| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2023/0233/Э/213/2024/0005 |
| Дугаар | 2023/ШЦТ/252 |
| Огноо | 2023-12-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар шүүгдэгч *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 сарын 27-ны шөнө 03 цаг 30 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 32 дугаар гудамжны 10 тоотод байрлах гэрээс иргэн Б.*******ын самсунг А7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Б.*******т 310.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн ******* нь насанд хүрээгүй хохирогч *******ын самсунг А12 маркийн гар утсыг “00 руу гэрэл тусгачхаад буцаагаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2023 оны 08 сарын 27- ны шөнө 03 цаг 30 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 32 дугаар гудамжны 10 тоотод байрлах гэрээс авч гаран бусдад зарж борлуулан, насанд хүрээгүй хохирогч *******д 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Тухайн гар утас авсан гэх айл нь манай ээжийн хамгийн том ахын хүүхдийнх байгаа юм. Миний зүгээс тухайн үед согтуу байсан. Миний санаж байгаа зүйл гэх юм бол сар өдрийг нь санахгүй байна, ямар ч байсан шөнө 10 мянгатын зам уруудаад явж байсан, тай таарсан, тэгэхэд миний хармаанд 2 гар утас байсан, Тэгээд А12 маркийн гар утсыг гаргаад иртэл дүү Баасанжаргалын зураг байсан, нөгөө гар утас нь унтраастай байсан, нэг мэдсэн би гийн гэрт ширээн дээр архи тавьсан ганцаараа сууж байсан. байхгүй байсан. Тэгсэн нэг мэдэхэд ******* түүний гэрт ороод ирсэн, тэгээд “миний гар утас хаана байна” гэсэн тэгэхээр нь “ гэдэг залууд байгаа шүү, гадаа байна уу” гэхэд “гадаа байхгүй байна” гэсэн тэгээд ямар ч байсан тэр залууг олоорой гэсэн, тэр гэрээс бид хоёр гараад намайг эмээгийн гэрт хүргэж өгчхөөд тэгээд г хайгаад явсан, тэгсэн тэр өдрийн маргааш өдөр нь “г олоод цагдаа дээр хүргээд өгчихлөө, таныг дуудаж байна” гэж хэлсэн тэгээд би ирж мэдүүлэг өгсөн, миний санаж байгаа зүйл л энэ байна. Миний зүгээс А-12 маркийн гар утасны хохирлыг барагдуулсан. болохоор А7 маркийн гар утсыг таксинд 20.000 төгрөгт өгөөд явуулсан гээд байгаа би түүнийг ерөөсөө санахгүй байгаа.
Таксинд сууснаа санахгүй байгаа ямар ч байсан тай тааралдсан гийн гэрт ямар ч байсан очсон урдаа бараг бүтэн шахуу архи тавьсан ганцаараа сууж байсан. Би *******ын гэрт орсон гарснаа санахгүй байгаа ямар ч байсан 10 мянгатад алхаж тай таарснаа мэдэж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 78 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна гэв.
3. Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би 2023 оны 08 сарын 27-ны шөнө алдсан гэх Самсунг А7 загварын гар утсаа хажуудаа тавиад унтсан. Тэгээд өглөө нь сэрээд гар утас байхгүй байхаар нь өөрийн дүү Баасанжаргалаас гар утас яагаад байхгүй байгаа талаар асуусан чинь “шөнө ******* эгч согтуу орж ирээд миний Самсунг А12 загварын гар утсыг нойл орчхоод ирье, гэрлийг нь ашиглаадахъя" гээд аваад гарсан гэсэн. Тэгээд би Самсунг А12 болон А7 загварын гар утсыг ******* авсан гэж хардаад тэднийд очсон чинь ******* гэртээ байхгүй байсан, эмээ нь шөнө гараад ирээгүй гэж хэлсэн. Тэгээд би *******ыг хайж явж байгаад *******ын танил гэх эмэгтэйгийнд очсон чинь “шөнө бид 2 баар ороод удаагүй гараад явсан” гэсэн. Мөн гийн хадам ах нь “шөнө *******ыг ирээд 2 ширхэг гар утас зарна гээд барьчихсан явж байсан” гэж хэлсэн. Тэднийхээс гараад гийнд /хаягийг нь мэдэхгүй/ очсон чинь ******* тэнд байсан. Тэгээд би *******аас “тухайн 2 ширхэг гар утсыг авсан уу” гэсэн чинь “би аваагүй” гээд байхаар