| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0231/Э/213/2024/0001 |
| Дугаар | 2023/ШЦТ/242 |
| Огноо | 2023-11-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж.
Улсын яллагч: Н.Цогням.
Нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн.
Хохирогчийн өмгөөлөгч:
Шүүгдэгч: *******. түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч. Монгол Улсын иргэн. ******* ******* овогт *******ийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр иргэн *******тай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Дэлгэрэх 1 дүгээр гудамж буюу “Буянт богд” үйлчилгээний төвийн 112-2-62 тоот 5.95 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай лангууг. урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж худалдах. худалдан авах гэрээг байгуулж. хохирогч *******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч. *******д 16.000.000 төгрөгийн хохирол учруулж. залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж. хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь иргэн *******гийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Буянтбогд” худалдааны төвийн лангууг нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай түрээсэлсэн сарын түрээс 150.000 төгрөгөөр тооцож 6 сарын төлбөрийг бүтнээр нь өгсөн энэ өдөр эхнэр нь өөртөө болон охиндоо гутал аваад мөнгөн дүнгээсээ хасуулсан. Хоёр хоногийн дараа эхнэр нь өмссөн гутлаа буцаамаар байна гээд хэлсэн би өмссөн гутал буцаахгүй гэж хэлсэн. Тэгээд анх тай түрээсийн гэрээ анх байгуулж байхад түүний зүгээс ах нь энэ лангууг зарах гээд зар тавиад авах хүн олдохгүй байна ахын дүү өөрөө сонирхохгүй юм уу худалдан авчихгүй юм уу ах нь авсан үнээсээ сайн яриад өгнө гэж хэлсэн тэгэхэд нь би тухайн үед одоохондоо боломжгүй байна түрээсэлье гэж хэлсэн. Ингээд түрээсийн хугацаа арай дуусах болоогүй байхад над руу яриад ахын дүү түрээсийн хугацаа чинь дөхөж байна ахын дүү авах талаар судалж хөөцөлдөж үзсэн уу сайн ярина гэж хэлсэн ш дээ ёстой бодож үзээгүй түрээсэлж байхад жижигдээд байгаа юу ч гэсэн түрээсийн хугацаа дуусахаар би тань руу ярья гээд утсаа тасдсан. Тэгээд түрээсийн хугацаа дууссаны дараа над руу яриад түрээсийн хугацаа дуусчихлаа хоёулаа сайхан уулзъя гээд тэгээд түүний гэрийн гадаа машинд нь суугаад уулзсан чинь чи тухайн лангууг авахгүй юм уу нэгтээ чи үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь нэг давуу тал нь үл хөдлөхийн гэрчилгээ гаргаад өгчихдөг гэж хэлээд гэрчилгээг нь надад үзүүлсэн би тухайн үед Мазаалай парк дээр ТҮЦ ажиллуулж байсан 2023 оны 07 дугаар сарын 10-ны үед тэгээд тухайн үед надад бэлэн 3 сая төгрөг байсан би АТМ-с 2 сая төгрөг аваад түүнд бэлнээр өгөөд тэр лангууг нь худалдаж авахаар болсон учир нь урт хугацаанд эргэн төлөгдөхөөр хэдээр ч байж болно гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед худалдах худалдан авах гэрээ хийе гэхэд ах нь бүр ажил ихтэй байгаа хүүхдийн гуйлга ирэх гэж байгаа гээд гэрээ байгуулаагүй ах нь 2-3 хоногоос чамтай ярья эхнэртэйгээ ярилцаж байгаад чамд хариу өгье гээд явсан тэгээд холбогдохгүй байхаар нь би өөрөө шууд түүн руу залгаад ахаа эхнэртэйгээ ярилцсан юм уу гэтэл гэртээ байна чи хүрээд ирэх үү гэхээр нь би гэрт нь очсон өглөө эрт очсон учир нь тухайн үед мөнгө төгрөгөө өгсөн байсан болохоор. Тэгээд гэрт нь очоод гэрчилгээг нь хартал квадрат нь бага байхаар нь одоогийн ханшаар 14 сая л хүрэх юм байна гэтэл үгүй үгүй ах нь 16 сая төгрөгөөр авсан үнэтэй авсан гэж хэлээд тэгж байж байгаад толгой өвдөөд байна гэж байснаа гаръя гээд хувцсаа гэрчилгээгээ аваад гараад нотариат руу явсан явах замд худалдах худалдан авах гэрээ хийхээр татвар төлдөг тэрийг ахын дүү хийчих ах нь сая гуйлга ирээд мөнгөгүй болчихлоо гэсэн тэгээд надад хэдэн төгрөг байгаа гэсэн тэгээд өгсөн авснаараа гэрээ хийчихнэ биз дээ гээд би хэлтэл тэгье үлдэгдэл мөнгөн дээрээ хоёулаа тун удахаар байвал нотариатаар ороод гэрээ хийсэн ч яахав хийхгүй байсан ч яахав гэж хэлсэн тэгээд нотариат дээр ороод 5 сая төгрөгөөр гэрээ хийгээд тэгээд ах өөрөө үл хөдлөх орж нэр дээрээ шилжүүл гэхээр нь би явж анх удаа өөр дээрээ гэрчилгээ гаргуулж авсан. Тэгээд байж байтал 2-3 хоногийн дараа эхнэр нь мессеж бичээд мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгээд метр кв 