Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/19

 

2024 оны 02 дугаар

 сарын 06-ны өдөр                        Дугаар 2024/ШЦТ/19                              ******* сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* суманд 1975 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, охины хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* 11а оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ******* овогт ******* *******/*******/.

Монгол Улсын иргэн, аймгийн Хутаг-Өндөр суманд 1978 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, -ын барилга, ашиглалт, үйлчилгээгээр 1 дүгээр ангид жолооч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, 109 тоотод оршин суух,

- аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

-Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, овогт //.

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ийн гудамжинд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас *******тэй маргалдан, цохиж түүний биед 11, 21, 22 дугаар шүднүүд 2 дугаар зэргийн хөдөлгөөнтэй, түүшин ясны цууралт, дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ийн гудамжинд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас *******той маргалдан улмаар нүүрэн тус газарт мөргөж түүний биед дээд доод уруулын дотор талдаа язралт, дээд үүдэн баруун зүүн 1 дүгээр шүд хөдөлгөөнтэй, дээд талын буйланд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би мэдүүлэг өгөхгүй. Цагдаа дээр өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би тухайн өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ийн гудамжинд дүүгийн гэрт машин янзалж байгаад гурвуулаа 3 шил 0,75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. Өдөр 14 цагийн орчим өөрийн хүү Ч.Бат-Эрдэнийг дуудаж ийн гудамжнаас ирээд авчих гэж хэлсэн. Манай хүү өөрийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Би суугаад хүүгийн хамт ийн гудамжны урд дэлгүүрийн ойролцоо өөрийн тээврийн хэрэгсэлтэй явж байгааг хараад машинаас бууж *******г зогсоож уулзсан. Би ******* дээр очоод чи манай хаалгыг хийж өгсөн. Тухайн хаалга чинь одоо завсартай байна гэж хэлсэн. ******* “Би тийм зүйл хийгээгүй би хүнд олигтой юм хийж өгдөг” гэж хэлээд бид 2 маргалдсан. Би тухайн үед согтуу байсан болохоор яагаад маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд маргалдаж байгаад ******* намайг мөргөсөн яагаад мөргөх болсныг би бас сайн мэдэхгүй байна. Би манараад байж байтал манай хүү ирээд бид хоёрыг салгасан. ...Тухайн асуудал болоход би болон манай хүү , *******, *******тэй хамт явж байсан 1 хүн байсан. Өөр хүн байгаагүй. ... Миний толгойн тус газар луу 1 удаа мөргөсөн. Өөр миний биед халдаагүй. Би тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 14 дүгээр хуудас/

Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн орчим гэртээ байж байтал Болдбаатар гэх хүн айлаас хөрөө авчрах гэсэн юм гэж хэлэхээр нь гарсан. Би Болдбаатарын хамт хөрөөг нь очиж авсан. Тэгээд буцаагаад өд буулгахаар явж байтал зам хөндлөн ******* гэх хүн гар өргөөд зогсоосон. Тэгээд би жолооч талын хаалгаа онгойлгоод уулзсан. Тэгээд би *******оос авах ёстой байсан “40,000 төгрөгөө өгөх болоогүй юу” гэж асуусан. ******* “хаалга чинь ийм зай гарчихсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хаанаасаа зай гарчихсан юм гэж асуутал” учиргүй уурлаад дайраад байсан. Би *******т хандаж “Чи мөнгө өгөх юм уу өгөхгүй юм уу чи яг яах юм” гэж асуутал ******* гэх хүн миний нүүрэн тус газарт 1 удаа цохиод дахиж 1 удаа чихний харалдаа цохисон тэр үед би машинаасаа буугаад *******той хэсэг зууралдаж байгаад *******ийн нүүрэн тус газарт 1 удаа мөргөсөн. Намайг мөргөх үед ******* газарт унасан. Энэ үед *******ийн хүү нь гэх залуу ирээд намайг барьсан. Энэ үед ******* намайг 2-3 удаа цохих гэж оролдсон. *******ийн хүү нь гэх залуу намайг бариад тавихгүй, аав нь намайг цохих гээд дайраад байтал надтай хамт явж байсан Болдбаатар бууж ирээд *******ийн хүүг надаас салгаж авсан. Ингээд би машиндаа суугаад Болдбаатарын хамт явсан. ... Миний биед ******* гэх залуу халдаж 2 удаа цохисон. ******* намайг цохих гэж 4-5 удаа оролдсон боловч гэмтэл учруулахаар байгаагүй.  Өөр хүн миний биед халдаагүй. ... Би ******* гэх хүний гэрт нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр очиж хаалга суулгаж өгч байсан юм. Тэр үедээ гэмгүй сайхан л байсан. Гэтэл өчигдөр гэнэт над руу дайрч зодох болсон. ... Намайг 2 удаа цохичхоод машинаас буутал намайг тэврээд авсан. Энэ үед би өөрийгөө хамгаалах гээд толгойн тус газарт нь 1 удаа мөргөсөн. Өөрөөр *******ийн биед халдсан зүйл байхгүй ээ.  ... Миний үүдэн 2 шүд хөдөлсөн, 1 шүд хугарч гэмтсэн, уруул сэтэрч гэмтсэн өөр ямар нэгэн гэмтэл учраагүй ээ. ... Би машинтай явж байсан эрүүл саруул байсан. ******* нь согтуу байсан зам таглаад гараа өргөөд байхаар нь би зогссон. ******* гэх хүнтэй 1 гудамжинд олон жил амьдарч байна. ******* нь их архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг гудамжинд байнга таардаг байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 17 дугаар хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би хүргэн *******г 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цагийн орчим дуудсан. Бид хоёр хамт айлаас тавцантай хөрөө аваад ийн гудамжинд манай гэр лүү орох гээд явж байтал зам дээр таглаад урд 1 согтуу хүн зогсож байсан. Манай хүргэн ******* зогсоход тухайн хүн жолооч талын хаалган дээр ирээд юм яриад байсан. Тэгээд хэсэг юм ярьж байгаад ******* чи нөгөөдхөө өгөхгүй юм уу гэж хэлтэл тухайн эрэгтэй хүн уурлаад манай хүргэн, тухайн танихгүй эрэгтэй хүн хоёр маргалдаад тухайн танихгүй эрэгтэй “пизда минь чи” гээд орилж байгаад манай хүргэн *******г машиндаа сууж байхад нь цонхоор нүүрэн тус газар луу нь 2 удаа цохисон. Тэгээд гурав дахь удаагаа цохих гэж оролдох үед ******* хаалгаа онгойлгоод тухайн эрэгтэйтэй ноцолдсон. Би тухайн үед огт оролцоогүй байж байтал цаанаас нэг хүн ирээд манай хүргэн *******г барьж авахаар нь би “хүүе боль” гэж хэлээд очиж салгасан. ...Би ******* бусад хүнийг цохиж байхыг хараагүй. Намайг машинаас буугаад очих үед дахиад нэг хүн ирчихсэн манай хүргэнийг барьчихсан байсан. Тэгээд би очиж салгасан. Намайг тойроод очих хооронд юу болсныг би мэдэхгүй байна. ...Миний биед хүн огт халдаагүй ээ. Би салгаад шууд харьсан. ******* эрүүл байсан.Тухайн маргаан тухайн согтуу эрэгтэй хүнээс болж гарсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 19 дүгээр хуудас/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би Улаанбаатар хотоос ******* суманд 13 цаг өнгөрч байхад орж ирсэн. Гэтэл аав ******* 13 цаг 10 минутын орчим над руу залгаад би аавыг замын хойд талд Нүхэн гарцын орчмоос аваад хамт явж байсан хүнийг гэрт нь хүргэж өгнө гэсний дагуу ийн гудамжинд буулгаж өгчхөөд буцаад явж байсан. Гэтэл аав гэнэт би буулаа чи явж бай гэж хэлсэн. Би буусных нь дараа хэсэг хараад машин дотроо сууж байтал хойд талд зогсож байсан машин дээр очоод хүнтэй яриад байсан. Би гар утсаа оролдож байгаад эргээд хартал гэнэт хүнтэй маргалдаж байсан. Би буугаад очих үед тухайн Мийгаа гэх хүн манай аав *******ийн нүүрэн тус газар луу нь 1 удаа мөргөж унагасан. Би очиж салгаад цагдаагийн байгууллага дээр ирсэн. ... Манай аавын биед Мийгаа гэх хүн халдаж нэг удаа мөргөсөн. Өөр өөр биед нь халдсан зүйл байхгүй ээ. ...Би тэрийг нь сайн мэдэхгүй байна. Сүүлд асуухад манай гэрийн хаалгыг хийж өгсөн бөгөөд зайтай хийж өгсөн болохоор нь төлбөрийг нь дутуу өгсний улмаас маргаан эхэлсэн гэж ярьж байсан. Тухайн үед манай аав согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 21 дүгээр хуудас/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би дээр очоод чи манай хаалгыг хийж өгсөн Тухайн хаалга чинь одоо завсартай  байна гэж хэлсэн. “ Би тийм зүйл хийгээгүй би хүнд олигтой юм хийж өгдөг” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Би тухайн үед согтуу байсан болохоор яагаад маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд маргалдаж байгаад намайг мөргөсөн яагаад мөргөх болсныг би бас сайн мэдэхгүй байна. Би манараад байж байтал манай хүү ирээд бид хоёрыг салгасан. Ийм асуудал болсон. ...Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 44 дүгээр хуудас/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Тэгэхээр нь би “хаанаасаа зай гарчихсан юм гэж асуутал” учиргүй уурлаад дайраад байсан. Би *******т хандаж “Чи мөнгө өгөхгүй юм уу өгөхгүй юм уу чи яаг яах юм” гэж асуутал ******* гэх хүн миний нүүрэн тус газар нэг удаа цохиод дахиж нэг удаа чихний харалдаа цохисон тэр үед би машинаасаа буугаад *******той хэсэг зууралдаж байгаад *******ийн нүүрэн тус газарт нэг удаа мөргөсөн. Намайг мөргөх үед ******* газар унасан. Энэ үед *******ийн хүү нь гэх залуу ирээд намайг барьсан. Энэ үед ******* намайг 2-3 удаа цохих гэж оролдсон. *******ийн хүү  нь гэх залуу намайг бариад тавихгүй аав нь намайг цохих гээд дайраад байтал надтай хамт явж байсан Болдбаатар бууж ирээд *******ийн хүү надаас салгаж авсан. Ингээд би машиндаа суугаад Болдбаатарын хамт явсан. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  ...гэх мэдүүлэг/хх-ийн 42 дугаар хуудас/