нь “гэрч байгаа” гэж хэлсэн чинь “тэгвэл би авчихсан юм байна” гэсэн. Тэгээд би гадуур г хайж явж байгаад буцаад тэднийд очсон чинь ирчихсэн байсан. Тэгээд би гаас “миний 2 гар утас хаана байна" гэсэн чинь “за үнэнээ хэлье, Самсунг А7 загварын гар утсыг нь приус-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг таксины жолоочид таксины төлбөрт өгөөд зөрүүнд нь 20000 төгрөг авсан, Самсунг А12 загварын гар утсыг ******* надад “наад гар утсаа зарчхаад ир” гэхээр би авч яваад Аривжих худалдааны төвийн замын эсрэг талд зогсож байсан унагалдай гэх газар ухдаг тээврийн хэрэгслийн жолоочид 150,000 төгрөгөөр худалдсан, мөнгөө бэлнээр авсан”. Тэгээд би г дагуулж яваад тэр жолооч дээр очоод “энэ хүн танд гар утас худалдсан уу” гэсэн чинь “мөн байна, тэр гар утсыг одоо миний хүүхэд барьж байгаа гэсэн.....гэх мэдүүлэг/ хх-ийн 18-19/,
4. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
.....Би тус гар утсыг 2023 оны 08 сарын 27-ны өдөр Баянхонгор 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Жаст-Ойл бензин колонкийн зогсоол дээр байсан чинь миний нэг танил болох Жижгээ гэж дууддаг хүн нэг үл таних эрэгтэй хүнтэй ирээд “энэ хүн энэ гар утсыг зарна гэж байна, өөрийнх нь гар утас гэсэн, худалдаж авах уу” гэхээр нь би “наад гар утас чинь хулгайны гар утас юм биш үү” гэсэн чинь тийм асуудал байхгүй гэхээр нь 150,000 төгрөгийг өөрийнхөө ********** тоот дансаар шилжүүлсэн, шилжүүлсэн дансаа болон тухайн гүйлгээний утгаа санахгүй байна. Би тухайн гүйлгээний баримтыг гаргаж өгнө. Уг гар утсыг миний хүүхэд гар утасгүй байсан болохоор хүүхдэдээ бариулах гээд худалдаж авсан юм. Би Самсунг А12 загварын гар утсыг 150,000 төгрөгөөр худалдаж авсан учраас хохирлоо нөхөн төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
....Би өөрт учирсан хохирол болох 150.000 төгрөгийг бэлнээр хүлээн авч хохирлоо бүрэн барагдуулж авсан....гэх мэдүүлэг /хх-ийн 30/
5. Насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2023 оны 08 дугаар сарын 28-ны шөнө манай гэрт манай өвөө Жөөнөө, ээж , ах , *******, дүү бид нар байсан. ******* ах, дүү нар унтчихсан байсан, бусад унтаагүй байсан. Тэр шөнө 03 цагийн үед хашааны хаалга нүдээд байхаар нь өвөө, ах бид 3 гарч хашааны хаалга онгойлгож өгсөн. Тэгэхэд гаднаас ******* эгч цагаан канттай улаан биеийн тамирын өмд цамцтай, халамцуу орж ирсэн. Тэгээд бид нар гэртээ түрүүлж ороод араас ******* эгч орж ирсэн. Түүнээс хойш 5-6 минутын дараа ахтай компьютерын тоглоом тоглож байхад ******* эгч бид хоёрыг “унт” гээд компьютероо унтраасан. Тэгээд би өвөөгийн хажуугаар ороод унтсан. Намайг орондоо ороход ах унтаагүй хоймрын орон дээр миний Самсунг А12 загварын гар утсыг оролдож байсан. ******* эгч зүүн талын орон дээр ******* ахын хажуугаар ороод хэвтэж байсан, ээж хойд талын орон дээр унтах гээд хэвтэж байсан. Түүнээс хойш унтчихсан байсан болохоор би юм мэдэхгүй байна. Өглөө сэрсэн чинь ээж “******* эгч чинь чиний Самсунг А12 загварын гар утсыг, ******* ахын чинь Самсунг А7 загварын гар утаснуудыг аваад явчихсан байна” гэж хэлсэн. ******* ах унтахаасаа өмнө гар утсаараа юм үзэж байгаад толгойныхоо хажуу талд тавиад унтсан. Би харсан. ******* эгч манай ээжийн аавын төрсөн дүүгийн хүүхэд гэсэн. Уг гар утсыг ах надад өгсөн юм. Би хэдэн төгрөгөөр, хэзээ худалдаж авсныг мэдэхгүй байна ...гэх мэдүүлэг / хх-ийн 24-25 /,