3 сая төгрөгөөр авсан 18 сая төгрөг болж байгаа чамд 16 сая төгрөгт өгье гэсэн тэгээд хэрвээ авахгүй бол буцаагаад өг авна гэсэн тэгэхээр нь би тухайн үед банкнаас зээл хөөцөлдөж өгнө дээ гэсэн тэгээд би Хаан банкин дээр 2023 оны 07 дугаар сарын 20 нэлээн гарсан байсан тэгээд эдийн засагч Батмаа дээр очоод бизнес эрхлэгчдийг дэмжих эмэгтэйчүүдийг дэмжих зээл олгодог юм байна үүнийг би сонирхож байна гэсэн тэгсэн чинь хэдийг авах юм бэ гэсэн тэгээд би 15 сая төгрөг гаргуулж аваад 5 сая төгрөг бөөний төвүүдэд ус. ундаа хувийн хэрэгцээнд зарцуулаад 10 сая төгрөг дахиад нэмээд бараа татсан. Тэгээд чимээгүй байж байгаад 2023 оны 08 дугаар сарын 01-нд залгаад мөнгө хэрэгтэй байна гэсэн та надаа эрт хэлэхгүй би мөнгөө эргэлтэд оруулсан гэдгийг хэлсэн тэгээд над руу эхнэр нь гэнэт мөнгө нэхээд байсан чадахгүй бол гэрчилгээ өгөөдөх гээд хөдөө байхад хүртэл араас яриад байсан тэгээд гэрчилгээг чинь буцаагаад өгье гэсэн. Би тэр хоёртой холбоотой байсан алга болоогүй би 16 сая төгрөг гэж байгаа бол би больё гэрчилгээг чинь буцааж өгье би ийм жижиг лангууг худалдаж авахгүй та хоёр ярина гэсэндээ 14 сая төгрөгөөрөө зарна гэх юм бол авна гэсэн тэгээд 2023 оны 08 дугаар сарын 31-нд Номгон сургуульд шалгалт өгөх гэж байхад ирээд тэгээд нотариат дээр очиход 16 сая төгрөгт гэрээ хийнэ гээд тулгасан тэгсэн нотариат тийм юм байгаа юм уу гэхээр нь би ийм үнээр гэрээ хийхгүй гэрчилгээг чинь суллаад өгье гэтэл чамайг би явуулахгүй гээд хүчээр гэрээ хийлгэх гээд байхаар би хийгээгүй тэгээд цагдаа дээр ирсэн. Анх худалдаж авахдаа ерөөсөө үнэ тохиролцоогүй ах нь навс ярина гээд тэгээд нотариат орсон би бодохдоо 14 сая төгрөг юм байна гэж бодоод худалдаж авсан. 2023 оны 07 дугаар сарын 14-ний үед байх санахгүй байна хуулга харахгүй бол ямар байсан бэлэн 3 сая төгрөг байсан банкнаас 2 сая төгрөгийг бэлнээр авч өгсөн. 5 сая төгрөгийг Мазаалай парк дээр түц ажиллуулдаг тэгээд лангууны орлогоос бэлэн бүрдүүлж авсан. 10 сая төгрөгөөр бараа авсан. 5 сая төгрөгийг д урьдчилаад төлөвлөгөөгүй өгсөн байсан учраас өгөх ёстой байсан өрөндөө өгсөн. Би түүнээс 5 сая төгрөгөө авчих юм бол гэрчилгээг нь гаргаад өгөхөөр байгаа одоо лангууг нь суллаад өгсөн байгаа. Би ийм зүйл хэлж яриагүй би урт хугацаанд мөнгийг нь өгнө гэдгээ хэлсэн. Би тэгж хэлээгүй болон та буруу ойлгосон байна би наймаа тохирохгүй байгаа учир гэрчилгээг нь гаргаад өгье гэхээр эдийн засагч нь амарсан гэдгийг хэлсэн....гэх мэдүүлэг / хх-ийн 132-134 /.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2023 оны 1 дүгээр сараас эхлэн лангуу түрээслэх. эсхүл худалдан авах бодолтой байсан. Тэгсэн ах өөрийн хувийн лангуугаа маш хямдхан түрээсэлнэ. зарна гэсэн зар цахим сүлжээнд тавигдсан байсныг хараад би утсаар залгаж ярьсан. Тэгсэн 6 сараар түрээсээ өгнө гэвэл хямдхан түрээслэнэ шүү. Бас лангуугаа зарна гэсэн бодолтой байгаа гэж хэлсэн. Би хариуд нь таны лангууг түрээсэлье. Одоохондоо мөнгөгүй байна гэж хэлээд бүтэн 6 сарын гэрээ хийж түрээсэлж. 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн лангуугаа ажиллуулж эхлээд 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл гэрээ хийсэн. Энэ хугацаанд ах хэлэхдээ ах нь лангуугаа хямдхан зарна. 2 жилийн хугацаанд уг лангууг зарах гэж зар тавьсан. Чи сонирхож байгаа бол аваарай. Энэ асуудлаа хоёулаа хавар түрээсийн хугацаа дуусахаар ярья гэж хэлсэн. ахын эхнэр надаас 2 гутал авч үлдэгдэл мөнгийг нь данс руу шилжүүлж түрээсийн үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. 6 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн хугацаа дуусаж байсан. Тэгсэн 6 дугаар сарын 10-ны үеэр миний утас руу залгаж түрээсийн хугацаа чинь дуусах дөхөж байгаа юм байна. Ах нь лангуугаа зарна гэсэн бодолтой байгаа шүү. Чи лангууг худалдан авах талаар хэлж байсан. Юу болсон бэ гэж асуухад нь “ Би мазаалай паркийнхаа түцийг ажиллуулах гэж байгаа. Одоогоор таны лангууг худалдан авах бодолгүй байна. Ямар үнээр худалдан юм бэ. Түүнийгээ хэлчхээрэй гэж хэлсэн. Тэгсэн ах лангуугаа маш хямдхан өгнө шүү. Сайн яриад өгнө шүү. Ах нь 3 хүүхдийн оюутны төлбөр хийх шаардлагатай байна. 11. 12 дугаар сараас өмнө төлбөрийг нь гүйцээгээд өгчихнө гэвэл 2-3 хуваагаад төлбөрийг нь төлүүлж болно. Гэхдээ лангуугаа хямдхан өгнө шүү гэж хэлсэн.
