| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00545/и |
| Дугаар | 153/ШШ2020/00658 |
| Огноо | 2020-09-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 153/ШШ2020/00658
| 2020 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2020/00658 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал, Улаанбаатар хотын ............тоотод оршин суух, .... овогт Н-ийн нэхэмжлэлтэй, .......... тоотод оршин суух, ........... Б-д холбогдох 4,420,000 /дөрвөн сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөг
гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 153/2020/00545/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ням-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б бид 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2,600,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 7 сарын хугацаагаар зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Би мөнгө зээлүүлнэ гэсэн зар тавиагүй миний таньдаг хүнээр дамжуулж зээлсэн. Мөнгөө нэхсэн чинь өгөхгүй шүүх цагдаадаа өг гэсэн учраас би шүүхэд өгсөн гэжээ.
Хариуцагч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2018 оны өвөл мөнгөний хэрэг гараад Ганбаа гэж хүнээс хүнээр дамжуулж 1 сая төгрөг зээл авсан нь үнэн. Тэгсэн тэр мөнгө нь Н гэж хүнийн болж таарсан бөгөөд Би Нд бараг 1 сар төгрөгийн хүү өгсөн. Үндсэн 1 сая төгрөгийн хүүг тооцож явсаар байж хүүтэйгээ нийлээд 2,600,000 төгрөг болсон бөгөөд уг 2,600,000 төгрөгийг хүүтэй авсанаар гэрээ хийсэн болно. Тэр мөнгө хүүтэйгээ нийлээд 2,600,000 төгрөг 4,420,000 төгрөг болсон. 4,420,000 төгрөг төлөх боломжгүй 1,000,000 төгрөг авчихаад ийм хэмжээний мөнгө төлөх хохиролтой учир үндсэн мөнгийг нь хүүтэй нь төлөхөөр бол болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Ц.Бд холбогдуулан 4,420,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу нэхэмжлэгч Ц.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ням-Очир, хариуцагч Ц.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун бид дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Ц.Б нь зээлийн төлбөр 4,420,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ц.Б 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрлөө.
2.Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Ц.Б 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул үлдсэн нэхэмжлэлийн шаардлага 1,920,000 төгрөгөөс татгалзав.
3. Хариуцагч Ц.Б нь 2,500,000 төгрөгийг 2020 оны 12 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна
4.Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй бөгөөд эвлэрлийн гэрээг хэн нэгний дарамт шахалтгүйгээр гэрээг байгуулсан болно гэсэн эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхэд бичгээр ирүүлжээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчид нь итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ням-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу эвлэрэх эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Нгийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 42,835 төгрөгийг хариуцагч Ц.Бгаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Нд олгохоор тогтов.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Нгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Бд холбогдох, 4,420,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид нь 2,500,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Нгийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 42,835 төгрөгийг хариуцагч Ц.Бгаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