6. Гэрч О.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Би тус өдрийн өглөө 07 цаг 30 минутын үед гэрээсээ гараад явж байсан чинь гудамжны үзүүр дээр *******тай таарсан. Тэгсэн ******* намайг “такси зогсоогоодох, архи олж ууя” гэсэн. Тэгээд би приус 10 маркийн цагаан өнгийн такси зогсоогоод ******* урд талын суудалд, би ард талын суудалд суусан. Тэгсэн ******* таксины жолоочтой “би энэ гар утсыг зарах гэж байгаа, миний гар утас байгаа юм, та 20,000 төгрөгөөр худалдаад авчих боломж байна уу” гэсэн чинь таксины жолооч тэр гар утсыг авснаа “энэ чинь асахгүй гар утас байна шүү дээ” гэсэн чинь ******* “зүгээрээ, цэнэг нь дуусчихсан байгаа, асуудалгүй” гэж хэлээд таксины жолоочоос 20,000 төгрөг бэлнээр аваад тэр гар утсыг худалдсан. Тэр гар утасны загварыг нь би мэдэхгүй, харахад шаргал өнгийн кейстэй гар утас байсан. ******* таксинд суухаасаа өмнө надад тэр гар утсыг бас нэг хар өнгийн гар утастай гаргаж ирээд “энэ 2 гар утас миний дүүгийн утаснууд гээд гаргаж ирж байсан. Уг таксигаар ******* бид хоёр манай гудамжнаас 3 -р гудамжны урд, баруун талын үзүүрт байх гэх эзэнтэй “Энх баян” гэх дэлгүүрт хүргүүлж нөгөө 20,000 төгрөгөөрөө 0.75 литрийн Ерөөл гэх архи 1 ширхэг, 1.5 литрийн хэмжээтэй Био гэх нэртэй цэвэр ус 1 ширхгийг худалдаж авсан. Тэндээсээ бид 2 манайх руу алхаж очоод худалдаж авсан архиа ууж байтал ******* хар өнгийн гар утас гаргаж ирээд “энэ гар утсыг зарчихмаар байна” гэхээр нь би өөрийн найз болох овогтой ийг зүүн талын хашааны айлын хүүхдийн гар утсаар өөрийнх дугаарын гар утас руу залгаж дуудсан. С.ийг манайд хүрээд ирэхээр нь “******* энэ гар утсыг зарчих гэж байна, хоёулаа яваад зарчихъя” гээд *******ыг гэртээ үлдээчхээд явсан. Тэгээд явж байгаад Баруун Бүс-2 худалдааны төвийн баруун талын замын эсрэг талын ШТС-ийн зогсоол дээр байсан унагалдай ачсан Зил 130 маркийн тээврийн хэрэгслийн жолоочтой машинаасаа бууж уулзсан. Тэгсэн чинь “зарчихлаа” гээд 150,000 төгрөгийг өөрийн данс руугаа авсан байсан. Тэгээд буцаж гэртээ очоод би д байсан бэлэн мөнгөнөөс 130,000 төгрөгийг аваад үлдсэн 20,000 төгрөгийг нь д таксины мөнгө гэж өгсөн. Тэгсэн ******* надад “80,000 төгрөг өгчих, үлдсэн 50,000 төгрөгийг чи өөрөө ав” гэж хэлэхээр нь би 50,000 төгрөгийг нь авсан...гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 /,
7. Насанд хүрээгүй гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
....Тус өдрийн шөнө манайхан унтаж байсан. Би гар утсаараа тоглож байсан чинь 03 цагийн үед хашааны хаалга нүдээд байхаар нь өвөөгийн хамт гарсан чинь ******* эгч байхаар нь хашааны хаалгаа онгойлгож өгсөн. Тэр үед ******* эгч согтуу байсан. Тэгээд би Самсунг А12 загварын гар утсаа орныхоо гудсан доогуур хийчхээд унтах гэж байсан чинь ******* эгч гэрт орж ирээд “надад гар утсаа өгчих, 00 орчхоод ирье” гээд Самсунг А12 загварын гар утсыг аваад гарсан. Хашааны хаалга дугарахаар нь гар утас өгөхгүй явчихлаа гэж бодоод өвөөтэй хамт гарсан чинь ******* эгч харагдахгүй байсан. Тэр үед 03:30 цаг болж байсан. Тэр гар утас миний дүү болох Баасанжаргалын гар утас байсан болохоор дэлгэцэн дээр Баасанжаргалын зураг байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
8. Гэрч С.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