Би таны лангуу хэдэн метр квадрат вэ гэж асуухад 7 метр квадрат гэж хэлэхэд нь метр квадрат нь боломжийн юм байна даа. Мөн лангуундаа зориулж тавиур хийлгэсэн. Тохижуулсан юм чинь ахын хэлснээр 11.12 дугаар сард төлбөрийг нь 2-3 хуваагаад төлөх боломжтой бол лангууг худалдан авах боломжтой бол ахаас асууж үзье даа гэж дотроо бодчихоод ахаас асуучхаад орхичихсон байсан. ах 2. 3 удаа залгахдаа лангуу зарах хүн мэдэж байгаарай. Лангуугаа авна гэсэндээ аваарай. Хүүхдэд чинь хэрэг болно. Чи лангуугаа тохижуулсан юм чинь миний лангууг авахгүй юу. оюутны төлбөр 11. 12 дугаар сард төлдөг юм. Тэр хугацаанд төлбөрөө 2.3 хуваагаад төлчих. ах нь лангуугаа сайн ярина шүү гэж хэлсээр сүүлдээ 7 дугаар сард ярихдаа чи ахтайгаа нэг уулзаадах уу. ах нь гэрийнхээ гадна машинтайгаа байна гэж хэлэхэд би очиж уулзахад ахын дүү нөгөө лангуугаа яахаар болсон бэ. ах нь нээх их мөнгө төгрөгөө өг гэж шамдуулахгүй. Би лангуугаа зарахаар хоёр жил зар тавилаа. Лангууг хүн авахгүй байна. Шал дэмий 2 лангуу Буянт богдоос авлаа. Нэг лангууг нь зарчихсан. Нөгөө лангууг нь зарчихмаар байна. Мөнгийг нь 2.3 удаа хуваагаад төлчих. хоёулаа ингээд тохирчихъё гэж хэлсэн. Тухайн үед би мазаалай паркаа ажиллуулаад бэлэн 3.000.000 төгрөг байсан. Би ахаас та лангуугаа яг хэдэн төгрөгөөр зарах вэ гэхэд. хэдэн төгрөгөөр зарна гэж хэлдэггүй. Ах нь лангуугаа сайн ярина гэж хэлдэг. 7 метр квадрат биз дээ гэхэд тиймээ гэж хэлдэг. Маш хямдхан түцээ өгнө. 7 метр квадрат гэж хэлсэн. Би лангуундаа тавиураа өгсөн. Баднаа гуай хямдхан өгнө гэдгээ хэлж байсан. 7 дугаар сарын 28-ны өдөр ах нь мөнгө төгрөг өг гэж шамдуулахгүй гэж хэлсэн.
Мөнгийг нь 2-3 удаа хуваан ажиллуулъя гэж хэлсэн. Лангууныхаа үнийн сайн буулгаж өгнө. 10.000.000 төгрөгөөс сайн яриад өгнө гэж хэлсэн. Тухайн үедээ хэдэн төгрөгөөр лангуугаа зарах талаар хэлээгүй. Одоо надад бэлэн 3.000.000 төгрөг байна. Та одоо энийг авчих. дараа нь үлдсэн мөнгийг нь өгье. Та яг хэдэн төгрөгт лангуугаа өгөхөө хэлчихээ. Та лангуугаа яаг хэдэн төгрөгт өгөх вэ. Тэрийгээ хэлчих. тэгвэл би одоо урьдчилгаагаа өгөөд тантай үнэ тохирчихъё гэж хэлэхэд лангууны үнэ тохирч болно шүү дээ. Ах нь лангуугаа худалдах үнээ сайн буулгаж ярина. Тэгээд эхнэртэйгээ ярилцчихаад хариу өгье гэж хэлсэн. Мөн “Буянт Богд Трейд”-ын борлуулалтын албаны дарга тухайн компаниас лангуу худалдан авах боломжтой талаар хэлсэн. Би хэд хоногийн дараа ахын утас руу залгаж “та лангуугаа яахаар болсон бэ” гэж асуухад хоёулаа ярьснаараа тохиръё. 10.000.000 төгрөгөөс сайн яриад өгнө гэдгээ хэлэхэд нь та лангуугаа 5.000.000-6.000.000 хооронд өгөх юм уу гэж асуухад хамаагүй ээ чи боломжтой бол наад лангуугаа ав ав гэж хэлсэн. Би хариуд нь одоогоор надад 2. 3 сая төгрөг л байна гэж хэлэхэд “ Өө ахын дүү ах нь оюутны төлбөр 11.12 дугаар сард төлдөг юм. Тэр үеэр ахдаа лангууныхаа мөнгийг боломжтой бол бүтэн өгчихийг бодоорой гэж хэлэхэд нь лангууны мөнгөө хуваан авахгүйгээр бүтнээр нь авахыг бодож байгаа юм байна гэж ойлгоод тухайн үед өөрт байсан мөнгө өгөөгүй. Тэгээд маргааш нь ах гэрт хүрээд ир гэж хэлсэн. Би гэрт нь яваад очиход ах халамцуу байсан. Би тэднийд хоол унд идээд сууж байхад эхнэр нь та хоёр гэрээгээ очоод хийчих. наймаа худалдаагаа түргэн хийе. Энэ охин ч гэсэн үйл ажиллагаагаа явуулж эхлүүлэг гэж хэлээд би ахтай цугтаа гэрээс нь гарсан. Машинд явж байх замдаа ахаа та лангуугаа яг хэдэн төгрөгт өгөх вэ. дүүд нь мөнгөний боломж нээх их байхгүй. 5.000.000 төгрөгт лангууг чинь авчихмаар байна. 11.12 дугаар сард төлбөрөө бөөнд нь өгчихье гэж хэлсэн. Тэгсэн ах “за тэг тэг” ахын дүү гэж хэлээд бид н.Эрдэнэханд эгчийн нотариат дээр очиж худалдан худалдан авах гэрээгээ хийсэн. Түүнээс хойш ах залгасан. Би утсаа авахад “ ах нь Улаанбаатарт байна. Яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа. Нөгөө мөнгөө одоо өгөөдөх гээд хэлсэн. Би хариуд нь “та бид хоёрт ярьсан зүйл” байгаа шүү дээ. Дүү нь тэр мөнгөөрөө бараа авсан. Би ярьсан хугацаандаа төлбөрөө өгнө гэж хэлсэн. Тэгсэн түүнээс хойш байнга мөнгө авъя гэж залгаж. 5.000.000 төгрөг дээр нэмээд 7.000.0000 төгрөг олоод өг гэж хэлдэг болсон. ах залгах болгондоо ахад нь яаралтай мөнгөний хэрэг болоод байна. Даруйхан мөнгө олоод өг гэж залгадаг болсон. Би тэр хугацаанд Хаан банкнаас “ Бизнес эрхлэх эмэгтэйчүүдийг дэмжих зээл авах хүсэлтээ өгсөн. ахын эхнэр над руу хэд хоногийн дараа 18.000.000 төгрөгөөр лангуу худалдан авсанаа мэдэж байгаа юу гэж мессеж бичсэн байсан. Би гайхаад юун 18.000.000 төгрөг вэ эгчээ. би 18.000.000 төгрөгөөр яах гэж лангуу авах билээ.
