| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00713/и |
| Дугаар | 153/ШШ2020/00664 |
| Огноо | 2020-09-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 153/ШШ2020/00664
| 2020 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2020/00664 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ............хариуцагчаар оролцвол зохих Б.Х-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 153/2020/00713/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Б.Г нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г миний бие 2019 оны 04 дүгээр сарын 17- ны өдөр 5,350,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10%-ийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан. Б.******* надад мөнгөө өгөхгүй байсан тул би 2019.09.26-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан гэтэл тус шүүх түр оршин сууж байгаа хаяг буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх рүү хэргийн шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх миний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь хариуцагч Б.*******ын хаягийн дагуу мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хорооны 40 дүгээр байр байхгүй болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолт болон нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны эргүүл, хамгаалалтын газрын албадан ирүүлэх тасгийн хамгаалалтын цагдаагийн илтгэх хуудсаар тогтоогджээ гээд миний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингэж шүүхэд хандсаны дараа хариуцагч Б.******* надад 2020 оны хавар 3,000,000 төгрөг өгсөн. Одоо алданги 0.5, нэг сарын 10%-ийн хүүтэйгээ нийлээд 5,560,000 төгрөг төлөөгүй байна. одоо хариуцагч Б.*******ыг шүүхэд өгөх гэсэн боловч оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа тул шүүхээр эрэн сурвалжлуулах шаардлагтай байна.
регистрийн дугаартай Харганай овогт Б-ын Хнь хамгийн сүүлд Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1-2 тоотод оршин сууж байсан.
Иймд хариуцагч регистрийн дугаартай Харганай овогт Бын *******ыг эрэн сурвалжилж өгнө үү...гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Б.*******ыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна. Учир нь Б.Г, Б.******* нар нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 5,350,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн зээлийн гэрээ байгуулсан байх тул Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1-2 тоотод оршин суух хаягтай боловч уг хаягтаа оршин суух гэх регистрийн дугаартай Харганай овогт Бын *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай Харганай овогт Бын *******ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Б.*******ын оршин суух хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч Б.Гд нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