор бүч, өөрийн гараар нэхсэн аравч, термэ бау бусад зүйлийг нэхэмжлэгч М.Гд өмчлөлд шилжүүлэн өгөхийг хариуцагч Х.С нь хүлээн зөвшөөрлөө.
Хоёр: ЦЭЭО ХХК-ийн эзэмшлийн Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт
баг, Бадамлах дөл" ХХК-ны зүүн талд байрлах 000306830 дугаартай гэрчилгээтэй 8415910032 дугаартай 8200 мкв үйлчилгээний зориулалттай газрыг 2007 оны 09 сарын 11-нд төрсөн охин С.Н, 2009 оны 02 сарын 18-нд төрсөн хүү С.Н нэхэмжлэгч М.Г бид өмчлөлдөө авах, Галч ХХК, Автомат зуух ХХК, ЦЭЭО ХХК-ны хувьцаа эзэмшигчээр С.Н, С.Н бид тогттоолгох шаардлагаасаа татгалзжээ. Дээрх дундын хөрөнгийн талаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан нь хэн нэгэн этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, хуульд нийцсэн эвлэрэл байх тул энэ эвлэрлийн гэрээг баталгаажуулах нь зүйтэй байна.
Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2007 оны 09 сарын 11-нд төрсөн охин С.Н, 2009 оны 02 сарын 18-нд төрсөн хүү С.Н нарыг өссөн орчин болон хүүхдэд тавих эхийн халамж зэргийг харгалзан хүүхдийг эх М.Ггийн асрамжинд үлдээн, эцэг Х.Саас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин С.Н, хүү С.Н нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Х.Саас хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин С.Н, хүү С.Н нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Х.Сын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Х.С Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх М.Г нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 163,255 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Гд олгохоор тогтов.
Хүүхдүүдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч М.Гд, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Х.Сд тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Жантекей овогт Монголханы Г /БЮ7304120/, Жантекей овогт Монголханы Г /БЮ7304120/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 09 сарын 11-нд төрсөн охин С.Н, 2009 оны 02 сарын 18-нд төрсөн хүү С.Н нарыг эх М.Ггийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 09 сарын 11-нд төрсөн охин С.Н, 2009 оны 02 сарын 18-нд төрсөн хүү С.Н нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, тэтгэлгийг сар бүр эцэг Х.Саас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар нэхэмжлэгч М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр нарын 2020 оны 09 сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч М.Г, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Х.С нарт тус тус даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Саас 163,255 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Гд олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч М.Гд, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Х.Сд тус тус мэдэгдсүгэй.
9. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар зохигчид эвлэрсэн болохыг дурдсугай.
10 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