Худалдан авсан худалдаагаа буцаая гэж хэлэхэд эхнэр нь “Эгчийн дүү лангуугаа авсандаа ав. ахыгаа ирэхээр эвтэйхэн ярьж байгаад хугацаагаа тохирч мөнгөнийхөө гэрээг хийчихнэ биз гэж утсаар ярьж. бас давхар мессеж бичсэн байсан. Мөн лангуугаа 7 метр квадрат талбайтай гэж хэлсэн чинь 5.95 метр квадрат талбайтай байна шүү дээ гэж хэлэхэд “Зүгээр шүү дээ. 7 метр квадраттай айхтар зөрөхгүй. 6 метр квадрат л гэсэн үг” гэсэн тайлбаруудыг хийсэн. Надтай хэрхэн яаж тохиролцсон талаар эхнэртэй хэлээгүй байсан. Би эхнэрт нь ахтай хэрхэн яаж тохиолцсон талаар хэлэхэд “Чи яагаад бидний эд хөрөнгийг дураараа үнэлж байна” гэж хэлсэн. ах надад лангуугаа 16.000.000 төгрөгөөр үнэлсэн. Харин эхнэр нь 18.000.000 төгрөгөөр үнэлсэн гэж хэлж байсан. Би 8 дугаар сарын 30-ны өдрүүдэд утсаа хаагаад алга болсон зүйл байхгүй. Тэгсэн ы өгсөн мэдүүлэгт “*******ийг хайж олоод“ гэж ярьсан байна лээ. Тэр бол худлаа. Би лангууг худалдан авах 5.000.000 төгрөгийг өгөхөд бэлэн байна. Лангууг 16.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоогүй. Би лангууны гэрчилгээг барьцаанд тавьж зээл авчихсан. Тус лангууны гэрчилгээг өөр гэрчилгээгээр солиод гаргуулан авахыг хүссэн боловч эдийн засагч нь амралттай. хүүхэд нь өвчтэй гээд тодорхой шалтгаан байсан учир гэрчилгээг даруй гаргуулан өгч чадаагүй. 9 дүгээр сард лангууг нь суллаж өгсөн. Он сар өдрийг нь тодорхой санахгүй байна гэв.
3. Хохирогч Г.Баднаавчингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Миний бие Баянхонгор аймгийн Дэлгэрэх захад байрлах Буянт богд худалдааны төв 2 давхарт 62 тоот үйлчилгээний лангууг анх баригдсан цагаас нь захиалгаар эзэмшиж ашиглан гэрчилгээг гаргуулан аван үйл ажиллагаа явуулж байгаад 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд *******ийн ******* гэх эмэгтэй түрээслэхээр болоод гэрээ хийж түрээсэлж эхэлсэн би түүнд түрээслэхдээ сарын 150.000 төгрөгөөр түрээсэлсэн тэгэхдээ түүний зарж байсан бараанаас 2 хос гутал нийт 350.000 төгрөгт бодоод үлдсэн мөнгийг нь өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Надаас анх түрээсэлж авахдаа мөнгө бүтвэл танай лангууг авчихмаар байна муу хүүхэдтэй түүндээ нэг үл хөдлөх хөрөнгөтэй болгомоор байна эхний ээлжид 6 сар түрээсэлье гээд түрээсэлсэн. Тэгээд би анх лангуугаа түрээслэхдээ зарна. түрээсэлнэ гэсэн зар байрлуулсан байсан. Тэгээд 7 дугаар сарын 17. 18 үед хугацаа дуусах үеэр би ******* рүү яриад түрээсийн хугацаа чинь дуусаж байна ах нь нэг хүн худалдаж авахаар байгаа хүнд лангуугаа үзүүлэхээр байна хэрэв авахаар болбол гялс суллаж өгөх үү аль эсвэл чи авна гээд байсан юу болж байгаа бэ гэхэд дүү нь тантай ярих юм байна танай лангууг авъя. тэгэхээр нь би ганцаараа шийдэхгүй эхнэртэйгээ ярилцана гээд хэлсэн. Тэгсэн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өглөө над руу залгаад манай гэрт хүрээд ирсэн тэгээд уулзалдаад эхнэр бид хоёроос та хоёроосоо гуйх гэж яваа юм дүү нь танай лангууг худалдаж авъя гэж бодлоо гэж хэлсэн тэгэхээр нь чи түрээсэлж байсан юм байна ах нь 18 сая төгрөгөөр авч байсан чи 16 сая төгрөгөөр ав ах нь хотод байрны захилга өгсөн мөнгө хэрэгтэй байна урьдчилгаа мөнгө өгчих гээд хэлсэн тэгтэл одоогоор мөнгө байхгүй ирэх 7 хоногт ямар ч байсан хүнээс хэдэн төгрөг авах ёстой тал хагасыг нь янзлаад өгье үлдсэнийг нь банкнаас зээл авах гэж хөөцөлдөж байгаа юм та миний нэр дээр гэрчилгээгээ шилжүүлээд өгчих би банкнаас үл хөдлөх хөрөнгөө ахиу тавиад мөнгө аваад та хоёрын мөнгийг өгье