Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2020/00665

 

 

 

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2020/00665

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ........... багт оршин суух, ...... овогт Б-тын Ч-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 153/2020/00735/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Б.Ч нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хорхон овогт Баастын Ч миний бие нь 1966 онд төрсөн. 1982 онд наймдугаар ангиа төгсөөд Ховд аймгийн ******* сумын Оч нэгдэлд эцэг эхийнхээ туслах малчнаар ажиллаж эхэлсэн. Малчнаар ажиллаж байгаад 1985 онд цэргийн албанд татагдаад, 0165 дугаар ангид албаа хаагаад, 1988 онд цэргийн албанаас халагдаж ирээд мөн тус нэгдэлдээ малчнаар ажиллаж эхэлсэн. Тус нэгдэл тарж нэгдлийн суурь дээр байгуулагдсан ХК-д мөн малчнаар ажиллаж байгаад тус компани тарахад хувиараа мал маллаж эхэлсэн. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч цалин хөлс олгож байсан талаарх бичилт хийсэн 70 дугаар данс дээр цалингийн бичилтийг эцэг эхийн нэр дээр хамт бичээд байсан учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний бие нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1992-2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан тул хүсэлтийнхээ шаардлагыг 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж тогтоолоо. Иймд ПЙ66101074 регистрийн дугаартай, Хорхон овогт Баастын Ч намайг 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл барилгачнаар, 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 07 дугаар 30-ны өдрийн 1578 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн Борт бригадын 1982 оноос 1985 он, 1988 оноос 1991 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн даргын 1988 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар,

2. 1983 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь

3. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1992 оноос 2000 оны ажилласан жилийг нөхөн тооцуулсан талаархи 1609000294 дугаартай баталгаажилтийн хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

4. Ховд аймгийн Мөнххайрохан сумын Оч нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2 дугаартай сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгсөж Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр гарсан залуучуудыг ажилд хуваарилах тухай тушаалын хуулбар,

5. Б.Ч нь Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын тушаалаар 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр цэргийн албанаас халагдсан тухай Тагнуулын Ерөнхий газар, Тусгай архивын 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 08/3073 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

6. Гэрч Д.Сүрэнжавын ...Би 1967 оноос Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад адуучнаар нэгдэл тартал ажиллаж байсан. Б.Ч нь мөн адил Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар надтай хамт ажиллаж байсан.. гэх мэдүүлэг

7. Гэрч Ц.Сайнбилэгийн ...Би 1964 онд 4 дүгээр ангиа төгссөн. 16 настайдаа Ховд аймгийн ******* сумын Оч нэгдэлд элсэж нэгдлийн 15 үхэр сааж ажил амьдралынхаа гарааг эхэлсэн. Б.Ч нь мөн адил Ховд аймгийн ******* сумын Оч нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар надтай хамт ажиллаж байсан ... гэх мэдүүлэг

Харин нэхэмжлэгч нь 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн боловч энэ хэсэг нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар,  Ч -г 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Оч нэгдэлд барилгачнаар, 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ОТГОНЖАРГАЛ