Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
Хэргийн индекс | 183/2020/02543/И |
Дугаар | 183/ШШ2020/02712 |
Огноо | 2020-10-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2020/02712
2020 10 07 | 183/ШШ2020/02712 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....................... тоотод оршин суух, Х овогт С.Б /рд:0000000/,
Нэхэмжлэгч: ............................ тоотод оршин суух, Ш овогт Х.Н /рд:0000000/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............................өөрийн байранд байрлах, Х ХХК /рд:0000000/-д холбогдох,
2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №14/000 тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үүнээс үүдэх үр дагаварыг арилгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 79 081 929,27 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Х болон С Б, Х.Н нарын хооронд байгуулсан №14/000 тоот дугаартай 50 000 000 төгрөг, 60 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй гэрээг харилцан тохиролцож байгуулсан байна. Гэтэл Хнаас зээл олгож буй давуу эрхээ ашиглан зээлийн гэрээний 2.3.1 дэх хэсэгт “Зээл олгох үйлчилгээний шимтгэл олгосон зээлийн 1 хувь байна” гэж хууль бус нөхцөлийг тус гэрээнд оруулсан байна. Энэхүү нөхцөлийн талаар уг гэрээг байгуулах үед болон зээл авсаны дараагаар зээлдэгч нар нь банкинд удаа дараа хандсан боловч хүлээж авалгүй өнөөдрийг хүрлээ. Уг нөхцөл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудыг илтэд зөрчсөн заалт болохын хувьд Банкнаас олгож буй зээлийн гэрээний хувьд банк зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлэх үүрэгтэй байдаг. Энэ нь зээлийн гэрээний хувьд хуулиар банканд үүрэг болгосон үндсэн үүрэг юм. Ингээд гэрээний дагуу 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 11:31 минутанд 50 000 000 төгрөгийг Б-ийн 0000000 тоот данс руу шилжүүлсэн мэт харагдах боловч ердөө тэр дороо нэг минутын дотор буцаагаад уг данснаас банк 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 11:32 дахь минутанд ... гэсэн утгаар 15 000 төгрөг мөн уг цаг минутанд ... гэсэн гүйлгээний утгатайгаар 500 000 төгрөгийг хэдхэн хормын дотор буцаагаад суутгасан байна. Эндээс харахад бодит байдал дээр 50 000 000 төгрөгийг биш 49 485 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлж байгаа ба уг гэрээний 2.3.1 дэхь заалт Иргэний хуулийн 451.1 дэх заалтыг илтэд зөрчсөн гэсэн дүгнэлт хийхэд хүрч байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэн С.Б, Х.Н нарт олгосон бодит мөнгөн хөрөнгөөс илүү үүрэг буюу хүү төлүүлэхээр гэрээнд заасан байна. Энэ нь Иргэний хуулийн 451.1-д дэх хэсгийн “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж хуульд заасан үүргээс илүү үүрэг энэхүү гэрээгээр зээлдэгчид хүлээлгэж байгаа нь уг гэрээний холбогдох зүйл заалт илт хууль бус болохыг баталж байгаа юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно.” гэж заасныг мөн зөрчсөн гэрээ байгуулсан байна. Тодруулбал, банк зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөг зээлсэн үйлчилгээний хариу төлбөр 'бол зээлсэний мөнгөний хэмжээгээр хүү төлж байгаа явдал юм. Гэтэл гэрээний 2.3.1-дэх хэсэгт олгож буй зээлийн 1 хувь буюу 500 000 төгрөгийг банкинд төлөхөөр заасан нь бодит байдал дээр өөрсдийн ашиглаагүй 515 000 төгрөгийн хүүг зээлдэгч нар төлөхөөр болж байгаа ба энэ нь дээрх хуулийн зөвхөн ашигласан зээлээс хүү тооцно гэсэн заалтыг зөрчиж хийсэн гэрээ болсон байна. Зээл олгох үндсэн үүрэг бүхий санхүүгийн тусгай субъект болох Банк үндсэн үйл ажиллагаа эрхэлснийхээ төлөө хэрэглэгчдээсээ ашгаас гадна шимтгэл тооцож авах нь мөн л хууль зөрчиж буй хэрэг юм. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн 5.1 -д заасны дагуу “5.1 .Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй.” гэжээ. Тодруулбал, Банк үйлчлүүлэгч болох зээл авагчид гэрээний гол зүйл болох мөнгийг дутуу нийлүүлнэ гэж хийж байгаа гэрээ болох бөгөөд дээрх хуулийн заалтыг илт зөрчсөн байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11.2-т “Хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай энэ хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцлөөс дордуулсан бол хүчин төгөлдөр бус байна.” гэж заасны дагуу уг гэрээ хүчин төгөлдөр бус заалт юм. Өөрөөр хэлбэл зээлийн хүү бол зээлийн гэрээний хариу төлбөр байдаг. Энэ учраас зээл олгогч тал зээлийн хүүнд менежментийн буюу уг зээлийн гэрээ байгуулсантай холбогдон гарсан бүхий зардлыг тусгах нь бизнесийн үндсэн ойлголт болох юм. Угтаа дэлгүүрээс талх худалдан авахад дэлгүүр бид уг талхыг зөөвөрлөн ирэхэд хөдөлмөр зарцуулсан тиймээс талх авч байгаа иргэн талхны үнэ дээр нэмж шимтгэл төлөх ёстой түүнчлэн талхны үнэнд дэлгүүрийн ашиг аль хэдийн шингэсэн байгаа болно гэж хэлэхтэй агаар нэг байна. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 189.4-т “Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй.” гэж заажээ. Тодруулбал Х өөрийн үйлчилгээ эрхэлдэг зах зээлд давамгайлж байгаа этгээд бөгөөд энэ үйл ажиллагаа эрхлэхдээ хэрэглэгч нартаа тэгш бус нөхцөл тулгаж санал тавьдаг нь хэнд ч ойлгомжтой асуудал юм. Учир нь Иргэн С.Б X.Н нар нь мөнгөний хэрэгцээ гарч зээл авч байгаа бөгөөд энэ зээлээсээ ямар нэгэн шимтгэл төлхийг огт хүсэхгүй нь ойлгомжтой. Аливаа банкнаас зээл авч байгаа этгээд уг шимтгэлийг төлөхгүй гэж хэлэх ямар ч боломжгүй бөгөөд энэ нь гэрээ байгуулахад гэрээний чөлөөт байдалд талуудад эрх тэгш биш байгааг батлаж байгаа юм. Зээлийн гэрээний хамгийн чухал нөхцөл нь нэг талаас гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг нэг талд шилжүүлж нөгөө тал нь түүнд таарсан хүү төлөх үүрэгтэй болдог гэрээ юм. Гэрээний хамгийн чухал зүйл болох зээлж буй мөнгөн хөрөнгийг зээлдэгч нар бүтнээр нь хүлээж авч хэрэглэх боломжийг хязгаарласан иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж хийгдсэн ба товчхондоо Үндсэн зээлийг дутуу олгох нөхцөлийг бүрдүүлсэн заалт юм. Иймд Х ХХК-ийг хариуцагчаар татан талуудын хооронд байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №14/000 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:”... Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг бичгээр гаргасан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 40, 189, 196, 451 дүгээр зүйлүүдэд заасны дагуу хүчин төгөлдөр зээлийн гэрээ юм. Яагаад гэхээр зээлдэгч нарын хувьд Хнаас 50 000 000 төгрөгийг зээл авах хүсэлтээ гаргасан. Хны хувьд холбогдох зээлийг банктай холбоотой дүрэм журам болон хууль ёсны дагуу судалж үзээд 50 000 000 төгрөгийг гаргаж өгөх боломжтой юм байна гэдгийг харилцагчид мэдэгдээд хоорондоо харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж зээлийг олгосон. Олгосон зээлийн хувьд сөрөг нэхэмжлэл гаргасан баримтуудаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл Хнаас зээлдэгчийн мөнгө шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн. Хнаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу гэрээнд заасан үнийн дүнгээ С.Бийн дансанд шилжүүлсэн байдаг. Шилжүүлсэн мөнгийг хүлээж авсан талаараа С.Б гарын үсэг зурсан, мөн дансны хуулга байгаа. Харилцах данснаасаа зээлийн шимтгэл гэж 500 000 төгрөгийг С.Б авсан байдаг. Ингэж төлөхдөө банк нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 50 000 000 төгрөгнөөс суутгаж аваагүй. Өөрөөр хэлбэл зээлдэгчийн авсан зээлийг зээлдэгчээр харилцах дансандаа шилжүүлсэн, уг харилцах данснаасаа С.