миний үл хөдлөх зээл авахаар багадаад байна би найдвартай ахаа гээд байсан. Тэгэхээр нь би түүнд итгээд за тэгвэл чамд итгээд гэрчилгээгээ шилжүүлээд өгье гэрчилгээ хийхтэй холбоотой зардлыг өөрөө гаргаарай гэтэл тэгье гэсэн тэгээд худалдах. худалдан авах гэрээ хийе гэтэл мөнгө байхгүй гэхээр нь чамд итгэлээ шүү гэж хэлээд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлж өгсөн. Тэр үед нотариатын зүгээс та хоёр мөнгө төгрөгөө өгч авалцаад болсон юм уу гээд асуухаар нь би наад дүү чинь банкны барьцаанд тавиад зээл гаргаад ирэх долоо хоногт өгнө гэсэн найдвартай гэж гуйгаад байгаа юм найдвартай юм гэсэн тэгээд би шилжүүлж өгчхөөд хот руу яваад өгсөн. Тэгээд хотод очоод 7 хоногийн дараа *******ийн 88144463 дугаарт дахин. дахин залгаж байж нэг авсан тэгээд яав гэтэл ахаа зээл хойшлогдсон сарын сүүл болсон байна та тодорхой хугацаагаар 8 дугаар сарын 01 хүртэл хүлээх нь гэсэн тэгэхээр нь за чи хүн алчхав хүүхдүүдийн байр сав гээд хотод байна шүү гэтэл ахаа найдвартай гэсэн тэгээд түүнээс хойш миний утсыг авахаа байсан тэгэхээр нь эхнэрийг залгаад нэхээд байгаарай гээд байдаг байсан мессеж бичихээр хариу бичдэг байсан гэсэн. Тэгээд би барахаа байгаад 2023 он 8 дугаар сарын 28-нд хотоос ирээд *******ийг хайж эхэлсэн тэгээд явж байтал манай эхнэр нөгөө хүүхэн чинь 2 дугаар сургууль дээр багш нарын сонгон шалгаруулалтад ороод явж байна гялс хүрээд ир гэсэн тухайн өдөр 8 дугаар сарын 30-ны өдөр байсан 11 цагийн алдад тэгээд сургууль дээр очоод уулзаад яагаад худлаа яриад алга болчхов хамаг ажил дуусчихлаа чи ямар арчаагүй юм бэ гэтэл урдаас юун та нарын мөнгөтэй. төгрөгтэй тэндээ юу өгөхгүй байсан ч яадгийн гэсэн тэгэхээр нь сар гаран хүлээлээ гэтэл жил ч хүлээдгийн гээд. цагдаа шүүхээрээ яваарай гээд хэл амаар доромжлоод эхэлсэн тэгээд маргалдаад би цагдаа руу дуудлага өгсөн тэгээд шалгалтад орох цаг болчихлоо гээд шалгалт руугаа яваад орсон тэгээд би хүлээгээд үлдсэн тэр хооронд цагдаа ирчхээд хүлээж байгаад дуудлага гарлаа гээд яваад өгсөн тэгээд 14 цаг өнгөрч байгаад гараад ирсэн тэгээд мөнгөө хэзээ хийхийн хугацаа тогтооё гэрээ хийе гээд нотариат орсон гэрээ хийх гэтэл нотариатаас 2 тал харилцан зөвшилцөлд хүрч байж гэрээ хийнэ шүү гэхээр нь би энэ хүн хэлсэн ярьсандаа мөнгөө өгч чадахгүй байна гээд хэлтэл ******* та намайг олон хүний дунд ичгэвтэр байдалд орууллаа гэрээ хийхгүй чадахгүй та нар дарамталж байгаа юм биш үү миний мөнгө төгрөг яах билээ гэхээр нь юу мөнгө гэтэл би Баднаа ахад бэлэн 5 сая төгрөг өгсөн гэж ямар ч хувиралгүй худал хэлсэн тэгэхээр нь би хаана яаж хэзээ 5 сая төгрөг өгчхөв гээд тэрнээсээ болоод хэрэлдээд цагдаа оръё гээд шууд цагдаа дээр ирсэн. Тэгээд ерөөсөө бүтэхгүй юм байна гээд өргөдлөө гаргаж өгсөн. Надад ямар ч 5 сая төгрөг ******* бэлэн өгсөн зүйл байхгүй. Анх манайд ирэхдээ мөнгөгүй ирсэн дараа нь би гэрчилгээгээ шилжүүлчихээд түүнийг утсаа авахгүй байхаар нь хотоос 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээ хийх гэж нотариат ороход миний машинд суугаад явсан тэрнээс бол уулзалдаагүй сийхгүй худлаа хэлдэг хүүхэн байна лээ. *******т Турк бэлэн хувцас зарж байгаа одоо үйл ажиллагаа явуулж байгаа 88144463 гэсэн утастай. Энэ хүнээс болж тодорхой хэмжээний би хотод байр захиалсан байсан алдагдалд орсон. хэл амаар доромжлуулсан. гүтгүүлсэн гомдолтой байна "эрчилгээгээ буцааж шилжүүлэн авч лангуугаа буцаан авмаар байна энэ хугацааны түрээсийн мөнгө авмаар байна...гэх мэдүүлэг / хх-ийн 75-76 /.