...2023 оны 08 дугаар сарын сүүлчээр л байсан өдрийг нь санахгүй байна. намайг өглөө эрт 08 цаг 30 минутаас 09 цагийн хооронд хүүхэд хүргэж өгчихөөд таксинд ганц нэг тойрох гээд явж байхад гэртээ дуудсан тэгээд яваад гэрт нь ортол нэг жижигхэн согтуу сууж байсан гэр нь 0.75 гр Хараа архи дөнгөж задлаад удаагүй байсан тэр хоёр хоёулаа согтуу байсан жоохон 2 хүүхэд байсан. Тэгсэн чинь гэрт байсан эмэгтэй “утас зармаар байна” гээд нэг дэлгэцтэй утас гаргаад ирсэн, тэгсэн түүнийг нь аваад хармаалсан, тэгээд надад болохоор “таксины чинь мөнгийг хангалттай өгье” гээд тэгээд тэдний гэрээс бид гурав гараад миний хажууд суугаад нөгөө эмэгтэй арын суудалд суусан. Тэгээд алт авдаг газар орсон чинь онгойгоогүй байсан, тэгээд буцаад гийн гэрт нь очоод нөгөө эмэгтэй хоёр хамт гэр рүүгээ орсноо удаагүй ганцаараа гараад ирсэн, нөгөө эмэгтэйгээ үлдээгээд тэгээд бид хоёр эргээд алт авдаг газар руу явсан дахиад онгойгоогүй байсан. Тэгээд буцаад Шижир ойл ШТС- ий хажуугаар явж байтал миний таньдаг унагалдайтай зогсдог Насантогтох гээд залуу байсан, тэгэхээр нь би очоод “хямдхан утас хүн зарах гээд байна, асуудалгүй гэнэ” тэгээд гийн дэргэд түүнд хандан “манай хамаатны хүн шүү, асуудалгүй утас биз дээ” гэхэд “тийм байхгүй” гэсэн тэгээд тэр гар утсыг авахаар болоод 150.000 төгрөг миний тоот данс руу хийсэн, тэгээд шууд амьчуулын колонк ороод тэнд эхнэрийн данс руу би картгүй байсан учир мобайлдаад тэндээс бэлнээр гаргуулж аваад би тэндээс таксины мөнгө гэж 30 000 төгрөг аваад 120.000 төгрөгийг д өгсөн, тэгээд хөх толгой ороод Монос дэлгүүрээс 20.000 төгрөгөөр юм авсан, архи бол аваагүй тэндээс буцаад гийн гэрт очоод түүнтэй хамт орсон. Тэгээд гэрт нь ороод нөгөө эмэгтэй 100.000 төгрөгийг өгсөн, тэгсэн тэр эмэгтэй нөгөө мөнгийг аваад зүүн талын левчик руугаа хийсэн, тэр эмэгтэй л миний утас гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,
9. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
....2023 оны 08 дугаар сарын 27-ны шөнө байсан байх, би гэртээ хүүхдүүдтэйгээ нөхөр байхгүй, миний өргөмөл ах хөдөөнөөс ирсэн, манай хүүхдүүд өвөө гэж дууддаг, бүтэн нэрийг нь Мөнхбаатар гэдэг. Тэгээд шөнийн 03 цаг болж байсан байх, манайхан унтаагүй байхад ******* халамцуу орж ирсэн, тэгээд би унтах гэж байгаа юм байна гэж бодоод гэрийн зүүн талын орон дээр ор засаад өгтөл тэр орон дээр унтаагүй хойморт унтаж байсан том банди *******ын хажуугаар хэвтэж байгаа харагдсан, тэгэхээр нь унтах гэж байгаа юм байна гэж бодоод 1 нас 5 сартай хүүхэдтэй унтаад өгсөн. Тэгэхэд дунд банди миний хөлд утсаа оролдоод хэвтэж байсан. Тэгээд байж байтал “ээж, ээж” гээд дуудаад сэрээгээд “Ууганаа эгч нойл орж гэрэл тусгачхаад ирье гээд утас аваад гараад явчихлаа, өвөө өвөө босоорой” гээд манай ахыг давхар дуудаад байсан. Тэгээд тэр хоёр түүний араас гараад “ойр байхгүй байна” гээд буцаад ороод ирсэн. Тэгээд манай хүү “ээж ******* ахын утас байна уу” гэсэн, тэгээд ******* унтахаасаа өмнө зурагтын өмнө утсаа цэнэглэсэн байсан хартал түүний утас байхгүй байсан, тэгэхээр нь хоёуланг нь аваад явсан байна гэж хэлээд *******ыг дуудаад сэрээгээд хэлтэл “өглөө болъё ээж, өглөө ажилтай, нойр хүрээд байна” гээд буцаад унтаад өгсөн. Тэгээд маргааш өдөр нь ******* утсаа хайгаад *******ыг хайгаад оройдоо оллоо гэсээр орж ирсэн. Тэгээд цагдаад өргөдөл бичиж өгөөд 2 гар утсаа буцаагаад оллоо гэсээр орж ирсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 46 /,
10. “Энх-нахиа” ХХК-ийн 2023 оны 10 сарын 05-ны өдрийн 269 дугаартай шинжээчийн:
...Самсунг А12 маркийн гар утасны үнэ 450,000 төгрөг,
Самсунг А7 маркийн гар утас 310,000 төгрөг,
Алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 760.000 /Долоон зуун жаран мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 51 / болон шүүгдэгч *******ын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/, шүүгдэгч *******ын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 105/, голомт банкны албан бичиг /хх-ийн 111/, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 125 /, Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 109/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 сарын 27-ны шөнө 03 цаг 30 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 32 дугаар гудамжны 10 тоотод байрлах гэрээс иргэн Б.*******ын самсунг А7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Б.*******т 310.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******ын самсунг А12 маркийн гар утсыг “00 руу гэрэл тусгачхаад буцаагаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2023 оны 08 сарын 27- ний шөнө 03 цаг 30 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 32 дугаар гудамжны 10 тоотод байрлах гэрээс авч гаран бусдад зарж борлуулан, насанд хүрээгүй хохирогч *******д 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогчийн мэдүүлгээс гадна гэрч болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдсон байна.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь хохирогч Б.*******ын гэрт хонох явцдаа түүний Самсунг А-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлсан,
Мөн *******ын гэрт хонох явцдаа *******тай хамаатан гэх урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж гэрэл тусгаад буцааж өгөе гэх шалтгаанаар Самсунг А-12 маркийн гар утсыг залилан авч худалдаж завшсан гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтад цугларсан нотлох баримт нь шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцоход хүрэлцээтэй байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нар нь төлбөрөө төлүүлсэн талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч *******ад оногдуулсан ялыг хөнгөн ялыг хүндэд нь багтааж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоолоо.
Шүүгдэгч *******ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 10-ний өдөр төрсөн хүү У.Алтансүх, 2015 оны 08 дугаар сарын 20-ний өдөр төрсөн хүү У.Алтангэрэл, 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү У.Анхбаяр нарын төрүүлсэн гэх гэрчилгээг хэрэгт хавсаргасан бөгөөд дээрх бага насны хүүхдүүдэд асран хамгаалагч харгалзан дэмжигчийг тогтоохыг Баянхонгор сумын засаг дарга *******т даалгалаа.
Дээрх хүүхдүүд нь Баянхонгор сумын 7.3.614 тоотод ээжийнд нь хамт амьдардаг гэх тул бага насны хүүхдийн асран хамгаалагчийг томилох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д “...шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн...гурав хүртэлх насны хүүхэдтэй эх,...-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж хуульчилсан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ын хувийн байдал, төрүүлж өсгөсөн хүүхдээ анхаарал халамжгүй охиж байнга гэмт хэрэг үйлдэж байгаа хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 31-ний өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хоригдол *******ын эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 18 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож, суллагдсаны дараа гэмт хэргийг үйлдсэн боловч эдлээгүй үлдсэн 1 жил 04 сар 18 хоногийн ялыг эдэлж дууссаны дараа гэмт хэрэг дахин үйлдсэн тул ялыг нэмж нэгтгэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон 09 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах,
Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зургаан сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нэг сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг долоон / 07 / сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан долоон / 07 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон ес хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