Хохирогч *******ийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол/хх-ийн 11 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Бат-Очирын тодорхойлолт/хх-ийн 28 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №30 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

1.*******гийн биед 11, 21, 22 дугаар шүднүүд 2 дугаар зэргийн хөдөлгөөнтэй, түүшин ясны цууралт, дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчний зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”. ...гэх  дүгнэлт/хх-ийн 26-27 дугаар хуудас/,

- Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт. ...

Дүгнэлт хэсэгт:

1.*******ийн биед дээд доод уруулын дотор талдаа язралт, дээд үүдэн баруун зүүн 1 дүгээр шүд хөдөлгөөнтэй, дээд талын буйланд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” ...гэх дүгнэлт/хх-ийн 34-35 дугаар хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

Нэг.Шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ийн замд хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа хохирогчийн нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж зодон 11, 21, 22 дугаар шүднүүд 2 дугаар зэргийн хөдөлгөөнтэй, түүшин ясны цууралт, дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ийн замд хохирогч *******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгойгоороо хохирогчийн нүүрэн тус газарт нэг удаа мөргөж дээд доод уруулын дотор талдаа язралт, дээд үүдэн баруун зүүн 1 дүгээр шүд хөдөлгөөнтэй, дээд талын буйланд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: ...хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 17 дугаар хуудас/,хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 14 дүгээр хуудас/,гэрч ын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 19 дүгээр хуудас/,гэрч Ч.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 21 дүгээр хуудас/,шүүгдэгч *******, ******* нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 42, 44 дүгээр хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №30, 32 дугаартай дүгнэлтүүд/Хх-ийн 26-27, 34-35 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч *******, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

   Тиймээс Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Хохирогч *******гийн 11, 21, 22 дугаар шүднүүд 2 дугаар зэргийн хөдөлгөөнтэй, түүшин ясны цууралт, дээд уруулд зулгаралт зөөлөн эдийн гэмтлийг,

Хохирогч *******ийн дээд доод уруулын дотор талдаа язралт, дээд үүдэн баруун зүүн 1 дүгээр шүд хөдөлгөөнтэй, дээд талын буйланд цус хуралт, зөөлөн эдийн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч нар нь өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгахад гарсан зардлыг нотлох баримтаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гаргаж ирүүлээгүй, энэ тогтоолоор шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Гурав.Шүүгдэгч *******, ******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ийн замд хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа хохирогчийн нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж зодон 11, 21, 22 дугаар шүднүүд 2 дугаар зэргийн хөдөлгөөнтэй, түүшин ясны цууралт, дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ийн замд хохирогч *******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгойгоороо хохирогчийн нүүрэн тус газарт нэг удаа мөргөж дээд доод уруулын дотор талдаа язралт, дээд үүдэн баруун зүүн 1 дүгээр шүд хөдөлгөөнтэй, дээд талын буйланд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж торгох ялыг оногдуулж, торгох ялыг шүүгдэгч нарт оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч нарт торгох ялыг оногдуулахдаа шүүгдэгч нарын олж байгаа цалин орлогын байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна  гэж шүүх дүгнэлээ.  

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

          Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаад.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******, шүүгдэгч овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ийг 500000/таван зуун/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 05/тав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсныг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ЭРДЭНЭМӨНХ