.... *******тэй тухайн үл хөдлөх хөрөнгийг 16 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон тэгээд миний гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваад банканд барьцаанд тавиад зээл гарангуут өгөхөөр болсон. Өмнө нь түрээслүүлж байсан болохоор итгээд нэрээ шилжүүлж өгсөн. Түүнээ.с нэг ч төгрөг аваагүй. Харин нотариат дээр очиход ******* нь өндөр дүнтэй худалдан авах гэрээ хийхээр өндөр татвар төлөх гээд байна бага дүнгээр хийчих үү гэхэд нь чи найдвартай бол болох талаар нь өөрөө шийд чи харин битгий худлаа хэлээрэй гэж хэлээд гэрээн дээр нь гар үсэг зурсан үнийн дүнг 5 сая төгрөгөөр хийсэн тэгээд тэнд хийсэн гэрээгээ авчхаад татвар дээрх очиход нэг нь байхад болно гэхээр нь *******ийг үлдээчхээд яваад өгсөн. Надад хэлэхдээ ахаа би банкнаас зээл хөөцөлдөөд байгаа юм миний барьцаа хөрөнгө багадаад байна би таны лангууг 6 сар түрээсэлсэн юм чинь та зарахын бол би авчихъя дүүд нь одоогоор мөнгө байхгүй ирэх долоо хоногт 7-8 сая төгрөгийг зохицуулаад өгнө гэсэн тэгэхээр нь би удаахгүй өгөөрэй 2023 оны 8 дугаар сарын 20 гэхэд өгчхөөрэй ах нь хотод байр захиалж байгаа шүү гэсэн тэгтэл үлдэгдэл мөнгийг дүү нь найдвартай зээл гарангуут өгнө гэсэн тэгээд итгээд өгсөн. Надад зээл гаргуулан авсан талаараа хэлээгүй миний зээл хойшлогдоод байна зээл аваагүй эдийн засагч нь амарсан та хүлээж бай гээд хойшлуулаад байсан түүнийг зээл авсан талаар мэдээгүй. Одоо гомдолтой байна гэрчилгээгээ авъя гэхээр мөнгө өгөөгүй байж намайг 5 сая төгрөг авсан мэтээр гүтгэсэн мөн гэрчилгээ шилжүүлээд гаргаад өгөөч гэхээр чи дарамталлаа дарамттай юм бэ ямар олон жил болсон биш би өгөхгүй гэж хэлээгүй өгнө гээд хашигчихаад байдаг чамаас болж миний зээл бүтэхгүй байна гэж хэлдэг....гэх мэдүүлэг /хх-ийн 76-78/.
4. Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
....Иргэн *******ийн зээлийн талаар өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьсан байгаа. Товчхондоо ******* нь манай банкнаас эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл авахаар 2023 оны 7 дугаар сарын 26-нд манайд өргөдөл өгөөд барьцаанд Баянхонгор сумын 1-р баг Номгон дэлгэрэхийн 1 гудамж 112/2-62 тоот хаягт байршилтай 5.95 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай Ү-0320006177 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тавьж уг зээлийн хүсэлтийг нь би судлаад түүний өргөдөлд бичсэн 15 сая төгрөгийн зээлийг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэрээ хийж мөнгийг өөрийнх нь тоот дансанд шилжүүлсэн тухайн зээл нь 1.55 хувь буюу жилийн 18.6 хувийн хүүтэй зээл байгаа юм. Зээл авснаас хойш 2023 оны 8 дугаар сард 1 удаа төлөлт хийсэн түүнээс хойш төлөлт хийгдээгүй 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрэлтэд орсон одоо хүртэл зээлийн төлөлтийг хийгээгүй байгаа. *******т холбогдож зээлээ төлөх талаар мэдэгдэхэд урдаас бизнесийн үйл ажиллагаа зогссон лангуугаа буулгасан одоохондоо орлого байхгүй гэдэг тэгээд энэ сарын буюу 10 дугаар сарын 05-07-ний дахин зээл авмаар байна ямар төрлийн зээл гарах боломжтой байна гэж орж ирсэн тэгэхээр нь өмнөх зээл чинь хугацаа хэтрэлтэд орсон байхад яаж зээл авах гээд байгаа юм бэ гэтэл юм хэлээгүй гараад явсан. ******* нь зээлээ гаргуулан авсны дараагаар надтай ямар нэг байдлаар холбогдоогүй түүнийг гэрчилгээний маргаантай байгаа асуудлыг цагдаа дээр ирж өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө л мэдсэн тэрнээс бол би энэ асуудлыг мэдэхгүй байсан. Надаас зээл авахдаа үл хөдлөхийн гэрчилгээг өөрийн нэр дээр худалдаж авсан талаар хэлсэн... гэх мэдүүлэг. /хх-88-89/
5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:...*******ийн манай банканд хүсэлт гаргасан хугацааг нь яг сайн санахгүй байна багцаагаар 2023 оны 7 дугаар сарын 25-ны үед байх эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих 1.55 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай 15 сая төгрөгийн зээл хүссэн байдаг. Ингэж хүсэхдээ өөрийн нэр дээрх Баянхонгор сумын 1 дүгээр баг Номгон Дэлгэрэх 1 дүгээр гудамж 112-2-62 тоот 5.95 мкв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай Ү0320006177 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаалан 15.000.000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр манайхаас гаргуулан авсан. Одоо төлөлт хэвийн сарын төлөлт 546.000 төгрөгөөр хийгддэг. Надад хэлэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан талаараа хэлж байсан өөр зүйл хэлээгүй. ******* нь 5.95 мкв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай Ү0320006177 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дангаар нь барьцаалан шинээр 15.000.000 төгрөгийн зээлийг авсан...гэх мэдүүлэг. /хх-92-93 /.