Б нь өөрөө хүлээн зөвшөөрч 500 000 төгрөгийг зээлийн шимтгэл гэдэг утгатайгаар шилжүүлсэн байсан. Энэ нь Иргэний хуулийн 446 дугаар зүйл дээр төлбөр тооцоо гүйцэтгэгчийн үүрэг гээд зааж өгсөн байгаа. Иймд Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.3-т заасныг зөрчиж үйлдсэн байна гэж үзэж байгаа. Харилцагч буюу С.Б хувийн данснаасаа өөрөө шилжүүлээд байгаа нь үндэслэлгүй, Х нь шимтгэл гэж 500 000 төгрөгийг аваагүй. Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т зааснаар Монгол банк ямар чиг үүрэгтэй, Монгол банкны ерөнхийлөгч ямар эрх, үүрэг хүлээдэг эсэх талаар хуулиар энэ хүний эрхийг тогтоож өгсөн байдаг. Тогтоож өгсөн эрх хэмжээний хүрээнд Монгол банкны ерөнхийлөгчөөс 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр А/000 дугаар тушаалаар батлагдсан журам байдаг. Энэ нь банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хоорондын мэдээллийн ил тод байдлын журам гэж батлагдсан. 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан. Яагаад гэхээр Монгол банкны ерөнхийлөгч нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр А/203 дугаар тушаалаар уг журмыг шинэчлэн баталсан байдаг. Нэгэнт зохицуулагч байгууллага буюу банк гэдэг нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлдэг. Арилжааны банк нь батлагдсан журмыг дагах үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлсэн. Төлбөр тооцоо үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно. Банк нь үүнийг гэрээний заалтанд оруулж өгсөн байдаг. Олгосон зээлийн 1 хувийн шимтгэлийг зээлдэгч төлнө гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу ямар нэгэн хууль, журам зөрчилгүй гэрээ байгуулсан. Ямар нэгэн стандартын бус асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэргэсэхгүй болгож өгнө үү. Тус шүүхэд С.Б, Х.Н нарт холбогдуулаад 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээний үүрэгт 79 081 929,27 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн агуулгын хувьд С.Б, Х.Н нар нь Хны арслантай гүүр тооцооны товчоонд 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг жилийн 26 хувийн 4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, уг зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Цолмонгийн ам 1-8 тоотод байрлах 192 м.кв хувийн сууц, гаражийн хамт, мөн ...................... тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газар болон бусад хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулж зээлийг авсан. Зээлдэгч нар нь 2014 оны дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу үндсэн зээлээс 17 183 038,19 төгрөг, хүүгийн төлбөрт 2008.07,81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 22.375 төгрөг, нийт 37 113 484 төгрөгийг тус тус төлж гүйцэтгэсэн. Зээлдэгч нар нь зээлийн үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээний хуваарийн дагуу эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкнаас зээлдэгч нарт зээл төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч зээлдэгч зээлийн төлбөрөө төлөөгүй 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийтдээ 1651 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан учраас 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч нараас үндсэн зээлийн төлбөрт 32 816 961,81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 31 231 003,84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5 033 963,61 төгрөг, нийт 79 081 929,27 төгрөгийг гаргуулах, мөн нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б, Х.Н нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №14/000 тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үүнээс үүдэх үр дагаварыг арилгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 79 081 929,27 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1.
2.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