6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Нэр бүхий иргэдийг миний бие зүс танина нэр мэднэ. 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр *******, ******* нар үйлчилгээ авах гэж ирсэн. Ингээд Баянхонгор сумын 1-р багт Дэлгэрэх 1 гудамж 112/2-62 тоот үл хөдлөх хөнөгийг худалдах. худалдан авах гэрээ хийхээр болсон. Миний зүгээс бүхий л үйлчлүүлж байгаа иргэдэд зарчмаараа төлбөр тооны буудсан болон эд хөрөнгийн маргаан байгаа эсэхийг асуухад ямар нэгэн зүйл хэлээгүй 5.000.000 төгрөгөөр худалдах. худалдан авах гэрээг хийж баталгаажуулж өгсөн. Тэгээд тэр хоёр гэрээгээ аваад гарах үед нь би тэр хоёроос бататгаж өглөг. авлага дууссан юм байгаа биз дээ гэхэд гийн зүгээс өмнө нь түрээсэлж байсан манай энэ дүү найдвартай удахгүй өгч авалцах юм байгаа гээд итгэлтэй хэлээд гараад явсан. Тэгсэн 2023 оны 08 дугаар сарын сүүлээр ******* дахин над дээр ирээд нөгөө гар мөнгө өгдөггүй гэсэн тэгэхээр нь айн гээд асуутал нөгөө дүү Дунд зах дээр зарсан дэлгүүрийн гэсэн тэгэхээр нь нөгөө хүнээ дагуулж ир гэсэн. Тэгсэн дараа нь 2 дугаар арван жилээс олж ирлээ гээд нөгөө *******ээ дагуулаад хамт ирсэн. Тэгэхээр нь би *******ээс гэрчилгээгээ нэр дээрээ гаргуулсан юм уу барьцаанд тавьсан юм уу гэж асуутал хуучин 1-р байшингийн гэрчилгээгээ барьцаанаас чөлөөлүүлэх гээд Хаан банкинд барьцаанд солиод тавьсан гэж хэлсэн. Тэгэхээр нь та нар үлдэгдэл төгрөгт гэрээ хэлцэл хийхгүй яасан юм гэхэд ******* дүү удахгүй өгчихнө гэж хэлсэн юм гээд ******* нь гэрчилгээгээ солиод зээл авах гэсэн чинь эдийн засагч нь амарсан байна бид нар хамт банкин дээр оччихоод ирлээ гэсэн. Тэгээд тэр хоёр үлдэгдэл мөнгөн дээрээ гэрээ хийх талаар ярилцаад хэсэг зөрөлдөөд байсан. Чухам юу гэж зөрөлдөөд байсныг сонсоогүй. Тухайн үед олон хүн байсан. Тэгээд миний зүгээс хэрэв санал зөрөлдөөд байгаа юм бол шүүх. цагдаагийн журмаар шийд гээд явуулсан. Миний дэргэд мөнгөний талаар өгч авалцаагүй ямар нэг мөнгөтэй холбоотой асуудал яригдаагүй..гэх мэдүүлэг. /хх-ийн 95-96 / болон шүүгдэгч *******ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 / болон Гэмт хэргийн талаарх гомдол. мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/. хохирогч Г.Баднаавчингийн өргөдөл /хх-ийн 3/ үл хөдлөх. эд хөрөнгийн түрээсийн гэрээ / хх-ийн 4-5/. зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 08-11/. эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 20/. хаан банкны тоот дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл. / хх-ийн 29-30. 35-36 /. худалдах. худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 43/. үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 45/. худалдаа. үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний хуулбар /хх-ийн 49-51/. шүүгдэгч *******ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135/. халамжийн нэгдсэн систем лавлагааны тодорхойлолтын карт /хх-ийн 154/. шүүгдэгч *******ийн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 157-160/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч шинээр 4 хуудас гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай. мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл. журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******ийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр иргэн *******тай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Дэлгэрэх 1 дүгээр гудамж буюу “Буянт богд” үйлчилгээний төвийн 112-2-62 тоот 5.95 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай лангууг. урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж худалдах. худалдан авах гэрээг байгуулж. хохирогч *******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч. *******д 16.000.000 төгрөгийн хохирол учруулж. залилсан гэж Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлахад иргэн ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа лангууг *******т 2023 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр түрээслэх гэрээ байгуулж түрээслэн ажиллаж байгаад улмаар 2023 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 0633 дугаартай худалдах худалдан авах гэрээг ******* нь шүүгдэгч *******тэй байгуулж уг лангууг *******т 5.000.000 төгрөгөөр худалдсан бөгөөд уг гэрээг Баянхонгор аймгийн тойргийн нотариатч ******* баталж уг гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Уг гэрээг байгуулахдаа талууд үүргийн гүйцэтгэлийн талаар маргаан байхгүй талаар дурдсан байна. Гэрээнд талууд буюу *******. ******* нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон байна.
Уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй. эрхийн зөрчилгүй хөрөнгө. түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх. худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж. худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...” гэх хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Хохирогч ******* нь уг гэрээний 3.2-д заасан төлбөр төлөх хугацаа гэсэн заалтад “ бэлнээр 2023.07.20-ний өдөр бүрэн төлсөн” гэж мөн гэрээний 3.3-д “ гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэх хэсэгт төлбөрийг бүрэн төлж дууссан” гэж гол нөхцөл дээрээ оруулсан байх бөгөөд мөн гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “..... Тэгээд тэр хоёр гэрээгээ аваад гарах үед нь би тэр хоёроос бататгаж өглөг. авлага дууссан юм байгаа биз дээ гэхэд гийн зүгээс өмнө нь түрээсэлж байсан манай энэ дүү найдвартай удахгүй өгч авалцах юм байгаа гээд итгэлтэй хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд талууд нь төлбөрийн хэрэгсэл дээрээ харилцан тохирч төлбөргүй гэж гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэрэв хохирогч ******* нь төлбөрийн асуудал дээр маргаантай байгаа бол гэрээний гол нөхцөл хэсэгт уг асуудлаа бүрэн тусгаж эсхүл төлбөрөө бүрэн авсаны дараа гэрээг байгуулах эрх нь нээлттэй байсан бөгөөд түүнд уг гэрээг байгуулахад хүч хэрэглэсэн болон бусад байдлаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрэв хүчин төгөлдөр бус байх хэлцэл эсхүл хуурч мэхэлсэн гэж үзсэн бол хохирогч нь Иргэний шүүхэд нэхэмжлэлээ гаргаж уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах эрхтэй байсан ба үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулах үед талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн зургадугаар бүлэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй юм.
Хохирогч тал гэрээний гол нөхцөл болох төлбөрөө бүрэн авсан байх асуудал нь тухайн хүний өөрийн хүсэл зориг юм гэж шүүх үзлээ.
Дээрх гэрээг үндэслэн Y-0320006177 дугаартай гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллага нь *******ийн өмчлөлд шилжүүлж өгсөн нь Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д заасан “гэрээ. хэлцлийн нэр. төрөл...” -ийг үндэслэн бүртгэсэн нь хуулийн заалтыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж. өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно...” гэж зааснаар “Буянт богд” үйлчилгээний төвийн 112-2-62 тоот 5.95 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай лангуу нь түүний өмч болсон байна.
Уг үл хөдлөх хөрөнгө түүний өмч болсон тул өмчлөгч нь уг үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрх үүссэн байна.
Харин шүүгдэгч ******* нь хохирогч *******тай лангууг худалдсан үнэ гэж амаар тохиролцсон гэх 16 сая төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй нжу хохирогч үзсэн бол Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэсэн заалтыг биелүүлээгүй гэж шүүх дүгнэлээ.
Уг үүргээ биелүүлээгүй нь түүнийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж худалдах. худалдан авах гэрээг байгуулж залилан мэхэлсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байгаа бөгөөд хохирогч ******* шүүгдэгч ******* нар харилцан тохиролцож худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй дээрх гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан гэрээ гэж шүүх үзлээ.
Хоёр талын харилцан хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр болж төрийн зохих байгууллага гэрчилгээг шилжүүлж өгсөн зэргээс дүгнэхэд шүүгдэгч *******ийн үйлдэлд бусдын залилан мэхэлсэн гэмт хэргийн бүхий л шинжийг агуулаагүй харин иргэний хуулийн үүргийг гүйцэтгэлийг хангаагүй иргэний эрх зүйн шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх уг эрх зүйн дүгнэлтийг хийхдээ дээрх үндэслэл нөхцөл байдал болон хавтаст хэргийн 43-45 дугаар талд авагдсан гэрээ бусад нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр иргэн *******тай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Дэлгэрэх 1 дүгээр гудамж буюу “Буянт богд” үйлчилгээний төвийн 112-2-62 тоот 5.95 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай лангууг. урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж худалдах. худалдан авах гэрээг байгуулж. хохирогч *******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч. *******д 16.000.000 төгрөгийн хохирол учруулж. залилсан” гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй хоёр талын харилцан тохирсон гэрээний үндсэн дээр явагдсан иргэний эрх зүйн үйлдэл гэж дүгнэж уг хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч *******ийг цагаатгаж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах нотлох баримт хүрэлцээтэй бус буюу нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жиших үед эргэлзээ төрж байх тул түүнийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч ******* нь шүүгдэгч *******ээс лангууг буцаан авсан талаар шүүгдэгч мэдүүлсэн байна.
Харин уг үл хөдлөх лангууны улсын бүртгэлийн гэрчилгээг ХААН банкинд барьцаалж ******* нь зээл авсан асуудал нь үл хөдлөх хөрөнгө шүүгдэгч *******ийн өмчлөлд шилжсэнээс хойш болсон үйлдэл бөгөөд өмчлөгч этгээд өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө барьцаалж зээл хүсэх. авах нь тухайн этгээдийн хүсэл зоригийн асуудал юм. Уг зээлийг аваад хохирогч *******д өгнө гэж харилцан тохиролцсон талаар гэрээнд тусгагдаагүй. энэ талаар гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдоогүй байна.
Шүүгдэгч ******* нь ХААН банкнаас зээл авсан нь иргэний эрх зүйн харилцааны үйлдэл бөгөөд уг зээл авсаны улмаас ХААН банкинд хохирол учраагүй зээлийг буцаан төлөх асуудал нь иргэний эрх зүйн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* нь лангуугаа эргүүлэн авсан тул шүүгдэгч ******* нь өөрийн авсан зээлийн барьцаанд тавьсан Y-0320006177 дугаартай гэрчилгээг өөрийн эзэмшлийн өөр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж чөлөөлж өгөх нь шүүгдэгч ******* болон ХААН банкны хоорондын гэрээ бусад заалтаар зохицуулагдах асуудал юм.
Шүүгдэгч ******* нь ХААН банкнаас авсан зээлд барьцаалсан эд хөрөнгийг өөр эд хөрөнгөөр барьцаалж солих тохиолдолд Y-0320006177 дугаартай гэрчилгээг хохирогч *******д буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд хохирогч ******* нь өөрт учирсан гэм хорын хохирол. лангуу түрээсэлж сүүлийн 2 сарын 250.000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгааг дурдаж шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Прокурор нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 15 дугаартай тогтоол гаргаж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг “Буянт богд” ХХК-ийн үйлчилгээний заланд байх 112/2-62 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж ХААН банкны хууль ёсны төлөөлөгч *******д хариуцуулсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч *******ийг хохирогч *******д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Харин хэрэгт эд мөрийн баримтаар хохирогч ******* нь шүүгдэгч *******тэй харилцан ярьсан ярианы бичлэг нь лангуугаа буцаан авах талаар яригдсан яриа бөгөөд уг хоорондын ярианууд гэмт хэргийн шинжийг агуулсан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2. 36.2. 36.6. 36.9. 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч *******ийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч. иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй. хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар хэрэгт Y-0320006177 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар хэрэгт хохирогч *******гаас гаргаж өгсөн СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5. 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах. эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд цагаатгах тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж. эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж. тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ. ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